Завтай байгаа дээрээ дахиад нэг бичлэг бантагнуулчий. Бантан чинь ер нь алтан медальтай хоолшд яадын тээ...







Өнөөдөр эндхийн хүүхдүүд их сургуулийн элсэлтийн шалгалтаа өгч байгаа. Монголжсон орос (орос л байхдаа эсперанто ч юм болуу) хэлээр бол конкурс гэдэг дээ. Бидний багад конкурс гэхээр ингэж орон даяар нэг өдөр нийтээрээ өгдөг байгаагүйм. Орохыг хүссэн сургууль дээрээ очоод өгдөг байсийм. Би хоёр удаа өгсөн, нэг нь УБ коллеж дээр. Тэхэд УБ коллеж нээгдээд удаагүй байр савгүй байсийм болуу МУИСын байранд шалгалтаа авчийсан. Эгч овоо дээгүүр жагсаад 4 жил үнэгүй сурах эрх мэрх аваад цээжинд урам гэдэг амтагджийлаа. Дараа нь харилцаанд өгсөн, нэг өдөржингийн юм болжийсон санагдана, үдийн завсарлагаар хүүхдүүд өлсөөд хоол хайж гүйлдээд, би болохоор Бакасс гэдэг битмийнээс ганц шил уугаал огт өлсөөгүймдэг. Шалгалт гэж догдлоод тэрүү эсвэл Бакасс тийм өег байдгиймуу бүүмэд. Сүүлд нь дүнгээ харах гэж ээж аав бид 3 МУИС орчоод харих замдаа тэмдэглий гэсэн чинь ямар ч мөнгөгүй гараад ирцэн, тэгээд хамаг мөнгөө шавхжаагаад ширхэг 24ийн чихэр авч иджийсийн. Улаан малгайттай чихэр гэдэг нь байсан байхаа, цаасыг нь би хайчлаад тэмдэглэлийн дэвтэр дээрээ наацан доор нь "1996 оны 5 сар. Нийгмийн шалгалтын дараа" гээд бичцэн байлээ.



Манай гэрийн тэнд дугуй үнэгүй прокатладаг газар нээгдээд. Эртээд харихдаа авч унаваа. Тэгсэн эртний дурсамж сэдрээд хэхэ. Анх дугуй унаж сурах гэж 80 юм болдог байжүлээ. Унаал... хашрахгүй дахиж босож ирж унаал...Нэг удаа уруу газар тормосгүй өнхрөөд ганц сайхан онхолдож аваад гуяныхаа дотор талд үхрийн шагайны хэрийн бондгортой хэдэн сар болж байв. Тэрний дараанаас овоо сурсан шиг байгаан. Дугуйг бодохоор бас их армаанчиг дурсамжууд хөвөрнөө...Оюутан байхад найз хөвгүүнийхээ ард сундалдчаад л нуруунд нь нүүрээ наагаад хорвоогийн хязгаар хүртэл энэ чигтээ явах сан гэсэн мэтийн бодолд автаал гоё байдаг сан...



Ажлаасаа өөр газар 4 хоног сургалтанд суулаа. Хаашаа л харнав толь болсон барилга нь их таалагдлаа. Толинд тусах дүрсээ аятайхан болгох гээд цээжээ тэнийлгэж гэдсээ татаж их гоё алхаж сурах шиг боллоо шүү ер нь ккк. Аа бас өглөө үүдэнд кофе зардаг залуу их таалагдлаа. Өтгөн, урт, доошоо унжсан сормуустай(би ийм сормуусанд дуртайм байлээ) нэг тийм дажгүй залуу. Намайг хараад л шууд "чихэргүй хар американо, өтгөнөөр" гээд цээжилчихсэн нээх хөөрхөөн...Ердийнхөөс 5 минут эрт гарч явах ч бас яггүйм гэдгийг мэдрэв. Өглөөний 5 минут...ажил тарахын өмнөх 5 минут...адилхан л хугацаа хэрнээ асар ондоо юм шиг санагдахын...Нүд ирмэхийн зуурт л он сар урсаад байгаам шиг хэрнээ хэн нэгнийг үгүйлсэн сэтгэлд өдөр хоног явж өгөхгүй байгаа ч юм шиг...Нэг л хүний дотор хэдэн ч янзын цаг тус тусдаа цохилж байдгийм дээ...



