1.11.11

Завшаан

Зүгээр л энэ үг толгойд ороод ирчлээ.




Дэмий суух завшаан. Бусдын өмнө ч, өөрийнхөө өмнө ч... юу ч хийхгүй зүгээр сууж байх шалтгаан үүссэн завшаант мөчид бичиж байна. Хүлээж байна, татаад авахнуу түлхээд унагахнуу. Ноороглож хадгалчаад хариу гарангуут публишдэнээ.

Өнгөрдөг баасан гариг. ( Томоор бичдэгийм болуу.) Баасан гариг байлаа. (Өгүүлбэрийн эхлэл учраас том уу гаригийн нэр учраас том уу? Гараг гэж бичдэг болчлуу? Гэх мэтээр гинжин хэлхээс үүсгээд дэмийрвэл дуусахгүй нь байна.) Би үл ялиг хоцорцон, гэхдээ бас замаараа кофе авахаа мартаагүй, тийм нэгэн жирийн өглөө. Чимээгүйхэн гэтээд өрөө рүүгээ шургачих санаатай мяраасаар орж иртэл бүгд гудманд бөөгнөсөн байх юм. Хүүрррэээээ. Хоцрохлээр арай ингэж хашраадаг болцон??? (Энэ бас их сонин өгүүлбэр байна. Тэхдээ яахав засахгүйээ. Шууд үргэлжлүүлнэ.)

Асуулаа, юу болоод байнаа? Хэнээс? Пакистанд төрж, Канадад өссөн, нүд хөмсөгний цуглуулга залуугаас. Эхэндээ манийг "мисс" гэж дуудаал энгэр цээж рүү хараагаа билчээгээд байдаг байснаа, миний зүгээс төлөв төвшин, үл масслах, үл реакцлах таагчигийг барьсны хүчинд сонирхол нь буураад дуугарахаа ч байсан гар, гэж түүнийг товч танилцуулаад, яасын бол гээд эелдэгхэнээр асуутал... Би ч мэдэхгүй байна, тэрнээс асуу гээд хараажийн босс царайт руу заажийна. Босс царайт улам босслог төрх нүүрэндээ тодруулаад, түр хүлээж бай, удахгүй мэднэ гэлээ. Мэдээлэл өгөөгүй пакистанд 0,00099 секунд гоморхоод хэл ус нэвтэрдгээр нь со инженерээс лавлав. Лав лав, улам бүр гүн хахаха... (Шоконд ороод энэ хүний мэдрэл муудчиж. Сурв. гэж бичиж үзмээр санагдсиймаа. Гилийн гатантаан өршөөгөөрэй.) Цаашдын хэтийн төлөвлөгөөгөө зарлана гэнээ гэсэн хариу авлаа, гэхдээ түүний харц надад илүү ихийг хэлсэн билээ. Муу мэдээ гэдгийг бараг зөнгөөрөө мэдэрсэн байж болох.

Үргэлжлүүлээд уран гоёор бүгдийг нь бичих гэтэл менежер маань болох орос залуу, хэлээ үл ялиг хазаж ярьдгаас биш царайлагдуу билээ, надаас цэрвээд байгаам шиг санагддагийм, гэхдээ сая аятайхан зүйл хэлсэнд нь болоод магтмаар санагдчлоо; ирээд надын гэрээг нэг сараар сунгасан тухай чихэр шиг үг хэлчээд явлаа. Тэхээр ямар ч байсан сүх далайлт нэг сараар хойшилжээ гэсэн үг.

Юу болсныг үргэлжлүүлээд цөөн үгээр хэлвээс. Тэр өглөө тийнхүү бүх хүмүүсээ цуглуулаад, энэхүү прожект ямар амжилттай явж байсан атлаа бас уналтанд орсон тухай, иймээс эх компани нь уг төсөлд хөрөнгө оруулалт хийхээ зогсоож байгаа тухай, иймээс өнөөдрийн энэ цаг мөчөөс эхлэн сонсогч эрхэмүүд (бид) ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орж байгаа тухай уянгалуулан мэдээлсэн билээ. Хүмүүст хэцүү байсан байх, зарим нэг нь уйлаад л, үлдсэн хэд нь барайгаад л. Ингээл нэг өглөө шууд ташраар нь халаад хаячдгийн байна. Шуурхай сайхан тээ.

Би ч бас халагдсан байх гэж бодож байтал харин ганц сараар сунгасан гэнэ. Хэн нь яваад хэн нь үлдсэн юм бүүмэд. Юутай ч ажлын байраа янзлаад явахдаа бэлдцэн байснаа буцаагаал бүгдийг нь байр байранд нь хийлээ. Одоохондоо үлдсэн ч гэсэн сарын дараа яах нь тодорхойгүй. Жинхлэх нтр бол бүр үлгэрийн далай. Хаашдаа явцгүй нь илт болсон тул шинэ ажлын эрэлд мордох нь дээ. Бас ч гэж бэлдэх хугацаа өгсөнд нь холбогдох хүмүүст нь талархал илэрхийлээд. Нэг сарын завшаанаа хэрхэн ашиглаж чадах юм болдоо би.

