6.5.10

Гарчиггүй

Хүүхдийн баяр болоод гадуур гарсан чинь хаа л явна үй түмэн хүүхэд бужигналдаад чухам хөл гишгэх зайгүй байлаа өчдөр. Хол гарахаас айгаад гэрийнхээ ойролцоо цэцэрлэгт хүрээлэн орсон чинь Урлагийн Музей байдгийн байна. Нээгдээд удаагүй бололтой шинэхэн байшин, гял цал оргиод л. Орон нутгийн уран бүтээлчдийн зураг, үзүүлбэрээр бүтсэн хөөрхөн музей байна. Хүмүүсийн тархи гэж сонин содон сэтгэх юм даа.





Модоор хийсэн мотоцикль. Ажилладаг эсэхийг бүүмэд. Утаа гардаг хэсгээрээ харласан байхыг бодоход жинхэнэ ч байж магадгүй. "Зугтаагч" гэдэг нэртэй, хаашаа ч юм яваад өгөх хүслийг илэрхийлсэн бүтээл.

"Тавхай" нэртэй зураг. Одоо бол өөр болсон, дээхнэ үеийн солонгос эмэгтэйн амьдрал, хөлийн ул нь нэг иймэрхүү байсан гэж боджийно...


"Арилж одохуй" нэртэй зураг. Утга учрыг нь ч ойсонгүй, өөгүй цэвэрхэн нь таалагдаад байсан.


"Аав"-ын гар. Амьдралыг туулсан гар...


Энэ бас нээх сонин зураг санагдаад. Цаг хугацаа заримдаа ингээд зогсцон юм шиг л байдаг...


Өнгө ба хүйс. Хөвгүүд цэнхэр, охид ягаан өнгөөр тодорхойлогдоно. Жирэмсэн болчоод хүйсийг нь асуухаар ягаан хувцас бэлдээрэй, цэнхэр хувцас хөөрхөн харагдана даа гэх мэтээр тойруулж хэлдэг.

13 comments:

  1. Сонин юм аа. Сүрхий бүтээлүүд байна.

    Бодоод байсан чинь надад ерөөсөө улаан ягаан өнгөтэй юм байхгүй аж. Ном байдаг юм байна харин

    ReplyDelete
  2. Би эрэгтэй байх нь. Нээлт!!!

    ReplyDelete
  3. A.Амарсайхан said... Би эрэгтэй байх нь. Нээлт!!!

    Өдөр бүр амьдралдаа нээлт хийцгээе.

    ReplyDelete
  4. Надад энэ цаг хугацаа зогсчихсон мэт зураг таалагдлаа. Амьдрал гэнэт зогсчихвол... бодох л асуудал.

    ReplyDelete
  5. Арилж одохуй энэ зураг Хэн нэгэн энд орж ирчээд удаггүй яавдаг байх бас гэрэл түүний адилаар хань болж байгаал Арилж одох байхдаа

    ReplyDelete
  6. Амарсайхан: энд лав тэгдийн, тэгвэл танд лав таарч байгаан байна ккк

    Франк: Aqua-ийн нэг дуунд дуртай, When everything stops, for a minute in your life...гээд...

    Уйгаржин: аан...Цонхоор нь түймрийн гал ч харагдаад байгаам шиг. Зураачийн бодол, үзэгчийн бодол тус тус өөр л байдаг байх даа. хүн бүр өөрийнхөөрөө хүлээж аваад л..

    ReplyDelete
  7. odohui gedeg zurag n nuutslag ym bn.

    ReplyDelete
  8. urlag gaj tusmaa sonirholtoi yum shig tsag hugtsaa ursaj l baigaadaa namaig buteej baigaa gej boddogiishdee tsag hugtsaa zogsoh geheer uhel l gej sanaand buudagiishdee medehguimdaa hamgiin egel jiriineer amidarch yvhad odor honoguud az jargaliin helehees gej deehene bichij baisan bna odoohondoo ter bodol maani oorchlogdoogui l bna daa
    ene ongo haana ch huis zaadag baihaa minii medeh buh l gazar lav tiim baisan

    ReplyDelete
  9. Тэр чулуунууд их гоё юм. Арсун

    ReplyDelete
  10. урлаг гэдэг угаасаа өвөрмөц, бусдын сэтгээгүйг харж, бүтээсэн байдаг байхөө.

    ReplyDelete
  11. Saihan yum uzlee. Bayarlalaa. Z...

    ReplyDelete
  12. urlagiin humuus goyo shuu
    mani metiig gegeeruuleed l buyantai ajil


    Lolli

    ReplyDelete
  13. "Arilj odohui" zurag minii bodloor gerel gegee sain saikhan buhen irehed uitgar gunig, zovlon shanalal arilan oddog gesen utgataim bolu..
    bas ter zugtaagch buteel ih taalagdlaa. olj avch huslee guitselduulehsen ^^



    suuye

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...