21.10.10
Гарчиггүй
Өчигдөр, гар хуруутай холбоотой яриа өрнөв.
Нэг хүн хайртай байсан хүнийхээ гарны тухай, эрэгтэй хүний гарыг түүнийхтэйгээ харьцуулдаг зуршилынхаа тухай, ер нь эхний сэтгэгдлээ гарнаас нь авдаг тухайгаа ярив.
Бас нэг хүн эрэгтэй хүний эрхий хурууны урт богиныг ашиглан мэдэж болох сонирхолтой хөгжилтэй зүйлс хэлэв.
Харин би, надад таалагдаж байсан, таарч байсан гарнуудын тухай бодов. Би ч бас гараар нь хүнийг шинждэг юм байна. Эв хавгүй, ажилд нухлагдаж эвдэрсэн, ичингүйрэх мэт аяганы араар нуугддаг гаранд би дуртай. Тийм гарнаас атгахад илч дүүгэж байдаг, тийм гараар илүүлэхэд арьсанд ширүүн хэрнээ таатай мэдрэмж түгдэг, тийм гарны чанга тэврэлтэнд дуртай.
Тэхдээ, хорвоогийн хамгийн хөөрхөн гар бол булцгар, зөөлхөн, богинохон, намайг хүзүүддэг тэр гар :)
Өнөөдөр, нэрээр хийсэн шүлэгний тухай яриа өрнөв.
Нарантуул, Сувд-Эрдэнэ... Нэр шигээ сайхан хүмүүсийн тухай, үсгээр хэлхэж хийсэн шүлгүүд. Би ч бас хэн нэгэнд ийм шүлэг зохиож өгч байснаа дурсав. Засаж, баллуурдаж, гараа гарган байж бичээд өгөхөд минь тэр яалаа. Баярласан байхаа, гэхдээ баяр гунигаа гаднаа гаргах дургүй хүн. Дотроо баярлаад л өнгөрсөн байх. Яагаад ч юм түүний дотоод сэтгэлийн тухай өөр хүний амнаас илүү сонсож байсан санагдах юм.
Нэг иймэрхүү...
Маргааш бас юун тухай "яриа" миний уншдаг блогууд дотор өрнөх бол?
Subscribe to:
Post Comments (Atom)
April's law
4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...
-
Аавдаа би хайртай
-
Багын юм жаахан дурсмаар санагдчлаа. 90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа. Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, б...
гаруу, би гарыыг нээх анзаардгүйм байна
ReplyDeleteхарин өгзөг... гоё өгзөг бол гээл хадуураадаахгүй юу ккк
өчигдөр: уучлал ирнэ гэж огт төсөөлөөгүй хүнээс уучлал гуйсанд асар их баярлаж өдөржин инээмсэглэн явсан, би аягүй баяртай байсан, орой нь сайхан найзуудтайгаа уулзаж даанслаад, сайхан сээгэсийн яриа өрнүүлээд, заримд нь зөвлөгөө өгөөд сайхан байлаа...
өнөөдөр: дотор жаахан эвгүй царай жаахан алдаж ядарсан, чиний блогийг уншаад ямар яриа өрнүүлдийм билээ... яриа өрнүүлэх тэнхээ байнауу гүй юу гээл суужийн ккк
би гар их харнаа бас зун бол хөлний хуруу муруу хараад явчна :р
ReplyDeleteхэдэн хөөрхөн зараа тэжээгээд байгаамуу тэ ккк
цагаа олж хүссэн уучлал ч үнэхээр сэтгэл сэргээдэг шүү
ӨНӨӨДӨР ГОМДООСОН ХҮМҮҮСЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ДЭЛХИЙН ӨДӨР. ТАНЫГ ГОМДООЖ БАЙСАН БОЛ НАМАЙГ УУЧЛААРАЙ. ХАМГААС ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭСЭЭ ХАЙРТАЙГАА ХЭЛЖ УУЧЛАЛ ГУЙГААРАЙ ОДОО УУЧЛАЛ ГУЙЛГҮЙ ИРЭЭДҮЙД ХАРАМСАХ ХЭРЭГ ГАРУУЗАЙ...БУСДЫГ УУЧЛАЖ ДОТРОО БУГШСАН АТАА ХОРСОЛ, ӨШ ХОНЗОНГОО УМАРТЦГААЯ...Мессеж мессенжерээр бус дуу хоолой сэтгэл зүрхээрээ УУЧЛАЛ хүсэцгээе...
ReplyDeleteийм мессеж иржийнэ.
чиний өчигдөр өнөөдөр үргэлжилж байгаан байна :)
вааав тэр хүлээжаад өнөөдөр гүйчкуу ккк
ReplyDeleteтэр намайг айрр гомдоосон гэвч түүний уучлаарай гэж аяархан намуухан хэлсэн надад ямар сайхан байваа, заа харин би нэг хүнээс уучлал гуйюуу байяуу...
надад ч уучлал гуйх, гуйлгах хүн алга юм шиг байнөө
ReplyDeleteза гэхдээ сайн бодоод байвал гараад ирж магадгүй. би ч тэхдээ тухай бүрт нь уучлал гуйгаад эсвэл гомдсоноо мартаад яваад байгаа болохоор хурж цугларсан юм алга байх шигээ ккк
чи ямар хэргээр гомдоосийн? надаа яриад өг би зөвлөөд өгий (цаанаа бол хэрэгт л дурлажаан цаадах чинь ккк)
яг ч уучлал бишийм байнаа тунгаагаад бодсон чинь
ReplyDeleteзүгээр л ойлгомжгүй үйлдэлдээ тайлбар хийж түүний гайхширлыг арилгахуу байхуу л гэжаагаа царай нь
ккк аан.
