28.1.10

Нэг иймэрхүү...♬♪

Гоё дуунууд сонсоол...
Fire, Madness, Хурд, Шөнийн галт тэрэг гээл гоё гоё хамтлагууд, гоё гоё дуунуудыг мэдэхгүй яаж амьд явсан байнаа би...

24.1.10

Hedwig and the Angry inch



Эртээ урьдын цагт, дэлхий ертөнц хавтгай байхад...хүн 2 хос гар, хөлтэй...хоёр нүүртэй байж гэнээ...Зарим нь хоёр эрэгтэй хүнийг нийлүүлсэн юм шиг, зарим нь хоёр эмэгтэйг нийлүүлээд наасан юм шиг, үлдсэн нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нуруугаар нь наасан юм шиг төрхтэй байсан гэдэг... Хэнээс ч хамааралгүй биеэ даасан хүмүүн төрөлхтөнөөс бурхад эмээж, тэднийг голоор нь хувааж шийтгэжээ...Тэр цагаас хойш хүмүүс өөрийн биеийн нөгөө хэсгийг хайж хайр дурлалыг эрэлхийлэн амьдардаг болсон домогтой гэнэ...

14.1.10

Гурамсан Цадиг (Г.Аюурзана)


Модильяни

Уншиж дуусгав...
Таалагдсаан...
Ном хэрнээ тэнд амьд хүмүүс амьдраад байх шиг... Өөрсдийнхөө дотоод ертөнц рүү шагайн хүүрнэх бүрт...би бас өөрийнхөө дотор хүнийг мэдэрч, "мэдрэмтгий" болчих шиг санагддаг...Өмнөх "Хүүрнэл зохиолын товчоон"-ыг бодоход түүх, гэгээрэл ба бясалгал, зүүд, бөө гээд арай хүндэрчихсэн болоод тэрүү...ойлгоход хэцүү санагдав...
"Ном хүнд үнэнийг заадаг ч, хүн тэрхүү онолын уг хөрсөн дээр нүцгэн хөлөөрөө гишгээгүй цагтаа олон зүйлийг ухаардаггүй, дээгүүр нь алхаад л гарчихдаг..."
Магадгүй дараа дахин уншихад миний суурь арай батжаад илүү ойлгох ч юм билүү... Юутай ч сайхан болчихлоо. Сэтгэлийн "тэжээл" авах шиг болов...

5.1.10

New Year Resolutions :D

:D Ойрдоо ингэж ангайтлаа инээж байгаа эмотикон хэрэглэх дуртай болчлоо...Инээд дагаад аз жаргал ирэх ч юм билүү тээ :D

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...