9.9.10

Дурсамж

Дурсамж бол ой ухаан гэдэг тайзан дээр зүрх сэтгэл хэмээх найруулагчийн редакторлосон жүжиг.


/хэн нэгний хэлсэн үг/



Дурсамж хэмээгч нь...уураг тархинд шингэсэн өнгөрсөн үеийн тухай тэмдэглэл билээ, гэхдээ тэнд бодит үйл явдал, орон зайн тухай хөдөлшгүй баримт бус харин хувь хүний сэтгэл дэх мэдрэмж хадгалагдан үлддэг... Мэдрэмж маань өөрөө хувийн шинж чанартай тул дурсамж ч мөн адил. Амьдралын зөрлөг дээр уулзаад учраад салахдаа өөр өөрийн гэсэн мэдрэмжээ дурсамжийн хайрцгандаа тээн, цаашдын замаа даган оддог...

Он жил урсах тусам, уг тэмдэглэлээ өөртөө тааламжтайгаар хувирган өөрчлөх бөгөөд санахыг хүссэнээ л санаж, хэрэггүй хэсгийг нь тайрч тасдан баллуурдаж хаях бөлгөө. Эцсийн бүлэгт, чиний миний ой ухаанд зураглагдан үлдсэн тэр дурсамж, жинхэнэ бодит түүхээсээ нилээдгүй гажсан, хувийн хүсэл таашаалд нийцсэн уран сайхны кино болж хувирах...

Гоё кино үзээд уйлж уярч болно, харин тэр бол жинхэнэ амьдрал биш учраас итгэж болохгүй. Гоё дурсамжаа хадгалаад нандигнаад хааяа нэг гаргаж ирж үзээд амьдарч болно, харин түүндээ автаж болохгүй. Дурсамж дурсамжаараа л үлдэхийн чухал нь энд оршмой...



Намайг шатаах илч илгээсэн
Чамайг харамсан үгүйлнээ
Бодол ээдүүлэн дурсана чамайг
Богинохон дурсамж бүсгүй...


PS : баахан гурван цэгнүүд, бөлгөө, оршмой этр гээд
аймаар хэлбэрдсэн бичлэг ганцыг хийчлээ үхэхэх
гадаа бүрхэг байхаар ингэж бичмээр санагдаад байхын :)

9 comments:

  1. зиа гаргаад ирлээ :р
    өглөө сэрээл өчигдрийн зарим нэг үйлдлүүд дэмий санагдаад байдаг өвчтэйшдээ би:)

    ReplyDelete
  2. хахаха би бас тэгдийшд, шөнөжин сонин сонин юм бодогдоод тэрийгээ бичлэг болгож оруулчаад өглөө нөгөөхөө уншингуутаа ичиж үхэх гээд ккк, унтаж амарсан тархи өөрөөр сэтгэдийм шигээлээ :P

    энэ тэхдээ гоё бичлэгээ, нууж үл болох...

    ReplyDelete
  3. хэхэ өглөөгүүр их ёс суртахуунтай болчдиймаа ядаргаатай :р

    баярлалаа нууцханаа одоо нуухгүйэ...ядахдаа л дуу нь гоё шд тээ. үргэлж сонсоод уйддаггүй дуунуудын нэг.

    ReplyDelete
  4. haa negtee geegdeed uldsen dursamj ch bas amidraliin mini neg heseg tend yg odoo baigaa shigee bish ch gesen bi orshin baigaa balarch arilahgui esvel husseneer mini oorchlogdoj ogohgui uchraas geed martchihaj daanch chadahgui olon zuiluud, zarimdaa yg onoodor bi tedgeerl dursamjiin toloosond amidarch yvaach yum shig, es surtahuun esvel itgel unemshil itgeh es itgeh n namaig oorchilson ter l agshin horomuudiin dund yg haana n baisan yum be? hervee bi hen negend sainaar ch muugaar ch dursagdahgui bol bi ooroo haana amidarch baisan yum be? yamartai ch minii dursamj olon gar damjsan zadgai mongo shig esvel odor bur davtagddag ulig bolson agshin horomuudiin davtalt bish ee bi tendees odoo baigaa ooriigoo olson bolohoor sonirholtoi kinonii hemjeend gej helj chadahgui yuch gemeer yum bedee mash ih zuil yrimaar bna gehdee uguich yum shig

    ReplyDelete
  5. Энд намайг хэлээд бна уу гүй юу. Би бас дараа өөртөө л унший гээд дурсамжаа ннучихсан. Аан бас үргэлжлэлийг бичээд эхэлцээн.

    ReplyDelete
  6. сүүлийн үед дурсамжаар их амьсгалаад байх шиг байнаа.амьдрал нэг хэвийн эерэг сөрөг цочрол дунд жинхэнэ өөрийн биеэрээ орж хутгалдахгүй нэгэн хэвийн гольдролд байгаад байхаар тэгдэг ч юм шиг санагдахын.өнгөрсөнд болсныг эргүүлж мөлжөөд л... хожим одоо тэр үеүдийг дурсаж байгаа шиг энэ цаг хугацааг бас мөлжүүртэй өнгөрөөх юмсан.

    ReplyDelete
  7. ene deer bichseniig arilgaad haychih yrih hereggui yumiig yrih hereggui tsagtaa yrisan yum shig bna oo bi ch er n tegeed aimaar aash muutai ooriinhooroo zutegdeg hun baigaan bas oortoo zohihgui horon ugtei kkk

    ReplyDelete
  8. baidag l negen : яахав дээ байж л байг ээ.

    Жаагий: нээрээ тийм байх шүү. Ганцаардсан хүн өнгөрсөн амьдралаа сөхөж дурсамжтайгаа ханьсдаг гэлүү нэг тийм үг сонсож байсан санагдлаа...

    ReplyDelete
  9. Ямар үнэн үг вэ...Би үүнийг ойлгох хүртлээ нилээд удсан, тэрний гороор өнгөрсөнд амьдарч өнөөдрөөс өөрийгөө таслан, биеэ зовоохын гашууныг амссан. Би энэ бичлэгийг тэр чигт нь хуулж аваад хэвлээд уншиж байя гэж бодлоо.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...