16.6.10

73 ширхэг хүсэл

Өчигдөр орой ядарснаа гайхсан амьтан метронд хүний орхисон сонин гарчиглаад явжийсан чинь нэг л танил царай нүдэнд тусваа.


Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө энэ охины блогийг шимтэн уншдаг, фэн нь байлаа. Хүн ингэж амьдарч болдог байхнээ гэж гайхширмаар, миний мөрөөдлүүдийг бодитоор хэрэгжүүлчихсэн сүрхий охин байсийн. Жирийн л амьжиргаатай айлд төрж өссөн, гоц гойд авьяас чадвартай нэгэн ч биш л дээ. Бусдаас онцлох, түүнийг одоогийн өндөрлөгт хүргэсэн тэр чухал чанар нь өөрийнхөө хүслийг мэддэг, түүнийгээ биелүүлэхээс няцдаггүй дайчин зан нь гэж болно байх. Ер нь зорилго тавиад тэрүүндээ хүрэхийн амтыг нэг мэдэрцэн хүн дараа дараагийн зорилтондоо улам итгэл төгс, өөртөө итгэлтэй зүтгэдгийм шиг байгаан.

Энэ охин их сургууль төгсөж, гадаад хөрөнгө оруулалттай компанид ажиллахаар орж жирийн л хүмүүсийн адилаар нийгэмд хөл тавьсан гэсэн. Тэгсэн гэнэт хаана нь ч гэлээ хорт хавдар илрээд, ингээд л үхчихвэл яанаа гэж бодож хямарч байхдаа амьдралдаа хийж үзэхийг хүссэн бүхнээ жагсааж бичсэн нь 73 ширхэг болсон гэсэн. Тэд нарыгаа чухал, чухал биш, яаралтай, хожим хийж болох гэх мэтээр нь ангилаад үзсэн чинь хандах чиг өөрөө тогтсон гэнэлээ. Тэгээд л Англи руу магистрт яваад, тэндээ олон улсын том компанид ажиллахаар үлдсэн. Англид очоод блог бичиж эхэлснийг нь би олж уншсан нь тэр.

73 хүслээ бүгдийг нь блог дээрээ бичээгүй л дээ. Зарим нэгийг нь дурьдсан байсан:
- амьдралынхаа 1/3-ийг солонгост өнгөрүүлсэн тул 1/3-ийг нь дэлхийн өнцөг булан бүрээр аялж өнгөрүүлэх, үлдсэн 1/3-ийг нь өөрийнхөө хамгийн хайртай газар өнгөрөөх
- Балливүүд кинонд тоглож үзэх (Балливүүд гэж энэтхэг киног хэлдгийн гэсэн, дуулж бүжиглэдэг)
- Ээж аавдаа байр авч өгөх
- Мюзикл тайзан дээр тоглож үзэх
- Маратон гүйлтэнд оролцох
- Өнчин ядуу хүүхдүүдэд туслах
- Бусдад урам зориг, "онгод" хайрлах (inspiring others!!!)
гэх мэт... Энд бичсэн хэдийг лав биелүүлсэн. Нийт 73аасаа 32ыг нь хэрэгжүүлсэн гэж байна лээ. Өчигдрийн сонин дээр гарсан учир нь блог дээрхээ арвижуулаад ном болгож хэвлүүлсийн байлээ л дээ. Блог  хаяг нь : http://blog.naver.com/cyberelf00  Дандаа солонгос хэл дээр, тэхдээ зургуудыг нь харахад л сонирхолтой санагдах байхаа. Нийт 50 оронд аялж байгаа, Лондон Маратон гүйлтэнд оролцож байгаа, найзуудынх нь хөрөг зураг(бас гэрэл зураг сонирхдогийн байлээ), бүжгийн тэмцээнд оролцож байгаа гээд зөндөө зургууд байгаа.

Энэ охины блогийг уншдаг байхдаа би ч гэсэн Лондон явахаар шийдэж, визээ хүртэл даруулчаад арай л зориг хүрээгүй. Охин маань дөнгөж ой хүрч байсийм л даа. Тэхэд бас түүнийг дуурайгаад хүсэл мөрөөдлийнхөө жагсаалтыг гаргана гэж байгаад мартсан. Миний мөрөөдлүүд зарим нь түүнийхтэй их ойролцоо. Энд тэнд аялах, хүмүүст урам зориг өгөх гэх мэт нь...Энэ охины амьдарч байгааг хараад би энерги авч, урагшаа алхах хүч эрмэлзэл төрдөг шиг л...хэн нэгэн бас намайг хараад урам зориг ордог байгаасай гэж хүсдэгийн...

Амьдралдаа хийж үзэхийг хүссэн бүхнээ жагсааж бичээд үзээрэй, хэд болох бол? Би бас үзнээ...

