27.4.10

I love surprises

Амны хишигтэй хүн шүү би :D




Өглөө ирээл харсан чинь ширээн дээр хайрцагтай юм байжийна. Төрсөн өдрийн бэлэг маань төөрч төөрч өнөөдөр л нэг намайгаа олж иржээ. Цагтаа ирээгүй нь харин ч гоё юм шиг, гэнэтийн баяр хөөр, сюрприз давхар дагуулцан байгаан :) Баярлалаа миний хонгор найзаа...Бүрхэг өдрийг гийгүүлдэг нархан шүү чи минь. Гаатай чиклаад руу хамгийн түрүүн дайраад орсоо ккк.

Унтахаасаа өмнө нэг сэтгүүл эргүүлж тойруулж хардаг ажилтай болсон. Олон янзын амттай чихрийн цуглуулга шиг зав зайгаараа уншихад аятайхан юм гээч.

Ерөнхий сайдыгаа хэн гээч хүн байдгийг, ямар үзэсгэлэнтэй сайхан эхнэртэйг нь мэдэж авлаа. Бас рекламдлаа энээ тэрээ гээд сүйд болох байхдаа. Харалдаа үнэхээр сайхан эмэгтэй байгааз дээ...Ярилцлага нь харин нэг их онц санагдсангүй. Дипломат уур амьсгал, өв тэгш харьцаатай гэр бүл гэж харагдуулах гэсэн мэт сэтгэгдэл төрсөн.


Миний дуртай күүл залуу байдгийн. Манэрийн ярилцлага бас байна...Над шиг исгэлэн амтны мэниа юм билээ...лаг олзуурхсан ккк. Амьдрал гэдэг асар том их дэлгүүр шиг, тэндээс боломжийнхоо хэрээр олон зүйл : жаргал зовлон юу л байна амсаж амталж үзэхийг хүсдэг гэнэ, хэзээ дэлгүүр хаагдаж амьдрал дуусахыг мэдэхгүй учраас энийг нь авахгүй энэнд нь дургүй гэж аальгүйтэхгүйг боддог гэнэ...Дахин амьдрах боломж олдсон учраас энийг бүүр илүү мэдэрсэн гэнэ. Хорт хавдар гэж дуулдаад байсан эдгэрсийн байна л даа. Ашгүй. Бичас чам шиг боддог шүү :)


Нас явах тусам хүний амьдралын асуудлуудыг "болно эсвэл болохгүй", "зөв эсвэл буруу" гэж туйлшрах нь багасаад ЯАГААД тэгдэг юм бол? гэж эргэцүүлэх нь илүү болчихийн. Хүн яагаад нууц амрагтай болдог тухай хэдэн шалтгаан бичиж... Бас үнэн голоосоо хайрлах яагаад хэцүү байдаг тухай тэмдэглэл байна. Сонирхолтой л юм.

51 comments:

  1. энийг харин уншхиймсаан, хэн гэдэг ямар гээч залуув дээ.. хорхой хүрчлээ шал өөр юм хийгээд сууж байсан
    юми юми шоконууд байнаш дээ, Rafaelo бас гэнэт бодогдчлоо

    ReplyDelete
  2. Бяцхан номны суртачилгаа болоод байна уу хэхэ. ЯАГААД тэгдэг юм бол? гэж эргэцүүлэх нь илүү болчихдог мөн хүн яагаад нууц амрагтай болдог шалтгааныг мэдэхийг хүсвэл энэ номыг авч уншаарай гэнүү хэхэ би ч бас сюрприз дуртай :D

    ReplyDelete
  3. хэхэ царайг нь хараад танихгүй байну? Sunny summer? summer and sun? kkk

    уйгаржаааан мань чэнн сурталчлаагүй ээ... албаар сэтгүүлийн нэр мэрийг ч бичээгүй байгааз дээ. хэд хоног цадталаа хараал идлээ. одоо хаваажид ккк

    ReplyDelete
  4. Yamar setguul um be helchihee? Nadaa ch bas Naranzun taalagddagiin. Bi erdoo post-uudiig chine surtalchilgaa gej boddogui sht. Ooriin chine setgegdel gej hargddag.

    Bogroo

    ReplyDelete
  5. яг юу гэсэн шалтгаанууд байгааг нь түүгээд биччихээ, харьцуулъя л даа ккк


    яаад тэр хүн тэгтлээ бухимдаад бачимдаад байсныг ер ойгоогүй шүү...

