30.7.10

Сэтгэл гэдэг...

Сэтгэл гэдэг хүний нэг эрхтэн юм шиг.
Булчингаа ажиллуулж, тархиа хөгжүүлж байхгүй бол бие сулбайж ой тогтоомж мууддаг шиг сэтгэлээ хөдөлгөж байхгүй бол хөлдөж царцаад мэдрэмжүүд мохоод хөндий, хуурай хүн болж хувирах байхаа...



Сэтгэлийг хөдөлгөж, сэвсэлзүүлэх ид шидтэй зүйл олон байнаа... Хамгийн хүчтэй нь дурлал байна, дуудаагүй байхад чимээгүйхэн ирчихээд агшин хором ч сэтгэлд амар заяа үзүүлэхгүй нэг зовоогоол нэг жаргаагаал... Тэхдээ дандаа л дурлаад явна гэж юу байхав, хүссэний зоргоор хүрч ирээд байдаг ч эд биш.

Азаар, сэтгэлийг хөдөлгөж уяраах увдистай өөр олон зүйлсийг хүн төрөлхтөн бодож олжээ. Урлаг, утга зохиол, аялал, нөхөрлөл, спорт...эдгээрээс үүдсэн янз бүрийн мэдрэмжүүд...Тэр мэдрэмжүүд өнгөцхөн биш гүнзгий байх тусмаа сэтгэлд их нөлөөлж, сэтгэлийг дэвтээж, сэтгэлийн "булчин"-г сайн ажиллуулдаг юм шигээ...Эдгээрийн хүчээр сэтгэл "чийрэгжиж", хатуужиж, уужим болдог байх. Сэтгэх цар хүрээ нь өргөжиж, "ертөнц" нь хязгаараа тэлдэг.

Сэтгэл нь хүчирхэг, "булчинлаг", уян хатан байх тусмаа тэр хүн аз жаргалыг илүү сайн мэдэрч чаддаг, амьдралын утга учир дүүрэн байдаг гэж боджийно. Мөн элдвийн цохилтонд үл гудайн, үл шантрах зоригийг олж авдаг.

Гоё биетэй, мундаг мэдлэгтэй, их мөнгөтэй болохоор зорихын хажуугаар сэтгэлээ бас фитнесст явуулж байгаарай хүмүүсээ...

"Сэтгэл" гэдэг онол байлаа ккк. Хаа нэгтээгээс уншсан ч юм шиг, эсвэл өмнө нь блогтоо бичиж байсан ч юм шиг санагдаад л байгаан. Хайж үзсэн чинь энд хамгийн их хөндөгдсөн сэдэв бололтой наяад юм гарч иржийлээ. Давтагдсан байсан ч өршөөгөөрэй, би өөрөө санахгүй байгаа учраас...



Сая гэртээ ирэх замдаа бодсон чинь сэтгэл гэдэг үгтэй ямар олон хэллэг байдгийн бэ...

Сэтгэл дүүрдэг, дундардаг, хоосордог бас ханадаг
Сэтгэл өвддөг, сэвтдэг, зовдог, шархалдаг
Сэтгэлтэй бас сэтгэлгүй болдог
Сэтгэлдээ тээдэг, багтаадаг
Сэтгэлээр унадаг,
Сэтгэл онгойдог, хөөрдөг, хөнгөрдөг
Сэтгэл хөрдөг, дулаацдаг, тэнийдэг,
Сэтгэл хувирдаг, гунддаг бас сэргэдэг
Сэтгэл нэгддэг, хоёрддог, шулууддаг
Сэтгэл цэлмэдэг...

санаанд буусан нь энэ хэд байна. Сэтгэл өөр яадаг билээ?

11 comments:

  1. Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж

    Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч

    Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж

    Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог… Б. Галсансүх

    ReplyDelete
  2. ай яасан мундаг...
    миний хэлэх гэсний 4хөн мөрөнд багтаажээ...

