Бүгдээрээ цуг боды. Нээх гоё юм юу байж болох вэ? Хорвоогийн түмэн гоёийг бичиж барахгүй л дээ. Гоё хүүхэн харахаараа л яасс гоёийн гээд шүлс нь гоождог хүн байдгийн. Заримдаа би түүнтэй санал нийлдэг ч, заримдаа за аль гоёийг гүйцээж барах юм бэ гэж хэлдгийн ккк. Тэхдээ яахав санаанд бууж байгаа гоё юмаа бичье л дээ.
Гоё юмандаа идэхийм оруулахгүйэ, өдрийн цайнд идсэн салад дотор эвгүйцүүлээд байна. Бас миний идэмхий үе дууссан байгаа. Өмнө нь нэг бичиж байсан даа, биеийн юм ирэх дөхөхлээр мөнхийн өлсгөлөн болчдогоо. Уул нь долоо хоног л тийм байдаг сан, сүүлийн үед бараг сарын хагас нь идэмхий, үлдсэн хагас нь нормал иймэрхүү болчоод байх шигээ.
- Савлуур дээр суугаад тэнгэр ширтэх
- Зөөлхөн бамбалзсан хацар үнсэх
- Даарч байгаад халуун усанд орох
- Загатнасан газраа маажуулах
- Дансаа шалгатал цалин ирсэн байх
- Зөөлөн гартай эрэгтэй хүнээр үсээ угаалгах
- Дуу сонсоод алхах, энэ үед хүйтэн ч биш халуун ч биш байх бөгөөд салхи үл ялиг сэвэлзэн хүзүү рүү үлээж байх
- Магтуулах, гэхдээ тэр нь чин сэтгэлийнх гэдгийг мэдрэх...
Магтаал гэснээс хоёр юм санаанд орлоо.
(Би ингэж дугаарлаж ярих дуртайшд, энэ юуных вэ)
Дугаар нэг : Хүн их жоохон юманд баярладаг тэ. Тэр тусмаа над шиг хүн бол бүр амархан. Манай нэг босс байсын, хааяа нэг л ирдэг. Миний ярихыг анхааралтай сонсоно, дээрээс буусан илүү дутуу шахалт дарамтыг хөнгөлж өгнө, их дажгүй. Тэгээд хамгийн их баярлуулдаг нь, ажлаа ярьж байгаад намайг юм асуухаар, "Өө! Маш чухал асуулт байна!" гэж хэлдэг нь. Ажиглаад байхнээ, хүмүүс ингэж их хэлдэг, хэрэглэдэг юм байна лээ. Маш оновчтой асуулт байлаа, за тэхээр энэ бол... гээд л үргэлжлүүлнэ. Асуусан хүн нь хариултаа авахаасаа өмнө аль хэдийн сэтгэл хангалуун ккк.
Гэхдээ магтаал илт худлаа бол бүр дургүй хүрдэг. Би их сонин, ер нь итгэмхий талдаа. Хүний хэлснийг барагтай бол тэр чигт нь итгэчдэг. Намайг хуурах, цаанаа далд санаа агуулах шалтгаан байгаа гэж бодсон үедээ бол өөр л дөө. Нэгэнт тэгээд зууцан бол аймааршд, санаа гэж сабаакийн квадрат, дотуур тамиртай дээрээ тавьчна. Миний энэ гэнэн тэнэг байдал нүүрэн дээрээ илэрч гардаг бололтой, со-д гудамжинд явж байхад элдэв шалдав ухуулга сурталчилгаа, юмаа шахах гэсэн гарууд намайг их оролддог байлаа. Тэд нараас бол болгоомжлоод сурчихсан тул ер нь гайгүй өнгөрнөө.
