22.11.10

Once (2006)



Miluji tebe

Чехээр "би чамд хайртай" гэж байгаан. Даанч залуу ингэж хэлснийг нь ойлгоогүй. Мэдээгүй чигтээ өнгөрнө байх. Гэхдээ залуу, бүсгүйд төгөлдөр хуур бэлэглэсэн. Харин бүсгүй залууд уран бүтээлийн онгод, урам зориг бэлэглэсэн. Тэдний амьдрал түрхэн зуур огтлолцоод салсан ч...тэд хэзээ ч бие биенээ мартахгүй. Энэ нь л хамгийн гоё...


Гайхамшигтай гэдгээс өөр хэлэх үг олдохгүй нээ.

Чихэвч зүүгээд харанхуйд үзээрэй.
Хөгжим нь, засаж янзлаагүй энгийн дүрүүд нь, бүгд таалагдсан. Сэтгэлийн утас асар хүчтэй хөндөгдөв... Миний хувийн хамгийн гоё кинонуудын жагсаалтад орох болно... OST-ыг нь худалдаж аваад сонсох гэж байна. Таалагдсан 4 дуугаа тавилаа.




22 comments:

  1. би энэ кононы дуунуудад дуртай..үзмээрлайгаа гэж аааль дээр үед бимо дээр бичжийлүү яаала :)

    ReplyDelete
  2. үзээрэй
    Дублинд болжийгаа явдал шүү.

    ReplyDelete
  3. Татаж авч үзэхээр шийдлээ. Санал болгосонд баярлалаа

    ReplyDelete
  4. Киноны дуунаас нь болж үзэж билээ, анх үзэхдээ ямар сонин кино вэ гэж бодож байж билээ сонирхогчид хийсэн мэт зураг авалтай хэхэ

    ReplyDelete
  5. тийн.
    бид нар Холливуд маягийн кинонд дэндүү дасаад тэгж санагдсан байхаа.
    Би бас дуунаас нь болж үзсэн, тэгсэн кино нь бас таалагдсаан

    ReplyDelete
  6. хонгор мээн, хил дээр болж байгаа зүйлийн нөлөөлөл гайгүй байгааздээ
    энэ хэрэг даамжиралгүй хурдан эцэслэнэ гэж найдна, аймаар санагдчихлаа

    ReplyDelete
  7. чиний үзсэн кинонуудаас нилээдийг нь үзсэн шүү
    гое кинонууд санал болгодогт чинь баярлалаа
    хамгийн сүүлд eat pray love-г үзсэн

    энэ киног чинь олж үзнээ ;)

    secretwish-ийн бичсэнээр нээрээ гайгүй өнгөрөөсэй

    ReplyDelete
  8. Энд гайгүй л байх шиг.
    Ер нь осолтой газар амьдардгаа гэнэт мэдэрлээ ккк. Монголоос л хурдан ирээчээ гэж утасдаад болохоо байсан.

    Саншайн-аа би бас Eat Pray Love татаж авчаад үзэж амжаагүй л байж байгаа...

    ReplyDelete
  9. би эргэн тойронд минь хүн зовж байвал дагаж хямраад л, эвгүй кино үзвэл хэсэгтээ дотроос нь гарч чадахгүй үймрээд л байдын, тийм болохоор аль болох гоё төгсгөлтэй хөгжилтэй хөнгөхөн кино үзэхийг илүүд үздэг, гоё төгсгөлтэй мелодрам байвал бүүр ч гоё, уйлаал инээгээл үзээдээн ккк
    энэ 2 дахиад хэзээ ч уулзахгүй гэсэн чинь муухай санагдаадээн, уулздаг уулзаад хэрхэн бие биеэрээ дутаж байснаа мэдэрвэл гоё

    нэгэнт ирэх дөхчихсийм бол ирэхээ яравчилсан нь дээр байхаа, нөхцөл байдал яаж эргэхийг хэнч мэдэхгүй, хэн нэгэн зөн ч нь 2010 онд дэлхийн 3ер дайн эхлэнэ гээд байлуу гүй билүү? би буруу санаадээнуу

    ReplyDelete
  10. саяхан Pretty women-ийг үзсэн, зөндөө л үздэг л дээ, тэхдээ л нээх хөөрхөн санагдаад байдын, дахин дахин үзээд уйдахгүй гоё кк

    ReplyDelete
  11. ккк би л уулзахгүй гэж бодсын, хэзээ нэгэн цагт эргээд тааралдаж магадгүй л юм...

