19.7.11

Онтарио

Миний хамгийн дуртай газар. Хожим энэ нуурыг л хамгийн их үгүйлэх байхаа.


Нуур нэртэй ч тэнгис шиг зах хязгаар нь үл харагдах агуу их ус юм(19,529 км2 талбайтай) Халуунаас зугатаж эрэг хөвөөгөөр нь алхахад сэрүү татаад л сайхан. Хойд Америкийн 5 том нуурны нэг бөгөөд уугуул индианчуудын хэлээр "Гялалзсан уст нуур" гэсэн үг гэнэлээ.


Хамгийн доод талын цэнхэр цэг нь манай гэр, арай жоохон дээр байгаа нь ажил, бүр дээд талын улаан нь Торонто хот. Нуурынхаа эргийг эмжээд гол гол хотууд нь суурилсан байдгийн билээ. Онтарио гэдэг мужаа бас энэ нуураар нэрлэсэн юм байна.




Ус нь их тунгалаг. Амсаад үзсэн давсгүй юм байлээ.

Цахлайнууд ч бас халууцсийн байлгүй усанд хөлөө дүрчээл маадайтал алхацгаана.

Нохой гаслам халуун гэдэг нь болсоон. Энэ ноход гаслаагүй ч усанд сэрүүцээд сайхан тарвалзаж байх шиг. Монгол нохой уснаас айдаг билүү.


Чулуу түүж тоглосын. Тэр голын бөөрөнхий чулуу хүн зурсан юм шиг таван хушуу, цэцгэн хээтэй, сонин байгааз?

36 comments:

  1. шув шулуухан уртаа хөлтэй юм, хөөрхөн гарчээ :P

    гэснээс гоё юмааааа ингээл нуур ширтээл суугааааллллл, чулуу түүгээллллл, бодол болоол...

    ReplyDelete
  2. 5 n hoshuu ni dalain amitnii uldegdel.. :)

    ReplyDelete
  3. юун сонин нүх мүхтэй чулуутай нуурыен :P
    за уншаад бусад зургийн харааты ингэж бичкү бол уншаад дуусахааар мартчихын кк

    ReplyDelete
  4. юун гуалиг сайхан бие хас
    юун урт сайхан хөл юутайен
    аа толгой нь жаахан гурвалжиндуу ямуудаа ккк :P

    юун өөлхөн том гартаен кккк

    ReplyDelete
  5. Хоёулаа адилхан чулуугаар наадах дуртай юм шиг байнашд, хэхэ.

    ReplyDelete
  6. улаан хөх гэхиймуу тэр хоёр нь ямар сонин хэлбэртэй чулуу вэ ккк

    ReplyDelete
  7. сүүдэр шүү дээ хүүхдүүдээ. Сагсны бөмбөг давхиад орчмоор хөлийг ч сүүдрээр бол ийм болгож харагдуулдаг гэжугаа :р

    аан харин тийм гэнээ bluefire. Энд би хүмүүст сонирхуулсан чинь юм мэдэдгүйэ гайхуулав ккк.

    Гар нь том биш чулуу нь жижкэн юм шдээ. Бүррр будаа шиг л жижкэн чулуунууд гэж мэд.

    ккк заза үнэндээ гар том оо том. Зарим нэг эрэгтэй хүнийхээс ч аварга байх шүү :р

    Чулуунуудаа цуглуулж байгаад шилэн саванд хийгээд хадгалах санаатайн. Даанч нүүдэлчин болохоор авч явахад тээртэй байхдаа.

    Улаан хөх хоёр нь 2-р сувгийн хэлбэртэй байна гэж үү? ккк

    ReplyDelete
  8. minii bgaa gzariin nuur ni bas davsgui yum bilee. ih huiten, uuliin oroid olon jiliin tursh togtson mosnoos hailj ursaj bgaam bolhoor nogoorch haragddag gene lee. azaar tsahlai ihtei heseg bish. tsahlai ih bh ni tun yarshigtai, chimeetei bdag geltsdeg yum bilee. huuhed bhiin l gants neg udaa l harj bsan ter shuvuug tiim yadargaatai gej yostoi tosoolohguim bilee.

    ReplyDelete
  9. tiim ih tsengeg usnii derged bdag humuust ataarhmaar sanagddii. Bi urd nasandaa tengisiin ereg huvuu urgasan mod bsn bhaa. Usand durtaig bodohoor. Seleh aviyasguig n bodohoor zagas jaraahai bol bish kkk

    ReplyDelete
  10. ter ih usniih ni hajuud shumuul gej mangas baihiimuu? bi ter mangasiin belen hool ni bolood balarchiishd. shumuuliin tosiig ni avaa turhchxiinsss

    ReplyDelete
  11. шумуул гэж
    шунамаар сайхан биеийг минь
    шуналтайгаар хатгаад дууслаа байна

    ёстой муухай амьтан

    ядаж байхад
    ярвагчийг хэлэхүү хазуулаа бол тээд шархалтал маажаад цус нөжөндөө хутгалдана гэжугаа
    жаал хичээл орчдымуу нэг хүн хэлсийн ууг нь шумуул чинь арсы хатгаад цоолоод сороод тэгэнгүүтээ хошуугаа үлдээгээд тэр нь тэгж загатнуулдаг маажихгү бол яаадачгү гэссс этр :P

    ReplyDelete
  12. oroidoo bol bas bnaa bn. Udriin haluund nuugdchdag boltoin. Tegtel orond n yalaa n chashiitel hazaad yaargaatain bailee. Harahad mgld bdg har yalaa shig murtluu hazaad bsn sonin. Hun helehdee D vitmiin uuval yalaa oirtodgui gene shdee. Tehdee D bitmiiniig hamaagui uugaad bj boldgiimuu buumd.

