3.6.10

Зургаан сар

Зун ер нь миний дуртай улирал биш.
Шинэ улирал эхэлж байгаа нь
Зургадугаар сард мэдэгддэггүй,
Шижигнээд сайхан бороо ч орчихгүй...
Өдрөөс өдөрт халуун,
Өмнө хойгуур шувууд ч нисчихгүй...
Хэтэрхий хоосон...
Унгирал хийссэн энэ сар гэхдээ
Улиасанд л лав хаврын саруудаас дээр ээ.
Зулзаган моддын навч тийм ногоон,
Зулзаган муурын нүд шиг гэнэхэн,
Тийм гэгээн... шинэхэн...
Ийм шүүслэг ногоон навчсын ховсон дор
Эхнэрийнхээ шүлгийг би анх уншиж билээ.
"Улаанбаатар" сонин,
Учиргүй танил, огт танихгүй охин...

Үгүй дээ миний дургүй сар
Зургаан сар биш юм байна.
Г.А.

Ганцхан надад ингэж мэдрэгдээд байна уу? Цаг ямар хурдан урсаж байнаа. Яах ийхийн зуурдгүй 6 сар гарчлаа шдээ. Би ч зуны улиралд дуртай. Зургаан сард бол яахын аргагүй дуртай. Гадаа гэртгүй дулаахан, нарлаг...хичнээн сайхан. Г.А. анх Л.Ө.гийнхөө шүлгийг олж уншиж байсийн бий вий... Учиргүй танил, огт танихгүй... энэ гоё мэдрэмж шүү тэ...


"Нүүдэл суудал: Хутагтууд бас хувьсгалчид"-ыг уншиж дуусгав. 1911-1921 оны Монгол улсын байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, зэргэлдээ орнуудын бодлого болоод улс төрийн нөхцөлтэй нь цуг нилээд дэлгэрэнгүй бичжээ. Маниусын мэддэг, үзсэн түүх ч гэж шал хулхины юм байсийн байна шдээ тэ. 1911 онд ноёд, лам нарын эхлүүлсэн тэмцэл, үйл явдлууд нь бүгд дарагдцан, дараа нь 21 оны хувьсгал нь болохоор жинхэнэ үүсгэн байгуулагчид, томчууд нь бүгд гуйвуулагдаад зүгээр л гар хөлийнх нь үзүүрт гүйж явсан Чойбалсан, Сүх нарын хүмүүсийн гавьяа болоод хувирцан. Уншиж байхдаа тэр үеийн ноёдыгоо өрөвдөв. Хятад, Орос, Японууд аль хэдийн цаагуураа ярилцаад хувь заяаг нь шийдцэн байхад "эрх чөлөө тусгаар тогтнолоо олж, Өвөр Монголтойгоо эргэж нэгдэхэд маань бидэнд туслаач" гээд л цөхрөхгүй гуйгаад л явсныг нь бодоод. Нөгөө талаар бас их азтай ч юм шиг. Цагийн байдал, тохироо нь бүрдээгүй бол өдийд бид нар хятадын нэг муж болцон, Төвдийнх шиг хувь заяа тосож байх ч байсийм билүү. Бүүр нөгөө талаар нь харахад олон улсын хүрээнд тусгаар тогтнолоо олж авсан ч гэсэн, 70 жилийн турш үзэл суртлын дарлалд оршиж байсан юм байна шдээ. Одоо цаашлаад 3,4р дэвтрийг нь уншвал бүүр сонирхолтой байхийм шиг байлээ.

Өчдөр урждар хоёр угсруулаад гоё кинонууд үзэв.
ЖонҮчи (Jeon Woo Chi, 2009)



Хөгжилтэй, илбэ ид шид гардаг панаалтай, зодоон цохион бас жоохон гарнаа. Үе үе писхийтэл инээд алдуулсан, алиа кино...

Хуурай ах дүүс (Blood Brothers, 2010)


Хойд Өмнөд хоёр солонгосын тагнуулууд нэг гэрт амьдраад бие биеэ ахан дүүсийн сэтгэлээр ойлгож нөхөрлөдөг тухай кино. Бас л хөгжилтэй, үзэхэд сэтгэл сэргээсэн хөөрхөн.

