19.3.10

"Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь"

Дурлаж явсан хөвгүүдийнхээ тухай, ой тойнд үлдсэнээс нь хаман бичив...Ихэнх нь одоо царай зүс нь бүдгэрээд эргэж таарлаа ч танихгүй болсон. Гэхдээ цээжинд үлдсэн балчир дурлалын мэдрэмж нь арчигдадгүй, арилдаггүйм шиг байна. Заримых нь жинхэнэ нэрийг бичиж орхилоо, одоо хүртэл мартаагүйдээ өөрөө ч гайхаад :р


Хамгийн анхны, хамгийн урт үргэлжилсэн дурлал маань намайг 10 настайд эхэлсэн юм... Хаврын бүрхэгдүү өдөр байсан шиг санагдана, өвөөгөө хүлээнгээ гадаа зогсож байтал ангийн нэгэн хөвгүүн нэг л өөр, нэг л онцгой, хараад л баймаар санагдаж билээ...Түүнээс хойш бараг 10аа төгсөтлөө харж явсан юм даг...Гэхдээ зуны амралтаар бас өөр хүүхэд харж шохоорхоноо...Амархан ч дурладаг, амархан ч мартдаг байж... Ганцхан энэ хүүг л их удаан бодсон юм. Өмнөх бичлэгүүд дээр түүний тухай зөндөө бичиж байсан болохоор ингэсгээд орхиё...

4 билүү 5р ангийн зуны амралтаар, зусланд амарч байхдаа Сайнбаяр гэдэг хөвгүүнд сайн болвоо...Даруухан хүүхэд байсан санагдана, царайг нь бол тас мартжээ. Сайнааг өөр хүүхдүүдтэй нэг өрөөнд цуглаад юм ярьж байхыг нь цонхоор харчаад яваад орчмоор санагдаад байдаг...зүрх хүрдэггүй...Халгаж халгаж арайхийж ортол, хоолны цаг болоод бүгд гараад явчиж байсан нь тод санагдажийна...

Бас л зуслан дээр, Тэнгис гэдэг хамран дээгүүрээ сэвхтэй, сахилгагүй шар хүүд дурлаатахлаа. Юугаа ч бодож тэгсэн юм, бодвол таалагдсанаа илэрхийлж өджаагаа царай нь тэр байсийн биз хөөрхий... "цоохор хамартай Тэнгис далай" гэж шоолж гүйгээд хойноосоо амбаардуулж байв...

7р анги хавьцаа байхаа, Найрамдалд амраад...Энхбаатар гэдэг хүүг олж харав. Цагаан царайтай, монхор хамартай байсан байхаа...Кадр даанч хажуу өрөөний охидтой илүү дотно байдаг болчив... Би энэ тухайгаа өдрийн тэмдэглэл дээрээ бичлээ: Хөөрхөн царайтай ч хөө шиг дотортой тэддүгээр өрөөний охидуудад Кадр яагаад дуртай байдгийн болоо гээд л... Тэгсэн зэргэлдээ орны охидууд дэвтрийг маань олоод уншчихаж, намайг шоолоод... Би нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж, бас хүний юм зөвшөөрөлгүй уншсанд нь гомдож, үхтлээ уйлж байж билээ...

Дараагийн удаа дахиал Найрамдалд, тэхдээ анх удаа надад сайн гэсэн хөвгүүн гарч ирэв...Хөдөөний хүүхэд байсиймаа, бараг сайртай хацартай ч билүү...Миний шүлэг хуулж бичдэг дэвтрийг үзээд өгье гэж гуйж авчаад
Өнчин дэрэн дээр нойр хулжаад
Өнийн ирээдvйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгvй чи минь бодогдож
Өр зvрх минь чамруу тэмvvлнээ
гэж бичээд өгсөн байсан. Тэгээд их нүүрэмгий, оройны дискон дээр намайг урьж бүжиглээд, чи надад таалагддаг гээд палхийтэл хэлчихсэн. Нэг их удалгүй ээлж дуусаад адал явдал өндөрлөсөн байх...

