23.11.09

Сайн орчуулга...уншихад ч урамтайн :-)

Ингэж бодогдуулсан хоёр бүтээлтэй танилцая.



1. "Зуун жилийн ганцаардал" (Габриэль Гарсиа Маркес)



Анх энэ номны тухай сонсоод, нобелийн шагнал авсан гэхээр нь мань мэт нь уншаад ойлгох болуу гэж эмээж байсан чинь. Энгийн үгээр бичигдсэн, асар сонирхолтой, олон ангит кино шиг үйл явдал нь уйдах завгүй өрнөөд л байдаг ном байлээ. Цаад далд  санааг нь ухаж ойлгох ухаан дутсан байж мэдэх ч...өнгөц уншаад өнгөрсөн надад ч их сургаалтай, бас их эрч хүч бэлэглэсэн зохиол байлаа.

Уншиж байхдаа, Монгол хэлний үгийн сан үнэхээр баялаг шүү гэж бахархав. (Хэдэн ханзнаас нийлж бүтсэн үгийг монгол ганц үгээр шууд орчуулж болохгүй болчихоороо монгол хэл үгийн нөөц муутай гэж өөчилдөгтэй би санал нийлдгүйм, хэрэглэхээ мартсан болохоос агуу баян шдээ уул нь) Үгийн сонголт сайтай, зүйрлэл, дүрслэл нь ойлгомжтой, давтаж нуршаагүй,  донжийг нь олоод хооронд нь хоршуулсан байдал гэх мэт нь...үнэхээр чадварлаг орчуулжээ гэж санагдсан.  Номоо гэртээ орхичиж, харчаад хэн гэдэг хүн орчуулсныг нь бичнээ.

2. "Их улс төр дахь sex" (Ирина Хакамада)



Орос школьтон
гэдэг сайт дээр тавигдаж байгааг нь санаандгүй олж уншсан юм. Гарчиг дээрээ секс гэсэн нь шууд утгаараа биш шүү, дашрамд дурдахад. Кремлийн амьдрал, албан тушаалын төлөө амь өрсөн үзэлцэж байгаа нь үнэн сонирхолтой бичигдсэн. Одоогоор уншиж дуусаагүй байгаа ч Ирина Хакамадагийн фэн болчиж магадгүй санагдаад байгаа.
Уг номыг монгол хэлрүү орчуулаад ном болгож гаргасан гэсэн, тэгээд их муу модон болсон гэлцэх юм (дам сонсоход) Харин энэ сайт дээр тавигдаж байгаа нь лав их сайн орчуулсан санагдаад байгаа. Номны өнгө аяс бүхэлдээ бага зэрэг ёжилсон, орчуулагч ч мөн түүнийг нь илэрхийлж чадаад байгаа нь гайхалтай. Уншихад ойлгомжтой, орчуулгынх гэж бараг мэдрэгдэхгүй...
Орчуулсан Ё.Одончимэг гэсэн байна.


P.S. Бичигдсэн ориг хэлээр нь уншиж ойлгоод өү энэ орчуулга даж болжээ гэж дүгнэх хэмжээний мундаг бишийм даа даанч. Гэхдээ жирийн уншигчийн нүдээр харахад дээрх хоёр бүтээл сайн орчуулагчийн гараар орж түмний хүртээл болж байгаа нь тун азтай.



P.S. "Зуун жилийн ганцаардал" энэ номыг би их адал явдалтай олж авсан юм. Нэгэн хөөрхөн онлайн найз маань надад үүнийг бэлэглэсийн. Тэр өөрөө хол байдаг тул монголд байдаг өөр  нэг найздаа захиад. Тэр найз нь монголоос ирчээд чимдаанаа таксинд мартаж буугаад. Чимдаан дотор байсан ном маань жинхэнээсээ "зуун жилийн ганцаардал"ын замаар эргэлт буцалтгүй орсон байх. Монгол хэлтэй хүнтэй таартлаа л... Нөгөө найзын найз маань монголд буцсан хойноо дахиад авч өгч явуулсаныг нь би бүрэн бүтэн, эсэн мэнд хүлээн аваад метро хэмээх уншлагын танхимд бүтэн сар шахуу амтархан уншиж дуусгасан түүхтэй болой...

22 comments:

  1. Зуун жилийн ганцаардлыг уншиж байгаад орхичихсон. Тэр үе нь ном унших тохиромжтой цаг байгаагүй ч юм уу.. цаашаагаа нэг л уншигдаж өгөхгүй байсан.
    Ирина Хакамадаг сая уншаад дуусчихлаа. Гйхалтай сайн гэхгүй ч нүдэнд налдацтай, энгийн ойлгомжтой сайн болж гэж бодлоо. Эх хэлээр нь уншиж чаддаг бол ч мундаг харьцуулахгүй юу тээ. кккк.

