21.10.10

Гарчиггүй


Өчигдөр, гар хуруутай холбоотой яриа өрнөв.
Нэг хүн хайртай байсан хүнийхээ гарны тухай, эрэгтэй хүний гарыг түүнийхтэйгээ харьцуулдаг зуршилынхаа тухай, ер нь эхний сэтгэгдлээ гарнаас нь авдаг тухайгаа ярив.
Бас нэг хүн эрэгтэй хүний эрхий хурууны урт богиныг ашиглан мэдэж болох сонирхолтой хөгжилтэй зүйлс хэлэв.

Харин би, надад таалагдаж байсан, таарч байсан гарнуудын тухай бодов. Би ч бас гараар нь хүнийг шинждэг юм байна. Эв хавгүй, ажилд нухлагдаж эвдэрсэн, ичингүйрэх мэт аяганы араар нуугддаг гаранд би дуртай. Тийм гарнаас атгахад илч дүүгэж байдаг, тийм гараар илүүлэхэд арьсанд ширүүн хэрнээ таатай мэдрэмж түгдэг, тийм гарны чанга тэврэлтэнд дуртай.
Тэхдээ, хорвоогийн хамгийн хөөрхөн гар бол булцгар, зөөлхөн, богинохон, намайг хүзүүддэг тэр гар :)

Өнөөдөр, нэрээр хийсэн шүлэгний тухай яриа өрнөв.
Нарантуул, Сувд-Эрдэнэ... Нэр шигээ сайхан хүмүүсийн тухай, үсгээр хэлхэж хийсэн шүлгүүд. Би ч бас хэн нэгэнд ийм шүлэг зохиож өгч байснаа дурсав. Засаж, баллуурдаж, гараа гарган байж бичээд өгөхөд минь тэр яалаа. Баярласан байхаа, гэхдээ баяр гунигаа гаднаа гаргах дургүй хүн. Дотроо баярлаад л өнгөрсөн байх. Яагаад ч юм түүний дотоод сэтгэлийн тухай өөр хүний амнаас илүү сонсож байсан санагдах юм.

Нэг иймэрхүү...
Маргааш бас юун тухай "яриа" миний уншдаг блогууд дотор өрнөх бол?


24 comments:

  1. гаруу, би гарыыг нээх анзаардгүйм байна
    харин өгзөг... гоё өгзөг бол гээл хадуураадаахгүй юу ккк

    өчигдөр: уучлал ирнэ гэж огт төсөөлөөгүй хүнээс уучлал гуйсанд асар их баярлаж өдөржин инээмсэглэн явсан, би аягүй баяртай байсан, орой нь сайхан найзуудтайгаа уулзаж даанслаад, сайхан сээгэсийн яриа өрнүүлээд, заримд нь зөвлөгөө өгөөд сайхан байлаа...

    өнөөдөр: дотор жаахан эвгүй царай жаахан алдаж ядарсан, чиний блогийг уншаад ямар яриа өрнүүлдийм билээ... яриа өрнүүлэх тэнхээ байнауу гүй юу гээл суужийн ккк

    ReplyDelete
  2. би гар их харнаа бас зун бол хөлний хуруу муруу хараад явчна :р

    хэдэн хөөрхөн зараа тэжээгээд байгаамуу тэ ккк

    цагаа олж хүссэн уучлал ч үнэхээр сэтгэл сэргээдэг шүү

    ReplyDelete
  3. ӨНӨӨДӨР ГОМДООСОН ХҮМҮҮСЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ДЭЛХИЙН ӨДӨР. ТАНЫГ ГОМДООЖ БАЙСАН БОЛ НАМАЙГ УУЧЛААРАЙ. ХАМГААС ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭСЭЭ ХАЙРТАЙГАА ХЭЛЖ УУЧЛАЛ ГУЙГААРАЙ ОДОО УУЧЛАЛ ГУЙЛГҮЙ ИРЭЭДҮЙД ХАРАМСАХ ХЭРЭГ ГАРУУЗАЙ...БУСДЫГ УУЧЛАЖ ДОТРОО БУГШСАН АТАА ХОРСОЛ, ӨШ ХОНЗОНГОО УМАРТЦГААЯ...Мессеж мессенжерээр бус дуу хоолой сэтгэл зүрхээрээ УУЧЛАЛ хүсэцгээе...

    ийм мессеж иржийнэ.
    чиний өчигдөр өнөөдөр үргэлжилж байгаан байна :)

    ReplyDelete
  4. вааав тэр хүлээжаад өнөөдөр гүйчкуу ккк
    тэр намайг айрр гомдоосон гэвч түүний уучлаарай гэж аяархан намуухан хэлсэн надад ямар сайхан байваа, заа харин би нэг хүнээс уучлал гуйюуу байяуу...

    ReplyDelete
  5. надад ч уучлал гуйх, гуйлгах хүн алга юм шиг байнөө
    за гэхдээ сайн бодоод байвал гараад ирж магадгүй. би ч тэхдээ тухай бүрт нь уучлал гуйгаад эсвэл гомдсоноо мартаад яваад байгаа болохоор хурж цугларсан юм алга байх шигээ ккк

    чи ямар хэргээр гомдоосийн? надаа яриад өг би зөвлөөд өгий (цаанаа бол хэрэгт л дурлажаан цаадах чинь ккк)

    ReplyDelete
  6. яг ч уучлал бишийм байнаа тунгаагаад бодсон чинь
    зүгээр л ойлгомжгүй үйлдэлдээ тайлбар хийж түүний гайхширлыг арилгахуу байхуу л гэжаагаа царай нь

    ReplyDelete
  7. ккк аан.
    хүн ойлгомжгүй байх тусмаа сонирхолтой санагддаг юм шигээ. оньсого шиг байх хэрэгтэй. гайхаал байжийг :р

    ReplyDelete
  8. Энэ навч гоё бнаа. Би яг иймийг авах гээд ер олигтой болоогүй. Одоо сайхан улайж ирж бгаа байхаа. Уийкэндээр амжуул гарнаа.

