24.5.10

Coco & Steve



Coco avant Chanel (2009)

Бараг жилийн өмнө үзэж байгаад орхицон байсийн. Өөр нэг америк хувилбар нь олдоод энэ нь олдодгүй. Арайхийж нэг юм үзэж санаа амарлаа. Сайн кино эсэх нь бүүмэд, надад бол таалагдсаан. Шанель хэмээх агуу том, тансаг нэрийг түүхэнд үлдээсэн шавилхан биетэй бүсгүйн бага залуу нас, хайр дурлалыг өгүүлсэн кино. Ядруухан хувцастай ч бардам байхыг хичээсэн, тэгсэн хэрнээ язгууртан баячуудын дунд ганцаарханаа бүлтгэнээд зогсож байгаа хэсэг нь өрөвдөлтэй гэж... Шанелийн дурлалт залуу Boy Capel-д тоглосон жүжигчин их гоё нүдтэйм билээ. Харж байгаа нь яг л соронзондоод байгаам шиг :)


"Хайр дурлал, гэрлэлт хоёр тус тусдаа асуудал. Гэрлэнэ гэдэг нийгмийн хэв заншил" гээд тэд суугаагүй. Гэхдээ мань эр Шанелийн авьяасыг олж харж, түүнд урам зориг хайрлаж, бас анхны хөрөнгө оруулалтыг хийж тусалсан юм билээ...

Steve McCurry : The Unguarded Moment (Гэрэл зургийн үзэсгэлэн)

Афган охины зургийг нь хараагүй хүн байхгүй бизээ. Цоо ширтсэн нүд, зовлон зүдгүүр дундаас сайн сайхан амьдралыг хүсэн мөрөөдсөн нүд...Нэг харсан хүн мартахын аргагүй зураг даа. Дайн дажнаас зугатаж эх орноосоо дүрвэсэн хэдэн зуун мянган афган цагаачдын зовлон жаргалыг тэр охины зураг төлөөлдөг юм билээ. 17 жилийн дараа нөгөө охиныг хайсаар байгаад эргэж олж уулзсан тухай баримтат кино бас гарч байсан...


Түүний зурагнууд Энэтхэг, Афганистан, Бирм, Төвд гэх мэт бөмбөрцгийн аль хүнд хэцүү өнцөг буланд очиж авсан хэрнээ цаанаа нэг л дулаахан, амьд юм шиг, өөрсдийн үүх түүхээ хүүрнээд яриад байгаам шиг санагдсан. Бас өнгө нь их гоё тод, үзэсгэлэнтэй... Амьдрал энд ч, тэнд ч үргэлжилсээр байгааг санагдуулсан...

10 comments:

  1. chanel hamgiin hairtai hundee 6 ba 2 jiliin omno 2 udaa 5 nomeriig n belgend ogch baisan nadad lav ene us emegtei hund ogoh hamgiin aytaihan beleg gej bodogddogiin busdaar bol medehgui shaneliig ogt sonirhoj baigaagui yum bna

    photo zurag gej gaihaltai sonirhol tatam ertonts nom unshih,hurdlah hoyortoi yg adil minii hiih durtai zuil ynz buriin esen busiin zondoo zurag bii gol n dandaa halistai cameraar avdag bolohoor comd oruulsan zurag baihgui tegeed namraas neg sain dijital avah sanaatai odoo nikon hergelj baigaa dahiad nikon avnaa duran ene ter n taarah bolohoor amar
    nadad neg sain zuragchin zurgand ongo gol bishee har tsagaan gerel suuderiig ylgaad surchih tegvel chi zurag avch surch ehellee gej bod gej helsiishdee harin bi odoo boltol suraagui l yvj bna daa

    ReplyDelete
  2. Хувцас эр хүн 2-ын алийг нь сонгох вэ?энэ асуултыг өөртөө үргэлж тавьдаг байсан гэдэг. Би хайрлаж дурламаар байна, гэхдээ миний хувьд загвар бүтээх нь хар тамхи адил мансуурам сайхан” гэж ам алдсан гэдэг.
    Шөнө дундаар Бой Капель хайртай Кокогоо сэрээн “Чи бол зөвхөн минийх шүү дээ” гэсэн нь Шанельд бөөн нулимс, уур хилэн авчирч “Би өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн гэж байсан гэдэг.
    Үнэхээр маш чадалтай гайхалтай бүсгүй боловч хань ижил үр хүүхдийн жаргал үзээгүй нэг талаасаа харамсмаар ч юм шиг.Гэхдээ л өөрийнх нь сонголт л доо
    Coco one of my favorite designers :)

    ReplyDelete
  3. би өөрөө авдаг болох ч мэдэхгүй, гоё дарсан зураг харах бол дуртай

    хүн ямар нэгэн юм олж авахын тулд өөр нэгийг нь олж авах боломжоо алдаж байдаг байхаа. Амьдрал дээр, эмэгтэй хүн гэр бүлийн амар амгалан байдал, хувийн карьер хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй үе тохиодог юм шиг...Шанель зөв сонголт хийсэн гэж боджийнаа, тэхдээ тэр хэмжээгээрээ ганцаардлыг амссан байх л даа...

    ReplyDelete
  4. emegtei hund iim songolt ymagt hetsuu tulgalt boldog yum shigee eregtei hund bol hamt songoj baij l amjiltand hurne oor garts barag baihgui dee zarim neg ontsgoi salbariig es tootsvol tiim bolohoor arai iluu setgel tenuun amidrah bolomjtoi

    sunshine aa nadad naad asuult chin bol nom emegtei hun 2 gej tavigdah baisan baihdaa ternees n omno bi ger bul nom gesen daraallaar songtsiihsdee kkk

    ReplyDelete
  5. Afgan ohinii zurag sonin shuu. Nud ni nevt tsoo harj bgaam shig.

    ReplyDelete
  6. Амьдралыг илчлэх Афган охины 12 настайдаа авхуулсан дэлхийн шилдэг 10 пото зурагт одоог хүртэл байр сууриа алдаагүй алдарт зураг
    Пакистаны цагаачийн газарт байхад сурвалжлага хийж явсан Стив Эмси Карри сэтгүүлчийн 1984 оны зураг. Ямар ч сэтгүүлч цагаач нарын тухай бичихдээ энэ зурагийг ашигладаг гэсэн бичигдээгүй хууль байдаг гэж уншиж байсан.

    Тиймшүү Өнгөтэй өнгөгүй амьдралууд энд ч тэнд ч үргэлжилсээр л

    ReplyDelete
  7. харин тийн
    McCurry өөрөө иймэрхүү гэрэлтсэн нүдтэй, өвөрмөц царайтай хүний зураг авах дуртай байнга хайж явдаг гэсэн. Тэгээд авах гэж байгаа хүн нь биеэ суллаж тайвшраад нүдний хүүхэн хараа нь онгойгоод иртэл яриа өрнүүлж хүлээдэг гэж байсан. Афган охины эрэлд гэдэг баримтат кино нь их сонирхолтойм байлээ. Олж үзвэл харамсахгүй бйах...

    ReplyDelete
  8. Hi all. Kino yarigdaad baihaar n' sayahan uzsen trailleree end taniltsuulj baina. Mongold garch baigaa geh yum uzeh yumsan.

    http://www.youtube.com/watch?v=1vupEpNjCuY

    Z...

    ReplyDelete
  9. uzeegui haragaui yum het olon yum bnadaa gej bodojiino

    Lolli

    ReplyDelete
  10. hello... hapi blogging... have a nice day! just visiting here....

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...