30.3.10

Kumusta kayo?

Үүрээр онгоцноос буугаад гэрээрээ дайрч чимдаанаа шидчээл ажил дээрээ ирсэн...нойр хүрээл...бие булраал...тэхдээ сэтгэл санаа асаррр өндөр... маш сайхан аялаад ирэв.

24.3.10

Эмүжин


Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16

19.3.10

"Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь"

Дурлаж явсан хөвгүүдийнхээ тухай, ой тойнд үлдсэнээс нь хаман бичив...Ихэнх нь одоо царай зүс нь бүдгэрээд эргэж таарлаа ч танихгүй болсон. Гэхдээ цээжинд үлдсэн балчир дурлалын мэдрэмж нь арчигдадгүй, арилдаггүйм шиг байна. Заримых нь жинхэнэ нэрийг бичиж орхилоо, одоо хүртэл мартаагүйдээ өөрөө ч гайхаад :р

12.3.10

Soulmate

Soulmate гэж үгийн утгыг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгодог байхаа. Roommate, classmate гэдэг шиг soulmate...Нэг сэтгэлтэй, сэтгэлээ хуваалцдаг хэн нэгэн... Зарим хүмүүс заяаны хань гэсэн утгаар нь хэрэглэдэг гэсэн. Энд тэндээс харж байхад нэг гэр бүлийн хоёрыг, бие биедээ хайртай хосуудыг ингэж хэлээд байх шиг байдгийн.

5.3.10

Мөрөөдөл

Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.

Г.Аюурзана 1998.9.24-25

3.3.10

Яагаад амьдрал ийм хөнгөхөн атал цөмөөрөө гунигт автдаг?

Гоё шүлэг байна... Бас гоё дуу байна...
Сонсонгоо уншиж суутал үл ялиг гуниг төрөөд...
Дараа нь бас дахиж уншмаар санагдаад тавичихлаа...

2.3.10

Гуравдугаар сар

Манараал суужийна...
Дараалаад гурав хоног тас амарчихсан чинь...


3 сар гарчихсан хэрнээ яасан ч муухай зэврүүн байхын...

 Vincent Van Gogh-ийн Almond Blossom гэдэг зураг гэнээ. Бүйлс модны нахиа гэх юмуу даа монголоор. Хавар их эрт нахиалдаг, хүйтэнд тэсвэртэй мод байдаг гэжийнэ... гоё зураг санагдаад...

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...