28.7.11

30 насанд л жинхэнэ амьдрал эхэлдэг...

Таалагдаад чирээд ирлээ. Өөрөө өөрийгөө дүгнэж үзлээ. Ерөнхийдөө насандаа тохирсон хэв маягийг агуулж чадсан байна шүү би. Овоо шдээ ккк. Тэхдээ зарим нэг дутуу зүйл байна л даа. Өөр нэмэх зүйл юу байна хэлээрэй...





30 насанд танд байх ёстой зүйлс:
1. Хааяадаа эргээд санахад “Сайхан дурсамж үлдээсэн шүү” гэж бодогдохоор хуучин амраг.
2. Шинэ ажлын санал тавьсан хүн, эсвэл таны мөрөөдлийн эр нэг цагийн дараа уулзахыг санал болгоход шургуулаад гарчихаар өөрт тань гайхалтай сайхан зохидог хувцас.
3. Нас дээр гарсан хойноо хүүхэд, үр ач нартаа ярих сонирхолтой амьдрал, дурсамж дүүрэн үйл явдал.
4. Жарын талыг насалж яваагаа ухамсарлаж цааш нь хийсэн бага ч атугай хөрөнгө.
5. Таныг үргэлж инээлгэж, сайхан энергийг өгдөг найз. Мөн таныг уйлахад нулимсыг тань "тосоод авдаг", дэргэд нь та яг өөрийнхөөрөө байж чаддаг найз.
6. Зүгээр л өөртөө бэлэг болгож авсан ямар нэг маш үнэтэй зүйл. (Түүнийгээ иймэрхүү зүйлийг хэрэглэх эрхтэй эмэгтэй гэдгээ мэдэрдэг учраас худалдаж авсан байх ёстой шүү)
7. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн байх.
8. Арьсаа арчлах тохирсон дэглэм, тогтмол хийдэг дасгалтай болсон байх. Мөн 30 наснаас хойш хэлбийж эхэлдэг гоо сайхны бусад асуудлаа шийдэх өөрийн гэсэн арга.
9. Өөрт сэтгэл ханамжийг бэлэглэдэг ажил. Мөн аль аль талаараа сэтгэл ханамжийг бэлэглэж чадахаар амрагийн харилцаа.
10. Таалагдсан эртэйгээ танилцаад авах овсгоо самбаа.
11. Эрүүл мэндийн даатгал.
12. Гэрээрээ дайраад гарах зочдыг дайлахуйц вино, эсвэл виски “жоорлосон” байх.



30 насандаа таны мэдэх ёстой зүйлс:

1. Өөрөө өөрийгөө алдахгүйгээр яаж хүчтэй дурлахыг.
2. Хүүхэд төрүүлэх тал дээр ямар үзэл баримтлалтай байдгаа.
3. Яаж хэн нэгнээс хэрүүлгүйгээр салахыг, мөн ажлаасаа хэрхэн эвтэйхэн гарах арга барилыг эзэмшсэн байх.
4. Нөхөрлөлөө сүйдэхгүйгээр найзынхаа эсрэг яаж зогсохыг.
5. Ямар үед эцсээ хүртэл тэмцэж, ямар үед зөнд нь орхих ёстой вэ гэдгийг.
6. Үдшийн болзоог “дараагийн шатанд” оруулах эсэхээ өөрийнхөө үнсэлтээр илэрхийлэх аргыг.
7. Өөрөө өөрийнхөө уйдааг яаж гаргахаа. Ганцаардсан үедээ яавал сатаардаг болохоо.
8. Таны бага залуу насанд тохиолдсон бүх таагүй явдлууд ард хоцорсон ба дахиж тийм цаг үе ирэхгүй гэдгийг.
9. Хайр дурлал, мөнгөний төлөө юуг золиослож болох ба болохгүй гэдгийг.
10. Хэний хэлсэн шүүмжлэл, сөрөг үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болно гэдгээ.
11. Өөрийнхөө буруугаас болоогүй зүйлийн төлөө уучлалт гуйх ёсгүй гэдгийг.
12. Өөрийнхөө хамгийн их таашаал авч чаддаг сексийн байрлалыг.
13. Яагаад хүмүүс "30 насанд л жинхэнэ амьдрал эхэлдэг юм" хэмээн ярьцгаадаг болохыг.

30 насанд таны хийхээ больсон байх ёстой зүйлс:

1. Нэг мэдэхэд л бүх мөнгөө хэдэн тийш тараачихсан байх, эсвэл хий дэмий зүйлс худалдаж авсаар хоосорч гүйцэх явдлууд 20 настай цуг ард үлдсэн байх ёстой юм.
2. Аав ээжийнхээ төрсөн өдрийн мартах бол 20 настай бүсгүйн хувьд л уучилж болох алдаа.
3. Та 30 насандаа “Эрчүүд бүгд хөгийн” гэсэн үзэл бодлоосоо хагацсан байх хэрэгтэй. Орчлонд сайн нь муугаасаа их байдаг гэдгийг энэ насанд аль хэдийнэ мэдэрсэн байдаг.
4. Эцэг эхийнхээ үгийг эсэргүүцэж, зөрүүдлэх нь өсвөр насныхны хувьд л гаргаж болох зан авир.
5. Ямар нэг буруу хэрэг хийчихээд, хөөрхөн харцаараа “панаалдаж” уучлалт эрэхээ больсон байх. Өөрөөр хэлвэл хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж сурах.
6. Арван жил юмуу их сургуульд муудалцсан найз бүсгүйнхээ талаар муу бодол тээсэн хэвээр байхаа больсон байх ёстой.
7. “Надад тохирохгүй байна” хэмээн байн байн ажлаа солих нь өөрийнхөө байр суурийг олоод эхэлчихсэн байх ёстой 30 настай бүсгүйд тохирохгүй.
8. Өрнөөс өрний хооронд амьдрахаа больсон байх.
9. “Би түүний оронд байсан ч болоосой” хэмээн мөрөөдөж суухаа больсон байх. Өөрөөр хэлвэл байгаа амьдралаасаа сэтгэл ханамж, сайн сайхан талыг олж чаддаг болсон байх.
10. Яг одоо байгаа байдлынхаа бурууг ээждээ тохохоо больсон байх.
11. Өөрийнх нь төрсөн өдрийн төлөө бүх хүнийг ажлаа орхиод ирэхийг дотроо шаардах. Өөрийгөө бүхний хувьд хамгийн чухал хүн байх ёстой гэсэн “Би” төвт үзлээсээ ангижирсан байх.

http://www.goolingoo.mn/index.php?c=4099&sid=4

15 comments:

  1. ih l goy yum bichsen yum shig bn daraa unshii za :p
    garchigt unen gej bodjini za :p
    garchigt unen gej bodjin

    ReplyDelete
  2. ккк тэгээрэй 30 хүрэхээрээ уншаарай за

    ReplyDelete
  3. yer ni bol duhuj l bn. erchuudiig uzen yadahaa bolison. urnuus urnii hoorond amidrahaa boliso. bi tuvt uzlees salsan geel duhjiin duhjiin

    anonym maani 23 nastai yim shigaigaan. ih l udjeej unshih ni dee yana ve kkk

    ReplyDelete
  4. haha bolioshdee nas zarlaad etr kkk bishe udahgu unshihim chen
    bid negen ued torj blogoor hariltsjee kk :p
    tegj yariul nas hargalzahgu ariun durlal gejinshu xaxaxahaha bolioshdee nas zarlaad etr kkk bishe udahgu unshihim chen
    bid negen ued torj blogoor hariltsjee kk :p
    tegj yariul nas hargalzahgu ariun durlal gejinshu xaxaxa

    ReplyDelete
  5. хаха нээх л урт юм бичсийм шиг байхаар нь горьдоол уншихаар

    дандаа давтцан
    бас л хууртцан
    мөөм хавдцан
    рээп халдцан

    ооо еэээ :р

    ReplyDelete
  6. заримдаа нээхх дэмий мөрөөддөгөө л боличуул. Бас бус юмнуудыг засчуул... үлгэр жишээ 30тай имигтэй гарч ирэхнээ ер нь ккк

    ReplyDelete
  7. ганцаараа чанга инээгээд уншлаа. яаж өөрийгөө болон бусдыг жаргаах уу гэдгээ маш сайн мэддэг ухаантай үе юм байна гэж бодоод байгаашд..

    ReplyDelete
  8. havdtsan moomond yu tustai bilee daraa l davtsan bish herchsen ih sethigdel oruli za
    havdtsan tom moomteigee ajildaa jaal yavchih :p
    tsagaa huleej bgaad unshlaa shuu kk
    er em bie guitsej, setgel tolovshij, amidral togtvorjij gegeersen ue bh ni :D

    ReplyDelete
  9. teguul minii jinhene amidral 33 nasnaas ehelsiin bna gesn, haha
    ta naraas shuud 3 jileer hotsorch bna shd, ene 3 jilee haana aldchivaa, socializmiin uyed l bh geed zaaval neg buruutang olj baij sanaa amrav

    ReplyDelete
  10. erchuud bol shal oor ertonts yum bolohoor heleh yum algaaa hooo kkk

    ReplyDelete
  11. Aan iim bdgbii vii. Medeed avchii.

    ReplyDelete
  12. huuueee 30 nileen dohchihson gehed suuliin hesgees (hiihee bolison) busad ni aimaar dutuu bna shd. odoo eniig chin hevlej avaad ajillaj ehley gsn :P

    nmn

    ReplyDelete
  13. za za 2 dahi ni ch gesen gaiguim bnaaa :P hamgiin ehnii bh zuils ni l tas dutuu bgaam bna shoo


    nmn

    ReplyDelete
  14. пээ ямар их бичлэг бичээвээ? ойрд танайхаар орсонгүй :)
    30 наснаас амьдрал эхэлдэг гэж үнэн үнэн. Нэмээд хэлэхэд 30 наснаас хүүхнүүд жинхэнэ эмэгтэй хүн болдог гэж бодогдоод байдын кккккк

    ReplyDelete
  15. ёстой дажгүйм байна. Ийм сэтгэл өөдрөг байхаар зүйл ихийг нийтлээрэй

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...