17.2.10

Valentine's Day

Балинчинаар юу хийцгээв дээ? Манька нь /ккк энэ үгэнд нэг хэсэг нээх дуртай байжүлээ/ нэг ийм кино үзэв...

Товчхондоо Love Actually-гийн Hollywood хувилбар нь юм даа. Бидний танил олон одууд янз бүрийн эпизодоор хоорондоо холбогддог.


Жүлиа Робертсын эпизод их таалагдсан. Онгоцонд зэрэгцэж суусан залуутайгаа элдэв яриа өрнүүлдгийн. Цаад залуу нь илт таалагдсан шинжтэй бүтэн биеэрээ хажуу тийшээ болж ирээд л ярилцана...Газардсаны дараа нөгөө залуу Жүлиаг машинаараа хүргэж өгөхөөр болоод Жүлиа баярласандаа залуугийн хацар дээр нь үнсдэгийн... Хэн нэгэнд баярласан сэтгэлээ хацар дээр нь үнсэж илэрхийлэх маш армаанчиг санагдаад байгаа...Дээр борооны тухай бичлэг дээр танихгүй хүнтэй нэг зонтик дор алхах хүслээ бичиж байсан маань биелснээс хойш одоо /танихгүй гэдгийг нь хасцан/ хүнээс тусламж аваад талархалаа иймэрхүү аргаар илэрхийлж үзмээр санагдаж байнаа :р Хамгийн гоё нь нөгөө залуу нь гэй болж таардгийн, Жүлиад ямар нэг далд санаа агуулаагүй жирийн хүн гэсэн утгаараа таалагдаад л тусалсан. Тэр нь күүл.

51 жил ханилсан өвөө эмээ хоёр бас их хөөрхөн. Эмээ олон жилийн өмнө өвөөг нэг хуурснаа хэлэнгүүт өвөө гомдож нтр...Тэр урт амьдралын турш огт юу ч болоогүй хоёр биендээ үнэнч байсан гэвэл панаалтай байх байсан л даа...Өвөө тэгээд сүүлд нь уучлаад хоёулаа олон хүний өмнө үнсэлцээд эвлэрдийн.

- Азтай гэрлэлтийн нууц юу вэ?
- Би хамгийн сайн найзтайгаа суусан юм

гэсэн яриа гардгийн. Үнэн ч юм шиг. Нөхөрлөл дээр суурилсан хайр... Илүү бат бөх байж магадгүй. Сонирхол, хүсэл, бодол таарч байна гэдэг ямар хүчтэй соронзон орон үүсгэдгийг одоо л ойлгож байгаа. Дундын хобби, дундын найзууд...ертөнцийг ижил өнцгөөс харах...ийм л хүнтэй амьдралаа холбох нь зөв ч юм шиг...


Романтик киног үлгэр шиг юм гэж бодлоо... Том хүнд зориулсан үлгэр. Үлгэрт итгэлээ гээд муу юм болохгүй биз...Урианхай гуайн бичсэн шиг "магадгүй жинхэнэ аз жаргал гэдэг ямар нэгэн бодитой биетэй юм эдэлж, түүгээр сэтгэлээ хангах, цатгах бус, юухан хээхний төлөөлөл, хий дүр, цээжний халуун санамжаар сэтгэлээ хуурахын нэр байж ч мэдэх юм!" Юухан хээхнээр хууртаж чадаж байвал яадгийн тээ...

Романтик киног сүүтэй чиклаад шиг юм гэж бодлоо. Үргэлж үзвэл бялуурна, гэхдээ хааяа нэг амтлахад тун дажгүй...Какао ихтэй цэвэр хар чиклаад шиг амьдралын гашуун амтыг мэдрүүлсэн эргээд бодох эргэцүүлэх юм ихтэй кинонд илүү дуртай л даа... Гэхдээ л сүүтэй чиклаадны чихэрлэг амтыг үгүйлэх үе гардгийн...Тийм үедээ нэг үзчихэд боломжийн л кино байна лээ...

