13.10.10

Ийм нэгэн хүсэл байх юм...

Уншсан хойноо хаямааргүй ном байхсан
Учирсан хойноо салмааргүй нөхөр байхсан
С. Удвал



Миний энэ хүсэл. Амьдралын замд ямар нэгэн сэжүүрээр холбогдсон хүмүүстэй тэр холбоос нь тасарч үгүй болсны дараа ч найзууд хэвээрээ үлдэх юмсан гэсэн хүсэл. Үгүй ядахдаа сайн сайхнаар дурсагдаж байхсан гэсэн хүсэл. Дор хаяж л өөрийнхөө тухай эерэг сэтгэгдэл төрүүлэх гэсэн хүсэл.

Миний энэ хүсэл. Хүн болгонд таалагдах гэсэн шунал байх вий дээ. Өөгүй болох гэж өөрийгөө өнгөлөн далдлах, өөх ч биш булчирхай ч биш бөөрөнхий авиртай нэгэн болж хувирах вий дээ. Өнөөдрийн асуудалдаа түүртээд, өнгөрч баларсан хэн нэгнийг дурсаж санах зай үлдэдгүй гэдгийг үл ухаарах хоосон, үр дүнгүй хичээлт байх вий дээ.

Тэхдээ л би ийм болоод төрчихсөн юм шиг байнаа. Одоо яая гэхэв.

Явж ирснээсээ хойш ханиадтай байлдаад дуусдгүйэ. Эмээр бөмбөгдлөө, чацарганы шүүсэнд живүүлэх гэж оролдлоо. Бардгүй шүү. Өчигдөр тариа гэдэг атомын зэвсэг хэрэглэжийж нэг муу юм салах шинжтэй. Бөөн далим. Бие лагшин тааруухан байгаам чинь гээл баахан төлөвлөсөн юмаа эхлүүлэх ч гүй өөрийгөө бөөцийлөөд яваад байдаг. Нэг мэдсэн чинь 10 сар дундаа орчлоо. Хоёр мэдэхэд он гарахнээ. Юм бодно байгаа хүн гуай-->өөртөө хэлж байгаан. Нухацтайгаар хэллээ шүү.

Миний мэдэх намар

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна

Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм


Г.А.гийн шүлэгнээс 10 сарын тухай хэсэг нь онцгүй санагдаад оронд нь гунигтай ч гэсэн арай гэгээлэгийг тавьчлаа.

11 comments:

  1. өөрийгөө дурсуулмаар санагдсан үедээ өөрөө би хичнээн хүнийг мартдаг билээ гэж өөрийн эрхгүй боддын...
    биеийн эсэргүүцэл сул ядрахаар би л хувьдаа өвчнөөс салдаггүй, витамин уухаар арай гайгүй болчоод байх шиг байдын, хэдхэн хоног өөрөөсөө өөр юу ч бодолгүй тайван унтаад амарчихвал би сэргэчихнэ л дээ
    ямар аймаар шүлэг вэ
    миний одоо байгаа мэдрэмжээс болоод бүх зүйл өнгөгүй санагдахын, хавар хурдан болоосой гээд далийчий ккк

    ReplyDelete
  2. харин тийм өөрөө мартдаг юм байж тэ. их амиа бодсон онцгүй зан байхаа.

    нээрээ надаа ч гэсэн тэр шүлэг нь муухай санагдаад өөрийг тавьчлаа.

    ReplyDelete
  3. 10 сар тэхдээ мангарр хурдан өнгөрчийнаа яах ийхийн зуурдгүй

    ReplyDelete
  4. ай энэ хамаагүй дээр, гунигтай ч гэсэн гэгэлзүүлээд...

    ReplyDelete
  5. Ямар нэг учралаар холбогдсон хүмүүсийгээ мартахыг хичээх тусам улам санагдаад байдаг ч юм шиг...
    Түүнтэй адилхан хэн нэгэн намайг мартахыг хүсэх тусам би бас л санагдаж дальчигнадаг болуу эсүүл зэвүүн царайлаад цухалздаггүй юм болуу....

    10 сар нэг л биш... Асар их хүлээлт үүсгээд, сайн саар адал явдал цухалзсан нэг тийм зэвэргэн... Яавчиг миний хайртай намрын сар биш байнаа...

    ReplyDelete
  6. би ч ихэнхдээ мартаж л орхидог л доо. Энэ хүсэл маань би өөрөө тэр хүнүүсийг санаж байгаа тохиолдолд л хүчинтэй юм байна :)

    ReplyDelete
  7. yahavdee sanahdaa sanaal martahdaa martaal yvj baidag hundee bi

    zaaval sanah gej huseed baidaggui yamar negen zuileer bodol setgeld uyagdaj uldsen bol hezee negen tsagt ergen dursagdaj l baidag muu sain gedegt tiim ih ylgaa bii gejuu hun gej amidarch yvaal bol bodi setgel havriin tsetsges met delgerch ertontsiin nugeliig tanihaaraa namriin navch shig tsagiin aashiig huleen zovshoorch haramsahguigeer hiischih tevcheeriig ongorson tsaguudaas bi oortoo tuudeg

    namar ireh bolgondoo nadad saihan baidag hervee namar gej baigaagui bol bi ooriigoo yaj tanih........................................................................................ urtaaaaaaar sanaa aldav

    ReplyDelete
  8. Soul mini keleed uykkev dee. Zarimdaa buh tanidag meddeg humuusee tsugluulaad neeg saihan yarij suuhiinsaan geel muruuddiin..

    ReplyDelete
  9. Нэг мэдсэн орж уншаагүй зөндөө тэмдэглэл бөөндчиж... ккк. Заа тэр нухацтайгаар хэлдгийг л өөртөө нааж авахымсан. Жамбаа, чамд нухацтайгаар анхааруулахад, нухацтайгаар анхааруулдгийг сайн сурч авах хэрэгтэй гээд хэлээд өгдөг хүн бвал.

    ReplyDelete
  10. хахах нухацтай хэлчээл өөр юм болоогүй л байна
    орой унтах болгондоо за маргааш л ... гэж боддогоо би маргаашнаас л болихыг хичээнэ дээ :р

    ReplyDelete
  11. Маргааш маргааш гэдэг үг маань мэгзэм шиг цээжлэгдээд хэцүү бнаа.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...