Канад гэдэг улсын хөрсөн дээр хөл тавьснаас хойш яг нэг сар болжээ. Онгоц газардахын алдад гэнэт дотор бачуураад, амь тэмцээд, бодит байдал биш хар дарсан зүүд байгаасай, сэрээд харахад бүх юм хуучнаараа, гэртээ сэрээсэй гэж бодогдож байснаас хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн сар урсаад өнгөрсөн байна.
Эхний хэдэн хоногт маш их стресстэй байв. Болдогсон бол буцаад явмаар санагдаад. Сэтгэл санааны байдлаа дагаад бие ч хямарсан бололтой, хоолой өвдөж дэмийртлээ халуурав. Азаар солонгос эмчтэй танилцаж, зүү тавиулаад зүгээр болсон.
Ирэнгүүт гар утаснаас авахуулаад гэртээ интернет, тог дуудаж тавиулах, элдэв бичиг баримтаа янзлах, анкет бөглөж шуудангаар илгээх, англи хэлний сургалтанд бүртгүүлэх гээд бөөн ажил ундарсан. Эндхийн онцлог нь ямарваа ажил тэр өдөртөө бүтнэ гэж бараг байхгүй, за хүлээж авлаа, хариуг нь шуудангаар илгээнэ гэх жишээтэй. Өдөр болгон шуудангаа харуулдсан хүн л байна.
Хэлний хувьд гацаж сандарч байгаад ч болсон ойлголцоод л байна. Биечлэн уулзахад арай гайгүй, утсаар ярих нь л хэцүү санагдсан. Миний овог нэрний уртыг хэлэхүү. Бүгдийг нь үсэг үсгээр дуудах гэж 80 юм болж байгаан. Тэгээд бас тоог гадаадаар ойлгохдоо удаан хүн чинь их будилнаа. Ямар ч байсан утсаар ярьж байгаад очих газраа цаг аваад, ажил төрлөө амжуулаад л байна.
Байрнаасаа хөдөлсөн чулуу яадаг гэдэг билээ. Миний хувьд ч тэрүүн шиг байна. Уул нь алсдаа зорисон мөрөөдсөн юм байгаа, түүндээ хүрэхэд ямар замаар явах хэрэгтэйгээ шийдэж чадахгүй л байна. Зөвхөн алс хэтээ хараад зүтгэнэ гэхээр өнөө маргаашийн ахуй амьдралаа бас бодох хэрэгтэй байдаг. Ядаж байхад гадаа байнга бороотой, миний сэтгэл санаа тэнгэрийн байдлыг дагаж хувисдагийг хэлэхүү.
Удахгүй сайхан мэдээ бичихийг бодноо...
Dasna daa dasna.
ReplyDeletepooh getel end baahan boroo hvleesen dulaaraasai gsn l hvmvvs bnda :P
ReplyDeleteshantralgui eldev yumand uimrelgui bj bgaad ireere :)