Ингэж биччээд аягүй бол маргааш арилгамаар санагдана даа...
Юм бүхэн байрандаа орохгүй л байна. Эмх замбараагүй мэт, ирэх өдрүүд тодорхойгүй мэт, төлөвлөгөөгүй, өдөр хоногоо аргацаасан мэт, өнөө маргаашдаа эргэлдсэн мэт санагдаад байна. Энэ бүхэнд сэтгэл дундуур байна. Хэзээнээс эхлээд эмх цэгцтэй амьдардаг байсан гэж ингэдгийн болоо. Цүнхэн дэх хог новш, ширээн дээрх ном дэвтэр, шүүгээн доторх хувцас хунараа цэвэрлэхгүй, цэгцлэхгүй, тэглээ гээд шал тоохгүй байж чаддаг мөртлөө, амьдралын эмх замбараа алдагдсан мэт энэ мэдрэмжинд юунд нь тэгтлээ эмзэглэнэ вэ.
Төгс төгөлдөр лүү тэмүүлэх тусам өөрийгөө голох нь нэмэгддэг мэт. Өмнө нь таалагддаг байсан зүйлс хүртэл өнөөдөр сэтгэлд нийцгүй санагдах нь хэцүү байна. Гүнзгий бодож сэтгэж чадахгүй байгаа мэт, тэрүүхэн тэндээ эргэлдээд байгаа мэт мэдрэгдэх нь ядаргаатай байна. Бичсэн зүйлээ голоод ноорог чигт нь хадгалах нь ихсэв. Уул нь тэгтлээ их зовж зүдэрсэн ч юм алга. Тэгтлээ их сэтгэлээр унаад байх асуудал ч алга. Гэтэл яагаад энэ сонин эргүүлэг шиг гутранги давтамжаас ангижирч чадахгүй байгаан болоо.
Бүүмэд бүүмэд. Төөрөлдсөөр л...
Ммм юу ч гэмээр юм бэ дээ
ReplyDeleteтанил мэдрэмж байнаа
Би нь хэзээ ч төлөвлөөгүй байдаггүй байсан бол одоо ёстой төлөвлөгөөгүй мэт биш бүр ямар ч төлөвлөгөөгүй л явж байна
Нэг л тогтворжиж өгөхгүй яг бадарчин шиг л ...
Үзэж харж яваа бүхэн нь гое мэдрэмж өгч байгаа хэдий ч өөрийн амьдралын хувьд л харин эргэлзээн дунд төөрч явна.
Чи арай л дасаж өгөхгүй байгаа юм болуу сөүл минь
Sunshine
~надад бараг наадхыг чинь зүгээр болгочих хариулт нь бна гэхдэ сайн нухаж бодуул их урт юм бичих хэрэгтэй юм шиг санагдав... надад одоо жааааахан л тэгэж санагдаж бна :P
ReplyDeleteЮутай ч арилгахаас нь өмнө уншиж амжлаа шүү :P
ReplyDeleteүнэн сэтгэлээ нээгээч дээ ккк
/одоо нооргуудыг л хэлжаамдагуудаа кк/
"Юм бүхэн байрандаа орохгүй л байна. Эмх замбараагүй мэт, ирэх өдрүүд тодорхойгүй мэт, төлөвлөгөөгүй, өдөр хоногоо аргацаасан мэт, өнөө маргаашдаа эргэлдсэн мэт санагдаад байна. Энэ бүхэнд сэтгэл дундуур байна. "
Дундуур сэтгэлийг дүүргэх гэж
ReplyDeleteДуу дуулдаг болвоо би
Дуулсан дуундаа өөрөө уяраад
...
нойр хүрээд унтчихымдаа кккк :P
Ямар нэг сайхан юм хэзээ нэгэн цагт ирэх байх гэсэн хүлээлттэй байхаар өнөөдөр аз жаргалтай амьдарч байгаагаа мэдрэхгүй байх үе байдаг шүү бидэнд. Тийм болохоор өөрөөсөө асуу даа, хонгороо.
ReplyDeleteаз жаргалыг хэзээ нэгэн цагт ирэх байх гэж хүлээх биш одоо байгаагаасаа мэдэрч сур ай ккк
ReplyDeleteБумбагар Булцагар нь байшд хэхэ :)
hayaa yuch bodoj buhimdaad hereggui bi ch bas ih olon yumiig odoo zugeer l hayj bna oortooo het ih medremj bitgii huraa ergeed shal laitai shanalgaatai yum bna bolj ogvol ene blogoo ch haa bas utas net baga heregel tegeel gal togoo untlagiin oroo ajil gesen daraallaas gajilgui yvaad bai
ReplyDeleteChamd baigaa saihan zuiluudee sanaval, setgel sanaa sergeed yavchihna daa. Yutai ch zuirleshgui hongor huurhun ohin baina.
