30.11.09

Даваа гариг

Өөрийн мэдэлгүй сэрүүлгээ дарж унтсаар байгаад хоцронгоо алдав. Бажга харайгаал гараад гүйсэн, тэрүүхэн хооронд бахардах гэжийнаа ёоох. Хөргөгчнөөс 2 алим, 3 мандарин цүнхэндээ чихэж аваад гарсиймсан, ажил дээрээ ирээд харсан нэг, нэг дутаж байхийн...хайран юм гүйж байхад цүнхнээс уначдийн байхдаа...


Ажил дээр ганц нийлдэг охин маань өөрийнхөө хийсэн жигнэмэгийг аваад ирчиж. Нарийн боовны дамжаанд яваад сар гаран болж байгаан. Яваандаа талхны дэлгүүртэй болно гээд. Би ч бас оролдож үзмээр л байна... тэхдээ дулаарахаар л юу юм гэхээс одоогоор бол ичээндээ нуугдсан баавгай шиг л амьтан байна...Идэж байснаа гэнэт санаад авсан байдал... Нээх гоё өнцөг мөнцгөөс зураг авч сурах юмсан...



Өчигдөр ёолкоо зассан. Жоохон эрт л юм, тэхдээ яадын... Бага байхад ээж аав хоёрыг ёолкоо хурдан засъя л даа гээд гуйдаг байж билээ.

Компүүтэр дээрээ бас нэг ийм ёолк ацраад хийцэн. Эндээс татаж авч болно.




"500 Days of Summer" гэдэг кино үзэв. Дурласан хүний нүдээр ертөнц ямар харагддагийг их хөөрхөн дүрсэлсэн байлээ... Заавал учрах ёстой хүмүүс гэж байдаггүй, бүх юм санаандгүй тохиодог, гагцхүү өөртөө ирсэн chance-ийг барьж авах л чухал...миний бодолтой санаа нийлж байсан... Дуунууд нь их дажгүй, хөнгөхөн хэрнээ хээнцэр аялгуу гэхиймуу... Одоо явж байгаа франц дуу таалагдаад. Хайж үзсэн чинь нөгөө алдартай Карла Бруни байдаг гэжийшд ккк.

24 comments:

  1. нээрээ энэ киног үзнэ гэжийгаад мартсан байшд, нэг торрент олоод татаад эхлүүлчлээ. сануулсанд тнх хэхэ

    ReplyDelete
  2. 11 сарын сүүлчийн өдөр юм байнашдээ...

    ReplyDelete
  3. hi. Shine 7 honog , shine sariin mend .Bambaluush yamar tom ondor bolsiin be? eolknoosoo ondor bolje.kk

    ReplyDelete
  4. ккк харин тэхх.

    хойтон жил энд байхгүйм чинь гэж бодоод жижигхэн мод авсын...

    үнсий найзаа...чамайг санаж байна шүү...

    ReplyDelete
  5. Hi найз аа,
    даваа гаригийн эхлэл адилхан байх чинь. хэхэхэ сэрүүлгээ дарсаар байгаад хоцрохоо шахсан.
    Кану үзсэн. Таалагдсан.

    ReplyDelete
  6. Залуугийн хувьд Summer анхных нь бүсгүй, зун шиг л халуухан, хурц бас богинохон...

    Удаах нь Autumn, дурлалын амт нялуун бас гашуун байдгийг мэддэг болсон болохоор арай ухаалаг, хэрсүү relationship болох боловуу...

    гэж будаа халбагадах зуураа гүн ухаандав :-D

    ReplyDelete
  7. хэ хэ танайх чинь ямар эрт модоо засаа вэ? найз нь ганцаараа санаа байвч сачий нь хүрэхгүйм даа Бамбууштайгаа барьцалдаад бас модоо засмаар санагдчихлаа :)

    ReplyDelete
  8. орой гэрлийг нь асаачаад харж суухад гоё байдаг болохоор яараад засчихсаан...

