Pages

1.6.10

Хоч

Хүүхдийн баярыг тохиолдуулаад бага насаа дурсдаг юм билүү дээ.





Ижий маань төгсөх ангийн оюутан байжээ. Би гэдсэнд нь тухалж аваад түнтийж байв. Гаргах гэж үйлээ үзэж үхэнгээ алдсан гэсээн миний муу иж. Хүмүүс сонсоод муужрах гэд байдгийн, би чинь 4.8кг, бараг таван хилийн жинтэй нүсэр амьтан энэ хорвоод мэндэлж байсан түүхтэйм гэнэлээ...

Гарч ирэнгүүтээ бүүр гэрлийн хурдаар бандайгаал. Цэцэрлэгт байхдаа юм болуу даа...Вакцин хийлгэх гээд очсон чинь сувилагч нь намайг харчаад "мангар бүдүүн маргаанааг малын зүүгээр таринаа" гээд ланжгар том шиприйц барьчаад шоолоод байсан гэсэн. Түүнээс хойш би Маргаанаа хочтой болов.


Ориг маргаанаа нь энэ захын халзан нөхөр шдээ, тариулах гээд гэвтжийнэ :р

Орой болгон парчигнийхаа хоёр хармаагаар дүүрэн өөх чихээстэй ирнэ. Бүүдка юм байж өөх идэдгүй тийм нэг цамаан нөхөр байсан байгаан. Одоо ч идэж чададгүй лдээ. Хорвоо дээр хамгийн аймаар юм бол өөх!

Сургуульд орохын алдад мах нь нилээд шуугдсан боловч хацар нь мантуу шиг хэвээрээ л байсан гэсээн цаадах чинь. Тэгээл хавийн хүүхдүүдэд хацраа базуулаад л хүн болсон доо. Шинэ хоч маань далайн гахай. Яагаав дельфин. Найзладаг байсан охин маань бас над шиг мариалаг... хоёр гахайг хооронд нь ялгах гэж усан гахай, далайн гахай гэж хоч өгсийн байгаан. Би мэдээж хочиндоо аймаар дургүй. Одоо ч гэсэн дургүй. Ер нь таргалахаас үхтлээ айдаг ккк. Тэхдээ яахав уул шугамандаа дельфин чинь аягүй ухаалаг, бас ч гэж галбирлаг хөөрхөн амьтан шдээ тэ :р


Ахиад олдохгүй арван найман насандаа анхны хайр майрыг маналзуулж дүрэлзүүлж явахдаа олсон бас нэг хоч болвоос туулай. Бүүр тодруулбал бүжин :р Гүйэ яахав хааяа эгдүүтэй дээрээ тавьчуул бүжин шиг харагддагийн байлгүй дээ... хүмүүс л тэгдэг байсийн. Хүмүүс ч гэж дээ ганц хоёр хөвгүүн тэгдэг л байлаа үхэхэ...Одоо би охиноо бүжин шиг гэж өхөөрддөгийн...хүмүүс харин бамбалуушаа гээд л байдаг. Надад бол бүжин л хөөрхөн учраас бүжин шиг л санагдаад байдгийм даа ккк


Эх үрсийн баярын мэнд!

13 comments:

  1. chi ch boh boloh baijee kkk eh ur 2 t bayriin mend urgelj hamtdaa ineemseglej yvaarai

    ReplyDelete
  2. kkk minii xoch bol dendtsen, kino shuleg boloxoor l dotor ni yavj bdag.

    ReplyDelete
  3. Би бас ээжийгээ нэлээн зовоож төрсөн гэсэн. чамаас 100 гр илүү байсан байна. кккк
    Хамгийн тэнэг нь би ерөөсөө хоч авч байгаагүй юм уу хаашаа юм. ер санаанд ордоггүй юм. ухаан орсоноос хойш ч тэр. найзууд маань л Мөөг гэдийн. Нэртэй минь холбоод л тэр байх даа.

    ReplyDelete
  4. Хөөрхөн юмаа. Хоч ч бас их дурсамж агуулна шүү. Чамд болон охинд нь баярын мэнд хүргэе.
    Эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.

    ReplyDelete
  5. negen : haha harin tiimee. humuus ircheed l ene ih sain buh bolmoor huu bna daa gej megeel. Eej tegenguut icheed guiee ohin shdee geheer. Uu harlaa huu bsan bol geed nuguu hun ni mair haramsaad bdg bsiin gsn shuu kkk bayarlalaa

    jamba : yagaad ter ve? tiim olon yanziin hochtoi bolj bsn gesen uguu?

