18.10.11

Улаан

Тэмдэг нэрээр гарчиг тавьдаг моод дэлгэрүүлдгийм билүү...

Хагассайн бүтэнсайнд сайхан амарлоо. Өөрийгөө сайхан эрхлүүлсийн байна.



Эмэгтэй хүнийг сэрлийн G цэг хаана байдгийг мэдэх үү? ShoppinG гэдгийн сүүлийн G гэжийлээшд. Энэ яг үнэн гэж боджаагаа. Хамаг юмаа мартаал, хорвоо ертөнц сайхан санагдаал, хөлс чийхраал, хором мөч яг ингээд зогсоосой гэмээр болдог юм чинь. Тэр тусмаа дотуур хувцасны дэлгүүрт бол бүр ч таашаалтайм билээ. Өөрийгөө хүндэтгэдэг бүсгүй хүн хямд дотуур хувцас өмсдөггүй гэж хаанаас ч билээ сонсчихсон байдаг, гоё гоё тасарцан хүүхнүүдээр рекламдуулдаг, нэр мэр нь хүртэл цаанаа нууцлаг дур булаам дэлгүүр ойрхон нээгдсэн байдаг... Очоод үзлээ, сонирхлоо, өөрийгөө хүндэтгэдгийн хэрээр ганц хоёр юм авлаа. Өмсөж үзээд толинд тусгаж байгаад ганц хоёр зураг ч дарлаа. Нэг л гоё мэдрэмж төржийлээ. Өөрийгөө сээгсий гэж мэдрэх чинь их чухал юм байна шүү. Аан тийн, улаан өнгө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэж бас нэг блогоос олоод харцан, улааныг авч өмсөөд хаашаа л харнав итгэл цацруулаад сууж байна даа. Үг үсэг бүрээс ө.и.и. ханхалж байгаа байхдаа ккк.

Бас агч модны улаан навч (maple leaf) дарах гээд явсан. Апраадаа зүүгээл навч мод бүрийг дараал урлагийн бүтээл үлдээчих гээл (хаха амихандаа шүү дээ, дүр зураг нь шал өөр боловч дотроо ингэж мэдэрчийгаам) явах тэр цаг мөч бас их кайфтай байдгийн байна. Үр дүн нь сэтгэлд хүрэхээр зураг гараагүй ч, үйл явц нь сайхан, таашаалтай байлаа...

Охиндоо бас хэдэн хувцас авсан. Томрох тусмаа гоёж гоодохыг мэдээд, ямар гоё хувцаснууд авч өгсийм бэ баярлалаа гээд үнсэхээр нь тэнгэрт нисмээр л болжийлээ. Улаан цамц, хөх дээр улаан дугариг толботой юүүбк, тэрүүнд нь тохирсон хүзүүний алчуур гэх мэт авсын. Өөртөө авснаас л илүү кайф мэдрэгдэж байхым.

Далайн(?) давстай халуун баннд хэвтсийн байна. Энэ их өчүүхэн юм шиг мөртлөө миний хэдэн жилийн мөрөөдөл биелж байгаа нь тэр. Со-д байхад баннтай байранд амьдарч үзээгүй. Ванкуверт очоод ажил төрөлгүй байж юун тийм тансаглалтай мантай. Торонтод нүүж иртэл байрны ариун цэвэр таалагдадгүй, хичнээн угаасан ч дотор нь суухаас сэжиг хүрээд. Ингээд сая л нэг юм тохироо бүрдэж сайхан болох шив дээ.

Ойрдоо яагаадыг бүүмэд улаан өнгөнд л шунаад байдаг болчлоо. Навчыг хумсаа улаанаар будсан гэнгүүт бас лак авахаар санаархаад эхэлцэн. Дэлхийн дулаарал, хотын агаарын бохирдол, хүн амын ядуурал, S.J. R.I.P гээд л ноцтой ноцтой асуудал байхад миний энэ байж байгаа царайг...ингэж амьдарч болжийнуу ер нь. Том том сэдэв хөндөж, том сэтгэх юмсан тээ.

42 comments:

  1. tom zuil jijig zuilees eheldiin bishuu;)

    ReplyDelete
  2. Сүүлийн үед гэсэн зурагнууд гоё харагдаж байна шүү.чи үнэхээр зураг буулгах гэж дурладаг болжээ :D
    идэвх байхад мэдрэмжийг аяандаа олж авахын бишүү.. тэгж л бодогдож байна :)


    хорвоо ертөнц сайхан санагдаал, хөлс чийхраал гэхээр нь soul-ийг нүцгэнээр нь нүдэндээ төсөөлж суутал биш байжээ :p

    ReplyDelete
  3. ккк мэдрэмж нь ирдгүймаа гэхэд олон дараад байвал азаар ганц нэг гайгүй зурагтай болох магадлал өсөхиймдаа тэ :р

    энэ бичлэг нэг тийм янзүрийн юм төсөөлүүлсэн, эвгүй бичлэг болчжээ хаха.

