Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16
Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...
Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...
Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ганц бие гэж
Хүрмээ тайлангаа үглэнэ
Байргүй ч гэсэн ажилтай гэж
Барайж байгаад тайлбарлана
Зуун далаас дээш өндөртэй
Зуугаас дээш цалин авдаг
Зуух шиг халуун гэж
Зарын сонин дээр бичжээ
Хүйтэн , харанхуй хотын гудамжинд
Хөлсний унаа хүлээж зогсох шиг
Хөл өвдөнө , сэтгэл өвдөнө
Хөмсгөө будаж амжаагүйгээ
Сая санана...Санаа алдана.
2006.05.16
Үүлэн дээгүүр хөвсөлзөн армаанчиглаж явах сөхөө хаана байна, бодит амьдрал ийм л байхад чинь...
Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрээсБүсгүй хүний сэтгэлийн гунигийг... ямар нэгэн барьцгүй хийсвэр зүйлээр биш бодитоор, нүдэнд харагдаж цээжинд хоногштол дүрсэлсэн...
Бороо дусална
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Бодол живнэ
Усан бороо цонх тогших шиг
Учрал ирнэ
Унасан навчис хөлийн дор
Уйтгар шивнэнэ
Шүхэргүй бүсгүйн үсний үзүүрт
Дусал ус бөнжигнөнө
Шүхэргүй сэтгэлийн гүнд
Дусал нулимс бөртийнө.
2007.06.13
Хүслээ би хол явуулчихсан
Хүрээд ирэхэд нь эзгүй байсан
Хүнтэй сууж, хүүхэд төрүүлээд
Мөрөөдлөө харин
Мартаад удсан
Эрх чөлөөгөө би
Эхнэр нөхрийн амьдралаар
Арилжчихсан
Эргээд түүнийгээ танихаа больсон
Аз жаргал гэж
Аймаар том эндүүрсэн
2006.11.11
Аймаар том эндүүрэл, төөрөгдөл... эргээд замаа олох гэсэн хайлт...
Болдбаатарын Умард-Эрхэс
Баярхүүгийн Батхаан
Хань болоогүй эрчүүдийн
Хайр булаасан хөвгүүд
Дэрийг минь тэгшилж
Дэргэд минь бөртийв
Энгэрийг минь дүүргэн
Эр болж өсөв.
Хоймрыг минь эзэлж
Одоо гэтэл
Охинтой болохсон
Он цагийн уртад
Өөрийнхөөрөө бүдэрч
Ойчоод босохдоо
Өвөртөө эрдэнэ тээхсэн.
2007.05.20
Түүний амьдралыг товчхондоо хэлээд өгч байгаам шиг... Дуучин "хэн" эгчийн амьдралтай бас төстэйм... Хүчтэй, авьяастай, эрэлхэг эмэгтэйчүүдийг ганцаардал сүүдэр мэт дагадаг ч юм болуу...
Үхэх олон арга бий
Үлдэх үүнээс ч олон арга бий.
2007.10.11
Нэг шүлгийнх нь сүүлийн хоёр мөрт...Хэцүү үедээ амандаа үглэж баймаар санагдаад...
Ерөнхийдөө, сайхан ном байлаа...
нэлээд дээхэн уншиж байхад ханьгүй ганц бие бүсгүй хүний гансрал нэвт шувт үнэртэж байсан санагдана.....
ReplyDeletekkk bi bol aigaad iimerhuu nomiig barij avch chaddaguimoo neg l evgui aimaar baidiin
ReplyDeleteemujin ugiin erdemtei.ajiltai ch,argatai chig.
ReplyDeleteHilde, нээрээ тийм шүү, тэхдээ иймэрхүү гансрал хэнд ч гэсэн ирж болно бишүү? чиний хэлснийг сонсоод шүхэргүй гэдгийг хань ижилгүй гэдгээр ойлгож уншлаа, тийм утгатайм шиг байна ...
ReplyDeleteбайдаг л нэгэн: чиний хаяг дугтуйн дээр бичсэн мөн үү? энэ номыг чам руу явуулж айлгая :р
ReplyDeleteккк худлаа худлаа тоглосийн, нөгөө чамаас зээлсэн хоёрыгоо буцааж өгөх гээд... 4 сар гаргаад явуулчий
нэргүй: харин тиймээ сайхан ч бүсгүй...