    ReplyDelete
  6. ямар шалтгаанууд байсныг нь түүгээд биччих ээ гуйжийн, харьцуулалт хийе ккк

    нэг хүнээс болоод бидний эрх ашгийг хохирооно гэжүүү ккк

    ReplyDelete
  7. өө орсонгүй гээд дахиад бичсэн чинь security ажиллаж байгаам байшд тээ :-), биедээ бөмбөг нуужуу гүй юу ингээд ккк

    ReplyDelete
  8. хэхэ нэг хэсэгтээ ийм байлгахаас :)

    за би зөвхөн шалтгаануудыг нь түүгээд тавьчий чамайг гуйжаан гээд шүү ккк

    ReplyDelete
  9. 1. өөрийгөө олох оролдлого
    хүн өөрийнхөө нуугдмал далд зан чанарыг иймэрхүү явдлуудаар дамжуулан олдог гэнэ

    2. шулуухан хэлбэл тохиолдлын хавьтал, яруухан бол санамсаргүй учрал
    Уул нь ийм юм хийх хүн биш, нөхцөл байдал, цаг үеийн тохиргоо тэгж таараад л...

    3. сексийн үймрэл
    ихэвчлэн ахимаг насны эрчүүд сексийн чадавхиа буураагүйг өөртөө нотлох гэж...

    4. гэрлэлтийн хямрал
    гэр бүлийн хоёрын хооронд цав ангал үүссэнээр өөр хүнд татагдаж, өөр харьцааг сонирхож эхэлдэг

    5. гэр бүлээ халаах
    иймэрхүү адал явдлын дараа эргээд гэр бүлийн харьцаа сэргэнэ гэж найддаг

    6. өөрийгөө зөвтгөх
    олон жилийг зөвхөн ажил, амжилтын төлөө зориулсны дараа өөртөө бяцхан зугаа, цэнгэл бэлэглэх

    7. зугталт
    гэр бүлээсээ цуцлахыг хүсэвч чадахгүй тул нэг бол баригдаад нөгөө тал нь эхэлж салахыг, эсвэл цаад хүндээ татагдсанаар гэрээ орхиж явах зориг орохыг найддаг

    8. юу дутаад байгааг мэдэх гэж
    гэр бүлийн амьдралд дутаад байгаа юмыг өөр хүний дэргэдээс олж болох эсэхийг мэдэх гэж...

    9. сатаарах санаа
    ажил амьдралын асуудлаар толгой гашлах үед тэдгээрээс толгой хоргодох гэж дурлалын азит босгон өөрийгөө сатааруулдаг

    товчхондоо иймэрхүү. тус бүрдээ алдартай хүмүүсийн нэр ус, болсон явдлаас хавчуулсан байлээ

    ReplyDelete
  10. ººº áàÿðëàëàà
    1, 2, 4, 8 íàäàä òîõèð÷ áàéíà êêê
    7-ãèéí õóâüä õàðèí íàäàä òèéì çîðèã ÿàãààä ÷ áàéõã¿é þì øèã áàéíîî...

    ReplyDelete
  11. tom hunii asuudal,,. Naranzun chini iim tom zaluu bolchoo yu, tiim l bna daa
    tuuj bichij oruulsand bayrlalaa shuu. Yu ch uldeelgui olon talaas ni harjee.

    ReplyDelete
  12. 1 rt ooriigoo olohod iim yum heregtei gevel arhi uuj bas bolno sogtood irheeree ynz buriin zan chanar bas garna
    2-toi bol taaraagui bolohoor medeh yum algaa er n taaraagui baisan n hamaagui deer gej bodoj bna
    3- nas arai boloogui bnaa hoo kkk
    4- za eniig bol ger bul humuus oorsdoo 2 talaasaa hicheegeed ingetlee hundruulegui shiideh heregtei asuudlaa shiideh gej oor uchraa haih n yav ch zov bish ee gej
    5- ene bol bur hamgiin teneg zuil iim yumnii daraa hair ene ter gej yrih hairtai gej heleh unen baij chadahgui l baihdaa
    6- orchlongoor duuren sonirhoj boloh zuil baihad zaaval buruu g songono gedeg chin ene shuudee
    7-ene bol amia bodson archaagui hulchgar hunii songolt
    8- amidrald dutah yum zondoo bii teriigee duurgeh gej galaar naadah n baigaagaa nemeed aldahiin ehlel ch yum biluu
    9- zaaval iim daramttai setgel zovooh nuuj haah yumaar ooriigoo sataaruulj taivshirana gej hetsuu l yum daa
    kkk ene minii shalgaanuudad ogson bichkeen dugnelt gesen