    ReplyDelete
  3. Ер нь Уйгаржин Single leaf, Soulmate гэж 2 хүн СЭТГЭЛ гэж үгтэй агаар нэгэн хүмүүс гэж би ойлгож явдаг юм шдээ :-p

    ReplyDelete
  4. zarimdaa ug utgaa ilerhiilj chaddagui gej bi boddogiin yg ter ugeer n oilgoh geheer neg tiim zeremdeg yum bolchihood baih shig ter tusmaa iim setgel hair bodol husel durlal geh meterhuu baritsgui ugnuud gehdee medehguim daa

    ReplyDelete
  5. баярлалаа уйгаржаан
    бас баярлалаа blue :)

    үг гэснээс байдаг л нэгээн...
    чиний өгсөн "үг" гэдэг номыг унших гээд бардгүйэ. 2 удаа бууж өгсөн өнөөдрөөс дахиад нэг үзнэ дээ. Чи ийм хэцүү номыг яаж ойлгодог байнаа?

    ReplyDelete
  6. nomoo sohood ehnees n bish haanaas ch hamaagui unshij uzeed ali sonirhol tataj baigaa oilgoj baigaa hesegee ehleed unsh tegeed unshij baigaad jaahaan budilaad oiloghoo boliod irvel tur orhiod daraa n dahiad neg hesegees n geh meteer yvaad uzvel gaigui baij magad gehdee ed chin er n bol olon niited zoriulsan uran zohioliin nomnuud bolohoor gaigui shdee chi ooroo nariin meregjliin nom unshdag orchuulaga hiideg hun uchriig n dor noloh baihoo

    ReplyDelete
  7. ерөөсөө л ерөнхийдөө ойлгогдохгүймөө. оршилыг нь харин 3 уншиж байж хагас хугас ойлгосон. Бусад хэсэг нь бол юу өгүүлээд байгаан огт орж ирэхгүйм. Ном бага уншдаг болоод би ойлгохгүй байгаам байлгүй л гэж бодоод сууж байна.

    ReplyDelete
  8. За сайн уу. Амралт ерөнхийдөө бага зэрэг дааралттай, ханиадтай, уйдаастай л байна. Ажлаа хийж л кайф авах юм. Монгол хэлний хураангуй тайлбар толь гэж сайхан ном гарч. Уран зохиол уншиж байгаа юм шиг л шимтэн харж байна. Тэгж байгаад чиний "Сэтгэл гэдэг..." бичиглэл санаанд ороод хэдэн юм нэмье гээд ороод ирлээ.

    сэтгэл алгасах
    сэтгэл алдах
    сэтгэл амсхийх
    сэтгэл баясах
    сэтгэл булаах
    сэтгэл бэлчих
    сэтгэл гонсойх
    сэтгэл гижигдэх
    сэтгэл гутах
    сэтгэл гүйцэх
    сэтгэл догдлох
    сэтгэл дундуур байх
    сэтгэл дуулах
    сэтгэл засах
    сэтгэл зовох
    сэтгэл зөөлрөх
    сэтгэл маажих
    сэтгэл нийлэх
    сэтгэл онгойх
    сэтгэл өвдөх
    сэтгэл сэвтээх
    сэтгэл сэргэх
    сэтгэл сэрхийх
    сэтгэл тавгүйтэх
    сэтгэл тавирах
    сэтгэл тайвшрах
    сэтгэл татах
    сэтгэл төөрөх
    сэтгэл түгших
    сэтгэл тэнийх
    сэтгэл уужрах
    сэтгэл уярах
    сэтгэл үймэх
    сэтгэл ханах
    сэтгэл хоёрдох
    сэтгэл хоргодох
    сэтгэл хөдлөх
    сэтгэл хөөрөх
    сэтгэл хөрөх
    сэтгэл хувирах
    сэтгэл хямрах
    сэтгэл яарах
    сэтгэл хуваагдах
    сэтгэл шаналах
    сэтгэл шулуудах
    сэтгэл цөхөх
    сэтгэл чилэх

    З...

    ReplyDelete
  9. хонгороо өнөөдөр чиний төрсөн өдөр юм байна шдээ... яаж баярлах гэжийнэ? найз нь ингэсгээд залгая

    үнсий, төрсөн өдрийн час халуун мэнд!

    ReplyDelete
  10. Гоё бичлэг...Сэтгэлийн фитнесс хэрэгтэй гэдэгтэй хөлөө гарын хамт өргөж дэмжинэ. Харин яаж гэдгээ сайн мэддэггүй байлаа. Заримыг нь туршиж үзнээ, баярлалаа!

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...