3.5.10

Таван сар...

Харангын хоёр дууны remake
1. Сэлэнгэ : Бүсгүйн заяа
2. Шөнийн галт тэрэг - Зүүдэндээ би


Сэтгэлээ зур гэвэл баахан утаснууд сараачнаа... Ятганы, гитарын утас шиг... Хэн нэгний гараар эсвэл үгээр хөглөгдөн баясдаг. Яруу найраг, ялдам аялгуу, зураг хөрөг, жүжиг шийгээр хөндөгдөж уярдаг. Сэвэлзүүр салхинд ч, шиврээ борооноор ч бас хөдлөн чичирдэг. Үе үе нэг тийм эмзэгдүү... сэтгэлийн утаснуудаа гэж :)

"Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас,
Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ"

Инжинаш

Хөдөлгөх гээд бүтээсэн юмнуудыг нь хараад уншаад сонсоод мэдрээд уяраад явжийх гоё юм даа...

Тавдугаар сар миний хамгийн дургүй сар.
Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,
Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,
Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,
Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?
Би дургүй.
Барьж очсон цэцгийг минь
Базаад хогийн сав руу хаясныг үзээд л
Биеэ татаж авсан аа.
Тэгээгүй сэн бол...
Тийм ээ, тавдугаар сар байсан аа.
Тэр миний дургүй сар биш...
Г.А.

10 comments:

  1. Yamar goyo duu ve? 5 sariin sevshee salhitai bugchim udur. Setgel sanaa taivan saihan bainaa. Baga zereg giuureed l...
    Z...

    ReplyDelete
  2. угийн гоё дуунууд
    дээрээс нь бүр гоё дуулсан байлээ

    ReplyDelete
  3. 5 сайхан л байгаасай... яг л нэг хэвийн... ямар ч сэтгэл хөдлөлгүй байхаас... залхах шиг... зомби шиг... эсвэл чулуун хана шиг...

    ReplyDelete
  4. duu gej 5 saraa gej udahgui hamgiin hairtai hunii mini torson odor bolno saihan l sar sh dee kkk gesnees nadad muuhai sar ugaasaa baidaguimoo
    odor sar buhen olzii buyan gej burhan bagshiin surgaald baidag sanagdana ugui ch yum boluu zarimdaa zuudendee ynz buriin yum sonsood teriigee haa negteegees unshsan yum shig sanaad baih shig esvel esregeeree ch yumuu
    setgelee hodolgoh zuiliig olj chadna gedeg bas chadvar shuu manai zarim naizuud geriinhen ene ter ooriigoo zugaatsuulah yumaa guiee mon amarhan olohiimaa ch geed baidiishdee namaig kkk

    ReplyDelete
  5. хэхэ наад үгээ Г.А. даа хэлэлдээ ккк

    тэхдээ энэ шүлэг гоё төгсдиймаа

    дургүй сар гэж байхгүй...

    ReplyDelete
  6. навчаад намар л гоё тэ :р

    5 сар сайхан болноо

    би мэджийнэ
    мэрэгч төлөгчийн 7 хоногийн дамжаанд сууцан тээд мэджийнэ гсн кк

    ReplyDelete
  7. Busguin zayag busgui hun duulsan ni taalagdsan shuu, Selengeegiin duulsan Chi medehuu geed bas goyo duu bdagshd
    Тэвчихгүй болтлоо санадаг хайрыг чи мэдэхүү, би мэднээ
    Тэврэхгүй болтлоо уйддаг хайрыг чи мэдэхүү, би мэднээ
    Урвахгүй болтлоо итгэсэн хайрыг чи мэдэхүү, би мэднээ
    Уйлахгүй болтлоо гомдсон сэтгэлийг чи мэдэхүү, би мэднээ

    ReplyDelete
  8. сонсож байгаагүйм байна
    одоо сонсож байна

    ReplyDelete
  9. дууных нь үг таалагдлаа :)
    зохиолын дуурхуу стилээр дуулдаг юм байна тэ

    өөр бас дуунуудыг нь сонсож үзий байз

    ReplyDelete
  10. Чиний блогт орохоор сэтгэл бас хөдлөөд байдаг. :-P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...