7.9.10

Урт жилүүдийн тухай...урт дурсамж

Ойрдоо аягүү сонион. Хаа сайгүй 3ын тоонууд харагдаад байдаг болчлоо. Санаандгүй цаг харахад 3:33. Миний тоглодог тариалангийн талбай дээрх оноо нь 333333. Уншиж байгаа номны хуудсыг гэнэт анзаарсан чинь 333. Энэ бичлэг маань албан бусаар 333 дах нь. Би бараг талаас илүүг нь зүгээр ноорог маркаар хадгалчдын. Тэднүүсийгээ оруулаад 333 гэсэн үг. Өөр бас хаана ямар 333 харлаа даа мартчиж.



За энэ бол хадуурал байлаа. Уул нь бол эндэх оюутан амьдралынхаа тухай бичих гэсий. Эртээр хүн асуухад нь яриад өгчий гэсэн толгойд орж ирэх юм байдгүй шүү. Тэгээл өнгөрсөн хойно бодоод сууна. Би ер нь дандаа тэгэх юмаа. Тэр үед тэгээд ингээд хэлцэн бол гоё байх байж дээ гээл хаа хойно өнгөрснийх нь дараа амаа барьдаг.


98 оны хавар гурван монгол оюутан хөдөөний жижгэвтэр, цагтаа улсын сургууль байхдаа хүүхдүүд элсэх гэж өрсөлддөг асан, одоо бол хувьд шилжээд яахав дээ нэг болсон сургуулийн босгоор алхан оржийлаа. Монголд нэг жил сурсан хэл аманд ч гүй хамарт чгүй. Азаар хичээл нь лекц хэлбэрээр уншаад явчдаг биш, 10 жилийх шиг багш нь самбар дээр бичиж тайлбарладаг тулдаа танагтай. Хэлийг нь ойлгохгүй би вээр самбар дээрхийг хуулах, эсвэл өөр юм бодож цагийг өнгөрүүлээстэй. Инженерийн хичээлүүд болохоор тоо ихтэй, сүүлд нь номоо нухвал бас ч гэж хагас хугасыг нь ойлгодог тулдаа нэг жилийг давсан байх. Зарим нэг ханз ихтэй хичээл дээр бол чүү чамай D аваал гарсан.

Долоо хоног болгон гэрийн даалгавар өгнө, тэрийгээ report гэнэ. Монголд реферат гэдэг байлуу :р Тэгээд дундын шалгалт, улиралын эцсийн шалгалт. Монгол шиг билет сугална гэхгүй бүгдээрээ нэг ангид сууж байгаад л шалгалтаа бичгээр өгчихдөг байсан. Шалгалт дөхөхлээр номын санд суудал олдохгүйэ. Өдөржин шөнөжин сууж улаан нүд гаргачаад номоо сөхөж ч хараагүй, архидсаар байгаад таарлаа гэсэн хүмүүс л байна. Эгч тэрүүнд нь итгээд за би ч ядахдаа номоо дэрлээд унтсым чинь толгойд орсон байх учиртай гэсэн юм бодоод додигор хаха. Шалгалтын дүн гарахад үнэн юм үнэнээрээ гарчийгаам чинь. Дүнгээ бас их нууна. Ер нь хар багаасаа хоорондоо өрсөлдөж, дээгүүр байр эзлэхийн төлөө тэмцдэг болохоор хичнээн сайн найзууд байсан ч өөрөөс нь илүү сайн дүн авчихвий гэсэн болгоомжлол үргэлж байдаг.

