22.2.10

Баярлалаа

Өнөөдөр чинь 2.22 юм байна.


Хүсэн хүлээж байсан хоёр номоо гардаж авлаа :)


Гялайлаа талархлаа анд минь...



Царай зүсээ ч харалцаагүй, нэр усаа ч мэдэлцээгүй /шуудангийн хаягаа өгч авахдаа нэрээ мэдсийм байнаа ккк/, үл таних андаас хоёр гоё номыг нь түр уншихаар зээлдэн авсан бөлгөө...Хуудсыг нь сөхөөд цаасыг нь имэрч үзлээ. Зүсийг нь хараагүй найз минь чи бас ингэж бариад уншсан байх даа. Эд зүйлсээр энерги дамждаг бол сайхан эерэг энерги авсан шүү. Дахин дахин баярлалаа... Гамтай уншаад илгээнээ...




Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүрмэгцээ
Чамайг зүгээр л тэвэрье гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсъя гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа, зүгээр л тэврэлдээд
Оройжин, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйгээ гайхан
Ямагт шаналсаар бас л дутуу үлддэг
Л.Ө.


PS. энэ хавтасны зураг их гоё болжээ. Өлзийтөгстэй өөртэй нь төстэй чимшиг... чамин, ихэмсэг, туяхан бүсгүйн төрх...

PS. ханиад хүрчээд зэвүүн байнаа...хамарны угнаас эхлүүлээд лугшиж өвдөөстэй

PS. ноолордог цамц ёстой балиар юмаа...Яаж ч түүгээд нэмэргүй тэмээ ямаа шиг л юм яваад байна



14 comments:

  1. зураг нь өөртэй нь адилхан байгааз? их гоё ном болсон байлээ.

    ReplyDelete
  2. za avsan bol boljdee yvuulna geel ih udlaa zav zai boldoggui
    ene nomiig garsnii daraa manai mongoliin nertei zustei gegddeg heltei amtai heruultei uruultai neg aihtar setguulch BI BOL JIRIIN NEG EMEGTEI CHI BOL TENGERT SUUDALTAI OHIN gej bichsen baisan nadad ih saihan sanagdsan bi ch bas tegej boddogiin ene nairagchiig 10 jil unshij bna uidahgui l baigaamdaa

    ReplyDelete
  3. сэтгүүлч ганчимэг тэгж хэлсэн юм байна тээ...би тэгж таасан юм тэгээд хайж үзсэн чинь яг мөн байна. Энэ сэтгүүлч ойрдоо бас их таалагдаад байгаа... саяхнаас л мэддэг болсийн...

    10 жилийн өмнө би шүлэг уншдаг байлуу? 10 жилийн дараа амьд байвал уншдаг хэвээрээ байна байхаа ямарчиг байсан...

    ReplyDelete
  4. Борхэсийг нь эхэлж уншиж байгаа...гэртээ харих нэг цагийн дотор нэг өгүүллэг л уншиж амжих юм билээ...нухацтай харахгүй бол латин нэр дунд будилаад ккк

    ReplyDelete
  5. 2 sariin 22-nii 2 tsag 22 min-d 2 nom xuleen avsniig 2 nudeeree delgets shirten 2 garaaraa bichij suuna uu. Tsaana chini ebu buur 22 onii 2 sariin 22 nii udur geed bilegsheej bna...
    http://goto-ana.blogspot.com/2010/02/h22222.html

    ReplyDelete
  6. хэхэ тийм байна...
    эбү бид хоёр тоо моог утга учиртай болгох хоббитойгоороо ижилхэн юм байна ккк

    ReplyDelete
  7. ganchmegiin niitleluud yriltslaguud ih goe zarimdaa het ereegui turemgii yum shig hernee ih shavhsan unshuurtai yumnuud bolson baidagiin

    ReplyDelete
  8. haana bilee bi neg udaa comment deer chin Л.Ө -n 10 jiliin omno unshij baisan shulegnii hesgees bichsen baigaa

    ReplyDelete
  9. өчигдөр метронд Борхэс-оо уншцан чухал царайлцан явжийсан чинь нэг шар толгойтой залуу намайг монгол хүн үү этр гэж яриа өдөөд...кирилл үсэгтэй ном хараад тэгж мэдсэн гэнээ...Монголд очиж үзэхийг хүсдэг энээ тэрээ гээл баахан ярив... Метрогоор 10 жил зорчихдоо анх удаагаа л ингэж танилцаж үзэвшд... Даанч би ичингүйрэн балайраад олигтой үг сольж чадаагүйээ худлаа ном руугаа ширтээд хаха. Ядахдаа нэр усаа мэддэг байж гэж харамсав. Би чинь англи нэртэй хүн шүү дээ ккк... Дараагийн ийм тохиолдлыг дахиад 10 жил хүлээх хэрэгтэй байхдаа :р

    ReplyDelete
  10. kkk hurdan neree heleed utsiig n avahgui ee butelgui gedeg n end haaya shar tolgoituudiig harahaar nudend dulaahan goe baidagiin

    ReplyDelete
  11. лондонд удсан уу?

    ReplyDelete
  12. londond udaagui ee dairaad l ongordog baisan ih udahdaa 10 l honoson baihaa harin dairch ongorson londongoor tenesen bol toogoo aldsan goe hot gehdee edinburg-g arail gitsehgui sanagddagiin nadaa

    ReplyDelete
  13. neeree martsnaas chi shuleg ene ter bichdeg yum bish biz

    ReplyDelete
  14. аан. сонирхолтой юмаа

    шүлэг үү...тэмдэглэлийн дэвтэр дээрээ таалагдсан шүлгээ хуулж бичдэг :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...