    Shumka unseed ungursun gazriig maajihguu bh setgeliin tenhee ochuuhen bidend yaj bhiin be te kkk

    ReplyDelete
  13. "D bitmiin uuval shumuul oirtodgui " gej zasaj unshinuu ;-)

    ReplyDelete
  14. хаха яаагшдээ битмийн уугаад шумуул ойртохгүй юу үнэн үү нэг л худлаа санагдаад явчлаа биенээс нь д битмийн үнэртээд шумуул ойртохгүй юу кк уулаа шүү хэлсэн болохоор чэн зүгээр үү кккк

    ReplyDelete
  15. comentuudiig bas unshiv kkk

    ReplyDelete
  16. Дэ битмийн үнэртээд ойртодгүй гэж худлаа хэлкүү хүн хэлсийм даа чи үнэн эсэхийг нь биеэрээ туршаад надад үр дүнг нь хэлээрэй :р

    Орчуулагч хааяа бас мөр холбох гээд байдгийн, Орчуулагч-шүлэгч гэдэг давхар мэргэжил бишээ давхар нэр өгнөө ерөөсөө

    ReplyDelete
  17. za D bitminiig iheer uuj herhevch bolkuushdee. huuhed iheer uuval usult zogsdog gesiishuu huu mini. chamaig huu l ingej bodood bgaashdee :p
    shunamaar saihan bie gee tolgoi holbochihjee bas kkkk

    ReplyDelete
  18. kkk bahdan unshiv. setgegdel ene ter bugdiig n'.
    Z...

    ReplyDelete
  19. тиймүү секретвиш. Би харин бас муу байж магад гэж хаширлаад туршиж үзээгүй л байгаа. Элдвийн эм танд сүжиггүй талдаа. Мах идэдгүй хүнийг бас хазадгүй гээл байлээ. Махнаас гарах сэтгэлийн тэнхээ бас байхгүйээ ккк.

    З...хэзээ буцахаар болсонбэ?

    ReplyDelete
  20. Одоо хамаг юмны өсөлт зогсох уу :P
    Одоо гайгүй байхаа үүнээс цааш өсөлт үгүй гэдэг нь болсон байлгүй кккк

    Сая харин нэлээн хэдийг уугаадахсан чэн
    Сайхан сайхан шумуулууд хажуугаар тойрон эргэлдээд
    Сайн харвал сайхан хэдийг нь биен дээрээ суулгачихдаг ч байсымуу гэмээр юм хахаххаха

    ReplyDelete
  21. Ай даа сайн ажаад харахуйд
    Алтан нарны доор зогсох чиний сүүдэр ану
    Хажуугаас авсан зураг шигээ
    Хаяа чи бөмбөг гардаг гэж үнээр хэлсэн шиг байнаа шоо кккк

    ReplyDelete
  22. хэзээ нэгэн цагт майга хөл моодонд орох цаг ирнэ гэдэгт итгэдэг! :р

    ReplyDelete
  23. aa huuhdiin boluul unduriinh ni usult zogsono
    aa huniih boluul nuguu usult ni arai zogsoogui zuiliinh ni usult zogsono kkkk, mairrr shulgiin ongod ni orson any hahaha

    urt l baiguul maiga ni hamaaguim bishuu

    ReplyDelete
  24. shumuul uuruu tsagaan hoolton bolchmooriin, saihan uvs nogoonii shim shult sorjeevel iluu oldots ih baimaariin kkkk

    ReplyDelete
  25. амьдрал эрсдэлтэй сонирхолтой байх нь илүү гэж шумуул боддог байх

    хатгаад сороход цус нь халуун гэж
    хатгах гээд очиход алуулж ч мэдэх амь сорисон үйлдэлтэй гэж
    хатгаад хошуугаа үлдээхэд харамсахгүй гэж тэгдэг байх хахахахха за болий хүчээр онгод оруулах дэмийм байна :P

    ReplyDelete
  26. iim ami urssun uildel hiin baij balaghan tsusii mini sorj bui tedneer baharhahgui baihiin argagui
    uunees hoish tednii zorigiig unelj buleen tsusii mini shimj duustal ni urgeelgui harj suuhaas :P

    ReplyDelete
  27. Та их сайхан бичих юм аа, ямар ч алдаагүй бас сонирхолтой ккк

    ReplyDelete
  28. хэлсэндээ байгаарай чи :P

    соулхэн минь дээ ккк би чамд итгэдэг хэхэ
    сүүдрээр шинжихэд нээрээ гоё урт хөлтэй байнаа :)

    орой болохоор өвчин минь сэдэрч маажууртай болжээ
    онцолж магтаад байсан шумуулнуудын ачаар :D

    ReplyDelete
  29. энэ жилийн Болор Цом ингээд манай орчуулагч-шүлэгч хүүгийнх болох нь тодорхой болжээ. Маажуураа л эмчилчүүл :р

    ReplyDelete
  30. Nar shingex yumuu, urgax ued ni end suuj bgaad zurag avaxiinsan.

    ReplyDelete
  31. харин тиймээ
    нар мандахад авы гэж бодоод нэг сар болж байна. Өглөө эрт босож чадахгүй л өдийг хүрлээ. Тэхдээ хэрэг болж магад гээд нэг трипод цохиод унагаацаан ккк. Тэгж байгаад нэг авахыг оролдноо. Үгүй ядахдаа очиж нэг харнаа.

    ReplyDelete
  32. ус гэдэг сүрдмээр хэрнээ сэтгэл татагдаад байдаг сонин эд шүү...

    ReplyDelete
  33. ed gedgiin zuil bolgoj unshaad Hiildee (za) gedeg hunii setgegdliig mashid iheer taalav :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...