10р ангид ороод нөгөө урт настай дурлалаасаа арайхийж ангижраад өөр хөвгүүн харах сөхөөтэй болов. /Зуны амралтын завсарлагыг эс тооцвол шүү дээ kkk/ Ууганаа гэдэг хүү байсийн, сурлага сайтай, монхор бор хүүхэд байсан санагдана... Хэн нэгэнд сайн болно гэдэг охидын хувьд хамгийн том нууц нь байдаг хойно доо...Энэ үеэс эхлээд дуртай болсон хөвгүүндээ нууц нэр өгдөг заншилтай болов. Ууганаад "1st" гэдэг нэр өгсөн, ууган гэдэг чинь эхнийх гэсэн үг болохоор шүү дээ ккк. "1st"-тэй хааяа утсаар ярьдаг байснаас хэтрээгүй, сургуулийн хүндэт самбар дээрээс зургийг нь хулгайлчаад дэвтэр завсраа хавчуулж нандигнадаг байлаа.

Их сургуульд ороод бас яаж зүгээр байхав дурлал үргэлжилсээр л... Япон хэл сонирхдог болохоор нь түүнд Сакэ гэдэг нэр өглөө ккк. Сакэтэй жирийн сайн найзууд болж чадсан. Энэ охинд сайн болчлоо, тэр охиныг найрмаар байна гэхэд нь би нээх идэвхтэй зөвлөөд л, утсаа улайтал ярьдаг байжүлээ...

Зуны амралтаараа, "Summer Olympics"-т оролцсон юм...Амжуулаад л нэг хөвгүүнд сайн болчихсон. Шаагаа гэдэг нэртэй болохоор нь shy guy гэж хочлоод л...

19 настайдаа анх удаа ганц талын биш, харилцан дурлахын амтыг мэдэртлээ...нэг иймэрхүү л дурламтгай охин явлаа даа би гэж хүн...
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг хайрын шүлэг хэн нэгэнд чинь бичсээн.
Суудал намхан ширээн доор арван долоотой бөхийж
Сурагчийн хувцас шиг нь өнгөтэй хаврын яргуйг авсан
Орчлонд надад өгсөн анхны цэцэг тэр байсан.
Огтоос мартахын ч аргагүй, дулаахан өдрүүд байсан...
Дуулах уйлах бүрийд минь нэгэн хүн шиг цуглаж
Дугуй дугуй нулимсыг та нарын гар арчсан
Жижигхэн баяр, жижигхэн гунигийг минь өөрийнх мэт санадаг
Жинхэнэ эрчүүд гэдэг та нар минь л байсан
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!
Ц.Хулан

22 comments:

  1. ene goyo shulgiig hichneen olon devter deer huulj bichlee de medehgui..
    ter nairamdliin bor huug sanaj bnaa, zurag ni ch yavjiisan bh shu, hehe

    ReplyDelete
  2. ккк тиймүү олж харахынсан

    ReplyDelete
  3. ямар ч олон хөвгүүнд сэтгэл алдарсйин...

    ReplyDelete
  4. харин тэгжээ дурлалын булчирхай нь сайн хөгжсийм байгааз

    ReplyDelete
  5. durlaal durlaal durlaal yvjeetal neg odor l durlaad ter chigetee gatsaaskii
    chi gatssan uu odoo

    ReplyDelete
  6. oros formtoi, ofitseriin tsunhtei tsewerhen shar tsaraitai huu.gitaraaraa bas turhuuru uyraasan.hamgiin suuld tsergiin chuluuguur ahlagch turuuch tsoltoi irj bsn.odoo neg harahsan.
    bi yr n Mokpo gej bichij baiy.minii huselteer Kim Kwangiin nuguu tsergiin duug orchuulj tawij ugch blh u.

    ReplyDelete
  7. za ho iim yum ch bii shuu, 7 goo tugsuud Nairamdal bas yavj bsan tend bas 1 Enhbaatar baisan kkk, gehdee chiniihaas uur gej batalna. Summer Olympics t bas 2, 3 udaa yavsan shuu. Heden huugiin talaar bichvel iimerhuu bolchih baihaa, neleed urt..gehdee bichihgui ee. kkk list duusaagui ch baina kkk

    ReplyDelete
  8. миний лист ч дуусаагүй ээ ккк...