    танай наана чинь бол нүсэр ёолк засдаг байлгүй дээ...манай энэ ч хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг л даа ккк

    ReplyDelete
  9. Даваа гариг бүүр үргэлж л өглөө босмооргүй сэрүүлгээ байн байн унтраадаг даа, урд 2 өдөр нь орой унтаж орой сэрээд л бүтэнсайны орой нойр хүрэхгүй өглөө босмооргүй нэг ийм л юм болдымдаа кккк.
    гэртээ нэг бижкэн ёлк засчихымсан, харж баясаж байхымсан

    ReplyDelete
  10. osh ene guzee gar 2 chiniihiiimuu.yamaar mair buduuurtsiimpee

    ReplyDelete
  11. К хэзээ намайг туранхай байхыг харцын

    би угийн л ийм шд...

    унаган мах гсн ккк

    ReplyDelete
  12. Chinii bambaruushiig l bayarluulj baival, tom jijig bol yaahavdee :).

    ReplyDelete
  13. өөө за уучлаарай
    1.би яаааг энэ хараал идсэн ёоолкыг компүүтэр дээрээ тавьчаад суужийна
    2.би яаааг тэр хараал идсэн киног бүтэнсайнд ч билүү үзээд ихэд таашаасымдаг.
    3.би яаааг энэ кекс шиг гэээ тэнэгтээшшшшшш:P

    ReplyDelete
  14. хараал идсэн фэйсбүүк чинь амь орснуу :Р

    ReplyDelete
  15. хараал идсэн нүүрнийном ороогүйээ ёстоо новш юмаа :(

    ReplyDelete
  16. эээ аасан өөлхөн булцгал гал вэээ хэхэхэ
    би бодддын эмэгтэй хүн шиг элдвийн хоол хийж сурахсаан гэж, даанч дургүй болохоор худлаа л даа ккк, кекс хийгч аваад 2 л удаа кекс хийсэн :(
    өөртөө ирсэн чансыг шүүрээл аваад байвал гоёоо...

    ReplyDelete
  17. Iim cake bval neg untsug muntsug xarjiigaad darj uzxiinsen. xaxa.

    Xairan alim...

    Zun chini 500 udurtei biluu gej gun uxaantav gesen. Ene neg l uur garigiin amidral bna shuu...

    ReplyDelete
  18. хэхэ нууцханаа
    тэхдээ би талх баригч аваад талх бариад байгаа. миний хийж байгаа юм нь гурил, сүү, дорожжоо хэмжиж хийгээл болоо л доо. Орой дараад орхичихоор өглөө сэрэхэд шинэхэн талхны үнэр тархаад гоё :D

    ReplyDelete
  19. Жамбаа яг наад үгийг чинь энд нэг хүн хэлсээ ккк. Ямар ч адилхан сэтгэдгийнб :р

    Нууц задлахад зуны 500 хоног биш ЗУН гэдэг нэртэй бүсгүйтэй холбоотой 500 өдөр байхгүй юу даа... Дурлал эхлээд, өрнөөд, уйдаад, унтрахад яг 500 хоног болдог юм байлгүй...

    ReplyDelete
  20. Unshix gesen zalxuu xureed bnaa, yasan ch olon seegi ve. France, Espaniol suruul neeren goyo ch yumuu.

    ReplyDelete
  21. Ingexed chinii ene setgegdliin tsag neg l bishee, Chinii blog ali ulsad yavaad bgaag xeleed uguush...

    Dec 2nd, 15:30-d oruulj bxad Dec 1st, 21:30 gene uu... 18 tsagaar zuruud bna gedeg chini -4.00 GMT?

    ReplyDelete
  22. кк би өөрөө ч мэдкүү байна

    гэхдээ нэг талаар өөрийн оршин суугаа байрлалаа булан дарагдуулах нэг таагчиг гэж авч үзэж болохын...

    энд гэдэг нь блог дээр бишаа...

    ReplyDelete
  23. За байз энэ ёолкны модны яг ийм зургийг хаана харлаа.Өөр газар харсан санагдахын.

    ReplyDelete
  24. би вимод оруулжийсныг л хараа биз жаагий ккк

    гэснээс блогд минь тавтай морил, чамд зааж өгнө дөө гэж бодоол амжихгүй явсийн

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...