Хичээл тараад дээд курсын ах эгч нараар хоол цайнд даалгах нь шинэковуудын дархан эрх. Хариуд нь сайн бөхөлзөх хэрэгтэй. Танилцах уулзалт арга хэмжээнүүд орой бүр зохиогдоно. Ууна иднэ, ууна, ууна бас дахин ууна. Уучихаараа чухам дотносоод сайн найзууд болсон хэрнээ маргааш нь танихаа байчдаг нь жоохон тиймэрхүү. МТ(membership training) буюу зугаалганд бас явнаа. Юуг нь ч мэдэхгүй дагаад намирсан чинь дээд курсынхэндээ дэглүүлээд. Миний төсөөллөөр цэргүүд л өмнөх жилийнхэндээ тэгж дээрэлхүүлдэг байхаа. Нулимс маань тэхэд аварч билээ, намайг бархираад эхлэнгүүт сандраад өөр тийш нь аваачцан :) Ер нь эднүүс эр эмгүй хагас цэрэгжсэн байдалтай, номхон зогсоод өөрийгөө танилцуул гэхэд яг л байлдагч хүн шиг болчихно. Бөөнөөр нь тэгж дэглэдэг бол ангийн хүүхдүүдийг хооронд нь коллективтой болгох арга юм гэсээн.

Дугуйлан гэж байна, дуу бүжгийн, компьютрийн, сонины, Исүсийн гээд янз бүр. Хүүхдүүд өөрсдөө сайн дураараа нэгдээд бие биендээ мэддэг юмаа зааж өгдөг бүлгэм гэхиймуу даа. Хичээлийн завсраар, цонхтой цагаараа дугуйлан дээрээ очоод дэмий буу халаад сууж байх нь элбэг. CC (campus couple) буюу сургуулийн хосууд эндээс ихэвчлэн төрнө. Хавар намартаа сургуулийн баяр гэж хийдэг. Дугуйлангууд өөрсдийн үзүүлбэрээ бэлдэнэ, жижиг сажиг идэх юм хийж зарна, гаднаас хамтлаг дуучид ирж концерт тоглоно. Хааяадаа үнэгүй кино үзүүлнэ. Нэг удаа төв зааланд "Худал үг" гэдэг нэртэй кино гаргаваа. Тэр үед шинэхэн танилцсан найз хөвгүүнтэйгээ цуг үзсэн чинь...юүфээ... Эротикийн төвшинг хол давсан боорно гэхэд арай л биш тиймэрхүү сонин кино байжүлээ. Аймаар ичээл тэгсэн хэрнээ бас орхиод гарчиж чадахгүй шимтэн үзээл. Гараад харьж явахдаа шал өөр юм ярьж нтр. Ичингүйрэн балайрах гэдэг үгний утгыг ихэд ойлгож билээ.

Төгсөлтийн баяр гэж харин ёстой юу ч болдоггүй шахуу. Манайхны нийллэг, найр, шоудалт... огт байхгүй шүү дээ. Монтаж гээд нэг номны чинээтэй юм авахуулна. Нэг мэргэжлээр төгсөж байгаа 100 гаран хүний зургийг бөөнд нь хийчиж байгаан. Тэгээл диплом гардан авах өдрөө гэр бүл найзууд нь ирж хамт патиар татуулаал. Дуусаа. Монгол ёсоороо нэг гоёлын дээл оюулаад төгсөхдөө өмсөнө гэж бодсон ичээд чадаагүй. Одоо болтол нэг ч өмсөж чадаагүй тэр чигтээ чимдаанд эвхээстэй.

Магистрт бол үнэндээ сурах сонирхолгүй байсан юмаа. Төгсөөд ажилд орох гэтэл бакалавр гээд голоод байхаар нь аргагүйн эрхэнд үргэлжлүүлэн сурахаар болсон. Бүүр хөдөө газар, хичээл нь хүнд, стресс ихтэй, ганцаардмал хоёр жилийг одоо эргэн бодох дургүй байдгийн. Цаг хугацааг буцаах болвол энэ үеийгээ алгасаад гарах сан гэж хүсдэг байлаа.

Эргээд бодож байхад, монголдоо сурсан бол илүү хөгжилтэй, сонирхолтой оюутан насыг өнгөрөөх байсан юм шиг. Ганцхан жилийнх ч гэсэн монголын оюутан амьдрал хамаагүй илүү баялаг, дүүрэн дурсамжтай байдаг. Хүн хүнээсээ л хамаардаг байх даа. Одооны хүүхдүүд хаа ч явсан зохицоод дасаад нутгийн индиан шиг болцон байхын. Би болохоор яг баримлын шавар шиг, эндэхийн нийгэмд, хүмүүсийн дунд өөрөө зохицон тэдний нэг хэсэг нь юм шиг амьдарсан, харин өөрийн гэсэн үзэл бодол, өнгө төрхөө олж авч чадаагүй нь харамсалтай санагддаг. Тэхдээ сургуулийн жилүүддээ хайртай. Явахаасаа өмнө сургуулиараа нэг дайраад гарах юм шүү...