Айхтар ханиад дэлгэрээд л ... шуугилдаад л...Зарим хүн хажууд нь ханиахад хүртэл цэрвээд л сүйд болохын. Аминдаа яасан ч хайртайм дээ гэмээр. Мэдээж би ч гэсэн өвдмөөргүй л байна, тэхдээ туслаа гэхэд тийм амар үхчихгүй шд, үхлээ ч гэсэн айгаад харамсаад байх юм алга. Хорвоогийн тоосыг хөдөлгөх хоногийн тоо гүйцээм байлгүй л ...Гагцхүү үр зулзагаа түрүүлээд алдчихвий гэдгээс л голоо тасартал..өрөө сэмэртэл айж байна...Саяхан нэг жүжигчний 7 настай хүү нь тэр ханиадыг тусаад яах ийхийн зуурдгүй өөд болчлоо. Сэтгэл өвдөөд хэцүү байлаа...төсөөлж бодоход ч аймшигтай...түй түй...

Би иймэрхүү латино дуунуудад бас дуртай...3 дуу байгаа сонсож биеээ сэгсрээрэй ккк

11 комент:

tuultuul said...

hi chinii blogiig bnga unshdag chinii bichleguud uneheer taalagddag shu

Single_Leaf said...

Би яаж ч хичээгээд, зүтгээд дугуй унаж сураагүйм даг. ккк ёстой л навчийг дугуй унуулж сургах гэж өнөө цагийнхаар бол төсөл хэрэгжсийм даг. ккк бүтээгүй ээ. Хөгжилтэй дурсамж.
Их сургуулийн шалгалтыг бас л 2 газар өгсөн нэг нь МУИС нөгөө нь Отгонтэнгэр. ккк Отгонтэнгэрт бас овоо дээгүүр жагсаж орж байсым байна. ккк
Зүрх сэтгэлийнхээ цагийг, зүүд нойрныхоо цагийг, зүгээр л амьдралын цагийг, зүйл бүрийн мэдрэмжийнхээ цагийг гээд л бүх цагаа тохируулж болдог бол ч...

Hilde said...

МУИС-н элсэлтийн шалгалтын үеэр би шалгалтын хуваарийг өмнөх өдөр нь лахин нягтлан хараагүйн улмаас нийгэм өгнө гэж ирээд орос хэл өгчихөж билээ хэ хэ хэ. Тэгээд тэнцчихээд байхад чинь ээж маань хайнга, оролдлогогүйг минь дуудаад дараагийн хэдэн ч жилийн жишээ болов доо :)

Anonymous said...

Ёоё тэр шалгалтын үеийг бодохоор цээж хөндүүрлэдэг. Аймаар дарамттай байж билээ,
Ядаж байхад муугаа мэдэхгүй 3 газар өгч байсань муугаа мэдээд тэр юм бооловуу хахаха
Тест энэ тэр бөглөөд ч байлуу ёоёоё

Лолли

ЗОРИГТ8 said...

бантаан би хаана байдйин..УБт биш тээ

soulmate said...

манай ангийхан чинь ихэнх нь СЭЗ коллеж, МУИС-ын эдийн засаг, анагаах гурваар л өгцгөөсөн байх шүү... би бараг ганцаараа сондгойроод харилцаанд явжийсан... ангийхныхаа шалгалтын дүнг хамт очиж хараал...чам дээр очоод ч байлуу яалаа...Лолли минь...

soulmate said...

tuulaa tnx...orj irj baigaarai :)

Hilde kkk eej nar ch tegne l dee tegne

Zorigtoo...chamaig haana baidgiig manai altan medalitai bantan helj uguh baihaa gej naidjiina

элийсофер said...

softly and n1ce

Jamba said...

Би бас тэр Улаанбаатар коллэжд өгч билээ. Бас ТИС-н нэфтийн инжэнэрийн ангид өгсөөн. Юмыг яаж мэдэх үү гээд анагаахд өгөөд арай л гэж орсон.

Дугуй унахын хувьд энд ирээд л унаж сурсан даа хөөрхий. Хүүхэд хөгшдийн доог болж гүййцсээн. Дараа нь үр хүүүхдүүдээ л эртхэн юм хум хийж сургах хэрэгтэйн бна гэж ойлгов.

Охины цэцэрлэгт дахиа л нөгөө ханиад гарсан байхын... Би ч бас чиний адил байнгын сэтгэл зовоостой сууж бна даа.

soulmate said...

миний өөдөөс харж суудаг хүн нөгөөхийг чинь туссан гэсэн. Би ер нь дархлаатай болчоо юм болуу гэж бодоод байдаг болчлоо...

Jamba said...

хэхэ, би бас тэгж бодоод байгаа. охины цэцэрлэгт ханиад өмнө нь гарах үед манайхан бүгд ханиад хүрээд хамар ам бөглөчих гээд байж билээ. Халуураагүй болохоор нь л эмнэлэгт үзүлээгүй болохоос.

Post a Comment