15.12.09

Зурвас тэмдэглэл...Герман ♪

Хар багын мөрөөдөл маань...Хальт хэлийг нь сурч байсан юм гэсэндээ цаанаа л дотно... Миний очиж үзсэн анхны европ орчин...









Ratingen

Дюсселдорфийн ойролцоох жижиг хот. Энд утсаа тестлэдэг байсийн. Удаан хугацаагаар байрласан болохоор  оршин тогтноход зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг сайн цуглуулсан. Атуусны дугаар, явах чиглэл, цагийн хуваарь, зоосон мөнгөөр ажилладаг laundry цэг, Еspirit-ийн хямдралын агуулах, үнэ хямд, өрөөндөө интернэттэй мотел гэх мэт...Юм хум үзэж сонирхох гэвэл дор хаяж Дюсселдорф явдаг байсан.



Энэ Дюсселдорфын Rhein Tower. Тойруулсан жижиг гэрлүүд нь цагийн зүү юм гэсэн. Яаж уншдаг гэлээ мартаж....Сүүлд тэнд хэд хоносон тухай вол энд бичиж үлдээсэн байгаа...

Köln

Нэг вийкэндээр шурдхийгээд богооноор яваад Көлн орсын.  Нээх салхитай өдөр байв, зурган дээр дандаа арслан шиг гарцан хаха...салхинд хэдэн сагсгар үс нь хийсээд...Көлн Дом руу авирах гэж өвдгөөр хатгуулаад үхэнгээ алдсан. Цаг билүү хоёр цаг ч билүү тасралтгүй шатаар өгсөөд...орой дээрээс нь хотыг харах харин кайфтайм байлээ...



Berlin

Машаан рентлэж аваад Берлин рүү гараад давхицан. Манай ажлын хоёр залуу autobahn-аар 200км/цаг давуулж сүнгэнэсэн гэсэн. Би арын суудалд мэдсэн ч юмгүй дугжирч явлөө. Ер нь би машаанд суухаараа илбэдүүлсэн мэт нам унтдаг авьяастай. Очоод Рейхстаг, Бранденбүргийн хаалга, хоёр германыг зааглаж байсан хана гэх мэт цөөн хэдэн газруудаар дайрч патиар татуулаад буцаал гараад шидцэн. Берлины ханан дээр миний үлдээсэн ул мөр ккк.



Frankfurt airport

Хотруу нь орж үзээгүй, онгоцны буудал дээр 7,8 цаг хүлээж суусан юм. Тэгж байхдаа "Уучлаарай, би чамд хайртай" гэдэг со драам үзээд, асгартал уйлаад...амьтны нүд болсон. Тэгсэн дараа нь  босоод явахдаа нөүтбүүкээ үүргэвчтэй нь мартаж яваад, эргээд хайж манараад, цагдаа цэрэг болж гүйгээд, бас айсандаа уйлаад... хаха. нээх бүтэлгүй ээ...сууж байсан байрандаа буцаад очсон тэр чигтээ байж л байдаг байхгүй юу. Тэнэг хүнийг аз түшдэгийм шиг байлээ...

Amsterdam

Ратингенд байхдаа нэг өдөр нь Недерланд руу явсын. Явсаар байтал 4,5 цаг болоод хамаг үзвэр, музей нь хаачихсан байсан. Rembrandt-ийн амьдарч байсан байшинг л чүү чамай амжиж үзсэн. Тэгээд нэгэн кафед ортол хэдэн хүмүүс монголоор ярьж байхыг сонсдын... Очоод мэндлэхүү, дуугай өнгөрөхүү гээд эргэлзэж эргүүтсээр байгаад өнгөрсөн. Уул нь сонин шд тээ, хаа хол тэр газар нутаг нэгтэнтэйгээ тааралдана гэдэг чинь. Тэхдээ бас намайг юу гэж бодохын билээ гээд нөгөө муу цэвэр ичимхий зандаа хүлэгдээд яаж ч чадаагүймаа.