    Мокпо би дараа нь тэгж байгаад орчуулаад тавияаа...

    ReplyDelete
  9. kkk. yum gej bas sonin yum. bi gedeg hun 10 jildee tuvt gants huvguund durlasaar yavaad tuuniigee hund aldaad, daraa n' 10-aa tugsuud neg durlasan chin tuunteigee suuj butelguiteed, durlal er n' butelgyi yum baina dahij hezee ch durlahgyi gej shiidsen chin zogsoltgyi dahiad 10 jil durlalaar bumbugdulj bumbugduulj sayahan toormos tataad yavj baidag. Gehdee haaya zurhneesee hinshuu hanhaltal gal tsogtoi durlaj baisan yee uguileh yum daa huurhii.
    Z...

    ReplyDelete
  10. iim jagsaalt gargaya gevel bugded ni l baidag baih daa

    ReplyDelete
  11. Ямар хөөрхөн юм бэ? Яасан сүрхий санадаг юм бэ? Манай охин бас хайр сэтгэл яриад байгааг нь анзаараад сандраад байсан айх зүйлгүй л боллоо, ямар ч байсан.

    ReplyDelete
  12. 10 жилд дурласан минь тоотой хэдхэн, яаад гэвэл би нугасны муухай дэгдээхэй байсым шиг байгаам ккк
    харин их сургуульд орсноос эхлээл жагсаалт бол хөвөрч өгсөн, бас тэрүүхэн тэндээ нилээн хүчтэй, хамгийн сүүлд дурлахдаа харин ийм зүйл болохоо больсон байх гэж боджээсэн, тэгтэл харин хамгийн хүчтэй нь байлаа :-)
    одоо бодохнээ дараачийн дурлал өмнөхөө шууд устгаж өмнө нь түүний юу тэгтлээ намайг догдлуулж байсанд гайхаж түүний намайг хэрхэн гомдоож байсан нь сэтгэлд үлддэг нь тоогүй какака

    ReplyDelete
  13. хэхэ Уянгаа...сандрах хэрэггүй байхаа, харин яриаг нь сайн сонсож, нууцыг нь хадгалж чадвал охинтойгоо сайн найзууд болох шанс шүү :)

    ReplyDelete
  14. secretwish-ээ ккк энд бичигдсэн дурлалууд зөвхөн миний л талаас байсан, хариу дурлал хүсэх нь байтугай өөрт нь сайн гэдгээ хэлэх ч зүрх хүрдэггүй байсиймөө... тэхээр би бас нугасны муухай дэгдээхэй байсан байх...


    нас биед хүрээд харилцан дурлаж үзсэн, гоё мөчүүд байсан, нэг дурлалаар нөгөөг нь мартдаг нь үнэн байх... ямар ч байсан эмэгтэй хүн лав тэгдийм шиг... дурлалын шидэт нөлөө арилсны дараа онцгүй хандаж гомдоож байсан нь гэнэт илэрч мэдрэгддийн шүү нээрээ... Тэхдээ л найз нь дурлалцаж явсан хүнээ муугаар бодохгүйг хичээдэг, би өөрөө ч төгс төгөлдөг байгаагүй нь лавтай, сайхан дурсамжаа хадгалж үлдээд л , саарыг нь арилгаад арчаад явахыг хүсдэг... мэдээж үргэлж санаагаар болохгүй л дээ... сайн сайхан хүнтэй сайхан цагаа хамт өнгөрүүлсэн гэж бодож явбал би өөрөө жаргалтай тэ :)

    ReplyDelete
  15. харин тиймээ, нээх муугаар бодоод үзэн ядаад байдаггүй л дээ, өш муу санадагчгүй, тэхдээ дурласан үедээ анзаардаггүй байсан зүйлсээ нөгөө нөлөө арилсны дараа харахад тэднийг маш олон уучлахааргүй зүйл дээр уучилж өршөөж байждээ гэж харагддын, тэхээр би л хувьдаа дурласан үедээ сохорчдог ккк, миний хувьд харилцан дурлалцахын гоёыг бараг л мэдэрсэн гэж хэлж болох л юм :-)
    бас нэг мэдсэн зүйл нь миний мэдрэмж арилчихаад байхад эрчүүдийнх арилдаггүй юм шиг байгаам, тэд хэсэг хугацаа өнгөрсний дараа миний хичнээн ховор сайн сайхан бүсгүй байсныг мэдээд эргэлт хийх гэхэд би харин холын холд одчихсон байдаг ккк, чи ч бас ингэдэгүү?

