24.11.11

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

Soulmate хувилбар ккк



Ойрдоо армаанчиглаад блог бичих сөхөө гардгүйэ. 2-3 залуутай танилцсан, ойрыг нь бодохоор канадтай нь найзламаар, хэтийн ирээдүйгээ бодохоор америктай нь үерхмээр. Гэвч би тэднийг сонгохоос өмнө, тэд намайг шилж шалгаруулна, утас шөрмөсөөр ярьж, учир начир ургуулах гээд давааны цаана даваа байнөө байна. Овоо нааштай болж иржийснаа өчнөөн хоногоор таг болчихоор нь хүүхэн хонгор миний нүд хүлээлтэндээ хөхрөх юмаа гэж...Үгүй ядахдаа чамаас болилоо, сонирхол буурлаа, өөр хүнтэй нийллээ нтр гээд биччихгүй усанд хаясан чулуу шиг сураггүй алга болоод хүн зовоогоод байх юм. Хүлээх дургүй, төрөлхийн тэвчээргүй нэгэн билээ би. Хажуугаар нь хуучин амрагтайгаа тооцоо бодох гээд завгүй байгаа. Эвий минь энд ирсээр анх учирсан болоод тэрүү салж хагацаж байгаа ч гэсэн саар муугаар бодож чадахгүй л юм.

Хүмүүс гарчигаар их хуурдаг шдээ. Би тэхээр уур хүрдэг байхгүй юу. Өөрөө болохоор бүхэл бүтэн тэмдэглэлээр хулхидах гэжийнэшд. Залуу гэдгийг ажил болгоод ойлгоорой миний ард түмээн. Залуу ч бай, ажил ч бай, сураггүй алга болоод зовоогоод байвал өөрийг хайж эхлэх хэрэгтэйгээрээ адилхан юмдаа:)

Soulmate миний бие 12 сарын 1-нээс ажилгүйчүүдийн эгнээнд эргэн нийлэх болсноор БНБАУ("Бүгд Найрамдах БИ Ард Улс"ын товчлол, Сурв.) ( Гэснээс Гилийн Хатаан намайг урилдаа тэхүү)-ын яам, тамгын газрын сайд дарга нар хуралдаад сүйд. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн яамны сайд босч ирээл энэ боломжийг ашиглаад турах, чийрэгжих кампанит ажлыг өрнүүлий гэсэн зарчмын санал тавьжийна. Өглөө иог, өдөр нь Зумба, оройд нь бассейн, шөнөдөө гүйх! шахуу төлөвлөгөөг хэрэгжүүлээд шинэ жилээр тасархай гоё болы гэнэ. Санхүүгийн яамны сайд ч мэдээж хэтэвчний байдал, байр хоолны зардлын ихийг дурдаад, зүгээр ойр хавьдаа гүйх, хааяа нэг гэртээ дискодох хэлбэрээр мөнгөө хэмнэе гэнэ. Парламентын гишүүд тэндээс та хоёр дуугай байжийдаа эхлээд боломжтой бүх газар луу апплайдчий гэх.

Боловсролын яам, Соёл урлагийн яамны сайд нар тус бүрдээ унших ном, явж үзэх газар, сурах сургууль, худалдаж авах ленз гэх мэтээ бичсэн цаасаа ил гаргаж үл зүрхлэн дэмий л Сангийн яамны сайдын амыг ширтэх аж. Гутранги үзлийн улсын хорооны дарга гүн нойрноосоо сэрцэн, хэлэндээ ус цас биш, мэргэжилдээ гоц гойд бус, яаж шинэ ажил олно доо яана, оллоо гэхэд бас яаж нүүж сууна даа гээл гингэнэхийн. Яршиг нутаг буцвал таарна нтр гэнэ. "Өөдрөг бодол" төрийн бус байгууллагын тэргүүн үүнийг эсэргүүцэж, чадышдээ чадна, анх энэ ажилд ороход бас л яана даа гэж байсан, чадцан л байгааздээ. Анхандаа барж дийлэмгүй санагдаж байсан ч тэмцээд тулаад, туулаад даваад гарцан хойноо амархан л санагддаг. Эцсээ хүртэл үзэлций, зорисондоо хүрчээд нутаг буцы гээд л цагаан хоолойгоор цангинуулж байна.

Улс орны байдал, хэтийн төлөв, ард түмний хувь заяа 2012 онд хаашаа яаж эргэх бол? Дараа дараачийн дугаараасаа тавлан сууж тухлан сонирхоорой.

Уран зохиолын булангаараа яруу найрагч Б.Эрдэнэсолонгын шүлгийг толилуулъя.