ReplyDeleteSoulmate gedeg hunii duulah gej irsen duug l duulaarai, busadtai uuriiguu buu haritsuulaarai.
Саншайнаа яг тийм шүү. Төөрч, эргэлзсэн хүн л байна. Дасахгүй байгаа нь үнэн байхаа. Гоё юм үзэж сэтгэл баяслаа ч юм бүхэн нь хүнийрхүү санагдаад байна.
ReplyDeleteОрчуулагчаа дуулсан дуундаа уяраад унтдаг хэсэг дээр чинь би түсхийв :р
Vamp!reHeart : тэр хариултаа хуваалцал даа плз
Heaven : Аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ нар байвал сүүдэр заавал үүсдэг шиг, дотоод сэтгэлийн гүнд байгаа тэр бараан мэдрэмжийг л уудлах гэж үзсэн юм. Байдаг л нэгний хэлснээр тэр мэдрэмжээ үл тоохгүй орхичиж чадна л даа. Гэхдээ тэгмээргүй байна. Гал тогоо, ор, ажил гэсэн дарааллаар амьдармааргүй байна.
Рүби харин тиймээ. Би цаг үргэлж гутраад байгаан биш л дээ. Үе үе дотроос намайг дуудаад байгаа болохоор нь л нэг удаа ил гаргаж тавия гэж бодсийм.
орой унтахын өмнө надаа голцуу ийм мэдрэмж төрдөг, өглөө арай гайгүй болчихсон байдаг, ажлаасаа гараад бас нэг хэсэг ийм байсан, шинэ ажилд ороод нэг хэсэг л би юу хийгээд байнаа, миний хийж байгаа ажил энэ компанид хэрэг болдым болуу эсүүл би энэ далд орох болоогүйм байхдаа гэдэг хүмүүсийн нэг юм бишайгаа гэх мэт кк бодуул шинэ байдалдаа бие сэтгэлээ дасгахад хугацаа ордым шиг байгаам...
ReplyDeleteэнэ хэцүү байдлаас нэн хурдан гаргадаг ганц зүйл бол залуу л байдымдоо гэсссс :P
secretwish хахаха гоё шүү чи :р Ийм болохоор чинь л дуртай байдгиймшдээ ккк
ReplyDeleteби эндээс хариулт олох гэж бичээгүйм шиг байнөө. Зүгээр л иймэрхүү байна дөө гэж тэмдэглэж үлдээх гэсийм болуу. "Би бас ингэдэг байсан" гэж хэлснээрээ "чи ганцаараа биш шүү" гэж тайвшруулах шиг санагдлаа. Хүн яагаад өөртэй нь адилхан хэн нэгэн байгаа гэдгээс ингэтлээ их тайтгаралыг олдог байнаа.
Souloo, iimiig zunduunuur ni bicheed ustgasan bolon noorgondoo hadgalsan zuils zunduunuuruu bui. tanil hunii tanil medremj
ReplyDeleteoroi untahiin umnu tolgoid yesun shidiin yum ih bodogdonoo. hervee tuuniigee bicheel niitleed baival ene huuhen udahgui amia horloh yum bn l gej humuus bodohaih kkk. uul ni vol uchirgui suidtsen balartsan yum bhgui zugeer l haaya turdug medremj barag ongod maani yum bgaamshd. chinii ene medremjiig unshaad uuriiguu unshjaam shig sanagdsiishd
ReplyDeleteorchuulagchiin untchihdag heseg deer bichas tushiisiishd heheheh
түсхийх гэдэг нь юугжийгаан бол хммм ...
ReplyDeleteyg l bodsonoor hariuljee kkk lav l testiin neg asuultand bolomjiin onoo zulgaahaar hariulsan bna kkk
ReplyDeleteend bi yagaad orj ireh durtai geech yagaad gevel dandaa l davarch morooddogt chin bolood l.......
пүссс хийнэ гэдэг ч билүү. Инээлээ гэсэн үгшдээ:р
ReplyDeleteхммм гэдэг нь юүгжаан бол?
хахаха байдаг л нэгэн. за тиймээ би ч их давардаг хүн байгаан. мөрөөднө гэдэг чинь угаасаа давархын нэр бус уу ккк.
Yumnuud chini bairandaa l bgaadaa kk good luck.
ReplyDeletechinii amidraliin hamgiin chuhal medremj bol hair baihaa...bi tegj taalaa buruu baival urshuuguurei
ReplyDeleteхайр хамгийн чухал нь гэж бодож байгаагүйээ, миний амьдралд янз бүрийн мэдрэмж дүүрэн байгаасай л гэж боддог, эндээ ихэвчлэн сэтгэл догдлол, дурлал, гэрэлтэй гэгээтэйг нь бичдэг, тэгээд чамд тэгж санагдсан байх.
Delete