Сэтгэл гэдэг хүний нэг эрхтэн юм шиг.
Булчингаа ажиллуулж, тархиа хөгжүүлж байхгүй бол бие сулбайж ой тогтоомж мууддаг шиг сэтгэлээ хөдөлгөж байхгүй бол хөлдөж царцаад мэдрэмжүүд мохоод хөндий, хуурай хүн болж хувирах байхаа...
Сэтгэлийг хөдөлгөж, сэвсэлзүүлэх ид шидтэй зүйл олон байнаа... Хамгийн хүчтэй нь дурлал байна, дуудаагүй байхад чимээгүйхэн ирчихээд агшин хором ч сэтгэлд амар заяа үзүүлэхгүй нэг зовоогоол нэг жаргаагаал... Тэхдээ дандаа л дурлаад явна гэж юу байхав, хүссэний зоргоор хүрч ирээд байдаг ч эд биш.
Азаар, сэтгэлийг хөдөлгөж уяраах увдистай өөр олон зүйлсийг хүн төрөлхтөн бодож олжээ. Урлаг, утга зохиол, аялал, нөхөрлөл, спорт...эдгээрээс үүдсэн янз бүрийн мэдрэмжүүд...Тэр мэдрэмжүүд өнгөцхөн биш гүнзгий байх тусмаа сэтгэлд их нөлөөлж, сэтгэлийг дэвтээж, сэтгэлийн "булчин"-г сайн ажиллуулдаг юм шигээ...Эдгээрийн хүчээр сэтгэл "чийрэгжиж", хатуужиж, уужим болдог байх. Сэтгэх цар хүрээ нь өргөжиж, "ертөнц" нь хязгаараа тэлдэг.
Сэтгэл нь хүчирхэг, "булчинлаг", уян хатан байх тусмаа тэр хүн аз жаргалыг илүү сайн мэдэрч чаддаг, амьдралын утга учир дүүрэн байдаг гэж боджийно. Мөн элдвийн цохилтонд үл гудайн, үл шантрах зоригийг олж авдаг.
Гоё биетэй, мундаг мэдлэгтэй, их мөнгөтэй болохоор зорихын хажуугаар сэтгэлээ бас фитнесст явуулж байгаарай хүмүүсээ...
"Сэтгэл" гэдэг онол байлаа ккк. Хаа нэгтээгээс уншсан ч юм шиг, эсвэл өмнө нь блогтоо бичиж байсан ч юм шиг санагдаад л байгаан. Хайж үзсэн чинь энд хамгийн их хөндөгдсөн сэдэв бололтой наяад юм гарч иржийлээ. Давтагдсан байсан ч өршөөгөөрэй, би өөрөө санахгүй байгаа учраас...
Сая гэртээ ирэх замдаа бодсон чинь сэтгэл гэдэг үгтэй ямар олон хэллэг байдгийн бэ...
Сэтгэл дүүрдэг, дундардаг, хоосордог бас ханадаг
Сэтгэл өвддөг, сэвтдэг, зовдог, шархалдаг
Сэтгэлтэй бас сэтгэлгүй болдог
Сэтгэлдээ тээдэг, багтаадаг
Сэтгэлээр унадаг,
Сэтгэл онгойдог, хөөрдөг, хөнгөрдөг
Сэтгэл хөрдөг, дулаацдаг, тэнийдэг,
Сэтгэл хувирдаг, гунддаг бас сэргэдэг
Сэтгэл нэгддэг, хоёрддог, шулууддаг
Сэтгэл цэлмэдэг...
санаанд буусан нь энэ хэд байна. Сэтгэл өөр яадаг билээ?
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
ReplyDeleteСэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог… Б. Галсансүх
ай яасан мундаг...
ReplyDeleteминий хэлэх гэсний 4хөн мөрөнд багтаажээ...
