2.4.11

hello April!



Сайн уу Дөрөвдүгээр сар аа. Эргүүтсэн төлөг шиг Эйприл чамтай мэндчилжийна. Бүх юм гуравдугаар сард байсан хэвээрээ. Ажил хайсаар л, бороо орсоор л. Хавар болж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Сургалт дууссан, одоо сурснаа хэрэгжүүлэх цаг. Дорвитойхон газарлуу нь apply-даж амжаагүй/зүрхлээгүй. Ойр зуурын хэд гурван газарлуу ярьсан, уулзсан, хариу өгнө гэсэн, таг л байна.





Өглөө нэг шалгалт өгсөн, эртээрийхтэй бараг л ойролцоо бүтэцтэйм билээ. Царайлаг залууд сонсох, ярих чадвараа шалгуулав. Мэлэрч байгаад, ойлгосон хэрнээ яг асуухад нь мартаж мангартав. Үр дүн нь сонсох дээрээ нэг оноо буурсан, бусад нь гайгүй. Ээрч муурсан ч гэсэн дүрмийн дагуу хэлэх гэж чармайдгийг нь харж үздиймуу яадгийн, ярих дээр овоо гайгүй оноо өгчих юмөө.

Охины маань төрсөн өдөр болоод цэцэрлэг дээрээ бяцхан паатий хийхиймаа. Би л хойно, эртнээс бэлдэнэ гэсэн ойлголт байхгүй, цагийг нь тулгаал гурвалжин малгай хайгаад манарцан. Хаа сайгүй хөглөрч байдаг хэрнээ яг хэрэг болохоор олдодгүй гэнээ. Өглөө замаараа онгойгоогүй дэлгүүрийн цонхыг тогшиж, гуйж гувшин байж 15 ширхэг малгай гартаа оруулав. Тэнд бол амархаан амжуулчих юмыг энд хичээл зүтгэл болжийж бүтээх хэрэгтэй болдгийг би дандаа л мартчаад байх юмаа. Золиг гэж.


Кофежсон, кофедолттой, кофеширсон өдөр хоногууд өнгөрч байна. Цаг агаарын байдал энэ газрын хүмүүсийг эрхгүй кофе руу урин дууддаг юм гэсэн дүгнэлт хийгээд байгаа. Кофенд дургүйнүүд нь яаж дотроо бүлээцүүлдгийн байгаан бүүмэдээ.


Бэлэг авснаа бичихээ мартсан байна. Хуучин ажлын охинд хэдэн бичиг захисан чинь хайрцаг дүүрэн чихэр пэчээн явуулсан байлээ. Баярласан гэж. Хамгийн гоё нь захиа. Японд гамшиг болж байгааг хар, хорвоогийн юмс үзэгдэл хэзээ яаж өөрчлөгдөхийг бид хэлж мэдэхгүй, үл ялих юманд гутарч гуниж хайран цагаа бүү үр, өнөөдрийн бяцхан баяр жаргалаа мэдэр, enjoy your life гэх мэтийн үгс. Би өөрөө ингэж мянгантаа бичдэг, боддог хэрнээ яг одоо надад иймэрхүү зөвлөгөө хамгаас хэрэгтэй үе нь болоод тэрүү зүрхэнд их ойрхон тусаж байна лээ.


Маргааш бууз хийж иднээ. Айлаас жигнүүрийг нь зээлж байгаад :р Гадаадад амьдрах гэдэг хүний юмыг түр хэрэглэх, хуучин эд зүйлсийг цэцэглэх урлагт л сургачих юм дөө. Хэзээ нэг өөрийн гэсэн тогтсон суурин амьдралтай болох юм байгаан.