17 comments:

  1. пэээ хүн дэглээд байхдаа яахав дээ, би ерөөс ойлгодоггүйн энэ со соёлыг, кануу энтрд нэг нэгэндээ аймаар дээрэлхүү харагдаад байдын. Адилхан юм байж яаж нэг нэгнийхээ эрхэнд тэгж аюмшигтай халдаж байнаа :)
    Гэхдээ бас л дурсамжтай он жилүүд байсан байна шүү дээ, монголд төгссөн бол өөр нэг газар хүмүүс бас хэрхэн сурдаг талаар ингээд бичиж суухгүй байсан болуу даа.

    ReplyDelete
  2. реферат гэж оросоор юм бишүү гээл өөрийгөө өмөөрчихүү ккк, нээрээ репорт гэсэн үгийм шиг байхчив :P
    гоё дурсамж байноо, бивол их сургуулийн 4 жил яаж өнгөрснийг санах гэж яаж ч хичээгээд юу ч санадаггүйшд, памятаа алдцым шиг сонион ккк

    ReplyDelete
  3. Hilde: ккк яваагүй зам үргэлж харамсал үлдээдэг байж болзошгүйн тэ

    secretwish: би бас эднүүсийг санах гэж бөөн юм боллоо. нэг л чухал царайтай хүн яваад байлаа шд ккк. Ер нь бол бусад хүнтэй харьцуулахад тийм ч их дурсаад байх зүйлгүй, тэгсэн хэрнээ нэг л олон үйл явдал өрнөсөн ч юм шиг... тийм сонин он жилүүд байжээ гэж...

    ReplyDelete
  4. Оюутан байх үе нэг л эмх замбараагүй цаг хугацааны цуглуулга байсан юм шиг санагддын. Тодчимшиг... үгүйчимшиг. Яг тоймлоод санах гэхээр нийлж сахилгагүйтэж байсан хэсэгхэн үеүүд нүдэнд харагддаг...

    ReplyDelete
  5. Оюутны амьдрал сайхан сайхан. Би бас өчигдөр их сургуульд байсан 6 жилээ бодлоо.

    ReplyDelete
  6. urt jiluudiin tuhai urt dursamj esvel bogino jiluudiin tuhai urt dursamj esvel bugd esregeeree nogoo g.a bidnii amidral gedeg ongorsnii suuder todiihon esvel ireeduin sovin todii ch yumuu yamartaich neg tiim tsag hugtsaa bidnii meddegees oor ertontsiin tusgal gesen bna lee unen bol .........

    ReplyDelete
  7. Орон орны соёл өөр байх юм. Тэр тусмаа тивийн ялгаа их юм шиг.

    Азид чи дэглүүлснээ дурсаад гайхаж байхад, анх энд сургуульд ороод багшийгаа Багшаа асуух юм байна гэж гар өргөөд доромжилсон хэрэгт унасан :-) ккк . Зүгээр л нэрээр нь дуудахад хангалттай гэсэн. Тэгээд л үдийн цай болоод Энглиш паб ороод л хоолондоо оронгуут бүгд пиво, виногоор хоолоо даруулаад эхлэнгүүт дааргийн цагийг бүгд нялах нь дээ гэж бодтол тоосон ч шинжгүй бүгд ороод сууж байсан гээд анх бол манайхтай харьцуулахад шаал өөр зүйлүүд байдаг шүү. Одоо ч зүгээр л дурсамж болж...

    Явахаасаа өмнө сургуулийн хажуугийн Итали Франц 2 зоогын газараараа бас ангиараа нэг ороод эрч аваад явна гэж боддог юм..