    ReplyDelete
  4. улаан дотуур хувцсы чэнэ хары кккк

    ReplyDelete
  5. халуухан улаахан пост байхчинээ ккк

    ReplyDelete
  6. bolj bna iim baigaa chini saihan bna uneheer shuu amidral iimdee saihan gej ug baidag daa


    bi ch bas tiim bna bur aimaar setgel ondor barag l neg moroodloo bieluulchlee shtee bi chin unen goe bnaa

    ReplyDelete
  7. kkk neg yum martchij bi urjigdar neg hunees ulaan malgai harin ehnereesee ulaan tsamst belgend avsiishdee bas 2 shirheg gachin goe ulaan bal belgend avsan er n oiriin odruud ulaan ongo idvehjsen yum bishuu

    ReplyDelete
  8. G цэгийн хувьд яг хэлжээ хэ хэ хэ... Даанч сүүлийн үед өөртөө юм авахаа больсон байна. Энэ уналт хэзээ зогсохын болоо???

    ReplyDelete
  9. Ulaan, seegsii geed bichsen humuus gyals gyals orj ireed comment bichsen baisht :).
    Naanaa dasaad bgaa boljdee.

    ReplyDelete
  10. хөөх тэр дотуур хувцастай сээгси зургийг олоод харчихийнсан за тэгүүл энэ блогийг уншисний хэрэг гаржийгаан тэр :P

    ReplyDelete
  11. Ulaan underwear-ee umsuud ulaan navchnii zurag uurtei itgelteigeer darav uu. Oird namar seruu orood gaduuraa yu xum umsuureidee. kkk

    Manai endxiin bath bas jijigxen (xuluu nugalj suugaad l yag taarna). Iish tiishee yavaxdaa hoteld l neg xaluun usand xevtej uzexiin.

    ReplyDelete
  12. халуухан улаахан гэснээс

    гал халуун улайсан тийм нэг бичлэг байлаа гэж :P

    ReplyDelete
  13. G цэг гэсэн үгийг уншаад би жирсхийжаам чинь залуучууд нь бол бүр хачин болсон байхаа ккк

    ReplyDelete
  14. хаха нууцхан ч мөн дөө :P

    ReplyDelete
  15. нөхдүүд миний том сэдэв хөндөх эрмэлзлийг дэмжээчээ...халуун улаан ч яахав гсс :р

    ReplyDelete
  16. Энэнээс өөр том сэдэв гэж юу байхуу тээ Нууцхаан :P

    ReplyDelete
  17. harin tii, hamgiin tom sedvee hundchuud kkkk

    ReplyDelete
  18. nuuree gargahgui neg l ulaahan zurgaa tavichih. hench chamaig gej bodkuu tee manaihaan. neg odiin zurag bn geel bodood ungurchii kkk
    hun yag untah gejaahad nereer duudaad sereechxiimaa :p

    ReplyDelete
  19. тийн хэлээд л байна зүгээр их гоё хөл юутай хүн шд сайхан улаахан тийм нэг гоё зураг байгаа даа :)

    ReplyDelete
  20. Inception-ий баг хөлслөөд та хоёрын зүүд рүү зурагаа, бишээ биеээрээ, улаан хослолтойгоо давхиад очихоор болчлоо. Унтаад байжий хонгоруудаа :р

    ReplyDelete
  21. za zuudee manaal suuchinadaa
    noirch sergechleedoo

    ReplyDelete
  22. тэгээд одоо яаая гэхэв дээ зүүдээ маналд сэргэгээр :P

    ReplyDelete
  23. seruun zuudend mini ireech xaxa
    nairuulgiin aldaatai bichsenee medsenld
    daanch zasch boldgui commentiig yaltaiv kk

    ReplyDelete
  24. сэрүүн зүүдэнд чинь соултэй хамт очихоос хэрхэн очихийг заатугай :P

    ReplyDelete
  25. соулыг ч яахуу би яаж танихаа мэдчихлээ кк
    харин чамайг гэдгийг яаж таних вэ, яагаад ч юм Zoro төсөөлөгдөөд байхын :P

    эсүүл сэрүүн зүүдэнд минь jpg файл болон ирж болох л юм ккк

    чат болгоо хаячлаа гэж загнуулах байхдаа иии

    ReplyDelete
  26. баараг л мөндөө мөндөө
    нананнана ананнана өнөөдөр чат болгочлоо
    нананнана анананна өнөөдөр чат болгочлоо

    сорри сиймс тү би дээ чатан комментс Соул :P

    ReplyDelete
  27. хахах нэээх сүрхий лангүүгтэй хүн зүгээр.