Амстердам зөндөө олон гүүртэй, их гоё хот байлээ. Кофешоп гэсэн бичигтэй газар зөндөө. Хар тамхи хольсон брауни зардагийн гэж надаа хамт явсан хүн хэлж өгсөн. Үнэн эсэхийг бүүмэд. Секс музей бас үзсийм байна. Иймэрхүү тоортнууд л санаанд үлджээ. Ер нь их сонирхолтой музей байсаан гэж ккк.





Алдарт салхин тээрэмтэй тосгоныг нь хайгаад хайгаад олдгүй. Оргүй байснаас гэж замд таарсан нэг тээрэмний дэргэд зургаа даруулж аваад буцаж байсан даа...

9 comments:

  1. whahaha
    yun goyo bichdegiimbedee
    Kino uzeed uilaad biahdaa yahavdee
    chi mini unen emegteileg hun shuu

    Lolli

    ReplyDelete
  2. үзээд уйлсан болохоороо тэгж сайн санаж байхгүй юу...

    тэхдээ уйлах чинь гоо сайханд нэмэртэй байдгиймаа...стресс тайлна...

    олон талын ач холбогдолтойшд

    ReplyDelete
  3. хэ хэ чи тэгээд тэр браунаас нь идэж үзэхгүй яасын бэ, сонин шдээ. надад нэг хүн тэндээс авчирсан тамхинаасаа өгснийг нь татаж үзэлгүй байсаар хүмүүжилдээ дийлдээд хаячихсан гэжуугаа хэдэн жилийн өмнө.... эргээд бодохоор гүй ганц удаа татаад үзчихгүй үхвэл гэж дээ гэж боддын шд /мэдээж тэнд зөвшөөрөгдсөн хэмжээнд ороогдсон л тамхи байсан/ ха ха ха ха ха

    ReplyDelete
  4. гүйээ би ч санаа байсан л даа. Даанч хамт явсан хоёр айгаад... дээхнэ манай ангийн "дэгдээхэй" хочит (хэн гэдгийг нь мэджаагааз?) хүүхэд татаж үзсэнээ гайхуулаад би боломж олдвол үзэхийсан гэж бодоол байсийм...

    тэхдээ со-д их хатуу л даа хууль нь. Гадаадад хэрэглэсэн ч бай, илэрвэл шууд гавлуулна... Эндээс бүрмөсөн явахлээрээ л оролдож үзэхээс ккк

    ReplyDelete
  5. Yagaad Berlinii hanan deer yum bicheed baina ain!
    kkk

    ReplyDelete
  6. ккк угаасаа тэнд хүмүүс майр их юм бичиж үлдээдийн байлээ. Надаа даанч палмаастр олдоогүймлд... Миний энэ бичсэн бол тэр үед орж байсан цасанд л арилцан байх дөө

    ReplyDelete
  7. aylah gej saihaan saihan holland goeoo ter salhin term n zaan gol geed amsterdamaas baruun hoish baisan baihaa oirhon baisan sanagdaj bna bi tour busaar yvsan bolhoor sain sanahgui bna germand bol bas chamrhuu ongotsnii buudal deer heden udaa honohoo shahaj baisan chi daraagiin aylaldaa scotlandiig zaaval oruulahiig bodooroi unen goedoo bolvol 7,8,9,10, sariin ali negd n

    ReplyDelete
  8. bi odoo koread bna baga saga aylaj l bna sorogsan, gagae bich bas zarim sazraar yvsaan yahavdee tiimch ih setgel hodolhoor yum taaraagui gehdee zugeeree

    ReplyDelete
  9. баярлалаа...Шотландын юүбктэй харцуулыг харж баяснаа ккк

    би эндээс буцахаасаа өмнө богооноор л нэг явмаар байгаан...зав гаргаж байгаад нэг КТХдэж үзнээ ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...