30.3.10

Kumusta kayo?

Үүрээр онгоцноос буугаад гэрээрээ дайрч чимдаанаа шидчээл ажил дээрээ ирсэн...нойр хүрээл...бие булраал...тэхдээ сэтгэл санаа асаррр өндөр... маш сайхан аялаад ирэв.


Сармисны хумс шиг хэлбэртэй мангостин гээд гоё жимс байдгийн байна...Исгэлэн шүүслэг амттай...

Jeepney гээд хөөрхөн унаа байна...Цонхгүй, хаалгагүй, эрээн мяраан зурагтай...манай микр яваандаа ингээд УБ-ын нэг бэлэг тэмдэг болчих ч юм билүү :р
Таал Галт Уулын үлдэгдэл... Одоо ч гэсэн идэвхтэй хэвээрээ гэнэлээ...Үүнийг би мөрөөдлийнхөө бэлэг тэмдэг болгосын...Ямар нэг шууд холбоогүй л дээ... Зүгээр л... энэ газраас би агуу мөрөөдлөө олсон... Одоохондоо Taal Volcanoгоос ч хол, хүршгүй биелэшгүй мэт санагдаж байгаа ч...мөрөөдлийнхөө хойноос зүтгэнээ...


Тэр эгч их мундаг...Ухаалаг, дайчин, нүднээс нь гэрэл цацарсан хүн...Сайхан ч эмэгтэй...Биширч хүндэлж явдаг хүн нэгээр нэмэгдсэн...Номын сангаас нь уншууштай хэдэн номны нэр бичиж авсан:
  1. Ц.Оюунгэрэл : Миний ажлын know-how (Мэргэжлээ сонгох гэж, ажлаа солих гэж байгаа хүмүүст зориулсан)
  2. Ги де Мопассан : Амьдрал (Парист танилцсан жолооч ах заавал уншаарай гэж хэлсэн ном, солонгосоор нь эхлүүлээд нуршаад байхаар нь хаяцын, монгол хэл дээр байдаг юм байна)
  3. Баабар : Нүүдэл суудал (харваас л унших хорхой хүрмээр зузаан ном!)
  4. Б.Энхтуяа : Охин үрээ хайрла (Уран бүтээлийнх нь түүвэр бололтой)
  5. Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил(манай Г.А. эмхэтгэсэн ном)
  6. Л.Түдэв : Үгэн бороо

15 comments:

  1. Muruudluu olsond bayar hurgeye! Pillipine orjee yanz ni Jeepney geheer, tegeed mongol emegteitei uulzsan bololtoi. 1, 6 g yamarch baisan olj unshnaa, horhoi hurgechihlee, hurdan oldoosoi..

    ReplyDelete
  2. sain yvj irsenuu 1,4 hoeroos busdiig n medeh yum bnaa 1,4 hoeriig harsan gehdee unshih husel toroogui nuudel suudal bol ooriigoo mongol hun gej boddog esvel mongoltoi holbootoi hund zaaval unshih estoi nom za tegeed moroodolruugee zutgeed baijdee

    ReplyDelete
  3. баярлалаа blue, baidag l negen...

    1ийг харин хамгийн түрүүнд уншмаар байгаан...монгол номыг интернетээс шууд авчдаг болчуул ямар гоё вэ тээ

    ReplyDelete
  4. Сайн уу,
    "Нүүдэл Суудал"-ын эхний хэсэг нь http://onlinebook.mn/music/index.php?target=products&product_id=1755 энд цахим хэлбэрээр байна лэ.

    ReplyDelete
  5. Өөр газар үзээд явхаар ядарсан ч ядарснаа мэдэхгүй сэтгэл санаа дээгүүр гое шүү.
    Энэ мангостин гээд жимсээр эм хийгээд байдын байна лээ тээ, тэр эм нь тэгээд их үнэтэй зардаг юм байна лээ,монголд зараад байна лээ. Яг ч эм биш юм аа нэмэлт бүтээгдэхүүн ч гэх юм уу.
    бодвол үнэтэй л жимс байхдаа

    ReplyDelete
  6. аан тиймүү
    нэг их үнэтэй байгаагүй санагдахын...харахад жүржийн хэрээний том хэрнээ хагалаад идэхээр ихэнх нь хальс, доторх жимс нь жижиг юм билээ... би нэг дор 4,5ыг иджийж л идсэн болсон ккк

    уул нь очоод ханатлаа манго иднэ дээ гэж бодсон энэ мангостин илүү таалагдсаан

    ReplyDelete
  7. Зелиц баярлалаа...
    номыг нь олтлоо наадхыг чинь уншиж байя байз...

    ReplyDelete
  8. хай найзаа агуу мөрөөдлөө хэзээ задлах гэж байнадаа :)

    ReplyDelete
  9. Universe best song -оор өчигдөр гарсаншүү үзээрэй

    ReplyDelete
  10. баяр хүргий М-ээ
    мөрөөдлөө биелсэн хойно нь харуулнаа чи тэхэд хаана байхаа л хэлээрэй :р

    ReplyDelete
  11. харваас л унших хорхой хүрмээр зузаан ном гэнүү би бол эсрэгээрэ юм байна 250 хуудас ном хамгийн сүүлд авсан дуусаггүй л байна сар боллоо хэхэ завдахгүй юм. Арай мөрөөдөл чинь агуу хүн болох юм биш биздээ, ямартай ч амьжилт хүсье дээ. Энэ уул шиг даацтай юм мөрөөдөл хэрэг дээ

    ReplyDelete
  12. Nuudel suudal nadad baigaashdee.
    Z...

    ReplyDelete
  13. зузаан болохоороо хорхой хүрсийм биш л дээ ккк

    зүгээр л хальт гүйлгээд харахад сонирхолтой санагдсан гэж бичсэн ухаантай... буруу ойлгогдохоор бичжээ


    З: тиймүү авийлдаа

    ReplyDelete
  14. Galt uul ni goy yumaa. Follow your dream :).
    Tiishee neg ochij uzehsen.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...