4.11.11

Алимны модны эрэлд...

Ихэвчлэн, гарчигаа эхэлж тавиад, бичих юмаа бичээд, агуулгыг нь харж байгаад шошго оноодог юм. Энэ удаа эсрэгээрээ, Job Search гэдэг шошго түрүүлээд наачий. Нэг хэсэгтээ л романтик, уран халилаас хол, иймэрхүү уйтгартай сэдвээр бичих нээ...



Алимны мод тарьж ургуулаад, үр жимсийг нь борлуулдаг компани байжээ. (амарханаар жишээ татсын, нөгөө "хазуулсан алим"тай бол ямар ч холбогдолгүйм шүү) Би тэнд модны өт түүдэг ажилтай. Энэ ажлаа алдвал өөрийг яаж олох вэ? 6 сарын өмнө ажил хайх хичээлд сууж байхдаа сурсан зүйлсээ эргүүлэн бодож байна. Дараах үе шат хэрэгтэй :

1. Хүрээгээ тэлэх буюу networking
Танилын тоо ихсэх тусам ажил олдох магадлал өндөрсөнө. Канад дах ажлын байрны 80% нь огт зарлагдалгүй эзнээ олдог гэсэн. Дандаа танил тал харж ажилд авдаг гэсэн үг байгааз. Монголд л арын хаалгагүй бол хэцүү гээд байдаг, энд ч бас тийм юм байлээ. Гэхдээ мэдээж чадваргүй хүнийг хаалгадаад чихнэ гэж үгүй байх л даа. 100 өрсөлдөгч дундаас уг компанид ажилладаг хүний санал болгосонг илүү онцгойлж авч үзэх нь нэг бодлын үндэслэлтэй л асуудал. Шинэ оронд, танил тал бараг байхгүй нь ойлгомжтой. Азаар миний мэргэжил онлайнаар хүрээгээ тэлэхэд их дөхөм юм. www.linkedin.com энэ сайтад ижил төстэй салбарт ажилладаг хүмүүс, мөн ажлын зар, шинэ боломжуудын тухай олж мэдэж болдгийн. Фэйсбүүк шиг сүлжээний сайт, гэхдээ зөвхөн мэргэжлийн хүрээнд. Саяны хэд хоног тачигнатал баахан холбоотон (ФБ хэллэгээр бол найз) нэмлээшд. Бас хоёр ажлын зар олж авав.

2. Resume & Coverletter
Resume бол түүх, coverletter бол реклам гэж сонссон юм байна. Өөрийгөө рекламдаж, өмнөх ажлын түүхээ эвтэйхэн бичсэнээр ярилцлага хийх боломжийг олж авна. Солонгосоос анх ирэхэд миний resume дээр А алимны компанид тэдэн жил, Б компанид тэдэн жил гэсэн хоёр мөрнөөс өөр юм байгаагүйн. Сургалтанд суугаад 3 хуудас болгож өсгөсөн (мантууны гурил өсгөдөг шиг) Өтийг хэрхэн үр ашигтай, зохион байгуулалттай түүдэг байсан тухай, өт ихээр үүрлэдэг газрыг олж мэдэх гайхалтай аргыг бодож боловсруулснаар компанидаа ямар том хувь нэмэр оруулсан тухай, өт түүдэг бүхий л брэндийн апраадтай ажиллаж чаддаг тухай, ирээдүйд өт үүсэх магадлалтай газруудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн чадварлагаар авсны үр дүнд, алимны амт чанар яаж сайжирсан тухай... бурж өгнө шүү дээ. Өөрийн хийж байсан ажил, түүний үр дүн, компани дотроо гүйцэтгэж байсан үүрэг хариуцлагын тухай овойлгож, товойлгож, тодруулж, томруулж, тонтойлгож бичих хэрэгтэй. Гэхдээ огт үндэсгүй худлаа бол болохгүй л дээ. Хэтрүүлэг, дэврүүлэг бол зайлшгүйм билээ. Азиас ирсэн даруу зангаараа байвал хүмүүс улам л дарж ойлгоно, иймээс аль болох өөд нь дээш нь татсан үгсийг хайр гамгүй хэрэглэх нь зөв. Мөн тодорхой тоо баримтыг дурдвал тун зүгээр. Яг үнэндээ миний ажлын үр дүн алимны борлуулалтанд хэдэн хувийн сайн нөлөө үзүүлснийг хэлж мэдэхгүй, гэхдээ совестоороо 15%-20% нэмэгдүүлсэн гэх мэтээр бичсэн байхад зүгээр гэдгийн байлээ.

3. Ярилцлага...
Дараа нь ярилцлаганд дуудагдвал энэ тухай бичий.


хөгжилтэй бичлэг, алим болоод үхрийн нүд(?)ний тухай гардгийн ккк

5 comments:

  1. hahaha.. Blackberry . Apple :D Bas Egg box- X box? kkk

    ReplyDelete
  2. Job search-d chini amjilt husye. Eyereg baigaarai. Test gej bodood davaad garaarai.

    ReplyDelete
  3. naana chin odoo tegeed ajil hovordojiinuu er ni, bi udahgui mgl-s ochih gej baigaan.bas l jaal hugluh baihdaa...

    ReplyDelete
  4. уудам орон болохоор олж л чадвал бололцоо нь зөндөө байдаг байх. Чи хэзээ ирэхийн? Хавар ирвэл илүү зүгээр байх шүү

    ReplyDelete
  5. амжилт хүсье ээ ,, тун удахгүй олчихноо гэж найдаж байна , одоо магадгүй орох саналаа хүлээж авч байгаа ч юм билүү :) ийм бичлэгүүд над шиг шинэ туршлагагүй нөхдүүдэд их хэрэг болох юм байна шүү

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...