22 comments:

  1. их л сэтгэл татсан кану боёон сураг гараад байсан. чи минь үзчихжээ. нэг сайхан нартай өдөр үзнэ дээ.
    Балинчаар яагаачгүйшд. ккк

    ReplyDelete
  2. бичигсэн яагаачгүй ээ
    гүйэ яагаачгүй ч гэж бууз жигнээл идээл жигнээл идээл суужийсан ккк

    энийг өчигдөр боломж гарахаар нь үзсийн

    ReplyDelete
  3. Бас кино үзэхтэйгээн байжээ. Би чинь он гарснаас хойш л гэнэт л гүйж харайж ийш тийш явж, гаднаас найз нөхөд ирж, тэгснээ цагаан сар болж, баахан төрсөн өдрүүд цувраад одоо ч бас дуусаагүй бна.
    2 сард 7 хоног Япон явж дадлагат суунгаа шинэ газар оронтой танилцаж, хэдэн цагийн дотор өвдгөөрөө татсан цасан дунд зогсож байдаг байгаа... Өчдөр ажилдаан ирсэн чинь 3 ууттай чокотавьчиж, хүн амьтнаас нуугдаа л ширээ рүүгээ хийгээд харсан чинь эрхүйстэй болгоны ширээн дээр тавиатай бна.
    Одоо өөрийн төрсөн өдрөө хийж, Нара орж дүүгйн орон байрыг үзэж харж янзалж өгөөд, март, цэргийн баярыг өнгөрөөчвөл гэх гэсэн бас шинэ хүн төрвөл... За би ер нь энэ олон ажил пплануудыг тоолж барахгүй нь ээ. Бар жил тун завгүй байх нээ. Гарсан заваараа ганц сээгий үлдээчихвэл ажил нурчихгүй бх гэж найдаж бнааа. За түр баая. юу вээ энэ чинь золгооогүй юм бна. Сайхан шинэлэсэн үү.

    ReplyDelete
  4. Нээрэн цагаан сараар хэвийн боов хийсэн. Хүмс ирээд л Жамбын боовны гоёыгээ... Нэг үзэхийнсэн гээ л нүүр улайлгаад баларсаан хэхэх.

    ReplyDelete
  5. яасан мундагийн
    энд ул боов олдодгүй би хамгийн сүүлд үлдсэн царай муутай хэдэн боовыг авч харисийшд... мэдсэн бол чамд захиалга өгдөг байж...
    хойтон эртнээс захиалнаа :р

    ReplyDelete
  6. хахахах нэг үзэхийнсээ???
    энийг сая л уншиж ухаарлаашд хахаха

    үзүүлвүү тэгээд гсн ккк

    ReplyDelete
  7. Valentin aar Holiday g dahiad uzchihlee, TV eer garch baihaar ni. Jude Law, Kate Winslet bolon Cameron Diaz tai. Romantik kino chini yag l uzeed suuhad uramtaiya, uzej duussanii daraa ganzaaraa daa gej..
    Bi bol tegj tanihgui hun unsch chadahgui ee. Ongozond 1 udaa sansriin nisgegch hajuud maani suuj baisan yum bna ;>

    ReplyDelete
  8. огт танихгүй хүн гэхээр бас худлаа ч юмуу ккк онгоцонд лаг удаан яриад таньдаг болчуул яадгийн :р

    Holiday гоё кино шүү...

    ReplyDelete
  9. өнөөдөр жинхэнээсээ чиклаад хэрэгтэй өдөр байна...

    ReplyDelete
  10. Ogt tanihgui hun unschvel yor ni yamar orond biagaagaasaa hamaaraad shuuhed ochij magadgui aijii kkk
    erteer neg zaluug hatsar deer ni unschiheed niseed yavchihsiin. Say tegsen chini "y i enjoy so much in forture telling studies. fate will guide you" geneee.

    Lolli

    ReplyDelete
  11. ээ л дээ Лолли чи ядахдаа намайг дэмжээч ккк...

    Огт танихгүй гэдгээ хаслаа. Ер нь баярласан хүндээ ингэж талархалаа илэрхийлж үзнээ


    Хэнийг хаана үнсцийн бэ? Үзмэрч залуу байсиймуу хаашааен? :р

    ReplyDelete
  12. Дундын хобби, дундын найзууд...ертөнцийг ижил өнцгөөс харах...ийм л хүнтэй амьдралаа холбох нь зөв ч юм шиг...
    enend bol bi neg itgehgui ee yahav tiim baij boloh l yum minii huvid bol ger buliin hunee baigaagaar n huleej avdag ooriinhon durtai zuilsiig shuumjeldeggui ali boloh demjdeg nadad ch bas ergeed yg l tegej handdag ene jil 10 dahi jildee Valentine's Day temdeglej bna hamgiin anh ene bayraar tsetseg ogood hatsar deer n unsej baisan mongoliin ovol bas huniig icheene shdee gadaa lag goe tsetseg ogood l dulaan gazar orson chin shuud nalmaigaad undag yumdaa tegsen holdtson baidgiin ternees hoish jil bur ene odor hamt baigaa dandaa temdegldeg
    harin ter bayralsnaa unsej ilerhiileh gedeg zugeer baihaa nadad tiim yum taarval bi lav bayralnaa, hund saihan nudend dulaahan haragdaad bas tiim hemjeenii setgeliin hodlol hundetgeliig hurtene gedeg goe shdee