    ReplyDelete
  2. Достаевскийн хоёр номыг "хялбарчилсан" найруулгатай, "ярвигжуулсан" орчуулгатай уншсаны дараахан энэ хоёрыг уншсан болоод тэрүү ... хамаагүй амархан уншигдаад...би бүүр баярласан гээч ккк

    ReplyDelete
  3. Нэг хүн

    Чиний амьдралын өнөөдөр өнгөрсөн 5 жилд уншсан номтой чинь ихээ хамааралтай гэсийшд...

    Харин өнгөрсөн 5 жилд нь одинийг ч гарчиглаагүй хүн юугаараа яаж амьдаржийгаам болооо гээд толгойгоо илээд л өнгөрсийшд...

    жигүүр

    ReplyDelete
  4. 100-н ганцаардал гэдэг номноос чинь өөртөө нэгийг монгол хэлний багшдаа нэгийг авнадаа гэсэн төлөвлөгөөтэй амьдарч ыайнадаа.
    Авчаад уншина гэдэг томоохон ярвигтай төсөл байнааа бас байна.

    Lolli

    PS: Yaj nomtoi sain hun bolnodoo
    Mnaia gert minii unshsan nomnoos unshaagui ni olon biagaam shigee

    ReplyDelete
  5. Лоллид бяцхан тип:


    уншиж байхдаа ургийн бичгэрхүү юм хөтлөөд явахгүй бол бүгд ижилхэн нэртэй болохоор хооронд нь будилаад юүвлээ энэ хэний хүүхэд билээ гээд уймраад байсан шүү би...

    ReplyDelete
  6. Лоллидоо PS: асуултын хариуг мундаг хүмүүст уламжилж хариуг нь авч өгьеээ...минийхээр бол чи номтой номгүй САЙН хүн шөө :-)

    ReplyDelete
  7. Буандэгийнхний тухай ном би бас бэлгэнд авсан.. Тэднийхний нэр ч ёстой эвгүйм билээ шүү бүгд ижил нэртэймүү хашаа ийн :-)
    Уншиж эхлээд за тухтай уншина даа гээд түр хойш нь тавьсан. Орчуулга бол супер санагдсан. Авдаан гэдэг билүү хэн билээ нэг нэр нь сонсож байсан хүний орчуулга байсан.

    ReplyDelete
  8. Би 100 жилийн ганцаардлыг орос, монгол, англи хэл дээр уншина гэж бодож байгаа. Уржигдархан Ж.Пүрэв гуайн Хадан цохио доргилоо гэдэг эмгэнэлт түүхэн роман уншиж дууссан.Хувьсгалын үеийн хэлмэгдлийн тухай гардаг.Чи сонирхоод үзээрэй.Бас Хүрэлсүх гээд ТИС-ийн физикийн багшийн бичсэн Бүх зүйлийн онол буюу Бурхны физик гээд ном гарсан байгаа.Оюуны эрин үеийн талаар маш сонирхолтой, өөр өнцгөөс харж бичсэн.Унших номны жагсаалтандаа оруулчихгүй юу.

    ReplyDelete
  9. Zuun jiliin gantsaardliig 10 jild baihdaa unshij baisan yum baina. Ih l uyarch ireed sanaa aldaj ireed unshij baisnaa sanahaas bish yunii tuhai gardagiig n' tas martjee. Id shidetnii yaria shig sonin ed baisan shig sanagdaj baina. Zavtai bol dahiad neg unshihsan. Turiin tusheedudiin tuhai ih saihan bichij bas orchuuljee. Oird ineeguigeeree l ineelee. Mongold bas neg iimerhuu baidag boluu? Za za duusdaggyi ih ajildaa ergeed oryo doo. Rurhen zuur ch gesen tolgoigoo amraagaad garlaa naizaa. Bayarlalaa.
    Z...

    ReplyDelete
  10. Уянгаа баярлалаа...сайхан номнууд байна...би их төлөвлөгөөгүй, бас удаан уншдаг хүн л дээ. яваандаа сайжрана байгаа ккк

    ReplyDelete
  11. З найзушкаа... тийн тийн үе үе ид шид илбийн юмнууд бас гардаг...их сонирхолтой санагдсаан тэр нь... надад байжээнэ авч умшуул умшаарай...