20 comments:

  1. Нэг л мэдэхэд 4 сар гарчихаж. Өөрөө синдромтоод эсүүл өрөөлийн синдромтолтонд өртөөд байгаагаа ч мэдэхгүй суужийтал л өдөр хоногууд өнгөрөөд байна даа гэж.
    Би бас нэг газар шалгалт өгсөн. Анхнаасаа би энд байх ёсгүйм байна гэж мэдэрсэн гэхү дээ. ямар ч идэвхи зүтгэл төрөөгүй.
    Ёстой л Hello April! Enjoy ur life гээд суужиймаар байна даа....

    ReplyDelete
  2. goy dyy bna.daanch heterhii boginhono yum shig.. doroo duuschihaad baihiin :D

    ReplyDelete
  3. uuls nuugeed yvchihaar araas n gunih tsetsges delgereed ehleheer ter gunigaa martah dorovdugeer sar haa bailaach ene sar tsaanaa l neg uitgartai gehdee ene buhend ymar negen utga uchir baigaa gej bodohoor zugeer l saihan sar


    ohind torson odriin mend omno n hen negenii helsneer zurh buhen chamaig hairlag duu mini


    gert suugaad saihan saihan hool hiigeed nom unshaad tsonhoor harangaa koffee oochlood ene chin jinhene az jargaliin neg heseg shdee naiz mini

    ReplyDelete
  4. Happy birthday to your baby!
    Happy month of april!
    Surgaltand suusan medlegee ashiglaad bdag tsag.

    ReplyDelete
  5. Булцгар охинд төөгий өөгийний мэнд! Ай цаг хугацаа гэдэг урсаад л бид алганы завсраар гоожиж буй элс мэт түүнийг ер анзаарахгүйм даа...

    ReplyDelete
  6. Навч: угаасаа синдромтдог улирал шүү дээ. Би тэхдээ энэ жил ёстой хавар ирж байгаа ч мэдрэгдэхгүй, хэлбэлзэлгүй байнаа

    К: би бас тэгж бодсоон. Яг гоё сонсоод суужийтал дуусчиж байгааз. Амьдрал бас ийм богинохон шүү дээ нтр гэж филсоофтой холбоё доо :р

    байдаг л нэгэн : хоол хийж, кофе ууж, цонхоор харж байгаа ч гэсэн сэтгэл санаа шал өөр зорилго руу яваад байгаа болохоор жаргалыг мэдрэх сөхөөгүй байх шигээ...

    Rubiks & Hilde : Баярлалаа. Харин тиймээ. Үр зулзагануудаа уулзуулж тоглуулаад өөрсдөө сайхан буу халаад сууж байх юм сан. Тийм өдөр удахгүй ирнэ байхаа

    ReplyDelete
  7. ter oor yumruu yvaad baigaa huselee setgeleesee avch haydaa hamgiin amarhan taivshrah arga AAAAA YAAADGIIIN TEGEJ BAIGAAD BOLOH L BAILGUI gej uneneesee bodoh kkkk

    ReplyDelete
  8. Солонгосын түргэн гоймон байна аан өөрөө ер нугасгүй дуртай юмаа даа аан хаа холоол илгээж байхын бодход Чихэрнүүдээсээ өгөчихвөл баярлаана

    ReplyDelete
  9. Удахгуй л дасаад ирнэ дээ
    Шинэ газар очоод учраа олтол хүн бүхэн л депрессддэг юм шиг байгаам.
    Дорвитойхон газрууд руу нь зоригтойхон applyдаад applyдаад л явчих :) удахгүй алинд нь орох вэ байз гэсэн сонголтын өмнө ирнэ дөө

    Гүүд лак!!!