Амандаа ус балгаад гэрээдээ ниссэн
Ажилч нэгэн шувуу зам зуур түр амсхийж
Хос мөхөөлдөс, нэг шил дарс
Шөнийн дэлгүүрээс худалдаж аваад
Өглөө үдэшгүй зөөж барьсан
Өвсөн байшин руугаа яаран нисэв
-“Өвөл болох гэж байдаг…
(Санаа алдах сонсогдов)

Төгсгөлд нь, таны сонорыг мялаах гурван сайхан дууг бэлдлээ. Таалан соёрхож ажаамуу :р




17 comments:

  1. sain lbaigaan bna kkk

    ReplyDelete
  2. би л лав хууртах хүн биш, шууд л ойлгосон
    чи залуу яриад явах бүсгүй бишшд ккк

    хэд хэдэн залуу байгаам чинь болышдээ, чи чаднаа, чадна гэдгийг чинь мэджийн :)

    ReplyDelete
  3. gaihlaa sht yun olon zaluu ene ch ystoi gj bodjitel kkk beegiid bigees big like uneheer hogjiltei goyo blaa tnx bb

    ReplyDelete
  4. Asar nugeltei bodol horomhon orj ireed garab, Sorry shooo xa xa xa
    "Buh yum heseg zuuriinh, jargal bas zoblon berhsheel yalgaagui, ehelchihsen bol duusah ni todorhoi"..... bi uurtuu hetsuu uedee ingej heldiin. Chamdaa bas helii daa. Butnee sanasan bodson buhen!

    ReplyDelete
  5. сүүлийн дууны хүүхний дуулдаг хэсэг нь нээх гоёийн

    ReplyDelete
  6. Bolohoos n bolohguig hurtel uzeh heregtei gej bodoj baina. suuld n haramsahguin tuld. zorison l bol chaddah hun dee manai Soulmate. Za BIG BIG amjilt!!!

    ReplyDelete
  7. Secretwish bi bas yag ter hesegt n durtaishd. Lily Allen geed duuchin ohin. Fuck you geed duug n sonsoj uzeerei. Unen tsoglog goyo

    Bianca butensaind chatlahaar yarisiimsan. Chadval ireerei. Kiss

    ReplyDelete
  8. Хулхидуулсаан яасан ч олон залуутайен орон орноор нь байдгийн байнашд дээр ярьжийсан Индиан бишээ Индиа Онон этр бас байх гээл боджийлоошд этр хахаххаа бас Япон Солонгос байдаг гээлүү хаха

    Зарим нэг нь айр хууртаагүй гэж этр үнэнүү???

    ооо Фак юү юу айр гоё шд клипэн дээрээ нэг жижиг хүүхэлдэй барьчаад чадуул фак гэжаам шиг яваад байдгийн этр кккк айр гоё дуу шд дуу хоолой нь айр гоё тэр үгнүүд дээрээ бол ай заза

    ммм за юу ярьжийлаа кк гүэ гоё залуучууд байгаа чи ч тэр залуучуудыг хийж чадна гэхиймуу хаашааен кк амжилт :)

    заза ганц фак юүдчий :D

    ReplyDelete
  9. фак юү биш байнашд 3 гоё дуу байна о о
    Stereo heart - tai zaluu Simple plan - aar 5 O'Clock in the morning boltol yajeen genuu etr :P

    ReplyDelete
  10. чиний тухай дуулцан дуунуудыг би сонгоцон байшд. Энэ одоо ямар учир начир оршном бэ :р

    ReplyDelete
  11. хууртаагүй нь үнэн л юм чинь гээл худлаа хууртчаад нэрэлхээд этр ккккк

    ReplyDelete
  12. Оршном бэ? энэ юуных вэ? МэдкУААА :P

    тээр би ер нь их мэргэн түргэн хүн лдээ заза бас хуурсын этр айр мээдрэмжтэй хүн байнуу шууд л худал хэлснийг нь илрүүлж этр худлаа худал духан дээр нь бичцэн байсын зүгээр л уншсын :P

    ReplyDelete
  13. hongor minee, unshih erhiig zuvhun email hayagaar ugdgiig blogoo haasan hoinoo oilgoloo. odoo teed 10 unshigchtai, hehe. Chinii blogoos bi email hayagiig chin oloogui bulguu.

    ReplyDelete
  14. би бас чиний имэйл хаягийг чинь мэдэхгүйм. Яажшуухан нэг тааралдаад эмээл хазаараа солилцоод дөрөө харшуулаад давхий дөө байз

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...