16 comments:

  1. сто тоймгүй их юм болно доо минийх ч..

    ReplyDelete
  2. Хүсэл мөрөөдлөө жагсаавал учир тоймгүй их болох байх гэж бодсон чинь....

    Магадгүй энэ охинд тэр бүхнээ бодож, бүх хүслээ жагсаахад тэр айхтар шалтгаан түлхэц болсон байх...

    ReplyDelete
  3. Бичиж үзнээ

    Танайхаар орж ирэхэд үргэлж л урам авах, шинэ соргог зүйл олж мэддэг шүү. Сайхан тухтай айл шүү. Үнэхээр зочлох дуртай :)
    Ямар ч байсан soulmate гээд орох бүрт шинэ бичлэг заавал байж байдаг
    Гэгээлэг гое блог шүү

    ReplyDelete
  4. Саншайнаа баярлалаа...дээр чиний блог дээр байсан мөрөөдлийн самбар гэдэгтэй төстэй юмуу даа. Ер нь байнга санаж өөртөө сануулж байхгүй бол дэндүү мартамхай юмаа хамаг юмаа л мартчаад байх юм :)

    ReplyDelete
  5. Навчаа харин тийм...хүн заримдаа гэрээслэл бичиж үзэх хэрэгтэй гэдэг дээ. Чи бичиж үзээрэй би бас үзнээ. Дээхнэ бичих гээд оролдсон чинь 10 ч хүрэхгүй байсан гээд боддоо. Одоо арай дээр байхаа...

    ReplyDelete
  6. nadaas bol tiim olon jagsaalt garahgui baihaa yahav neg tiim eronhii yum bichih baihdaa bichvel

    gehdee bi bol husel moroodloo zorilgo bolgood zaaval bieluulchih yumsan gej amidardagiishdee tegeheer ooriigoo zovoohguin tuld bas hamjaaragtai huseh heregtei boldog ch baij magad kkkk


    london geheer l neg goe dotno baidagiim londond baisan esvel amidardag huntei yriltsahdaa hurtel neg l dogdlood baidagiishdee

    ReplyDelete
  7. Коол охин юмаа. Зорилготой түүндээ хүрэх гээд тэмүүлдэг хүмүүс л гоё шүү..
    -Марафонд гүйх
    -Дэлхийгээр нэг тэнэх
    -Ээж аавыгаа нэг баярлуулчих
    -Өнчин ядуу хүүхдэд туслах
    -Бусдад сэтгэлийн дэм өгөх гээд ойролцоо хүсч буй зүйлүүд байгаам байна. Бас Болливоод кино дэмий kkk харин нэг ганцаараа ганц солиотой дуутай ганц хан ширхэг СД хэвлүүлчих юмсан ..

    ялгаа нь энэ охин бодсоноо хийж харин би ... ккк

    ReplyDelete
  8. уг нь би зөв л газар амьдраад байгаам байшт... :-)

    ReplyDelete
  9. Дараалал чухал байхаа миний хувьд хэхэ гэхдээ дараа байж болно гээд хойшлуулаад байвал бас л хэцүү л дээ цаг цаг цаг

    ReplyDelete
  10. Хүсээд зогсохгүй бүтээ гэж...

    ReplyDelete
  11. miniih hedhen husel l boloh bh jagsaabal... gehdee asar tom husluud kkkkkkkk

    ReplyDelete
  12. Bi neg udaa emchid uzuultel hort hawdar baij magadgui geed ter gazraas ni shinjilgee awsan yum. hariu huleeh zuuraa bi baahan himarch baisnaa, iimerhuu sanaa torood amidralaa orwongoor ni oorchloh gej baital shinjilgeenii hariu ni horgui gej garanguut bugdiig martsan da. geed bodohoor single_leafiin helsneer ter aihtar shaltgaan ih tulhets ogdog baih.
    gehdee neg ug baidag daa odor bolgoniig suulinh yum shig amidar ...eswel odor bolgoniig shineer harj amidar geh met. tegej oroldoj l yawna :-)
    solongos hel meddeg bol ter blogiig unshihsan

    ReplyDelete
  13. бодолд дарагдав

    ReplyDelete
  14. бодолд дарагдав...

    ReplyDelete
  15. тамхиа асаахыг хүссэн гал байдаггүй. Асаагуур авахыг хүссэн чинь амралтын өдөр дэлгүүрүүд ажилладаггүй. Тэхээрээ би ч бичээд хэрэггүй байхаадаа аягүй хүн олж уншаад нүдний булаа болно

    ReplyDelete
  16. Хүн нгэж л хүссэн юмныхаа хойноос явдаг юм бна!

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...