    ReplyDelete
  13. oooooo ene shaltgaanuudad aimaar dugnelt ogood bichsen chin coment orsongui budilj baital alga bolson yum shig bnaa oo

    ReplyDelete
  14. Гэнэтийн бэлэг сайхан. Сэтгэлд хүрсэн бол бүр сайхан.

    Амьдрал өөрөө их дэлгүүр юм бол би худалдагч нь л баймаар байна.

    ReplyDelete
  15. Хүнд сюрприз барих өөрөө
    сюрприз авах гое шүү :)
    Summer Sunny биднүүд багадаа их нийлдэг байлаа, гое гое дуу зохиогоод дуулдаг байж билээ
    Өвчин нь эдгэрсэнд баярлаж байна шүү

    Хэхэ Байдаг л нэгэн ий дүгнэлт таалагдлаа ккк

    Чоконууд гое харагджийшүү мммммм

    ReplyDelete
  16. сэтгэгдэл хааччихваа ккк

    ReplyDelete
  17. Өөө хэхэх сүүлийн энэ 2 сэтгэгдлийг устгачихоо хэхэ бичсэн маань хааччихваа гээдийсан чинь ккк

    Доорхийг харсангүй шд кккк

    Your comment will be visible after approval :P

    ReplyDelete
  18. Гэр бүлгүй хүнд хэлэх үг алга харин мэдээд л авлаа хэхэ

    secretwish
    өөө баярлалаа
    1, 2, 4, 8 надад тохирч байна ккк
    7-гийн хувьд харин надад тийм зориг яагаад ч байхгүй юм шиг байноо...

    Frank
    Худалдагч нь болбол бараа авах эрхгүй шүү дээ хэхэ тэгээд ямар хулгай хийлтээ бишдээ хэхэ Харин дэлгүүрийн эзэн болбол яадгын болоо аан

    ReplyDelete
  19. 1. өөрийгөө олох оролдлогo
    Bi bas ingej oroldoj uzej baisan. Ter bolgondoo olon zuiliig olj medej uhaardag yum shigee.

    2. шулуухан хэлбэл тохиолдлын хавьтал, яруухан бол санамсаргүй учрал
    Neeree yaj ch bolomgui uchral gej baidgiin shuu. Nudee aniad zurhniihee tsohilhiig sonsohoos uur argaggyi.
    3. сексийн үймрэл
    ихэвчлэн ахимаг насны эрчүүд сексийн чадавхиа буураагүйг өөртөө нотлох гэж...
    Eregtei hun bish bolohoor medehgyi yum bainaa.

    4. гэрлэлтийн хямрал
    гэр бүлийн хоёрын хооронд цав ангал үүссэнээр өөр хүнд татагдаж, өөр харьцааг сонирхож эхэлдэг
    Hyamral uusvel magadgyi gej bodogddiin

    5. гэр бүлээ халаах
    иймэрхүү адал явдлын дараа эргээд гэр бүлийн харьцаа сэргэнэ гэж найддаг
    Ene harin yah bol? Minii huv'd ter hundee tatagdaad ger buliin har'tsaa unaltand oroh baih.
    6. өөрийгөө зөвтгөх
    олон жилийг зөвхөн ажил, амжилтын төлөө зориулсны дараа өөртөө бяцхан зугаа, цэнгэл бэлэглэх
    Kk. Dandaa zugaatsaj yavdag bolohoor ene categoryd bagtahgyi yum baina.
    7. зугталт
    гэр бүлээсээ цуцлахыг хүсэвч чадахгүй тул нэг бол баригдаад нөгөө тал нь эхэлж салахыг, эсвэл цаад хүндээ татагдсанаар гэрээ орхиж явах зориг орохыг найддаг
    Zugtahiin tuluu suulernee gej... zorilgo n' neg l bish yumaa. Bi hariulj chadahgyi yumaa. Aimhai humuus l hiideg ajil.
    8. юу дутаад байгааг мэдэх гэж
    гэр бүлийн амьдралд дутаад байгаа юмыг өөр хүний дэргэдээс олж болох эсэхийг мэдэх гэж...
    Yu dutaad baigaagaa meddeg hund bol hamaagui ed baina.