13 comments:

  1. Bas ch sariin xugatsaa ugchee te. Ajil xaitsgaaya. Demjigchdiin xolboonoos...

    ReplyDelete
  2. hyamral nuluuluud Eh company chin mungu uguhuu boliod baina uu?

    ingehed busdiig chin halj yavuulchaad, chamaig 1 sar sungasan gej avch uldeed jinhelchihlee gedeg medee huleej baiya, ene sariin hugatsaand yu ch boloo bilee, uudrug baina shuu

    ReplyDelete
  3. бичлэгийн байдал
    бичлэгийн цаад утга
    бичлэгийн гарчиг
    бичлэг бол нэг тийм түгшүүртэй яарсан жинхэнэ завшаан ашигласан бичлэг юм шигайн :P

    ReplyDelete
  4. муу мэдээ хэрнээ нээх гоё бичсэн байхын ккк
    ийм хэлбэр таалагджийн таалжийн Лав лав хахахах

    ReplyDelete
  5. их түгшүүртэй киногоор бол хамаг өрнөл ая нтр бол айр түгшүүртэй дүн дүн дүн гээл юмаа хураацан ай тээл гүүрүүгээ харангуут 1 сараар сунгасан гээл ... :P

    ReplyDelete
  6. ug n namar duusaagui baigaamsan

    ReplyDelete
  7. Жамбаа харин тийм. Харин яг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй л зүүлэгтээд суужийна.

    Гилийн хатан: Баярлалаа. Өөдрөг байлгүй яахвээ. Өдийд огт ажилгүй болцон суужийсан бол яана. Бүхэл бүтэн сар гэдэг их хугацаа шүү. Тэхдээ энд жинхэллээ ч маргааш нь хайрцгаа тэврээд гарах магадлал өндөр юм шиг байноо. Арай найдвартай газар шургалахаар санаархаж байна ккк

    Нууцхан : ккк чамд таалагдана гэж мэдсиймаа.

    хэн: ай түгшүүртэй түгшүүртэй. Намайг гарна гэсэн гээд АйТи-гийн гар аль хэдийн миний мэйлийг хасаа хаяцан байгаам даа. Очоод би байгаашүү хөөе, новшроод гараагүй л байгаа гэсэн чинь "үхдгүйэ?" ухааны юм хэлжийлээ. Зэвүүн гар байдгиймаа угаасаа. Тэгээд би сая пассвордоо солихдоо тэнэгДавид1234 гээд хийцэн хахаха. Хохийшд.

    Байдаг л нэгэн : Дуусаагүй байгаа. November is sweet!

    ReplyDelete
  8. minii naiz buh yum bolnoo. sanaa buu zov. Nuguu iltgel chin ene 5 dahad. Manai surguuliin Kwon bagshiig chi meddeg biluu. Irj iltgel unshih yum baina. Bagshiin umnu anh udaa... Yadaj ohin harah hungui. Avch yavaad negend n' tevruuleed orno doo. Bid nar zorigtoi, chadaltai, chadvarlag busguichuud shuu.
    Z...

    ReplyDelete
  9. харин тиймээ. Надад нэг хачин итгэл байдаг болчиж. Би алзахгүй, би бүтнэ, яагаад гэвэл...яагаад гэвэл... гэхээр хариу нь байхгүй ч. Юун дээр ч юм суурилсан сонин итгэл.

    Охиндоо сайн захиад учирлаад гуйвал гайгүй байхаа. Эвий минь нялх ч гэсэн хүний үг ойлгоно, ээжийдээ тус болох сайн охин шүү.

    ReplyDelete
  10. нэг сарын завшаан нилээн хэдэн сарын боломжийг нээх ч юм билүү...
    Аз гэдэг зүйл чинь хүнээ олоод ирдэг гэжийлээ... тэгэхлээр чамайг тун удахгүй олоод авах байх...

    аз хийгээд завшааныг
    амжилт хийгээд өөдрөг байдлыг хүсий...


    жигүүр

    ReplyDelete
  11. Итгэл мөхөөгүй цагт бүх юм ок шүү :)

    ReplyDelete
  12. Тэгэлгүй яахав, итгэл улам ч бадамлан асаж байна :)

    ReplyDelete
  13. Souloo amjilt husii.
    zarimda yamarch uchir hslatgaan baihgui ch itgel baigaad baidiim shuu, tegeed ter ni dandaa unen baidag.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...