    ReplyDelete
  8. Дурсамж сэдэрчээ :P

    ReplyDelete
  9. Naana chini hamt olonch zuil ih hiideg yum bna. Degledeg hesgiig ni arilgachihval goyo l yum bna.
    End angi gesen oilgoltgui bolohoor, neeh hamt olonch uur amisgal burddeggui. Hicheel songool, uur uur humuustei l taaraad yavaad bdag bsan. Tegej hamtaaraa iish tiishee yavna gej bol yostoi baigaagui. Mia l daa. Gehdee tegeed soyol ni tiim bolohoor yaaltai ch bileedee.

    ReplyDelete
  10. Дээлээ нэг өмсчихөөд хадгалахгүй яажаан :)
    Манайд сүүлийн 10 жилд л бичигдээгүй тийм ёстой болчихсон шүү
    гэснээс наана чинь манайхан шиг төгсөх лээрээ үндэсний хувцсаа өмсдөггүй байх тэй

    гое дурсамж байна оо

    ReplyDelete
  11. Навчаа харин тиймээ яг наадах чинь. Нэг л урт хугацаа шиг тэгсэн хэрнээ тоймлохын аргагүй...

    Жамба : анагаах ч сурч дуусдаггүй газар даа... бас охидууд ихтэй... хөвгүүдэд бол диваажин биздээ :D

    baidag l negen : харин тиймээ одоо бодож байхад үнэхээр миний амьдралын жилүүд мөн эсэх... шал өөр хүн л тэр жилүүдийг туулсан мэт санагдах нь сонихон...

    Ebe : харин би ажилд орсныхоо дараахан нэг охиныг зүгээр л нэрээр нь дуудлаа гэж загнуулсан. Чамаас бүхэл бүтэн 3 жилийн өмнө орж ирсэн хүнийг сонбэ/сэнпай гэж дуудсангүй гээд бөөн юм болсийшд ккк

    Frank : хэхэ сэдэлж байгаад бичиж авахгүй бол дахиад хэдэн жилийн дараа ор тас мартагдах байхаа...

    rubiks : харин тийм шүү. тэгээд заавал багуудад хуваана. ер нь хамт олноороо ямар нэг үйл ажиллагаа явуулах хэвшсэн тогтолцоотой болцийм шиг. Багаараа ямар нэг юм хийхдээ сайн. Тэр дотроо хувь хувиа бас хичээгээд явчнаа. Сүрхий улс доо...Амээрихчүүд ч чухам биеээ даацан тэ...

    Sunshine : Харин уул нь өмсөх санаатай бйасан чинь. Ямар нэг баяр ёслолын уур амьсгал ерөөсөө орохгүй байсан. Бүгд дөрвөлжин хар малгай, хар нөмрөгөө өмсөөл зургаа авахуулцгаагаал. Тэр дээлийг нээрээ нэг хасуулж өмсөхгүй бол тэхэд би бүдка байсан одоо таарахгүй болцийн. Тэгж байгаад монголд очихоороо чиний оёсон гоё үндэсний загвартай палаачнуудаас авч өмснөө :)

    ReplyDelete
  12. Диваажин гэдэгт юуг хамруулах вэ гэдгээс болно доо. Гэхдээ л сайхан дурсамж зөндөө бий.

    Эбэ- Гүйэ тэр би байсан бол тэр өдрөө пялсан. Зүгээр байсан ч пялна.

    ReplyDelete
  13. Жамбаа уусан өдөр болгоноо пялаад байвал манай ангид багшаас өөр хүн сүүлийн цаг дээр суухгүй байхөө :-)

    Энэ дуу чинь үгийг нь мэдэхгүй ч сонсоод байхаар ойлгох гээд байхийн :-)

    ReplyDelete
  14. гоя дуу байгааз

    хаврын өдрүүд шиг залуу нас холдон одоход дурсамж зүрхэнд үлдэнэ
    хааяа хааяахан нүдээ анихад зурвасхан дурсамжинд сэтгэл хөндүүрлэнэ

    ReplyDelete
  15. сүүлиийн бичлэг хааччив...

    ReplyDelete
  16. хэхэ дэмий санагдаад нууцын
    гаргаад ирэхүү :р

    ReplyDelete
  17. гаргаад ирээ, дахиад унших гэжаахад нууцан байхын ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...