2.4.10

Охиндоо

Чи бол, үр минээ
"Хайрын тухай миний төсөөллийн хамгийн бодит хэсэг юм"

ТӨМ!!!



Хайрлам бүрэг, нэн ялдам, энхрий нялх охин минь!
Хачирхам гүнзгий, нэн цочир, эмзэг турьхан янзага минь!
Болор мэт тунгалаг, нэвт гэрэлтсэн сэтгэл чинь
Бороонд ч, цасанд ч үүрд цэврээрээ байх болноо,
ээж нь мэдэж байна.

Чи бол бурхны нүднээс тэр нэгэн шөнө
ээжийнх нь олж харсан нууц гэгээ юм
Чи бол оч татуулсан ариун зам,
Тэнгэр өөд ямар шатаар авирдгийг
Ээждээ хэлж өгсөн багш юм
Чи бол хүч!
бүхнийг намдуухан нэвтэлж
аяндаа л цаана нь гарах аядуу цэнгэг ус юм

Эвий!
Юм бүхэнд өвдөж явдаг
хайрлам зовиурт сэтгэлхэн минь!
Чи бол ухаан.

Л.Ө.

14 comments:

  1. Сайнуу Соулмэйт!

    Охинд чинь Төрсөн өдрийн мэндийг хүргэе. Ээжийнхээ ачийг хариулж сайн хүн болно гэдэгт итгэж байна. Т
    Blue fire

    ReplyDelete
  2. За тэгвэл нэг гоё шүлэг нийтэлчий. Авах хүсвэл Бас л завгүй 2 т батсан байна лээ
    http://www.youtube.com/watch?v=X1yKTxPApgs

    Охин үрээ хайрла(Б.Энхтуяа)

    Охин үрээ хайрла!
    Омогдож загнахдаа ч хайрла!
    Охин үрээ хайрла!
    Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

    Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
    Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
    Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
    Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

    Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
    Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
    Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
    Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

    Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
    Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
    Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
    Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

    Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
    Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
    Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
    Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

    Үрийн эх болох гэж алтан заадал сална
    Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
    Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
    Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

    Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
    Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
    Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
    Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

    Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
    Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
    Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
    Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

    Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
    Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
    Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
    Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

    Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла
    Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла
    Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла
    Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

    Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
    Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
    Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
    Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

    Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
    Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
    Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
    Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

    Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
    Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
    Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
    Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

    Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
    Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
    Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
    Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

    ReplyDelete
  3. Tursun uduriin mend hurgey byatshan duudee. Eejid ni turuulsun uduriin mend hurgey! Saihan bayarlaarai.

    "Хайрын тухай миний төсөөллийн хамгийн бодит хэсэг юм" x 1000.

    ReplyDelete
  4. төрсөн өдрийн мэнд, бяцхан гүнжид :)

    ReplyDelete
  5. Ээж охин 2-т баярын мэнд хүргээд хамгийн сайн сайхныг хүсье

    ReplyDelete
  6. Egduutei huurhun erveeheid minii umnuus bayariin mend hurgej hatsar deer n' unseerei. End tend userch buugaad l ... kkk egduutei shuu.
    Z...

    ReplyDelete
  7. Tursun udriin mend. Mongoliin urs mash olon boltugai...

    ReplyDelete
  8. баярлалаа

    миний охин том болоод энэ блогийг унших өдөр ирнэ гэж боддийн... :) тэхэд өөрөө баярлалаа гэж хэлэх байхаа

    ReplyDelete
  9. ohind chin torson odriin mend hed hurj baigaan ene shulegiig unshaad ohinoo ih sanadag yumaa bas ohin duugee, bi chin bol egchtei, emegtei duutei, ohintoi deer n eej tegeed ehner geed emegetei humuusiin noloond ih avtdag hundee eej maani ohin huuhed daguulaad yvhad hurtel chimegtei saihan baidagiin gedegsen
    OORIINHOO AZ JARGALTAI ERTONTSIIG BUTEEGEEREI gej erooe

    ReplyDelete
  10. гурван ой хүрч байгаа юмаа...


    охиндоо хэлэх гоё үг олж уншлаа...Л.Ө.гийн шүлгийн мөр :





    зүрх болгон чамайг хайрлаг

    ReplyDelete
  11. zuv zurhee bas chi olj hairlag

    ReplyDelete
  12. хорвоод намайг гээд зориод ирсэн
    Цохилох зүрх сэтгэлийн минь оч болох бидний үрс
    улам олон болтугай...

    өнгөрсөн ч гсн мэнд...

    жигүүр

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...