2.11.09

Бөөндчий

Ойрд үзсэн кино, уншсан номоо тоймлоодхоё







Галын дөл шиг ганган, эрвээхэйн даль шиг эмзэг/Like fireworks, like a butterfly/
19-р зуунд амьдарч асан солонгос хатны дурлалын түүх. Өрнийн соёл иргэншилийг дэмждэг, ухаалаг соёлтой бүсгүй байснаараа алдартай энэ хатан японы дарангуйлалыг эсэргүүцэж Оростой харилцаа холбоо тогтоож байгаад самурайн илдэнд сүлбүүлж үхсэн түүхтэй.  Монголд энэ хатны тухай зөндөө урт драма гараад байсан даа.

Залуу нь хайртай бүсгүйнхээ төлөө амиа золиосолж, харин бүсгүй нэгэн их улсын хатан гэсэн хувь заяаныхаа төлөө эгэл бүсгүй хүний амьдралаа золиосолдог. Тэдний бүтээгүй хэрнээ сайхан хайр...Зураглал, хөгжим үнэн тансаг. Нэг хэсэг энэ хорвоогоос тасарч үлгэрийн ертөнцөөр аялаад ирэх мэт сэтгэгдэл төрсөн...




Сүүдэрт аллага /Private Eye /
Учир битүүлэг аллага, хувийн мөрдөн байцаагч анагаахын оюутан хоёр хэргийн учрыг олохоор хөөцөлддөг кино. Шерлок Холмсын солонгос хувилбар юмуу даа. Балиар гэмт хэрэгтнүүдийг манай талынхан илрүүлээд бүгдээрэнг нь устгаад амар сайхандаа жаргана даа. Энд тэнд хөөрхөн хошигнолтой, хэргийн нууцыг илрүүлэхээр дагаж байгаа хэсэг нь сонирхолтой. Иймэрхүү төрлийн кинонд би угийн дуртайг хэлэхүү надад бол таалагдсан.






Би чамд хайртай-2
Үзэхийн сэн гэж хүсээд байсан өчигдөр нэг юм үзэв. Санасныг бодоход Үрлээ толиотой сайхан байлээ. Баяраа ч гэсэн алкааш царайлсан ч гэсэн яахав төрх нь хэвээрээ шүү.
Үүнээс цааш үнэндээ магтаж хэлэх ганц сайхан үг олдохгүйнээ. Хайран сайхан киноны нэр идэж ашиг олсоныг нь бодохоор уур хүрмээр. Шүүмжлээд бичмээр л байна тэхдээ гадуур зөндөө л бичэцгээсэн байлэ би нэмэрлээд ч юүхэв. Ориг "Би чамд хайртай"г нь 100 оноо гэвэл хулхийг нь 25 оноо л өгий дөө.
"Амьдрал гэдэг авсан амьсгаа, цохилсон зүрхний хэмнэлээр биш аз жаргалтай мөчүүдээр хэмжигддэг юм" гэж хаанаас ч билээ сонссон мөртүүд л таалагдсан даа. Тэгж байгаад оригийг нь олж үзнээ. Гоё.



Достаевский - Гэм зэм, Кармазовын Хөвгүүд (Хялбаржуулсан найруулга)
Арай нимгэн жижиг болохоор  нь хялбаржуулсан найруулгыг нь авч уншсан юм. Ярвигжуулсан найруулга болсон байх шиг санагдсаан. Орчуулга их муутай, эсвэл зүгээр л голоос нь өм өм аваад хаячихсан бололтой утга санаа нь авцалдаагүй ч юм шиг. Эсвэл би ойлгохгүй байсан ч юмуу. Ялангуяа "Гэм Зэм" нь бүүр тийм. Харин "Кармазовын хөвгүүд"ийн хувьд арай ойлгомжтой байсан.
Дорвитой сайн уншиж чадаагүй ч гэсэн хүний сэтгэл зүйг нарийн илэрхийлсэн нь мундаг санагдсан. Сүүлд бүтнээр нь уншнаа. /гэж чи өөртөө амлалаа шүү нөхөр товариш!!!/

9 comments:

  1. Сүүдэрт аллага ёстой хөөрхөн хөгжилтэй адал явдалтай сонирхолтой кино байналээ, таалагдсан

    ReplyDelete
  2. БЧХ-2-ыг 25% гээд товч бөгөөд сайхан дүгнэжээ ккк санал нэг байна.
    Бусад кануг нь үзээгүйн байна, саяхан харин энд ТВ-9 сувгаар "Миний муухай ээж" гээд олон ангит хятад кино гарсан, ёстой амьдралтай даж кино, хятад л болхоос гое кино байна лээ :P Манайхан чинь хятад гэхээр л сүжиггүй улс шүү дээ. Сүүлийн үед олон ангит кино үзээгүйгээрээ л үзлээ.