Энэ кинонуудад тоглосон залуу их хөөрхөөн. Тугалан нүд гаргачаад эгдүүтэй гэж. Тэхдээ ийм алаг нүдтэй залуу миний стайл бишээ ккк. Би зураасан нүдэнд дуртайн :)

12 comments:

  1. Цаг хугацаа энд ч бас их хурдан өнгөрч байна. ойрд санасаныг бодуул хөгжилтэй, зугаатай байгаа.
    Г.А-н Бөөгийн домог гэдэг шинэ номыг уншсан. Бүх үйл явц нүдэнд харагдаад. их сонирхолтой юм билээ. таалагдсан. Солонгосын 1 ангитай кинонууд нь их хөөрхөн санагддын. Уржигдар нэг кино дундаас хальт орж гарч үзсэн. Эмээтэйгээ хэсэг зуур амьдарч байгаа хүүгийн тухай. Таалагдсан. ккк
    Баахан л таалагдсан болчлоо.

    ReplyDelete
  2. hi hi suuliin kinog yaj olj uzeh u?

    ReplyDelete
  3. setgelruu shagaigaad l bna uu
    MINII MEDEHGUI ON JILUUD
    NAMAIG HULEEJ
    MINII MEDEH ON JILUUD
    NAMRIIN NAVCH SHIG HIISENE gej henii ch bilee shulgiin moruud tsag hugtsaa on jiluud geheer hachin ih gunig tordogiim yagaadiig medehgui ee ureed ongorson on jiluudees uldsen gemshil ireeduid namaig tosoh olon uchralruudiin helhee haanaa niilj haanaa saldagiig hen negen heleed ogdog ch boloosoi geh genen goridlogo esvel zugeer l gunig bayar dunduur tuuchaad ongoroh zurvashan amidrald het shunah toorogdol ch baij boloh tsag hugtsaa geheer ingeed l samuuraad bodood bodoldoo orootsoldood eheldegiimdaa kkkk

    dahiad l bayartai medee nogoodor ohin irlee tenej ogno doo

    harin nuudel suudaliig buren unshaad duusahaar chini yriltsii er n tegej baigaad mongoliin tuuheer neg jijighen hureend goe yriltslaga heleltsuuleg hiivel yanam be online naizuudaa uriad tsag tonirood

    ReplyDelete
  4. 6 сар их таалагддаг бололтойдог. Хаа хамаагүй баахан юм холиод биччихсэн байна.

    ReplyDelete
  5. 6 сард дуртайгаа мэдэхгүй байнөө гэхдээ цуйванд бол яахын аргагүй дуртай. Нээрээ кану үзэх юмсан. Юм хөгжөөл байхын тэгсэн кану үзэх ч ховордоод байхаар чинь юм маань баларан доройтоод байгаан болуудаа. Зураасан нүд маань илүүдээд байгаамсан чамд бол тараагаал шидчинэ. Ер нь бол нүд харамтгаймаадаа

    ReplyDelete
  6. Навчаа: аахан жоохон хөөрхөн хүүхэд тоглож байгааз? одоо овоо том эр болсон байналээ

    Анон : харинээ. Би зүгээр татаад авцан.

    байдаг л нэгэн : маргааш ирэхнээ. сайхан өдрүүд эхлэхнээ... түүх мүүх ч юмуу ер нь тэгж ярилцвал зүгээр шүү. санадаг санаа байна

    Франк : хаха харин тийн. Тус тусад нь сэдэв нээлтэй биш ккк. Угийн иймэрхүү үл бүтэх нөхөр шүү дээ би чинь

    Бараавоо : өчигдөр цуйван хийж идсийшд ккк. Үзчимээр кану ховордоод байнуу эсвэл цаг зав хомсдоод байнуу? Сайн мушгивал гарна даа гарна хэхэ

    Нүд харамтгай шүү. Үгүйэ хары гэж хардаггүй аяндаа л харагдаад байдаг юм. Зураасан нүдтэйгээрээ бахархаж яваарай ккк

    ReplyDelete
  7. hi hayag heveeree yu nom yvuulii

    ReplyDelete
  8. aahan heveeree

    ohin ni irtsen goyo bnu?

    ReplyDelete
  9. heleed yahav deed tenegrt neg nar derged neg nar l bna daa kkk

    ReplyDelete
  10. G.A gej.... UlzT iin nuhur gej medeeguishd..
    hamgiin hurdan ungurdug sar 6 r sar baih shuu, minii l huvid

    ReplyDelete
  11. ene chamd nom yavuuldag nuuts nuhur yamar saihan yum be?

    ReplyDelete
  12. бидоёр ном солилцож уншжаагаамаа :р ойрхон байдаг болохоор шуудангаар явуулалцаад болчдын. яг үнэндээ бол ооогт танихгүй хүмүүс шд ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...