    Navch : hehe chi bid teguul yag adilhan yum bna...Huurhun ohiduud l hochgui bdg bsan daa :D

    Frank : bayarlalaa. Chamd hoch bsnuu?

    ReplyDelete
  6. би их намхан байсын Хулганаас өгсүүлээд аль эсийг дуулахав хэхэ. Их гутарна. Гутарсаар байгаад дууссөөн. Бас миний доор нэг хүү зогсдог байлаа. Тэхээрээ харх талруугаа ороод л явчихдаг байлаа.хэхэ
    Баярын мэнд хүргэе Маргаанаа

    ReplyDelete
  7. одоо сумотой андуурдаггүйздээ, тэгүүл их турсан гэсэн үг ккк, ааяаяа их том төрсөн байнашүү, том хүүхэд төрүүлэх ээжид нь хэцүү гэдгийг өөрсдөө том болжээж л мэдхиймдаа ккк

    бүжин туулай хоёрт баярын мэнд!
    хочнуудыг чниь уншаад чи бид хоёрт таарах нийлэх юм их юмаа гээд гайхшираал суужийн, хорвоогийн хаа нэгтээгээс өөртэйгөө ийм адилхан хүн байдгийг олчихдог сонин юмаа... аа тэхдээ чиний гар даарч явдаг минийх байнга халуун явдаг нэг өөр зүйл байгаам байна, энийг ойлгожааздээ тээ ккк

    ReplyDelete
  8. Tungalag Tamir deer uxeshgui munxiin xutag olson xuvilgaan ..., shuleg nairaglald xurtel ner ortson yavdag bailaa. Za tegee l lamiin ugsun nertei boloxoor gevsh-s exleed l yavj ugdiin bgaazdee.

    ReplyDelete
  9. Баярын мэнд шүү 2-оо! хихихихи одоо манай баатар эр бас бөөн хацар чам шиг. Хүмүүс аягүй бүдүүн мираалаг юм бэ гэнгүүт ээж араас нь байнга тайлбартай "Манай хүүгийн зөвхөн хацар нь л том" гэжийгаан :)
    Бага байхад ч хоч зөндөө л авч байсан байхым. Манай гэрийнхэн намайг туулай гэдэг байжуулээ, их ч удаан байсан даа энэ хоч надтай хамт. Урд 2 шүд маань бусдаасаа нэлээд ялгаатай том байсын тэр үед үхэхэхэ

    ReplyDelete
  10. bi ih bayartai baigaa ongorson doloo honogiin suuleer goliin hairtai ganst ohin duu mini eej bolson sanaa zovood baisan neg tom achaa hongorood irsen amidral saihan shuu tiimee bur saihan n ohindoo aav eej 2 n nadaar ner hairluulsan huduud bolon manai tom ah egch nar jaahan gaihaad l baih shig bna lee anhnii huuheddee aav n ner ogolgui bur nastai aav eej busad ah egch nariig algasaad nadaar ner oguulsend kkk bi ch hogshirch baigaan boluudaa

    ReplyDelete
  11. Баярлалаа Бараавоо ккк

    MW харин тэгдэг л байлаа

    secretwish : хэхэ одоо манийг чинь гүйхээр хүмүүс газар хөдөллөө гэж андуураад л байдгийн шдээ :р

    худлаа худлаа одоо гайгүй нормал болсон. аан дулаахан гар хөлтэйг үү ойлгожийгаа ккк гоё шдээ эгдүүтэй

    Жамба: аан нэр нь өөрөө хоч болоод явчдаг гэж үү ккк

    Hilde : ккк хааарин тэхх зөвхөн хацар нь л том байхад хүмүүс аймаар хэлмэгдүүлдэг байхгүй юу тээ :р Та хоёр маань овоо л болж байгаан байна даа ашгүй

    baidag l negen : хэхэ баяр хүргиеээ охин дүү чинь бас чамд их хайртай юм байна л даа. Бүхэл бүтэн хүний амьдрал ингээд л эхэлж байгаан байна даа...:)

    ReplyDelete
  12. Minii hoch bolohoor muur. "Bagadaa byatshan muur uurtai shuu, bitgii namaig zodooroi" gej duulaad aav eejee argalchihdag bsnaas ter bh l gej boddiin shde tiimu?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)