ReplyDeletenuguu nuuree bud gedeg shulgiig ni ih sanadag yumaa, Budmaargui uyedee sanaj baigaad l buddag yum kk chuhal ajil
ReplyDeleteккк би сая залхуурч сууснаа будчаад ирлээ :р
ReplyDeleteзургийн авьяас муутай болохоор нүүрэн дээрээ нөгөө хүүхнээ зурах гэж бөөн юм болохым даа
1-rt ochigdoriin asuultandaa hariu olson yum uu baihgui boltson bna
ReplyDelete2-rt chamd yamar nomnuud bna nerleerei
3-rt chamd unshval zugeer bas neg nom end baigaad baihiin JEAN-PAUL SARTRE/WORDS/ geed tsever Existentialism
za neg iimerhuu chi yu gej bodoj bna
би сайн ойлгож уншаад хариу бичье гээд түр цааш нь хийчихсээн :)
ReplyDeleteэнэ вийкэндээр жоохон завгүй, явж ирээд бичье
he he, Sartriig bichih zalhuu hureed baisan Soulmate minii bichchaarai, ehleed naana ni Alber Camu g unshval bogino uguullegees ni ihiig oilgih baihaa.
ReplyDeleteEnd bas nuguu zurgag zurah gej buun yum bolno sh dee, iluu gargaj zuraad davharlasaar baigaad aimaar zugaan bolood l ke ke
kudos
ээ хайрхаан нэрийг нь одоо л сонсож байгаа хүн юугаа бичих вээ Blue минь
ReplyDeleteтэхдээ их залхуурахгүй бол аль алийг нь уншнаа
гол нь яг юуг хэлээд байгаан бол гэж сониуч зан хөдлөөд байгаан...
Alber Camu Sartriig bodvol arai simple bichsen bas uguulleg ni bogino. Manain G A Camu-giin talaar durdsansan daa. Nobel avaad udalgui zaluugaar endees holdson. Ohylosphy goor Nobel avsan hun geheer er ni sonin shuu.
ReplyDeleteEr ni huvidaa bodohdoo phylosofiin hamgiin orgil tseg Existentialism gej boddog. Gevch ene mash logikoor yavsaar baigaad Nihilism bolj huvirna. Gutranga uzel. Ene tsegt hureed ganz yumiig dahiad oilgochihvol ertunz gedeg chini bair bairandaa orood gereelteed yavchihaa. Za bi yu bichiv dee. Neg iimerhuu bichleg shig yum bichmeer sanagdaad l heden sar yavaad baigaa shd.
oom franz ayalagaar ni neriig ni heleed baisan baina-Alber Camu, bichihdee Albert Camus shuu
ReplyDelete:>
хэхэ тийм байхаа би чиний хэлснээр хайж үзээд гарч ирэхгүй байсийн..
ReplyDeleteтэгж байгаад нэг онгодоо орохоор бичээрэй, хүлээгээл байжийя :)
Deer uyed nomiig ni ch biluu shulgiig ni ch biluu unshij bsan. Oi toind yum uldeegui naasan :). Emujin gedgees shal uur nertei hun baihaar ni gaihaj bilee.
ReplyDeleteChinii endees l baahan shuleg harah yumaa. Bi gej mongoloosoo tasarsan neg hun baih yum. Tasarchihsan ch bish l dee, tegsen yum shig l sanagdaj bna.
Ter asuult gedeg bichleg deer hariu bichihiin umnu dald hiisen bsan.
Gehdee end hariug ni bichchihii. Hongor uree har. Tendees olon amidraliin tuhai asuultiin hariu oldono. Hariug ni oldoggui yumaa gehed asuudald ali talaas ni handaj boloh chigiig ugch magad. Kids put everything in perspective gedeg dee. Ene hun buhenii huvid ene unen bish baij bolno l doo. Minii huvid jaahan gegee oruulsan zuil.
Баярлалаа. их таалагдлаа. копидоод гарч одов ;)
ReplyDeleteрүби... тэрийг дахиж нэг тунгаахгүй бол яг юу бодож бичсэнээ одоогоор мартчаад байнаа ккк тэхдээ хариултыг чинь бичээд авлаа :)
ReplyDeleteshutdeg, bishirdeg, in person ch taniltsaj ywsan, saixan ch xuuxen saixan ch egch...
ReplyDeleteanxnii nom ni sign taigaa ch bii
xvndetgen yslow
tatah
1-rt ochigdoriin asuultandaa hariu olson yum uu baihgui boltson bna
ReplyDeleteэнийг жоохон азнаж байгаад болъё
2-rt chamd yamar nomnuud bna nerleerei
мэйлдцэн
3-rt chamd unshval zugeer bas neg nom end baigaad baihiin JEAN-PAUL SARTRE/WORDS/ geed tsever Existentialism
Аюурзана орчуулсанаар гарсан байдгийн байлээ тэр мөнүү?
mailiig avsan МАСТЕР МАРГАРИТА 2 oo zeeleerei unshii geed erdoo amjihgui yvsan yum
ReplyDeleteaanhan yg ter orchuulaga n baigaa hevlegdeed udaagui
энд байсан коммент алга болчиж нээрээ... би уул нь уншиж байсым сан...
ReplyDeleteМастер маргарита 2ыг явуулнаа би өөрөө ч уншиж амжаагүй л байгаан ккк
za tegeerei tiim baihaa teguul bi uimraagui yum shig bnaa kkk
ReplyDelete