Дугаар хоёр : Өчигдөр дэлгүүрт явжийтал нэг хүн цочтол барьж авснаа хүүеээ наад хуруу хумсаа хараачээ яанам бэ болоод явчлаа. Тэгснээ нэг дөрвөлжин юмаар хумсыг маань зүлгүүрдэж зүлгүүрдэж за одоо чи гайхамшгийг харна гэнэ. Нээрээ л хумс маань лак түрхсэн юм шиг гялалзаж байна гээч. Шохоорхоод, яасан гоё эд вэ, авчдын билүү гэж бодлоо. 79$ гэнэ, өөр бас бус юмтайгаа. Бүтэн хоёр жил хэрэглийшдээ, хөл гарын хумс чинь мэргэжлийн салонд оролтгүй ингээл гялтганаад явнашдээ дүдадүда гээд л худалдагч залуу мунхруулж өгчийнө. За авы авы гээд картаа гаргаад ирцэн. Тэгсэн чинь мань эрийн нүдэнд оч гялсхийснээ, чамд би гоё бүрррр юм үзүүлий гэнгүүтээ нэмээд бие үрэгч давс, тос хоёр бас аваач эд нар майр тасархай шдээ болоод явчлаа. Хэдийн гэсэн чинь нэг нь 79$. Өө яахын бэ, гоё л юм тэхдээ үнэтэйн гэсэн чинь. Тэгвэл ингий, чи нэгийг нь л авчих, нөгөөдхийг нь чамайг ийм үзэсгэлэнтэй болохоор чинь үнэгүй өгч байгаан, харин чи хэнд ч битгий хэлээрэй, гэснээ ирмэж мирмээд ч байх шиг. Нөгөө онигоон дээр гардаг шиг муухайгаа мэджийнэ гэмээр л боллоо. (муухай ч биш, хөөрхөн ч биш, нүдэнд дулаахан гэдэг чинь л би.)Өө яахын бэ нөгөө хумсны юмаа л авчаад явлаа гэсэн. Дахиал хоёр өөр юм гаргаж ирснээ, за тэгвэл чи энийг авчуул би энийг нь өгөөд бас тэр хоёрыг нэмээд өглөө гээд унахын. Миний сэтгэл дэх шохоорхлын гал хэдий нь унтраад эхэлцэн, за яахав нэгэнт авна гэцийм чинь гээд нэрэлхсэндээ 79$ийнхээ хайрцагтайг л төлөх гээд зогсоод байлаа. Худалдагч залуу мангайсан амьтанд баахан юм шахчих алтан төлөвлөгөө нь нурсанд урамгүй янзтай, за тэгвэл 90$оо төл дөө гэж байна. Юу билээ гэсэн, нөгөө л таксыг нь мартчиж. (юм авахад 13% такс нэмж төлдөг) Арай ч дээ бараг 100н цаас гэж бодонгуут ухаарал сэхээрэл!!! Нэрэлхээд нэрээ идэх биш, хуруу хумсны рекламанд тоглох ч биш, би ер нь юу ч авахаа болилоо гээд яваад өгсөн. Гэртээ ирээд нетээр харсан чинь тал үнээрээ байж байлээ. 5$ гээл адилхан зүлгүүр ч зөндөө. Том шатах дөхсөн байлээ. Тэр худалдагч давралгүй ганцыгаа зарцан бол тэ. Тэхдээ надад бол сайн хэрэг болсон. Дүгнэлт нь, магтаалыг хэтрүүлж, худлаа хэлж болдгүй байх нь. Над шиг мангуу хүн хүртэл тэрийг мэдэрдэг байх нь.
Гоё юмнуудаа үргэлжлүүлий :р
- Онгод ундраад л блог бичих, надаас ийм уран цэцэн үг гардгиймаа гэж биеэ бишрэх
- Олон коммент авсан байх, тэрийг нь унших (коммент үлдээгээчээ гэж өдөөн хатгаж байгаа хэрэг ооооооогтхон ч биш шүү :р )
- Санаандгүй аятайхан зураг дарцан байх (санаатайгаар гоё зураг дардаг болтлоо азанд л найдах юм даа)
- Англиар торолгүй ярих (энэ бас азны асуудал, хааяа нэг овоо түгдрэлгүй яриад байдгийн, ямар тохироо нь бүрдсэн үедээ тэгдгийн бөөмэд)
- Сүүлийн үед энэ дууг таалан соёрхсон, бодвол нөгөө дотор суудаг 16тын л явуулга байх :р
16тай хүмүүс хаа сайгүй байнаа :р
haha suuliin zurag deer uuriinhuu ireeduig harchlaa ch geh shig
ReplyDeletehiih umgui geyureed tamhi tatangaa gartaa shingen um baritsan alsiig esvel goliin ursgal shirteh goyo
ReplyDeleteene odoo zavgui hunii goyo um bhdaa bodvol
Xexe, yasan xuurxun beegii ve. Seegii yldeedeggyi ch bainga unshdag shyy. Ter xumsnii xuurai arai dendene ee. xexexe, tsagaa olj uxaarsan ni boljee.
ReplyDeleteAimaar ix ajliin ard garchaad, ajil, xot, utaa, duu chimeenees xol oid zugaalax saixan.