    ReplyDelete
  3. kinochin kuuken bna.Ter biizii amidraliin ali zavaar kino uzdeg baina aa! Ajliig ch amraltiig ch bishrem zohitsuulah yum.

    ReplyDelete
  4. Чи ч мундаг юмөө. тэр их завгүй байдлын дунд өөртөө зав гаргаад л амждаг... бахархаж энэ тэр кккккккк


    Улсынхаа төлөө алд биеэ гээсэн тэр бүсгүй гайхалтай юм. Одоо ингэж чадах нь хэд байгаа бол... Цаг хугацаа урсан юм өөрчлөгдөнөө гэж... кккккккк

    Харин Шерлек холлмосын хувилбар бол өөлхөн юм байна лээ. ккккк.... Гэхдээ тэнд хайрлаж энхрийлж болохгүй хайрынхаа төлөө зогсох өрөвдөлтэй залуу гардаг даа. Ихэр нь хор найруулагч харин нөгөө нь золиоллогдогч... Захиалагч нь Томчууд бас гаж донтонгууд үхүүл таарах....

    247 бол яахуу цаг үеэ л дагасан кино

    Номыг бол хэд хэдийг гарчиглаад эхэлчихсэн байгаа. Сүүлийн үед засарах гэж бүгэж байгаа болохоор Дандаа л эерэг сэтгэхүйн ном гарчиглаад л байгаа гсн.. ккккккк

    Бахархсан... жигүүр

    ReplyDelete
  5. за больдоо ганц кино үзэх завгүй амьдрал гэж юү байсийн ямар робот бишдээ ккк

    ReplyDelete
  6. Амьдрал гэдэг авсан амьсгал, цохилсон зүрхний хэмнэлийн тоогоор биш аз жаргалтай өнгөрүүлсэн мөчүүдийн тоогоор хэмжигддэг. гэж юутай үнэн хэлээвээ тэр хэн нэгэн. хэн хэлсэнийг нь санахааргүй тийм их цаг хугацааны өмнө уншижээ үүнийг.

    Би чамд хайртай 2-г яагаад таалаагүйн болдоо. надад бол таалагдсан. Би чамд хайртай нэг хэрэгтэй бол надаас аваарай.

    ReplyDelete
  7. Hi all. Bi 247-n 2-g angiig uzej ehleed tasalsan. Urleegiin ohintoi naizaldag romantic bus zaluu taalagdaagyi. Bas ungursun am'draliin tuhai ugee ziij yadan haramsaj suugaa bagshiin yariatai heseg ch gesen. Urgeljluulj uzehgyigeer shiidsen. Uuriinhuu setgeld 247-giin 2-r angiig nairuulaad, tusuuluud tuuniigee uzeed setgel hangaluun ineemseglen alhaj yavahaar shiidsen gehuu dee.
    Z...

    ReplyDelete
  8. би чамд хайртай 2 гэж биш шаал өөр нэрээр хийсэн бол би ингэж дургүй хүрэхгүй байсан ч байж магадгүй. Гоё киноны тухай дурсамжийг маань ашиглаад мөнгө олж байгаа хүмүүс баба хэхэ.

    Нэгийг нь чамаас авья Франк.

    З. чи зөв шийджээ. Дуустал нь үзэх хэрэггүй

    ReplyDelete
  9. 247-2-iig nadaas oor taalaagui hun garsand bayartai bn kkk
    Hun bolgond taalagdaad l humuus bur uilaad l baihaar bi ch yaltchgui olnoos ontsgoi gajig gedeg ni unen yum bn gej bodoj biasiin
    Gantsaaraa bish l gajig yum bn.

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...