ReplyDeleteхүн ойлгомжгүй байх тусмаа сонирхолтой санагддаг юм шигээ. оньсого шиг байх хэрэгтэй. гайхаал байжийг :р
Энэ навч гоё бнаа. Би яг иймийг авах гээд ер олигтой болоогүй. Одоо сайхан улайж ирж бгаа байхаа. Уийкэндээр амжуул гарнаа.
ReplyDeleteАа тийм, гарны тухайд бол би ажиглаж байгаагүйн бна. Хүнийг бүхэлд нь л харышүүдээ хөөрхий миний муу 2 бүлцэн. Дэтальчилж харвал мэмори гүйцэхгүй. Хэмжээгээр жижиг ч, их юм хэлж чаддаг болохоор нь нүд л илүү хардаг байх. Гоё сайхандаа биш, эзэн нь хэн бэ гэдгийг хэлж бдаг болохоор...
ReplyDeleteойрдоо яг ийм нартай өдрүүд өнгөрч байна даа.
ReplyDeleteби ч бас нүд хардаг л даа
тэхдээ гаранд их дуртайм билээ. Гарсаг хүн гэхүү дээ ккк
Иймэрхүү улирал ер нь гоё юмаа. Халах халуунгүй, хөрөх хүйтэнгүй. Гадаа гараад алхаж байхад нэг л таатай. Дотны хүмстэйгээ энд тэнд зугаалж явсан бол бүр сайхан байхсан. :/
ReplyDeleteгоё гоё
ReplyDeleteтавдахад дурлаад байдаг чинь хахсайн бүтэнсайнд сайхан гадуур тэнэхсэн гэсэндээ байхгүй юу
түрүүчийн вийкэндээр гадаа цэцэрлэгт хүрээлэнд охиноо тоглуулаад өөрөө сандал дээр хэвтээд тэнгэр харж өнгөрүүлсэн :р
тэнгэр харсан, од тоолсон гэхээр 2р сувгаар нь ойлгоод байдаг хүмүүс бий шүү нээрээ
ReplyDelete1р сувгаараа зүгээр bench дээр сунаж хэвтээд үүл, тэнгэр л харсийм байгаан шүү ккк
Би бол хагас сайн хүртэл ажиллаад, бүтэн сайнд нь хувцсаа угаж хатааж, хоол хийж идээд угаасан юмаа индүүдээд орой болоод унтдаг болчоод бна. Ганц олдсон өдрөө гадуур явчихаар тэгээ л ирж буй долоо хоногт нь ажлын хажуугаар дажин болохын.
ReplyDeleteБи дээр нээрэн одны зураг авахдаа цэцэрлэгийн сандал дээр пиав уусан шигээ тэнгэр харж хэвтсэн.
ReplyDeletegar sain medehgui yumaa ajigldagchgui baih gehdee angaj hatsan tarian talbai shig evershij hatuursan changa gartai erchuud bol iluu er hunleg baidagiin gar barihad l shuud medregddegiin itgeltei naidaj boloh helsendee baij chadah tus tas erchuud nadad ene tsenher ch yum shig huuhen shig guljiisan zaluuchuud bol unen teneg sanagddagiishdee heg ih us hums tos unerten bolson yumnuud emegtei hunii gariig bol ajiglaj baigaagui ajigldagchgui
ReplyDeleteharin minii ohin aimaar tom gartai shdee manai ah egch nar tanai ohin 2 hurzee sanjignuulaal yvj bna gedgiin kkk
baidag negen, aav eejiin ali neg ni tom gartai?
ReplyDeletebi tom gartai yumaa kkk
ReplyDeleteЭмэгтэй хүнийх шиг зөөлхөн, жижигхэн, богинохон гартай эрчүүд нэг л итгэл даахгүй хүн шиг санагддын. Тэхээр бивол цаанаа л нэг эршүүд, чанга нэг тийм эрэгтэй хүний гаранд л дуртай ккк. Гэхдээ хумс нь кантгүй байвал ч бас гоё л доо. кккк
ReplyDeleteхарин тиймээ чанга, эршүүд гар гоё. Мэндлэхдээ чанга атгаж байгаарай тэгвэл цаад хүндээ итгэл төрүүлнэ шүү гэж заалгаж байсийм байна.
ReplyDeleteккк навчаа цагаан канттай будалтыг фрэнч нэйл гэдгийн байлээшд нээрээ
ReplyDeleteяаая гэтэл нь атгаж байя даа тэгүүл.
ReplyDeleteсайн байна уу? Таны блогийг нэлээн эртнээс уншиж эхлээд ойрдоо янз бүрийн блогууд их сонирхож эхлээд байгаа
ReplyDeleteммм би өөрөө нэг блог нээгээд таных шиг дуу нтр оруулах гэсэн чинь чаддаггүй ээ
help me?!
сайнуу Lazuli
ReplyDeleteюүтүүб дээрээс source-г нь авчраад тавьчихдаг юм. Амархаан. Мэссэнжирээр асуугаарай soulmate247mn@yahoo.com шүү