28.9.10

Учрахын баяр их тусмаа хагацахын гуниг хүнд

Энэ замаар өчнөөн жил явсан ч, баяртай гээд эргэхэд улам л хэцүү болдгийн учир юу юм болоо. Дараагийн удаа өөр хэн нэгнийг гаргаж өгөх гээд сууж байх сан гэж хүсэв. Эсвэл түр явчаад л буцаад ирэх тийм аялалд л мордох сон гэж хүсэв.



Учрахын баяр их тусмаа хагацахын гуниг хүнд,
Ургах хагдрахын зовлон даасан буурал уул
Ул сууснаараа ганхаж байгаад, нураад дарчих шиг хүнд

Эзэнгүй гэж дандаа амласан сэтгэлийн илчинд,
Эгэлж жихүүцсэн нэг өдрөө дулаацах гээд очиход
Зайгүй болчихсон байх шиг хүнд

Энэрэх итгэхийн ухааныг цээж халуу оргитол зулж өгөөд
Энгэр түшсэн буурал өвөөгийн минь үг
Худал юм шиг санагдам хүнд

Одод шуугдсанаас хойш ч тэнгэр баярлуулан үлдэж
Од одноос түрүүнд асан үдшийн бүрий сүлдэг
Огторгуйн ганц цолмон бөхөх шиг хүнд

Учрахын баяр их тусмаа хагацахын гуниг хүнд
Унтаж сэрээд хартал, хээр ганцаар явгараад
Унаганаасаа үүрссэн хийморийн хүлэг
Хаяад явчихсан байх шиг хүнд

Ирэх нэгэн өдрийн аз тохиож
Инээд, нулимсандаа дэвтэн тэврэлдэж
Эргэн золгох мөч хүртэл,
Орчлон хөмрөх шиг хүнд!...

Д.Урианхай.

16 comments:

  1. Учрахын баяр их тусмаа хагацахын гуниг хүнд...
    дэндүү үнэн үг шүү...

    Монгол руу иржаамуу, тийм сайхан орчинд удаан байсан хүнд энд олон зүйл таалагдахгүй, бохир заваан такси утаа үнэртсэн монгол
    ... гэвч санаж сарвайх хайрлаж энэрэх үзэн ядах үйлдэл бүхэн минь зөвхөн монголтой минь уяатай болохоор цалин бага заваан монгол минь хичнээн сайхан...
    буруу ойлгочоогүй бол тавтай морил ккк, би ч буруу зөрүү ойлгоод хадуурч өгдөг хүндээ заримдаа :P

    ReplyDelete
  2. зөв мөртлөө буруу ойлгожээ ккк оччоод ирсээн найз нь. хэд хоног сайхан л байлаа. ер нь бол удахгүй бүрмөсөн очноо.

    ReplyDelete
  3. ээхээхэх за яахав, ирэх үед чинь хэлжээн гээл ойлгочихдоо :)

    ReplyDelete
  4. аахан за :р
    чамайг хаагуур байгаа бол гээл хайгаал явсышд ккк

    ReplyDelete
  5. би хүнсний дэлгүүрт л явжээсэн байх, эсвэл кафед ч юмуу, ер нь хоолсог л доо кккк

    ReplyDelete
  6. тааралдсан ч байж магадгүйн тэ ккк

    ReplyDelete
  7. тхх, адилхан сонирхолтойм чинь нэг газраар л эргэдэцгээсэн байгаа ккк

    ReplyDelete
  8. Гүйэ мөн, хүмс хариад ирлээ гэхээр л сэтгэл гэгэзлдэг болчих гэж... Хариагүй удсаных л байхдаа.
    Би бас нэгд хоолны газар, 2-т цахилгаан барааны дэлгүүрт л явж байдгийн.

    ReplyDelete
  9. энэ мэнэ нэх мэх гоё моё бичлэгэн мичлэгэн дундуураа мундаа яаж мааж ийм мийм дуу муу оруулаад моруулаад байдымбэ майдымбэ

    ReplyDelete
  10. амархан шдээ

    сахлаа нэг ирмэхэд л болно

    ReplyDelete
  11. хэлээд өгчөөч жүржээ

    ReplyDelete
  12. ирмэхэд бишээ имрэхэд юм байна
    за ногоон газраа хэлээд өгий

    ReplyDelete
  13. already started to miss you...

    ReplyDelete
  14. цаг хугацаа нээрээ амархан өнгөрөх юмаа.. саяхан чвлаа гэсэн яваад ирчихсэн байдаг

    ReplyDelete
  15. ene huuhen chini zavgui l biasan...

    Lolli

    ReplyDelete
  16. ккк харин ч ёстой эрэлт хэрэгцээ багатай байсан даа гэртээ суусаар ирсэн шүү :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...