Ер нь Уйгаржин Single leaf, Soulmate гэж 2 хүн СЭТГЭЛ гэж үгтэй агаар нэгэн хүмүүс гэж би ойлгож явдаг юм шдээ :-p
ReplyDeleteсайхан бичиж ;>
ReplyDeletezarimdaa ug utgaa ilerhiilj chaddagui gej bi boddogiin yg ter ugeer n oilgoh geheer neg tiim zeremdeg yum bolchihood baih shig ter tusmaa iim setgel hair bodol husel durlal geh meterhuu baritsgui ugnuud gehdee medehguim daa
ReplyDeleteбаярлалаа уйгаржаан
ReplyDeleteбас баярлалаа blue :)
үг гэснээс байдаг л нэгээн...
чиний өгсөн "үг" гэдэг номыг унших гээд бардгүйэ. 2 удаа бууж өгсөн өнөөдрөөс дахиад нэг үзнэ дээ. Чи ийм хэцүү номыг яаж ойлгодог байнаа?
nomoo sohood ehnees n bish haanaas ch hamaagui unshij uzeed ali sonirhol tataj baigaa oilgoj baigaa hesegee ehleed unsh tegeed unshij baigaad jaahaan budilaad oiloghoo boliod irvel tur orhiod daraa n dahiad neg hesegees n geh meteer yvaad uzvel gaigui baij magad gehdee ed chin er n bol olon niited zoriulsan uran zohioliin nomnuud bolohoor gaigui shdee chi ooroo nariin meregjliin nom unshdag orchuulaga hiideg hun uchriig n dor noloh baihoo
ReplyDeleteерөөсөө л ерөнхийдөө ойлгогдохгүймөө. оршилыг нь харин 3 уншиж байж хагас хугас ойлгосон. Бусад хэсэг нь бол юу өгүүлээд байгаан огт орж ирэхгүйм. Ном бага уншдаг болоод би ойлгохгүй байгаам байлгүй л гэж бодоод сууж байна.
ReplyDeleteЗа сайн уу. Амралт ерөнхийдөө бага зэрэг дааралттай, ханиадтай, уйдаастай л байна. Ажлаа хийж л кайф авах юм. Монгол хэлний хураангуй тайлбар толь гэж сайхан ном гарч. Уран зохиол уншиж байгаа юм шиг л шимтэн харж байна. Тэгж байгаад чиний "Сэтгэл гэдэг..." бичиглэл санаанд ороод хэдэн юм нэмье гээд ороод ирлээ.
ReplyDeleteсэтгэл алгасах
сэтгэл алдах
сэтгэл амсхийх
сэтгэл баясах
сэтгэл булаах
сэтгэл бэлчих
сэтгэл гонсойх
сэтгэл гижигдэх
сэтгэл гутах
сэтгэл гүйцэх
сэтгэл догдлох
сэтгэл дундуур байх
сэтгэл дуулах
сэтгэл засах
сэтгэл зовох
сэтгэл зөөлрөх
сэтгэл маажих
сэтгэл нийлэх
сэтгэл онгойх
сэтгэл өвдөх
сэтгэл сэвтээх
сэтгэл сэргэх
сэтгэл сэрхийх
сэтгэл тавгүйтэх
сэтгэл тавирах
сэтгэл тайвшрах
сэтгэл татах
сэтгэл төөрөх
сэтгэл түгших
сэтгэл тэнийх
сэтгэл уужрах
сэтгэл уярах
сэтгэл үймэх
сэтгэл ханах
сэтгэл хоёрдох
сэтгэл хоргодох
сэтгэл хөдлөх
сэтгэл хөөрөх
сэтгэл хөрөх
сэтгэл хувирах
сэтгэл хямрах
сэтгэл яарах
сэтгэл хуваагдах
сэтгэл шаналах
сэтгэл шулуудах
сэтгэл цөхөх
сэтгэл чилэх
З...
хонгороо өнөөдөр чиний төрсөн өдөр юм байна шдээ... яаж баярлах гэжийнэ? найз нь ингэсгээд залгая
ReplyDeleteүнсий, төрсөн өдрийн час халуун мэнд!
Гоё бичлэг...Сэтгэлийн фитнесс хэрэгтэй гэдэгтэй хөлөө гарын хамт өргөж дэмжинэ. Харин яаж гэдгээ сайн мэддэггүй байлаа. Заримыг нь туршиж үзнээ, баярлалаа!
ReplyDelete