ReplyDeleteАжлаа тараад гэртээ очихоор охин маань баярлаж гүйж ирээд жижкэн гараараа тэврэхэд би чинь нисэх нь холгүй юм болдын ккк :p гоё бичлэг байнаааааа иймэрхүү юм уншихаар сэтгэл санаа гоё болчдын :)
ReplyDeleteЗа тэр WRITE гэцэн байгаа чавганц нь би байна даа
ReplyDeleteI am Anna kkkk
ReplyDeleteманай нэг захирал байсын, намайг дуудаал юм ярих айрр дуртай, тээд би өөртэй нь ажлын талаар маргалдана л даа, тэгээд эхлээд намайг эсэргүүцэж байснаа удалгүй л минийхээр болоод, тэгэнгүүтээ чи нээрээ гадуур дотуур хөөцөлддөг ажил хийвэл таарна, хүмүүсийг умруулаа хаянадаа гэдэгсэн, тэр л хамгийн гоё магтаал санагддаг байсан, кк
ReplyDeleteхудлаа магтаал ч хэлээгүй нь дээр шүү тээ
гоё юм гэснээс хүүгээ цэцэрлэгээс нь авах л хамгийн гоё нь байх шиг, намайг хараад тэгтлээ баярлаж байгааг нь мэдрэх үнэхээр сайххххан
Soul oo naad No2 chine Mall dotor uhsen tengisiin davs mavs gej baina u? Tiim bol ted Bugd jew nar baidgiin. Golduu oyutnuud bhaa. 79$ geheer ni bi togloom hiij buulgasaar baigaad komplex savtaigaar ni 20$ oor avsan haha, teged bodson chini Isreal aasaa buur l hyamdhan avdag bj taaraa gesen shu yum tolgoid buusan... :)
ReplyDeletecar bariad hol zamd yvah goe gantsaaraa bol bur goe aih yumgui gishgej ogno bas hed dahin unshsan durtai nomoo unshaad hatangiin helsneer tamhi tataal unsiig n segsreel suuh goe
ReplyDeletebas ter sevelzsen salhi goe jaahaan guniglaad bagtraad baidag ch gesen tiim salhi amid yvaag mini iluu medruuleed baih shig baidagiin
bas huuhduudiinhee tuhai bodoh goe neg medehed gantsaaraa ineegeel ajilaa hiij baidagiin humuust teneg haragddag baihaa gehdee nadad bol goe
нээх гоё хөөрхөн киног
ReplyDeleteнээх гоё хөөрхөн болжийгаад сэтгэлээсээ үзэх :D
When people walk away ... gedeg yostoi unen ug. Amen amen amen.
ReplyDeleteTer zurgan deer "I am 16" gedeg ni bi bna, nad shig gualig haragdaj bna.
Шөнийн нам гүнд ...
ReplyDeleteих янз янзын олон гоё юм хийж болнолд :P
shuniin nam gumd...
ReplyDeleteaimshgiin kino uzeh goeld :p
eniig heleh gesen bhaa kk
индүүдлэгтэй цагаан даавуунд орж хэвтэх гоё. Нэг тийм гоё үнэртэй байдаг даа.
ReplyDeleteшөнө гэвээс...од ширтэх гоё л байдаг... өөр бас гоё юмнуудыг нь бол өдөр шөнө харгалзахгүй хийчиж болдог :р
нэг тийм нээх гоё сахлын ус үнэртсэн хэт их чалчаа биш хэт марзан биш тийм нэг аятайхан залуутай ажил яриад зогсох гоё ккк
ReplyDeleteУйтгартай бичлэг оруулчаад хэд хонохлээр ирсэн зочиндоо амтгүй хоол өгсийм шиг санагдаад сэтгэл тавгүй гэж ... ккк үнэн шүү6 тгд би хэт уйтгарын бичлэгээ хэд хоноод шууд драфт рүү зөөгөөд харагдахгүй болгочихдогийн
ReplyDeletexaxa, xudaldagchiin shunal ixedsen bna.
ReplyDeleteblue : яг тэр чинь дүрээрээ шүү. Хэлсэн үнэнд нь авы гэцэн болохоор илүү ихийг зарах гээд дайрах нь аргагүй ч юм болжээ ккк.
ReplyDeleteRebel : санадаг санаа байна.
bi daavuugaa induudeed untaj uzegui hunii huvid helehed induudleggui ch shinehen ugaasan daavuund iluu dutuu unergui huntei hamt hevteh goyo shu
ReplyDeleteLolli
Shartsan zovjiihon kimchitei shol ideh goyo
ReplyDeleteOgloo chuu chamai bosood usand orj sergeed garch ireh goyo
Keks hiij ooroo tsadchaad nogoo hun yasan esehiig ul toon tyulhen hayah bas goyo kkk
Lolli
хахаха Лолли.
ReplyDeleteсанал нийлэв
haalgaa togshihod ohin maani hen be? gej asuuhad eej ni bnaa geh bas goe
ReplyDeletehuuhedtei boloh goy, huuhdiin maani buh yum goy..
ReplyDeletehuuhdee haraad gertee suuj baihad yamar ch hamaagui shaltgaanaar gadagshaa garah bas goy :P
Rokit bay-d bi bas durtai bolson
ReplyDeleteduuchin n nadad neg huniig sanagduulaad baidgiin