Ирреалист, иррациаонал, мистик үнэний "Бишүби" туужгэж бичжээ... Юу гэсэн үг юм бол?... Уншиж дуусаад ойлгох байхаа гэж найдан эхлүүлэв...
Хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл... Үгээр ёстой бялхаж бичдэг зохиолч юмаа. Нэгэн зүйлийн утгыг дор хаяж гурав дөрвөн үгээр тайлан илэрхийлж...ялангуяа хүний сэтгэл санааны хувиралыг дүрслэхдээ тун чиг яруу юм... Гайхах, магтах, баярлахдаа "гоё"-оос өөр үг хэрэглэж мэдэхээ байсан мань мэт нь түүний үгийн баялгийг үнэхээр бишрэв, зүйрлэвээс цайны ганц хувцастай ядруу хүүхэн өмсгөл зүүлтээ өдөртөө хэд сольж гангардаг дэгжин бүсгүйд атаархах мэт... Гайхалтай санагдсан нэгэн өгүүлбэрийг ишлээд орхиё:
Хором зуур ой тойнд нь өнгөрсөн амьдрал, улирсан үнэний ором мөр зүрх ёгхийтэл сэргэн сэдэрч, тэр хөндүүр улаан шарх мэт "Өнгөрсөн"-ий улбаа, цуурай цээжин гүнд өчүүхнээ ч эс элэрсэн нь хурцаар мэдэгдэж, хүний дурсамж дурдатгалын мартагнал санагалзлын алаг ширээсний ханзархайгаар Мартахуйн нь нурамнаас Санахуйн нь цог Дурсахуйн сэвшээгээр үлээгдэн шилгээгдэж түүдгийн гал мэт улалзан дүрэлзээд, тэртээ хоцорсон өрөвдөлт нэгэн өдрийн гэгээ сүүдэр шинэхэн барласан номын үсэг мэт нүднээ тодорлоо...Сайхан хүүхнийг дүрсэлсэн хэсэг нь бол ярих юмгүй. Бодит амьдралд энд бичиж зурагласан шиг үзэсгэлэн гоо бүсгүй байдаг болов уу? Кино болгож бүтээлээ гэхэд тоглох жүжигчин лав олдохгүй байхаа гэж бодогдсоон...
Туужийн үйл явдал энгийн. Дундуур нь зохиолч өөрийн амьдралыг үзэх үзэл, Бурхан болоод Тэнгэр, хайр дурлалын тухай бодлоо шигтгэж үлдээсэн нь нилээд гүнзгий утга агуулгатай санагдсаан... Би бол ухаж ойлгож арай л барахгүйм шиг... Тиймэрхүү хэсгүүдийг нь алгасаад алгасаад уншцан...Хятадын эсрэг таагүй бодолтой хүн юм уу гэж бодогдсон. Би өөрөө нэг их онцолж дургүйлхээд байдаггүй хэрнээ уншиж суухдаа дагаад уур хүрч л байлаа...
Номын эхэнд бичсэн тайлбарын утгыг ойлгоогүй хэвээрээ л...Зүүд ба бодит амьдрал хутгалдаад гардаг болохоороо ирреалист? Иррационал гэдэг нь юу юм бүүмэд... алгебрийн хичээл дээр л гардаг хэллэг биш билүү ккк. Мистик гэж нууцлаг гэсэн үг байхаа. Мистик үнэн гэхээрээ юу болохов? "Бишүби" гэдэг нь бүүр сонсоочгүй үг юм. Мунхаг хүнээ гэж нэг иймэрхүү л хэмжээнд тусгаж авах юм даа.
Нэг ийм шүлгийг нь Заяагийн Сонгомол шүлгүүд дээрээс олж авчирав:
Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...
энд нэг хүн их гоё тайлбар бичжээ...
http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task=view&id=529&Itemid=165
Урианхай гуайн бичсэнийг уншиж байгаагүй юм байна.
ReplyDeleteГудамжинд их дайралддаг юм, аавыг минь их санагдуулдаг хүн, урт дээл урт сахал малгай гээд л
их дотно санагдаад байдаг юм.
би ч гэсэн анх удаагаа л уншиж үзлээ. Нэрийг нь уул нь зөндөө сонсож л байсан...яг энэ номыг уншихдаа тэр Урианхай гуай биш өөр шинэ залуу зохиолч бичсэн юм шиг санагдаад байсан. Юунаас тэгж бодсийм бол мэдэхгүй...
ReplyDeleteUrianhai guai chini tasarhai sh dee. Urt udaan naslaasai. Naad nomiig chini unshih yumsaan. Bishubi ni Bishuu Bi (Bi Bishuu?) yum bolov uu uneheer mistik yumuaa ;)
ReplyDeleteUneheer gun setgegch shuu.
харин тиймээ...
ReplyDeleteУрианхай гуайн насан дээр очихоороо бичсэнийг нь ойлгоход арай дөхөм болохын болуу?