    Зорро, Сүпэрвүмэн хоёр л өнөө шөнө чамд зүүдлэгдэх нь дээ нууцханаа ккк

    ReplyDelete
  28. хөөх тэр дотуур хувцастай сээгси зургийг олоод харчихийнсан за тэгүүл энэ блогийг уншисний хэрэг гаржийгаан тэр :P

    гэж бичсэн хүмүүн төрөлхтөнд хандаж хэлэхүй, тэр зургийг үзчүүл дахиж уншкуум байна мөн үү? :р

    ReplyDelete
  29. хүмүүн төрөлхтөнд хандсан
    хүмүүн биш төрөлхтөнд инү
    сайхан бичдэг шигээ
    сайхан зөв ойлгоогүй байна :P

    ReplyDelete
  30. хүмүүн биш төрөлхтөн гэхээр одоо амьтан эсвэл ургамал болж таарлаа даа ккк

    ReplyDelete
  31. хайрлаж байсан гэхэд
    хатуудаж чиний үг
    дурлаж байсан гэхэд
    дутуудаж байна чиний үг ... гэжийн шүү :P

    ReplyDelete
  32. үүүеэээ Соулээ, Zorro-г гомдооцон бээшд ккк

    ReplyDelete
  33. Тунирхаж гомдсон Зорро-доо зориулъяааа


    Тунирхаж бас аргадаж чадна

    Тэр надад дурласан анхны залуу биш
    Сүүлчийнх нь бас биш ээ
    Гэхдээ тэр юу ч амлаагүй
    Тэвэр дүүрэн сарнайгаар булаагүй

    Хээнцэр үдэшлэг хэний ч юм гоёлыг
    Хэрхэн надад бэлэглэх тухай ярьж байгаагүй ээ
    Шинэхэн танилдаа дасчихаад
    Шимширч хоцроход хань болдог
    Болзоондоо очилгүй зугтсан хэрнээ
    Борооноор тэднийх рүү гүйж
    Нойтон уруулаа хацарт нь наагаад
    Норсон цуваа хатахыг хүлээх сайхан байдаг
    Үүнийх нь төлөө гэмгүйхэн үнсүүлж
    Үүдэнд нь хэдэн цагаар ч хүлээн суудаг
    Хэн нэгнийг шохоорхон шархтай үлдэхэд
    Хэврэгхэн итгэлийг маань буцаан авчирдаг
    Юу ч ярихыг хүсээгүй үед минь
    Юу ч асуулгүй хажууд минь алхаж
    Нохойгоо салхилуулж яваа юм шиг
    Номхон дуулгавартай гэж
    Тэр надад дурласан анхны залуу биш
    Сүүлчийнх нь бас биш ээ

    Р.Эмүжин

    ReplyDelete
  34. bi lav ingej durlahgui ene deerh shuleg shig

    bi bol gal salhi shuuraga shig l duraldag hun bur ehelsen durlalaa hezee duusahiig medehgui asaal durelzeel shuuraal bna kkkkk

    ReplyDelete
  35. ккк 10 хэдэн жил дүрэлзсэн гэхээр бараг мөнхийн асаагуур/хөдөлгүүр гэдэг нь бишүү :)

    Эмүжингийн шүлэгнүүд ер нь нэг иймэрхүү шдээ. Хааяадаа гайгүй л санагддын

    ReplyDelete
  36. tegvel Green bol l doo

    ReplyDelete
  37. хэн? би юу?
    би нээрээ ногооншд. Оны эхээр бичиж байсан тэмдэглэлээ харсан чинь өнгөний тестээр лав ногоон гэж гарчийлээ.

    ReplyDelete
  38. uu bi Ulaanii feen ni shdee, baahan ulaan tsunk, gutal ene tertei, humsaa chas ulaanaar buddag chin zorigtoi gejuu

    ReplyDelete
  39. for Hilde

    oortoo yum avahgui biagad baival baigaad l baidagiin shuu
    Nadaa bas ejiin huvtsasaas omsood yavdag baisan uy baigaa hurdan zogsoohgui bol bolohgui e gej bi ih bagshiin huvid zaana shte hehhee

    Lolli

    ReplyDelete
  40. Bi ter zuragiig harsan shuu humuusee
    Doloochihmoor saihan hol bas bus hesegteigee garsan baisanaaaan
    hehehe

    Lolli

    ReplyDelete
  41. Ene Anonymous yamar aztai baa ter zurgiig gantsaaraa harchihsan bdag xixixixi

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...