8.10.10

Намар

Дахиад л намар... Энэ жил их намбалаг, нарлаг, налгар намар болж байна. Би өөрөө ч тийм байна :) Нэг л их налайж назгайрсан хүн. Блогоо бичихээс ч залхуурах хандлагатай. Гадуур ёстой сайхан байнаа. Одоохондоо навчис шарлаж амжаагүйг эс тооцвол... Шаргалтаж улаараад ид гоё болохоор нь явж зураг дарнаа. Жил болгон ингэж бодоод чадахгүй өнгөрдгийн. Энэ жил яг. Бат. Энэ нутгийн хамгийн үзэсгэлэнтэй үе нь намар цаг байдаг. Түүнийг өөрийн нүд, мэдрэмжээр хадгалж үлдэхийг бодноо...




Ойрын хэд хоног дандаа ажлаасаа хоцроостой. Уул нь босдогтоо босоол суудагтаа сууж байгаан. Метро хүртэл намар гэж налайгаад аажуухан явдаг болцийм болуу. Асар хурдан гүйвэл амжихаар байдаг л даа. Тэхдээ гүйхгүйэ. Өглөө 9ийн алдад нар зөөлхөн ээгээд салхи хөнгөхөн сэвшээд гөөмөн сайхан байдгийн. Тэр гоёыг мэдэрсэн шигээ уужуу тайван алхсаар хэдэн минут хоцроод орж байгаа. Тэгээд ч өндөр өсгийт дээр гүйж байгаад шагайгаа мулталчуул хайран хөл минь шүү дээ тиймиздээ :р

Би уул нь их адгуу яаруу хүн л дээ. Хичээл, ажлаасаа хоцрох дургүй. Өглөө хичээлээсээ хоцрохгүйн тулд удаан хөлтэй дүүгээ хаячаал ганцаараа явчдаг байсан. "Зөрчил, хоцрогдлын самбар"-т нэрээ бичүүлэхээс айдаг байсиймуу, хаалгаа барьсаны дараа үүдэнд "жижүүр анги"-н хүүхдүүдийг царайчлахаас дургүй хүрдэг байсиймуу, эсвэл жигдрээд сууцан ангид нүүрээ улалзуулан багшид загнуулан орохоосоо зүрхшээдэг байсан ч юмуу. Бүүмэдээ. Хоцроод л гүйгээд орсон чинь өөр ангийхан байнгуут аймаар шараа байдаг тэ ккк.

Зарим нэг үгийг нь тайлбарлая л даа. Жижүүр анги гэдэг нь сургуулийн дэг журмыг сахиулагч нар юм. Ахлах ангийхан ээлжлээд долоо хоногийн турш жижүүр анги хийцгээнэ : давхар болгонд тусгай байрлал дээр энгэртээ ЖА гэсэн бичигтэй зогсоод үймүүлж байгаа, урсгал сөрсөн(баруун талын шатаар өгсөж зүүн талын шатаар урууддаг дүрэмтэйн), гүйсэн, ноцолдсон, хоцорсон хүүхдүүдийг бүртгэж аваад багш нарын өрөөний үүдэнд хадаастай "Зөрчил Хоцрогдлын Самбар" хэмээх баатм цаасан дээр ангитай, нэртэй нь бичдэг гол үүрэгтэй. 4 дөхөд билүү их цэвэрлэгээ хийж сургуулиа гялалзтал угаагаад дараагийн ангидаа хүлээлгэн өгдөг...

Жижүүр баг гэж бас байх, хичээл тарсны дараа үлдэж ангиа цэвэрлэх үүрэгтэй. Хагассайнд жижүүр багийнхан хүмүүжлийн ажил гэж бэлдэх ёстой, баатм цаасан дээр янзүрийн зураг, хүснэгттэй самбар гаргаад, ангийхнаараа тоглоом тоглуулах гэх мэтийг зохион байгуулдаг байсийн. Юу хийх вэ гээл толгойны өвчин болдог сон. Мөн л 4дөхөд ирж ангиа цэвэрлэнэ, тарчаад юм ярьж, гадаа тоглож, гадуур хадуурсаар байгаад оройтож харьдаг нь уламжлал. Миний сайн байсан хүүхэд өөр жижүүр багийнх, тэдний их цэвэрлэгээ хийх өдөр би ямар нэг шалтаг бодож олоод цуг ирдэг байлаа, тараад бас тэдний гэртэй ойролцоо байдаг эгчийнх рүүгээ явах "чухал ажил"тай болчноо :р

Одоо жижүүр анги, жижүүр баг хийдэг хэвээрээ болуу? Сургуулиа бодсон чинь гоё санагдчихлаа. Дараа бас үргэлжлүүлнээ...

18 comments:

  1. Энэ жилийн намар хүсэн хүлээсэн шиг минь сайхан байж нэг л чадахгүй байна... Магадгүй надаас өөрөөс минь болж байгаа байх...
    Налайсан өдрүүд өнөөдрөөр дуусаад байгаа ч юм уу... гэхдээ жихүүн, сэрүүхэн шиврэх бороонд гутлаа норгон тайван алхах сайхан байнаа гэж....