гоё ном бэлэглэсэн хүндээ баярлалаа гээд хавчуулчий нээрээ :р
уншмаар санагдтал бичжээ, өөрөө нээх мундаг ч юм шиг хөгшин хүний ном хуучинсаг санагдаад, залуу хүмүүс нь хэт богино өгүүлэг бичээд байх шиг санагдаад гоё тууж унших гээд сонголт хийж мэдэхгүй байсын, уншнаа
ReplyDeleteнадаа хүн бэлэглэхгүйм байхдаа :D
Урианхай гуай мундаг хүн дээ
ReplyDeleteаахан... мундаг хүний номыг дэндүү хайнга уншаад өнгөрсөн шиг санагдаад явчихлаа... сүүлд цаг нь ирэхээр дахиж уншнаа
ReplyDeleteУнших гэхээр жаахан халгаад, нэг л түгшүүр төрөөд байдаг юм. Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй. Бодвол тэр мундаг, айхтар сэтгэж бичдэг хүний ухаанаас гарсан бүтээлийг ойлгохгүй байхдаа гэж өөрийгөө басамжилсан бодол минь дийлээд байдаг байх. Хамгийн сүүлийн тэр тайлбар үнэхээр гоё болжээ. Унших юмсан гэсэн хүслийг минь өөрийн эрхгүй төрүүлж байна.
ReplyDeleteНэг л блого хөтлөөд, чадлаараа бичээд байгаа хэрнээ бид үнэхээр үгийн баялаг гэж юмгүй болсон хүмүүс юм билээ. Хэдхэн үгэндээ эргэлдсэн.
За ямар ч байсан унших хэрэгтэй юм байна. Нэрийн өдрөөрөө өөртөө бэлэглэнээ ккк
тэгээрэй Навчаа...
ReplyDeleteби одоо харин Мастер Маргарита хоёрыг унших гэснээ өмнөх тайлбарыг нь хараад шантрааск... тэхдээ уншнаа...
secretwish-ээ чамд ямар санагдахын мэдэхгүй ч хуучинсаг гэсэн бодол лав төрөхгүй ээ...би залуу зохиолч гэж бодоод байсан шдээ Урианхай гуайг гэж мэдэхгүй л...
ReplyDeleteurianhai zohiolchiin dotood shataltiin hodolguurees ehleed unshsaan unshsan manai ueiinhenii mongol hel ih darjin boltsiishdee urianhai, bavuugiin lkhagavsuren geed yg mongol ulamjlalt ugeer shine ueiin zohioliig zodoj bichdeg humuus bas bainaa bna ooriin gesen neg uzel sanaa buteej yvaa hun l dee er n bol, nadad bol saihan gegeersen buural sanagddagiin hun uhaan suugaad irheer neg asuultad ydaj 3 ynzaar hariuldag boldogiin gesen nogoo Г.А bolhoor 30 garsan nasand buh asuultad neg l oguulbereer hariuldag bolno gej bas bicheed baigaa ali alin sonin l yum tiimee ene zaluu hogshin 2 hunii uzel sanaa ih oor yum shig hernee sain unshaad uzheer ih adil yum olon garaad baigaamdaa esvel bi tegej haraad baig ch yumuu za za er medehguim daa ene talaar bichene gevel heterhii ih yum boloh baih zugeer yrival hamaagui deer haritsuulaad jishee avaad zadlaad esreg talaas n haraad yriltsval iluu goe iluu oilgogdoh ch baih ter ehnii ugnuudiig bol zohiolch ooroo l yu bodoj bichsen teruugeer n tailah baih ooroor bol hun burees ynz buriin sanaa gariishdee tiim bizdee
ReplyDeleteнадад ч бас Г.А.тай төстэй ч юм шиг харьцуулмаар бодол төрсөн... угаасаа би хавь ойрд өөр зохиол ном уншаагүй болоод тэр ч байж магадгүй...
ReplyDeleteсүүлийн үед амны уншлага шиг л Г.А. гээд байгаа болохоороо бөөсний онигоо шиг болчих байх гэж бодоод бичээгүймаа ккк
бичих нэг өөр ярих нэг өөр шүү
сүүлд ярилцая л даа тэхдээ би ч сонсоол таарах байх дөө :р
tiimee bichih neg oor yrih neg oor bi bol barag yrihaasaa iluu bchdegiishdee gehdee zovhon harandaagaar devter deer bichdegiin yagaad tegdegee medehguiee zugeer l tegeed surtsiimoo ih olon jil odriin temdeglel hotolson bolood tegdeg baij magadgui ee odor bur bish ch gesen temdeglelee bicheed l baidagiin ih tenegee tegej baigaad bi chin
ReplyDeleteхэхэ гоё л зуршил байна шдээ
ReplyDeleteбичас тэмдэглэл хөтөлдөг байсан сүүлдээ нэг хэсэг орхисон одоо энэ блог зарим талаар өдрийн тэмдэглэл орлоод байгаам шиг... ер нь бичих хэрэгцээ бүүр дотроос ундраад байдгийгээ саяхнаас мэдсэн
үргэлж гараар бичдэг бол бичгийн хэлбэр сайтай байхдаа ккк би ч гар эвлэхээ байцан
өөрийн дүр түрхээ сайн барьж чадсан л буурай гэж санадаг шд
ReplyDeletebaidag l negen soulmate 2 uulzval tsaas bal avaad ochihgui yu, hoyulaa yarihaasaa bichih durtai gejeenshd kkk
ReplyDeleteккк би ч 5 үг бичээл гар чилээд барахгүй байхаа
ReplyDeletekkk ter n ch yu yum be zugeer bi chin bol ugaasaa sursan surguuli nomoor maruuhan hun bolhoor ooriigoo jaahan hogjuulj yvah gej l hicheedeg yumoo yrihaa huruul bas heden tsagaar ch hamaagui yriad suuchiishdee teguul bas
ReplyDeleteSma B l 1 en ta 2 rt amjilt husyeee
ReplyDeleteyund? kkk
ReplyDeletehave a nice weekend! blue :)