    ReplyDelete
  16. ккк харин тэхх дурлачихлаараа би хамаг байдгаа бариад л гүйдэг стайл... магадгүй хэт ихийг өгдөг байж ч болзошгүй...юу ч байсан тэсээд л уучлаад л өнгөрнө...

    харин нэг хөрөхлээрээ ёстой эргэдэггүйн... дуусаа л бол дуусаа, хичнээн өөрийгөө албадаад ч нэмэргүй... эргээд гуйгаад уйлаад ирсэн ч сэтгэл хөдөлдгүйм билээ... хүний сэтгэл гэж сонин шүү... жолоогүй гэдэг нь тэрийг л хэлдэг байх даа...

    амьдрал зуурдынх, тэр дундаа дурлал бол бүүр хоромхон зуурынх л юм дөө...

    чи бид хоёр ер нь ихэр юм шиг адилхан юмаа яанаа :р

    ReplyDelete
  17. би бас бурхан амлаад ч эргэхгүй, яаад ч нэмэргүйшд, хүүхнүүд бүгд иймийм болвуу, чи бид 2 л ингэж таараад байнауу?
    яанаа ккк

    ReplyDelete
  18. хэ хэ хөөрхөн түүхүүд байна шүү...
    бардам зандаа автаад дурлаж хайрлаж явсан хөвгүүдээ өөрөө өөрөөсөө нуусан сонин цаг байж дээ одоо эргээд бодоход :)

    ReplyDelete
  19. юун гоё гоё дурсамжууд бичээдийнээ чи одоо..
    дурлаж бас дурлуулж явсан гээд жагсаалт гаргах гэсэн дурласнаа хэлж үзээгүй чам шиг охид нь хэд байсийн бол гээд бодохлоор нээх олон 5-ийн дээвтэр болох байх гээд болилоо...ккк

    ReplyDelete
  20. goyo dursamj bna. daanch too ni l olon yum... kkk. minii bol iimerxuu bdlaar exelbel 1 -r angiasaa yavax ni. neriig ni martjee. ayagui taalagddag bsan yasan 1 tugsux ued uzen yaddag bolj bilee. kkk

    ReplyDelete
  21. Охид хожуу эхэлдэг юм байна. Цэцэрлэгт байхдаа л дурлаж байлаа. Зүгээргүй ангийн охин багш 2-тоо зэрэг дурлаж эхэлж байвшд. Угаасаа хэзээ ч дурлаж дуусахгүй байх өө. Би ч нугасны муухай дэгдээхэй биш угаасаа нугасны л дэгдээхэй л дээ :D Тэр харилцан дурладгийг нь нэг үзэхийнсан. Энэ хэвээрээ чад хийчихгүй байх гэж уг нь найдаад байгаа :p
    Охид ингэж бичсэн байхыг уншиж байгаагүй болохоор асар ихээр таалагдлаа энэ soulmate гэгч :-)

    ReplyDelete
  22. Hilde харин тэхх, тас нуудаг байлаа шүү дээ...

    ккк: чиний нэр энд дунд явжийсийн биш бээз :р

    нэргүй: олон байнуу чинийх бичээд үзэхэд бас иймэрхүү гарах ч юм билүү чи өөрөө л мартсан болохоос биш ккк

    хүү: харин хөвгүүд цэцэрлэгт байхдаа дурлаад, үнсээд үзцэн байдаг гэсэн айхтар шүү та нар ккк. Нугасны дэгдээхэй нь хэдэн настайн... ингэж явж байгаал нэг их хүчтэй тогонд цохиулах нь дээ :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...