23.7.10

Бороонд


Нэг л сонин...Бороонд би ийм дуртай билүү. Сэтгэлд чийг татаад л, гуниг ч биш баяр хөөр ч биш нэг л тийм сэмэлзсэн таатай мэдрэмж...Бороо гэдэг бодит амьдралаас намайг тусгаарлах хөшиг мэт. Дуу сонсоод л кофе уугаад л дэмий бодолдоо умбаад суумаар санагдахын. Бороонд хөл нүцгэн гүймээр, хөөцөлдөөд эрхэлмээр, борооны устай цуг уруулын амтыг мэдэрмээр... Орчноосоо тасраал хачин хачин юм мөрөөдөөд эхлэхиймдаа. Хууч өвчтэй хүн шиг л... бороо орохоор армаанчигладаг нь хөдөлчихиймаа би :)
 



Гэв гэнэт бороо асгаж
Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална

Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой
Б.Батзаяа




гэснээс блогныхоо хувцасыг байн байн солиод баллаж өгчийнаа. Нэг л сэтгэлд бүрэн нийцсэн нь олдохгүйн. Солиход амархан болцныг ч хэлэхүү. Тэгж тэгж тогтно байгаа...

20 comments:

  1. яааг тиймээ тийм, бас л нэг Aqu arius ;>
    эртээд борооноор чихэндээ хөгжмөө зүүгээд гудмаар 1раа алхсан..

    ReplyDelete
  2. ай чи мээн мөнчиг армаанчиг хүүхэд шүү гэснээс танайх нээрээ ямар гоё гоё өмсгөл солиод байнаа харин... атаархмаар байна шүү, би навсгар ганцыгаа солих гээд амжихгүйм :)

    ReplyDelete
  3. boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo boroo oroooooooood l oroooooooood l oroooooooood l oroooooooood l oroooooooood l
    uuls yg l minii setgel shig nuugeed l nuugeed l nuugeed l yg l amidral shig baij l baigaa n ter chigtee husel yg l husel zarimdaa iim uitai bolchihdog shig boroo orood l

    ReplyDelete
  4. aidaa, armaanchighan 10 hedtei nas maani alsran odjiina daa... amjij neg dogdloh yumsaan gedeg duu shig hehe..

    ReplyDelete
  5. ямар үед бороо орж байгаагаас шалтгаалж янзан бүрийн мэдрэмж төрдийм билээ, тэнгэр тэр чигээрээ нураад орж ирж байнауу гэмээр дуутай шуутай хүйтэн бороонд зуслан дээр байхад юун армаанчиглах ккк

    аа харин тээр жилийн тэр нэгэн зуны зөөлөн бороонд түүний гар мөрөөр минь миний гар бүсэлхийгээр нь тэврэн нөгөө хоёр гарын хурууны үзүүрүүд биесийн араар шүргэлцэн уруулууд минь хааяа биесийг эрэн үл ялиг инээмсэглэн алхаж байсан нь тэр хүйтэн борооноор биш чиний блогийн борооноор эрхгүй сэдрэн армаанчилгах хүслийг асар ихээр өдөөх нь юуныхав
    аа энэ бол чиний бичлэгийн сайных биз...

    ReplyDelete
  6. гоё байсан бололтой нүдэнд харагдчлаа...

    би ердөө л бороо орохыг хүлээнэ
    би ердөө л чамайг харахыг хүснэ

    :)

    ReplyDelete
  7. Oo xed orchvoo :p ustgachaarai sorry

    ReplyDelete
  8. чамайг

    бас тэр нэг хүнийг :)

    хааяа зүгээр л санаандгүй тааралдах юм сан гэж бодсон хүн байдаг даа. Тэгэх тусмаа таарахгүй хясдгийн тэ.

    нууцханаа чи манийгаа мэссэнжиртээ нэмээрэй хоёулаа хааяа шивнэж байя...

    ReplyDelete
  9. хэхэ ёоонооо хүн ичээгээд л
    намайг хараад хэрэггүйээ, харвал сонирхол чинь буурчихна :P, аа тэрийг хараад хэрэггүйээ, харвал хазмаар санагдаж магад гээлоо ккк, яаад гэвэл чи бидоёр чинь их л адилхан сонирхол хүсэлтэй хүмүүсшд тээ ккккк

    ReplyDelete
  10. аан ккк за яахав тэгж байгаад уулзах өдөр ирэх байх л гэж боджийно
    нээрээ харчуул сонирхол буурах байх тээ...

    тэр хүн үү? чиний тэр хүн бишээ өөр нэг хүн ккк. чиний хүнийг ч бас харуул харчмаар л байна л даа. Хэрэгт дуртайм болохоор үзэх харах юмнаас буцахгүй ээ ккк

    ReplyDelete
  11. хаха ёооо би гэж ёстой нэг мөрөөдцөн хүн юмаа, эднүүсийг бүгдий нь устгачих, надад уулаасаа хамаагүй юмыг бүр ичээчлээ байна, гуйжийн бүгдий нь устгачих тэхүү, анхнаасаа ТЭР НЭГ ХҮНИЙГ гээдаахад нь, Соул минь устгаад аль надад нүүрээ хийх газар олдохгүй нь #-o #:-s

    ReplyDelete
  12. хэхэ харин ч орж ирж гоё сээгий үлдээсэнд чинь баярлаад байхад даа... чи бас над шиг андуурамтгай тэгээд тэрүүнээсээ ичдийм байна тээ ккк бас нэг адилхан зангаа мэдээд авчлаа

    ReplyDelete
  13. chi mini iim armaanchig zangaa henees ovlosiin boloo?

    Lolli

    ReplyDelete
  14. харин бүүмдээ... эмчилгээ этр байдаг бол эдгэмээр байна шүү

    ReplyDelete
  15. goyo yum bishuu
    always young at heart...

    Lolli

    ReplyDelete
  16. засы гээд ч засрахгүй нь яалтчгүймаа энэ чигээрээ армаанчиг эмээ болдог байхаа гсн ккк

    ReplyDelete
  17. энэ дуу илүү зохих юм шиг байна

    ReplyDelete
  18. soulmate anda nadad ene duunih n nerig heled uguuch tegehv :D

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...