28.5.11

(ツ)

Бичсэнгүй удсан байна шүү. Хэл ам, хуруу гар эвлэхгүй болчиж. Яг юунаас нь эхлий даа байз. Бишүүрхээд гэрэвшээд байна уу би яагаад байна ккк.



Хэцүүхэн өдрүүд байлаа. Цөхрөл, бачуурал, урам хугаралт, эргэлзээ... Үзүүрт нь гэрэл ёлтойгоод байвч дуусаж барагдадгүй хонгилд орчихсон мэт санагдаж байв. Найдварын нарийхан утсаа тас атгачаад л алхаад байсан, алхаад байсан...

Циркэд олсон дээгүүр явдаг үзүүлбэр байдаг даа. Хүний нутагт амьдралын эх үүсвэрээ олоогүй байхад яг л тэр олсон дээгүүр явагч мэт сэтгэгдэл төрөх юм. Нэг л буруу гишгэвэл ёроолгүй харанхуй руу унах гээд байгаам шиг. Ёроолтой үгүй нь ч бүүмэд л дээ харанхуй болохоор харагдах ч биш.

Тэгж байтал ашгүй нэг ажилдаа орлоо. 3 хонож байна. Урам зориг сэргээд, гэрэл гэгээ цацраад, амьдрал одоо л нэг жигдрэх шинжтэй шүү. Ажилтай байна гэдэг чинь ийм сайхан билүү. Зөвхөн цалин авна гэсэн утгаараа биш. Хаа нэгэн газар харьяалагдаж, хамт олонтой, хийж бүтээх зүйлтэй байна гэдэг чинь асар чухал юм байнаа. Ирээдүй өнгөлөг харагджийна гэж жигтэйхээн.

БИ гэдэг хүнийг бүрдүүлэгч элемент дотор АЖИЛ нилээд том байр суурьтай юм шиг байнаа. Тэр нь дутчихлаар би, би биш болоод, хамаг хүсэл тэмүүлэл, дур сонирхол унтраад цаг хугацаа урсаад байгаа хэрнээ амьдрал зогссон юм шиг байлаа шд. Одоо бол нээх гоё шүлэг уншмаар, гүн ухаанлаг бодолд автмаар, уран халилдмаар санагдаад байна. Урьдын төрхөндөө орох гэж байгаагийн шинж юм болуу.

Одоо би ажилдаа үнэнч байнаа. Бас илүү хүндэтгэлтэй, серёоз ханднаа :р Ажлын цаг бага цалгардуулнаа. Товчхондоо, ажил минээ чамд би хайртай :р



(энэ хайр хэр удаан үргэлжлэх бол???)

12 comments:

  1. hehe bn bn orj bichlegiig chin uguilseer l blaa odoo ajildaa orson yum chin saihan bichleguudee zondoo nemne biz de :) ooriin chin bichlegiig unshihaar zondoo ih uhaaral, bas amidraliin hog nemegddiin :) amjilt!

    ReplyDelete
  2. Цөхрөл, бачуурал, урам хугаралт, эргэлзээ-s itgel naidvar uram zorig zarimdaa bidnii ooriigoo oloh gaiham tsag mochuud toron gardag

    ene buhnees tsaash bas l neg odor buh hucheeree tesen davj garch chadahaas ch iluu hamaagui hund tiim l odoruud amidrald navigui iluu utga uchirtai sanagdah tiim sar odruud ch bas huleej l baigaa

    ReplyDelete
  3. ажилдаа дасаад мундаг болоод ирэхээр наад хайр чэн алга болноо кккк
    арай өөр хайрыг хүснэ хайна тэмүүлнэ
    Амжилт :)

    ReplyDelete
  4. Ajildaa hairtai durtai baina gedeg chini ur buteelch hunii shinjdee.
    Ajiltai ch gesen zunii nariig sain shingeej avaarai.Tsul vitamin D :). Naana chini mgl shig bogino zuntai baih.

    ReplyDelete
  5. Амжилт хүсье. кк. би ажилгүйчүүдийн эгнээнд өөрийн хүсэлтээр шилжичхээд сууж байдаг ккк

    ReplyDelete
  6. Ajild ni amjilt tun ih huleelee de kkk!

    Bogroo

    ReplyDelete
  7. Hooh yamar goeiin. Hund heregtei gedgee medreh goe yum bilee. Chi mundag yum chini gazardahguiee. Tsag hugatsaanii l asuudal bsan bh

    ReplyDelete
  8. (ツ) энийг яаж бичдэгийн ?

    гоё гоё зураг бичлэг оруулахымаа ккк

    ReplyDelete
  9. инээж байгаам шиг гоё дүрс байгааз. Яаж бичдийн мэдкүйэ зүгээр л коопий пааст :р

    ReplyDelete
  10. japan fontnii tsu useg bx shig bna.

    ReplyDelete
  11. Ajiliin talaar bichseniig chini uzeed ajilaas garchval ch garnaa gej bodjiigaa mini arai gaigui bolj bn hehehe

    Lolli

    ReplyDelete
  12. тийшүү. Чиний ажил гоё гээд би зөндөө хэлдэг биз дээ. Цаг нь ирэхээр гарч л таараа л даа, тэхдээ одоогоор арай бишээ. Найз нь чамаар үргэлж бахархдаг шүү

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...