    ReplyDelete
  10. хммм хоолойгоо засааты за

    нэг дээрх хүний хэлснээр дорвитойхон газрууд руу зоригтойхон хэд хэдээр нь явуулахад дараа нь айр олон санал ирж ... кк дараа нь тээл
    аль нь вэ хө ингээл блогтоо бичээл

    хоёр
    хүн хүндээ дасдагийн адилаар
    хун хундаа дасдагийн байжээ ... өөө юу болчуу өөр дууайн ер нь хүн бол дасаад дасаад явдаг амьтан шигийн байгаан за одоо даску гээдчиг хаачхуу дээ дараа нь тэээл жаал холдонгуут өнөө дасахгүйгээ гайхсан газраа санагалзаж кк төгсөв цэг

    ReplyDelete
  11. гадаадад бас буузны жигнүүрээ зээлдиймуу тээ
    бивол нэрэлхсээрээн байгаад өлсөөд үхэх байхаа кккк
    хэн хүнгүй энэ жил нээх сонин ер гэгэлзэж барькууен, хавар болжаагаал юм шигээн, түрүүн араажаваар хаврын синдром гээл яриал байналээ, хөтлөлцөж алхмаарчим шиг, Шангрилагийн өмнө ганцаараа ч болухнай суумаар чим шиг, ганцаараа ч болухнай алхмаарчим шиг гээл хүмүүс яриад байналээ, надаавол юу ч мэдрэгдэх юм алга
    их идсэний маргааш өнж гэдэг үг байдаг билүү

    тэр байхгүй хавар бүхэн өнгөгүй байхын...

    ReplyDelete
  12. өө нээрээ Эйприл гэдэг нэрэнд чинь даскууээн
    даску гээдчиг хаачхуудээ тээ ккк

    ReplyDelete
  13. Zuragnuudiig chini harlaa. Goyo gazar bna, goy ch avsan bnadaa.
    Buuzaa hiij idevuu? neeh saihan buuz hiij ideh yumsaan. Hiigeed uguh hun baihguim baihdaa. Ohid hurdan tom boloosoi gesen ..:)

    ReplyDelete
  14. гаргаад тавьцан юм чинь дороо том болцгооно дөө. Гоё газраар нь л зураг дарсиймө. Яг одоо бол нөгөө лайтай бороо нь асгараад хэрэг алгаа ккк. Яасан ч хүйтэн юм.

    Secretwish: энэ зун ирэх сурагтай байлуу? хүлээх хүнтэй байхад уулзах өдөр ирж л таараа л даа.

    Уйгаржин : чихэр өгмөөр л байна даанч холдоод байх юм даа. Ойрхон очихоороо атга дүүрэн чихэр өгнөө хө

    Sunshine: за тэгнээ баярлалаа... чиний шинэ ажил дажгүй юу? гоё байшинд ажилжаагаа гэж дуулсан...

    Anonymous : чиний саналыг хүлээж аваад нэрээ би ийм болгоцон, ямар харагджийна ккк. Одоо чи өөртөө нэг нэр өгчихвөл сайн байна санж :р

    baidagl negen : тэгмээр л байна. Заримдаа чадаад заримдаа чадахгүйм

    ReplyDelete
  15. April: Юун шинэ ажил билээ? бас ямар гое байшин билээ? :P kkkk хаанаас юу дуулсын болоо ккк
    Нилээн дээр л нэг ажилд оронгоо алдаад больсон.

    ReplyDelete
  16. Ерөөл бат оршигээ ингэдэг байгаа даа

    "Юун шинэ ажил билээ? бас ямар гое байшин билээ? :P kkkk"

    ингэж байхаар

    хурай хурай шинэ ажил, гоё байшин ккк :)

    ReplyDelete
  17. өө би зүүдээ ярьчижээ тэгүл. Тэхдээ хурай хурай :)

    ReplyDelete
  18. Oxinii tursun udur bolood ungurtsunuu. Happy birthday.

    Tiim xuiten zevergen bna uu?

    ReplyDelete
  19. Аноним: Өө тийн байна
    ёрөөлөөр бат оршиг :)

    ReplyDelete
  20. тхх, ирэх дөхжаагаа, хүлээгээл байсан хэрнээ ирэх нь дөхсөн чинь айгаад ч байх шиг, ирэхээр нь уулзахгүйм шүү гэж ч бодох шиг... тэхдээ уулзана гэвэл уулзахгүй байж чадкүүгээ мэдээлээн хэхэ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...