    ReplyDelete
  2. sudalgaanii uruunduu ene duug aimaar ayarhan sonsood suuj bsan chin, hajuu taliin yapon baagiid zagnuuldag bn shde,chihevch hiigeech geed,hehe
    ug ni medeed ayarhan sonsson yumsan.
    Gesnees blogiig chin bainga unshdag shuu :)

    ReplyDelete
  3. Ene henii yamar nertei duu ve?

    Bogroo

    ReplyDelete
  4. сэтгэл санаанаас л шалтгаалж байгаа байхдаа навч минээ... би ч энэ намар арай хэтэрхий амар амгалан байна даа


    Анон: ккк тиймүү баярлалаа

    Богроо: Michael Buble - Lost
    сонсоод сонсоод ханахгүй байгаа дуу

    ReplyDelete
  5. namar butsaj baigaach gesen saihan tsag shuu tiimee bi ooroo namar shig namriin nar shig hun baij magadgui tegeed l namriin nar namriin navch namriin shar odruuded ingej ih duraldag baij boloh yum namar gej helehed ug n hurtel tsaanaal neg saihan

    ReplyDelete
  6. Namar boljiison shuu sharlasan bn lee neg harahad l
    Ene uyangakag baidaliig ni medrene gedeg bas neg chadvar biahdaa kkk
    Nad shig ni ch medehgui

    Lolli

    ReplyDelete
  7. 10-r sar gedeg bichleg hiihnuu geel haraal blaa.
    Namariin sharlasan, ulaasan navch goyo shuu. Tiim background-tai zurgaa avahuulah goyo shuu. Urd ni zogsoj bgaal, pose-oo avaal :).

    ReplyDelete
  8. Yostyoi goyo dursamj baina. Odoo tiim yum baihgyi baihaa. Aav eejiin aldrai huuhduudeer shal shavhai ugaalgalaa geed buun hel am bolson suragtai baisan neg ye.
    Z...

    ReplyDelete
  9. Эхний минь уншигч чи байгаасай.

    ReplyDelete
  10. guntengisee bi 2 dahi unshigch n baisan shuu amjilt husii chi minii tanihgui tanil yum shig bna sonirholtoi zuil ih bicheerei bi ymagt hamgiin idvehtei unshigch chini baih bolno say blog deer chin comment uldeeh geed chadsangui sorry tegej baigaad uchriig n olood comment bichnee

    ReplyDelete
  11. байдаг л нэгэн-д: өчүүхэн блогт минь зочилсонд баярлалаа.

    ReplyDelete
  12. Lolli чи зүгээр л ЖА яаж хийдэг байснаа дурсал даа ккк

    Рүби нээрээ 10 сар гэж бас хийнээ.

    ReplyDelete
  13. Endhiin namar ch saihan shuu, modnuud ongo ongoor alaglaad, zoolhon saihan uliral daa.

    ReplyDelete
  14. Анги цэвэрэлэх гэжийнэ гэж формоо дотроор нь харуулж захыг нь босгож жижигхэн рокдоод шалны мод бариад л дуулж этр маазрдаг байсан хүүхэд нас санаанд оржийх чинь...

    Нээрээ намар болоод орноосоо ч өндиймөөргүй өдрүүд эхэлжий шүү :-)

    ReplyDelete
  15. Jijuur angi gsn-s baliar tsarailag deed angiin ohin dandaa manai angiin uudend zogsono.zavsarlaga hurdan boloosoi geed tesen yadan huleedeg bailaa.yaj taniltsah ve geed arga sedeed angiihaa hamgiin sahilgaggui huuhded 6 tugrug 56 mungunii compot avch ogii chi ter ohin luu sambariin alchuur shideed zugtaa bi omooroyo geed taniltsaj bilee.Surguuli dayaraa ter ohiniig hardagsan.Bi ch taniltssan shuu.Gehdee hol gar badairaad,hols ursaad...Daamjraad hoshuunii bayar hiisendee.Blognii ezen nadad baliar tsarailg ohiniig dahin sanuulav gej...Odoo ter ger bultei zergeldeeh hotod amidarch baigaa.Sain uu sain geed ongordog.

    ReplyDelete
  16. балиар царайлаг охинтой үнсэлцээд амждаг айн. Өөрөө бас балиар царайлаг байсан байхдаа.

    ReplyDelete
  17. хэ хэ нээрээ жижүүр баг гэж байсан шдээ. Нэг удаа би анги угаахдаа нохойгоо цүнхэнд хийгээд жижүүр өвгөнөөс нуугаад орж байсын шд. Тэгсэн муу хог чинь ангид оронгуутаа шээгээд хаяж билээ хи хи хи. Бид 2 нэг баг байсан уу гүй юу ингэхэд???

    ReplyDelete
  18. ккк харинээ
    би танай баг байгаагүй байхаа
    би ер нь хэнтэй баг байснаа санакуу байна. дараа ангийнхантайгаа уулзахаараа асууж лавлахаас ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...