    ReplyDelete
  12. за байз хамгийн сүүлд Маркесийн наад номыг хоёр билүү гурван жилийн өмнө уншиж байсан санагдана... тэр нэрнүүд нээрээ их төвөгтэй хэдэн үеээрээ ижил нэр аваад явчихаар :) ... гэхдээ уншиж дуусаад санаа алдсан даа, яагаад ч юм нэг их гашуун зүйл цээжинд хурах шиг ...
    харин дараагийнхийг нь бол унших байтугай сонсоо ч үгүй ном байна

    ReplyDelete
  13. ном уншдаггүйгээ гайхуулаал гаралтай биш ккк, хамгийн сүүлд чиний бичлэгийг уншаад "Нүдний шилэнд үлдсэн зургууд"-г л уншсан, яагаад ч юм Зуун жилийн ганцаардал гэсэн нэрнээс нь айгаад уншихгүй тойроод байдагшд, унших гээд оролдвол ойлгох болвуу "-o

    ReplyDelete
  14. Hilde: одоо орчуулаад л тавиад байгаан байлээ...завандаа орж уншаарай... Харин тиймээ гунигтай шүү...Цаг хугацааны давтагддаг нь...тэр адилхан нэр өгдөг учир нь...бодоод байвал юм юм гарах л байх... би ч нээх ухаж бодоогүй өнгөрлөө :)



    Secretwish: хэхэ бичас айгаал байсийн...Тэгсэн хүмүүс уншсан гоёшд этр гээд байхаар нь сонирхоод уншиж эхэлсэн... Миний энэ сониуч зан чамд ч гэсэн байдаг л байж таараа...Манай ордныхны гол шинж шдээ ккк

    ReplyDelete
  15. яджаахад майрррр сониучаа, унших гээл зүтгэчих юм байна л даа, тэхдээ төгсгөл нь их л хол харагдана гсн ккк, зориглоод уншаад дуусвал 100 өдрийн дараа төрсөн сэтгэгдэлээ блог дээрээ бичиж тавинаа, чи нээрээ үлгэр жишээ болжийшүү найзушка :-)

    ReplyDelete
  16. zuun jiliin gantsaardal chi er n nadtai ih adilhan garuu ain aylal nom ene ter geed chi aurzanii guramsan tsadig, polkneriin baavgai tuuj ene teriig unshsanuu unshaagui bol unshaarai bas tsevetaeva shulguudiig salahiin arggui goe nomnuud ch bas bnaa bna

    ReplyDelete
  17. Гурамсан цадигийг яг одоо уншиж байгаан...бусдыг нь сонирхож үзнээ... таалагдвал бичье...

    Полкнер баавгай тууж
    Цветаева шүлгүүд...

    ReplyDelete
  18. "Тэгээд, манай дэлхий ертөнц ямар агуу том юм бэ гэдгийг гэнэт ухаардаг юм байна лээ. Ингэж ухаарлаа гээд ямар ч хэрэггүй санагдаж магад. Үгүй чи энэ агуйг, энэ омгийнхны амжиргааны аргыг үзлээ – харлаа - мэдлээ гээд чамд ямар хэрэг болох юм бэ гэх байх. Хэрвээ чиний ертөнц жижигхэн бол дурын жижигхэн зүйл л ертөнцийг чинь ганхуулж сүйрэлд хүргэж чадна. Харин чи өөрийнхөө ертөнцийг жинхэнэ ертөнцийн цар хэмжээ хүртэл томсгож чадсан бол, энэ хэмжээг нүдээрээ үзэж биеэрээ мэдэрсэн бол - урьдынх шигээ шоргоолжин чинээ проблемуудыг тоож сүйд болохоо больдог л юм байна лээ."




    Хакамадагийн номыг хэдэн сар завсарлаад өнөөдөр дахиж үргэлжлүүлэв...үнэн тасархай ном шүү... дээрх хэсэг нь бүүр яаж ингэж онож хэлвээ гэмээр... миний ертөнц дэндүү хавчиг жижигхэн юмаа... Бага багаар улам улам томруулмаар байна!

    ReplyDelete
  19. medehgui yumdaa gej magadgui jijig tomoosoo shaltgaalahgui ch baih yum biluu zugeer l tom ch bai jijig ch bai ter ertontsoo olj chadsan eseh gol ch yum biluu tiimee o

    ReplyDelete
  20. тэр тийм л дээ

    гэхдээ энд бичсэн "ертөнц" гэдэг нь дотоод сэтгэлийн оронзайг биш арай өөр юмыг хэлсиймшиг байлээ. Сэтгэх цар хүрээ, аливаа юмс үзэгдэлийг хүлээж авах, хандах хандлага гэх мэт нь өөрчлөгддөг гэсэн утгатаймуу гэж би ойлгосон. Зөвхөн энэ хэсгийг нь тасдаад тавьцан болохоор хүн өөр өөрийнхөөрөө ойлгох байх л даа. Завтай бол бүтнээр нь уншиж үзээрэй, ямар санагдахнав... Надад бол асаррррррр таалагддаг...

    ReplyDelete
  21. tegnee unshij baigaad daraa neg tsegtstei dugnelt hiinee

    ReplyDelete
  22. хэн орчуулсныг харав уу.. хэдэн онд байна... сэтгэгдэл уншихаас залхуурав..

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...