8.10.11

Шаргал...

Үүүеэээ өнөөдөр хуралгүй гэсэн :)
Миний хуралдах дургүйг яана. Энэ янзаараа бол УИХ гишүүн нтр болох хумсын чинээ ч найдлагагүй шүү...



Ингээд ажлын цагийг шамшигдуулан ойр хавийн навчисын хөрөг зургийг дарж өгчөөд ирлээ. Тэд их баярлаж байна лээ. Зохиомж энээ тэрээ гэж байхгүй ээ, зүгээр л "чиглүүлээд дарах" хэмээх технологийг ашигласан.

Тэнгэрийн өнгө их таалагдсан, шар өнгөтэй хосолдог юм байна.

Нэгэн алдарт гэрэл зурагчны "Шоргоолжны нүдээр" нэртэй уран бүтээлээс зөвхөн гарчгийг нь хуулбарласан.
Энгийн л нэгэн, эгэл даруу навч бүсгүйн хөрөг билээ.
Гэр бүлээрээ салхины аясаар найганхан ганханхан...

Гутлаа тайлаад ном уншаад сууж байгаа тэр бүсгүй бол би шүү дээ. Энэ зургийг навчнууд надад дарж өгсөн юм. (Томруулаад харахаар шар үстэй, би биш нь мэдэгдэнэ л дээ...ингээд сайхан сууж байгаа нь таалагдаад дарчихсын)

Маргааш өглөө эрт босох төлөвлөгөөтэй. Татаруудад хорлогдчихгүй бол фликр дээрээ тавих төвшний (энд тавьснаас бол аягүү өндөр, мэргэжлийн хэмжээнд яригдахаар юм л авах гээд байгаашд хаха) зураг дарах санаа байна.


Мөрөөдөл шиг ариухан дурлалыг л үзэх гэж
Хавар эрт яаран байж нахиалсан
Мөнгөн сартай цуг зуны шөнө хөлчүүрэн
Хайрын дарсыг гунигтай нь хамт залгилсан

Хааяа тэнгэр хуйсганаж шороогоор тургидаг болохоор
Бороо шиврэхэд дагаж уйлдаг
Хараад л баймаар бүсгүй сүүдэрт минь сэрүүцээд явах зуур
Бодолдоон шүлэг хэлж уянгалдаг

Амьдрал хэмээх модны алаг навч билээ


Мөчрөөсөө зүүгдэх намрын навч шиг
Цаг хугацаанаас хэсэг чаргууцалдаад
Мөдхөн салхилахад нь нисэн оддог шиг
Он жилүүдийг бас орхиод л явчих

Хавраас намар хүртэл уйлж нэг дуулж нэг ургаад
Хатан цэцгийн дэлбээн дээр нулимсаа нэг унагаад
Мөнх бусын орчлон надад хаалгаа цэлийтэл нээхэд
Мөчир дээр үлдсэн шархнаас минь ахиад навч нахиална

Амьдрал хэмээх модны алаг навч билээ
Б.Б

8 comments:

  1. 2дахь зургыг гэвтжаагаад авсан уу.чи ч бүр мэргэжилийн болжээ :D

    ReplyDelete
  2. Goyo zuragnuud bnaa. Yamar modnoos urgasan navch ve getel... xuruun zavsraas urgasiin baijee.
    Navchnuud buren ulaij duusaagui bna tee. Doloo xonogiin daraa numur gazriinx salxind xiiselgui, ulaisan baix bolvuu. Bi bas margaash garjiigaad gants neg zurag darax sanaatai. Tataruudad xorlogdchixgui bol (goyo ug bna shuu kkk).

    Usee sharaar buduultsiimuu? gex gesen.

    ReplyDelete
  3. chamd mongoliin namar yg nutgiin namriin zurag gants negiig yvuulhuu

    ReplyDelete
  4. Зураг гэмээн
    Зураг билээ

    сайхан зурагнууд байна гоё гоё зурагнууд авчээ :)

    ReplyDelete
  5. К: гэвтэх арай биш, сөхрөх байрлалаас авсын ккк

    "Шоргоолжны нүдээр" зургийн автор нь энд явжийна :р

    Байдаг л нэгэн, тэгээч хө...

    Шүлэгч гэмээ нь
    шүлэгч л байх юм даа тиймээ

    ReplyDelete
  6. канадын агч модны улаан навчнуудыг бол санадым шү :>

    ReplyDelete
  7. намар ирчихжээ... гуниг хурах шалтгаан нэмэгдэх шиг..

    ReplyDelete
  8. saihan nalgar namartai bololtoi

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...