    ReplyDelete
  9. Аа тийм, гарны тухайд бол би ажиглаж байгаагүйн бна. Хүнийг бүхэлд нь л харышүүдээ хөөрхий миний муу 2 бүлцэн. Дэтальчилж харвал мэмори гүйцэхгүй. Хэмжээгээр жижиг ч, их юм хэлж чаддаг болохоор нь нүд л илүү хардаг байх. Гоё сайхандаа биш, эзэн нь хэн бэ гэдгийг хэлж бдаг болохоор...

    ReplyDelete
  10. ойрдоо яг ийм нартай өдрүүд өнгөрч байна даа.

    би ч бас нүд хардаг л даа
    тэхдээ гаранд их дуртайм билээ. Гарсаг хүн гэхүү дээ ккк

    ReplyDelete
  11. Иймэрхүү улирал ер нь гоё юмаа. Халах халуунгүй, хөрөх хүйтэнгүй. Гадаа гараад алхаж байхад нэг л таатай. Дотны хүмстэйгээ энд тэнд зугаалж явсан бол бүр сайхан байхсан. :/

    ReplyDelete
  12. гоё гоё
    тавдахад дурлаад байдаг чинь хахсайн бүтэнсайнд сайхан гадуур тэнэхсэн гэсэндээ байхгүй юу

    түрүүчийн вийкэндээр гадаа цэцэрлэгт хүрээлэнд охиноо тоглуулаад өөрөө сандал дээр хэвтээд тэнгэр харж өнгөрүүлсэн :р

    ReplyDelete
  13. тэнгэр харсан, од тоолсон гэхээр 2р сувгаар нь ойлгоод байдаг хүмүүс бий шүү нээрээ

    1р сувгаараа зүгээр bench дээр сунаж хэвтээд үүл, тэнгэр л харсийм байгаан шүү ккк

    ReplyDelete
  14. Би бол хагас сайн хүртэл ажиллаад, бүтэн сайнд нь хувцсаа угаж хатааж, хоол хийж идээд угаасан юмаа индүүдээд орой болоод унтдаг болчоод бна. Ганц олдсон өдрөө гадуур явчихаар тэгээ л ирж буй долоо хоногт нь ажлын хажуугаар дажин болохын.

    ReplyDelete
  15. Би дээр нээрэн одны зураг авахдаа цэцэрлэгийн сандал дээр пиав уусан шигээ тэнгэр харж хэвтсэн.

    ReplyDelete
  16. gar sain medehgui yumaa ajigldagchgui baih gehdee angaj hatsan tarian talbai shig evershij hatuursan changa gartai erchuud bol iluu er hunleg baidagiin gar barihad l shuud medregddegiin itgeltei naidaj boloh helsendee baij chadah tus tas erchuud nadad ene tsenher ch yum shig huuhen shig guljiisan zaluuchuud bol unen teneg sanagddagiishdee heg ih us hums tos unerten bolson yumnuud emegtei hunii gariig bol ajiglaj baigaagui ajigldagchgui

    harin minii ohin aimaar tom gartai shdee manai ah egch nar tanai ohin 2 hurzee sanjignuulaal yvj bna gedgiin kkk

    ReplyDelete
  17. baidag negen, aav eejiin ali neg ni tom gartai?

    ReplyDelete
  18. bi tom gartai yumaa kkk

    ReplyDelete
  19. Эмэгтэй хүнийх шиг зөөлхөн, жижигхэн, богинохон гартай эрчүүд нэг л итгэл даахгүй хүн шиг санагддын. Тэхээр бивол цаанаа л нэг эршүүд, чанга нэг тийм эрэгтэй хүний гаранд л дуртай ккк. Гэхдээ хумс нь кантгүй байвал ч бас гоё л доо. кккк

    ReplyDelete
  20. харин тиймээ чанга, эршүүд гар гоё. Мэндлэхдээ чанга атгаж байгаарай тэгвэл цаад хүндээ итгэл төрүүлнэ шүү гэж заалгаж байсийм байна.

    ReplyDelete
  21. ккк навчаа цагаан канттай будалтыг фрэнч нэйл гэдгийн байлээшд нээрээ

    ReplyDelete
  22. яаая гэтэл нь атгаж байя даа тэгүүл.

    ReplyDelete
  23. сайн байна уу? Таны блогийг нэлээн эртнээс уншиж эхлээд ойрдоо янз бүрийн блогууд их сонирхож эхлээд байгаа
    ммм би өөрөө нэг блог нээгээд таных шиг дуу нтр оруулах гэсэн чинь чаддаггүй ээ
    help me?!

    ReplyDelete
  24. сайнуу Lazuli

    юүтүүб дээрээс source-г нь авчраад тавьчихдаг юм. Амархаан. Мэссэнжирээр асуугаарай soulmate247mn@yahoo.com шүү

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...