    ер нь бол
    уулзах учиртай л хүмүүс, уулзах ёстой цаг хугацаандаа учирдаг юм шигээ... ойрдоо тэгж санагдаад байдаг болчихсон. Чи бид хоёр хэзээ нэгэн цагт уулзах болуу...

    ReplyDelete
  12. харин тиймээ, учрах ёстой бол заавал учирдаг, учраад амьдралд минь нөлөөлөх ёстой болуул уулздаг юм шиг байгаам...
    учиргүй юм гэж байдаггүйм билээ...
    уулзах учиртай бол уулзаж л таарах байх...

    ReplyDelete
  13. харин тиймээ, учиргүй юм гэж байдгүйм билээ
    хэн нэгэн миний амьдралд орж ирэх ёстой бол номоороо болж байгаа нь л тэр байх
    би түүнтэй учирахын тулд тэр нэгэнтэй уирсан, түүнтэй учирсанаас болж блогт донтсон, блогт донтсоноороо чамтай болон бас хэсэг хүмүүстэй учирсан, энэ бүхэн намайг юу руу хөтлөөд байгааг мэддэггүй, заримдаа миний хийж байгаа нүгэл нөхрийн минь үйлийн үр гэж найз бүсгүй маань хэлдийн, бүгд л үйлийн үрээрээ явж байгаа нь энэ биз...
    уулзах ёстой бол уулзаж л таарах байхдаа кк

    ReplyDelete
  14. эхнийх нь алдаа өгчих шиг болохоор нь дахиад бичсэн чинь давхар орчиж :P

    ReplyDelete
  15. энэ кино тэхдээ тийм бүүдгэр бүрхэг биш их хөнгөхөн даж кино... чамд бол таалагдана даа. Хоёулаа амьдралынхаа замыг хөөдөг ч гэсэн тийм төгсгөл надад бол таалагдаж байгаа. Заавал цугтаа амьдарлаа гээд "ХАМТ" гэсэн үг биш шдээ тэ. Түр зуурын богинохон мэдрэмж илүү хүчтэй, хурц, бас жаргалтай санагддаг ч байж магадгүй...

    амьдрал өөрөө ТҮР ЗУУРынх байдаг болохоороо ийм сонирхолтой амттай байдаг байхаа...:р

    ReplyDelete
  16. тийм шүү, цугтаа амьдарлаа гээд ХАМТ гэсэн үг биш гэдэг яг үнэн, чиний зөв :)

    ReplyDelete
  17. bi bol olon hunees zorood l alhaad baih yumsan gej boddogiishdee uulzahgui uulzah bolomj garval yaj iigeed ochihgui ter n setgeld hamaagui hongon tusana

    ReplyDelete
  18. kkk ene chini minii tersluu husel baigaam shuudee er n bol ymarch zuil haragdaj baigaa baidlaasaa ogt oor baij bolnoo l gej husel, bodol, huvi tavilan bugd l

    ReplyDelete
  19. Анх киноны нэр дэндүү богинохон санагдаж байлаа. Гэхдээ яг л оносон нэр байж. Хэн хэнийх нь амьдралд нэгэн удаа гялсхийгээд өнгөрөх үйл явдал... Тэр нь амьдралд тохиолдож болох, хэний ч анзаараагүй нэгэн мөч.

    ReplyDelete
  20. нээрээ л нэр шигээ богинохон юм.

    амьдралд иймэрхүү учрал ганц хоёр байвал гоёийм шигээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...