    9. сатаарах санаа
    ажил амьдралын асуудлаар толгой гашлах үед тэдгээрээс толгой хоргодох гэж дурлалын азит босгон өөрийгөө сатааруулдаг
    Uu ene ch harin saihan sataaral boldiin shuu. Galzuurah geed yavj baih yed huutshan harts, nuutshan uchral aimaar energy ugdiin.

    Zarim neg humuust taalagdahgyi bol urshuuguurei. Zuvhun minii bodol bolohoor.
    Z...

    ReplyDelete
  20. Choko goyo bainaa. Bi ch gesen neeh amttai yum idmeer sanagdaad baih yum. Surguuliin ajil ovoo tsegtsersen shuu. Oirmoghon uulzaj jaal juul yum huuch huuruhsun. Neeree Agustin Barrios Mangore gej guitaristiin am'dralaar hiisen zurgiin uzesgelen nuguu soyoliin tuv deer neegdsen gene. uzeh uu?
    Z...

    ReplyDelete
  21. үзий үзий

    уулзаад гоё чиклаад авч өгий за :)

    ReplyDelete
  22. энэ үүгээр байгаа хамаг хүмүүс шаглааданд чинь горьдсон байгаа шдээ бусдыг нь яах гэж байнаа эхийг нь эцээхгүй туглыг нь тураахгүй аан хэхэ

    ReplyDelete
  23. amiadaad l uzesgelen uzeed baihiimaa kkk
    bi 6 sard ohinoo ireheer gants neg uzesgelen ene ter uzeh sanaa baigaa ter ued aytaihan yum end tend baival duulgaarai hodoonii hund chin yum yumnaas hol getsuu yum bna shdee kkk

    ReplyDelete
  24. Уйгаржин хүрээд ир, хүрээд ирүүл хуваагаал идийшдээ ккк

    ясли цэцэрлэгт байхдаа ганц 24ийн чихрээ хэд ч хувааж иддэг байсийм дээ... орой аав ээжийгээ ирэхээр нь хүний тоогоор яг тэнцүүхэн зүснэ. Өөрийнхөө хувийг идчээд үйрмэгийг нь хуруугаараа нааж аваад долооно... чухам амттай санагддаг байсийшд тэхэд... Одоо ч юм элбэг болоод... за инкээл эмээ мааркандаа оркээд байхиймаа... хүн өндөр наслахаар ийм болчихын гсн хаха

    ReplyDelete
  25. aidaa hoo heleed yu gehev ene ondor nasuu uimraal hadyyraal yvchdagiin geel tashuur ogooluu kkk

    ReplyDelete
  26. байдаг нэгэн хотод ирхийм бол гоё гоё юм үзийшд /лаг гайхуулав ккк/ охин хэдтэй билээ? хүүхдийн мюзикл таалагдах болу? би 3 настай атмаандаа үзүүлкээд байгаашд яаж хүлээж авах бол бүүмэд

    ReplyDelete
  27. cая профайлыг чинь үзсэн 888 дахь хүн боллоо шүү дээ арай томоохон юм өгмөөрсөн хэхэ 24 чихэрт хорхой хүртэл бичжээ үүрмэг үү хэхэ. Удахгүй ...

    ReplyDelete
  28. хээ оччихсийм уу, ямар удаан яваваа... пост орж шуудангаа эргүүлж нэхээд байсан шд би хи хи хи

    ReplyDelete
  29. харин хаагуур юугаа хийж тэнэсийм бүүмэд
    нэг л өглөө ширээн дээр ирцэн суужийлээ :р

    зөндөө зөндөө баярласийшүү
    энд хүмүүст гайхуулаал байжийна :)

    ReplyDelete
  30. 888 чинь хятадуудын азтай тоо билүү... 8 ширхэг модон чихэр өгье болохуу уйгаржаан :р

    ReplyDelete
  31. ohin 8 tai odoo nadad ynz buriin yum barag zah geed baidag bolson bna shdee tegej baigaad neg huree ornoo onoodor boroo orood hoorhii bi gedeg hun amraad baishiij bna daa kkk

