1. Сэлэнгэ : Бүсгүйн заяа
2. Шөнийн галт тэрэг - Зүүдэндээ би
Сэтгэлээ зур гэвэл баахан утаснууд сараачнаа... Ятганы, гитарын утас шиг... Хэн нэгний гараар эсвэл үгээр хөглөгдөн баясдаг. Яруу найраг, ялдам аялгуу, зураг хөрөг, жүжиг шийгээр хөндөгдөж уярдаг. Сэвэлзүүр салхинд ч, шиврээ борооноор ч бас хөдлөн чичирдэг. Үе үе нэг тийм эмзэгдүү... сэтгэлийн утаснуудаа гэж :)
"Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас,
Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ"
Инжинаш
Хөдөлгөх гээд бүтээсэн юмнуудыг нь хараад уншаад сонсоод мэдрээд уяраад явжийх гоё юм даа...
Тавдугаар сар миний хамгийн дургүй сар.
Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,
Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,
Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,
Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?
Би дургүй.
Барьж очсон цэцгийг минь
Базаад хогийн сав руу хаясныг үзээд л
Биеэ татаж авсан аа.
Тэгээгүй сэн бол...
Тийм ээ, тавдугаар сар байсан аа.
Тэр миний дургүй сар биш...
Г.А.
Yamar goyo duu ve? 5 sariin sevshee salhitai bugchim udur. Setgel sanaa taivan saihan bainaa. Baga zereg giuureed l...
ReplyDeleteZ...
угийн гоё дуунууд
ReplyDeleteдээрээс нь бүр гоё дуулсан байлээ
5 сайхан л байгаасай... яг л нэг хэвийн... ямар ч сэтгэл хөдлөлгүй байхаас... залхах шиг... зомби шиг... эсвэл чулуун хана шиг...
ReplyDeleteduu gej 5 saraa gej udahgui hamgiin hairtai hunii mini torson odor bolno saihan l sar sh dee kkk gesnees nadad muuhai sar ugaasaa baidaguimoo
ReplyDeleteodor sar buhen olzii buyan gej burhan bagshiin surgaald baidag sanagdana ugui ch yum boluu zarimdaa zuudendee ynz buriin yum sonsood teriigee haa negteegees unshsan yum shig sanaad baih shig esvel esregeeree ch yumuu
setgelee hodolgoh zuiliig olj chadna gedeg bas chadvar shuu manai zarim naizuud geriinhen ene ter ooriigoo zugaatsuulah yumaa guiee mon amarhan olohiimaa ch geed baidiishdee namaig kkk
хэхэ наад үгээ Г.А. даа хэлэлдээ ккк
ReplyDeleteтэхдээ энэ шүлэг гоё төгсдиймаа
дургүй сар гэж байхгүй...
навчаад намар л гоё тэ :р
ReplyDelete5 сар сайхан болноо
би мэджийнэ
мэрэгч төлөгчийн 7 хоногийн дамжаанд сууцан тээд мэджийнэ гсн кк
Busguin zayag busgui hun duulsan ni taalagdsan shuu, Selengeegiin duulsan Chi medehuu geed bas goyo duu bdagshd
ReplyDeleteТэвчихгүй болтлоо санадаг хайрыг чи мэдэхүү, би мэднээ
Тэврэхгүй болтлоо уйддаг хайрыг чи мэдэхүү, би мэднээ
Урвахгүй болтлоо итгэсэн хайрыг чи мэдэхүү, би мэднээ
Уйлахгүй болтлоо гомдсон сэтгэлийг чи мэдэхүү, би мэднээ
сонсож байгаагүйм байна
ReplyDeleteодоо сонсож байна
дууных нь үг таалагдлаа :)
ReplyDeleteзохиолын дуурхуу стилээр дуулдаг юм байна тэ
өөр бас дуунуудыг нь сонсож үзий байз
Чиний блогт орохоор сэтгэл бас хөдлөөд байдаг. :-P
ReplyDelete