    ReplyDelete
  13. нээрээ л романтик киног том хүний үлгэр гэмээр юм байна, хэхэ гоё хэлсэн байнашд, цагаан морьтой ханхүүгийн тухай арай бодитой үлгэр, үлгэр гоёоо гоё...
    хамгийн сүүлд үзсэн үлгэр маань The reader l байх шив, залуу нэг удаа хамт зугаалахыг гуйгаад, тээд тэр 2 нэг тосгонд хамт хоол иддийшдээ, тэгсэн хооллосны дараа залууг тооцоо хийж байхад бармен авгай нь "Ээжид чинь хоол таалагдсан болвуу" гэсэн чинь залуу "Ээж маань Маш сайхан хоолтой газар байна гэжээнлээ" гэнгүүтээ бүсгүй дээр очоод хошуун дээр нь үнсэхэд бармен авгайн эвгүйцэж байгаа нээх гоё үзэгдэл санагдаад байдын ккк, магадгүй би өөрийгөө бас л оронд нь тавьж бодсоных биз ккк
    яг ямар хүмүүс суувал нийцтэй байхыг сайн ухаж ойлгож чадахгүй л байна, ав адилхан сэтгэдэг нь үү эсвэл бүр тэс өөр хүмүүсүү?
    хүндлэл зонхилсон хайр илүү бат бэх ч юм шиг...

    ReplyDelete
  14. бүх хүнд үйлчилдэг томъёо ч гэж хаа байхав дээ тиймээ...

    Валентины тухай гоё дурсамжтай чинь сайхан санагдлаа...

    харин тийм уул нь гоё байгааз дээ... санаа нийлсэнд баярлалаа ккк


    “Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би /би ч бас/ хүлээдэг...” Г.Аюурзана

    ReplyDelete
  15. Reader дээр тэр хэсэг нь хөөрхөн шүү. Дурласан эр хүний тиймэрхүү жижигхэн үйлдэл бүсгүйд нь асар гүнзгий сэтгэгдэл үлдээдгийг тэд мэддэг болуу?

    ReplyDelete
  16. ertonst zarimdaa minii l toloo buteegdsen met sanagddagiim yg tiim ued minii nudeer harsan orchlongiin saihaniig busad n hurtehgui geheer gunigtai baidgiin / zovhon miniil huvid /
    nogoo neg
    ЕРТӨНЦЫН ХЯЗГААР ДАХЬ МОДОН ГҮҮРЭН ДЭЭР
    ЕР БУСЫН ТОМ САРАН ТУСДАГ
    ЕРӨӨС ТЭНД ӨВС УСНЫ ЧИМЭЭГҮЙ
    ГӨРӨӨС ХИЙГЭЭД ШУВУУНИЙ МӨРГҮЙ
    ГҮН АНИРГҮЙЛ ЭНД ДАН НОЁЛДОГ
    ДҮН ШӨНӨӨР НЬ ҮҮР ЦАЙДАГ
    ОН ОНЫ НАВЧИСТ ДАРУУЛЖ ГУДАЙСАН
    ӨНӨ ЭРТНИЙ МОДОД НЬ БӨХӨГӨР/ Л.Ө/
    iim ertontsiig ooriinhoo nudeer harj chadah boluu gej bodohoor bas gunigtai

    ReplyDelete
  17. би баяраар бас төрсөн өдрөөрөө наад киног чинь үзэх гэснээ болиод "It's complicated"-г үзсэн... романтиклах хүсэл ойрын үед 0 заагаад :)

    ReplyDelete
  18. tenej yvaad taarsan yum ene kinog uzeerei boginohoon kino ih taalagdsan
    АНХНЫ БОЛЗОО / BLIND DATE by Chinguun B
    you
    http://www.youtube.com/watch?v=2n8h0o_xxtw

    ReplyDelete
  19. Blind date gedeg chini First date-tei adilxan uu?

    ReplyDelete
  20. аргагүй байхөө Hilde, романтиклах хүсэл нэг хэсэгтээ л хасахруу ойртох байхдаа... найздаа өнгөрсөн ч гэсэн ТӨМ!!!

    ReplyDelete
  21. Blind Date-ийг үзсэн...зураглал нь Л гоё юм билээ... бусдаар нэг л хиймэл санагдсаан...

    Jambaa бараг л адилхан, тэхдээ бие биенийгээ харахгүй уулздаг нь өөр...

    ReplyDelete
  22. “Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би /би ч бас/ хүлээдэг...” Г.Аюурзана

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...