    ReplyDelete
  32. хүүхэд угаасаа л багш шдээ этр гээл жоохон гүн ухаанлаг үг хэлчий даа бороо оржаахад тиймэрхүү бодлууд их төрдөг дөө :р

    энд чигсэн мангар хүйтэн байна. ахиад цас орвол лав гайхахгүй ээ ккк

    ReplyDelete
  33. gert durtai yumaa hiigeed suuj baih ch goe bna shuu net hesee l duu sonsool hool hiigeel hajuugaar n tv haraa l idee l idee l kkkkk

    ReplyDelete
  34. хэхэ 8 тоо их од болж байна энэ удаад хүүхэд нь хүртэл 8 хүрсэн байна модтой чихэрээ авна гэхдээ надад өгч байна гээд бодоод 8н хүүхдэд өгчих

    ReplyDelete
  35. kkkk neeree ene 8 too ih davhardsan bna shuu

    ReplyDelete
  36. гэртээ амарчаа хүнүүс гоёиймөө ккк

    ReplyDelete
  37. ingej amrah n hovor yumdoo

    ReplyDelete
  38. Хүнүүс гэж олон тоон дээр бичээд байна уудаа би лав ажил дээрээ байнадаг тэр 8 модон чихэр гадаа гараад 8н хүүхдэд өгөхөө мартваа өгчөөд хэлээрэй

    ReplyDelete
  39. ккк хүүхдээ хаанаас олноо
    энд айлын хүүхдэд хамаагүй чихэр өгвөл аав ээжид нь загинуулна даа...

    ReplyDelete
  40. гэснээс манай ерөнхий сайдын эхнэр үнэн гоё байгааз тэргүүн хатагтай болвол түүхэнд хамгийн царайлагтаа орох байх шүү

    ReplyDelete
  41. Хүсэл байвал болно доо уул нь хэхэ, Монгол тийм тэргүүн хатагтай байсан бишдээ бусдын нь мэдэхгүй байнаа бас яадаж байхад хэхэ

    ReplyDelete
  42. kkkk ene mongol zohioliin duunuud sanaandgui sonsson chin zugeer ch yum shig sanagdaad baihiin ene yuniih ve ug n yum hum uugaagui l yumsan

    ReplyDelete
  43. нас явсны л шинж дээ :р

    гайгүйшдээ зарим нэг нь...

    ReplyDelete
  44. tiim yumm shig bnaa ajil tarsan uu

    ReplyDelete
  45. zoxioliin duu sonsolgui gichneen jil bolov kkk.

    Bux setgegdel unshsaar btal deer ni yu bichsen bsniig martaj. Choco biluu.

    ReplyDelete
  46. Yamar ih choco ve!
    Harsan shuud eejiin uglee chihend dungenejiinsht "yamar ih chiher iddegiin, naad shud amaa!". Ugluulseer baigaad, bur iim refleks-tei bolchij :).

    ReplyDelete
  47. байдаг нэгэн : яг ямар дуунууд таалагдав даа

    Жамба: үндсэн гурван сэдэв байгаа, чоко, царайлаг эмэгтэй, күүл залуу...

    аан бас ЯАГААД хүмүүс ингэдэг вэ...

    Рүби: хэхэ. би аль хэдийн нэгийг нь цааш нь хийчлээ. Бусдыг нь тэхдээ хүмүүст тараагаад өгцөөн. Гарын доор байжийвал дуусгажийж л санаа амрах гээд байдгийн. Амттай юмыг хадгалж гамнаж идэж чаддаггүй хачин хүнээ би...

    ReplyDelete
  48. minii eej temeechin minii aav aduuchin ene ter geed l

    ReplyDelete
  49. Amttai yumiig ugaasaa ertxen idexgui bo muudchina. Gamnax xereggui. Olon udur daraallaj idvel shudend ch muu, kkk

    Nuguu 2-n tuxaid bol nas deer garchee kkk. Zaluu xuuxduudtei yu yarixav. Yu yugui l 120-n taliin taliig nasalchixiin bna shdee.

    ReplyDelete
  50. Төрсөн өдрийн төөрсөн бэлэг ээ гэж

    ReplyDelete
  51. jamba nadaas duu yum bnaa bi barag 150 taliin taliig nasalaad bna doo kkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...