6.10.09

Амралтын тайлан

Албан болоод албан бус амралтын өдрүүд жирэлзээд өнгөрөв. Тайлангаа тавинаа ккк


Хүслийнхээ үзүүрээс бариад хаа хүрэхнүү дагаж үзлээ.Дөхөх тусам холдон, биелэх тусмаа томрох юмаа. Хүрч чадамгүй алсад...үүрч дийлэмгүй агуу том болчихвол нь би яанаа...Зүгээр алсаас санаа алдаад л баяртай гэх байхдаа...Хүслээ даган аялж явахдаа хэзээ ч төсөөлж байгаагүй гайхам ертөнцийг, тэр дунд өөрөө ч мэдээгүй явсан "МИНИЙ" дүр төрх байхыг олж харсан...

The Fame гэдэг мюзикл киног найзыгаа хичээлийг нь таслуулж уруу татаад цуг үзсэн. Тодорхой үйл явдал гээд байх зүйлгүй, Америкийн хөгжим бүжгийн дунд сургуулийн хүүхдүүдийн амжилт, амьдрал, аз жаргалын хойноос тэмцсэн он жилүүдийг бараг л баримтат кино шиг хүүрнэсэн байналээ. Хамт элсээд хамт төгсөх шиг сэтгэгдэл төрсөн. Дуу хөгжим нь сэтгэлд нэг их хүрээгүй, ид гоё дагаж аялаад л хүзүү толгойгоо дохигнуулаад эхлэхийн алдад тасарчаад байсан...Гэснээс "Мамма Миа"г дахиж үзэхийнсан. Бас "Across the Universe", "Rent" гээд хоёр мюзикл киног үзмээрайна...Хаанаас олох вээ???

Амралт юм чинь яаж зүгээр байхав найзуудтайгаа суув, уув, дуулав, муулав,... бас дурсав...Эцэст нь...шарталгүйгээр тасрав хаха...



Тэргэл сартай үдшээр усан онгоцонд сууж голоор зугаалсан. Яг энэ дууг нэгэн бүсгүй гитардан дуулж байсан. Сайхан юм үзэхээрээ дэргэдээ байхгүй хэн нэгнийг үгүйлдэг нь хүний сэтгэл юмуу даа. Тэргэл саранд хүслээ шивнэсэн...Биелүүлж өгөх боловуу?




"Desperate Housewifes"-ийг эхлүүлсэн. Нэг үзчихлээр салмааргүй санагдаад бүр дотор нь ороод гарч чадахгүйм. Тэнд гарч буй бүсгүйчүүдээс бүгдээрэнгээс нь өөртөө байдаг шинж чанарыг олж хараад байгаа ч юм шиг санагдаад...өвчин байгаа даа тээ хөнгөхөн үзээд өнгөрчиж чадахгүй гэж өөрөө өөрийгөө зэмлэсэн шиг...Хурдан вийкэнд болоосой үргэлжлүүлэхийнсан...

Шинэхэн найзтай болов. Уул нь эртний танил л даа. Яг найз гэсэн утгаараа сэтгэлээ хуваалцаж дотносож байгаагүй л болохоос. Өдрийн хугас кофе уунгаа чалчив, дэлгүүр хэсэв, хөндөөгүй сэдэв ч гэж алга дэвэн дэлхийн юм хамж яриад... бидний санаа их нийлэх нигууртайг мэдрэв...Бодолдоо түүртэн төөрч яваад түүнтэй ярилцахад сэтгэл санаа тайвшран цаашлах эрч хүчийг олж аваад баярласан...



Шкафаа ухаж моралийн болоод материалын элэгдэл болсон хэдэн хувцасыг зоригтойгоор гаргаж хаяв. Ногоон одтой кафед ганцаараа сууж орчлон хорвоо хийгээд хүний амьдралын утга учрыг өөрийн өчүүхэн биетэй холбож бодон бясалгав. Гэж худлаа яриад яахав зүгээр л ганц цаг дэмий гиюүрч юм бодож суусын. Тэнд их зүгээр шүү, шуугиант амьдралаас тасарчихаад зөвхөн өөрөө өөртэйгээ ярьж болмоор тийм чив чимээгүй амгалан орчин...их таалагддаг юм. Эцэст нь...Үснийхээ үзүүрийг аабан бээбэндсэн...Зохисон эсэхийг бүүмэд...

10 comments:

  1. тайлантай танилцлаа, хангалтгүл байна даа

    ReplyDelete
  2. юүг нь дутаачиж? дараа юун дээр анхаарч ажиллахуу
    бишээ амрахуу?

    ReplyDelete
  3. Саран авхай хүслийг нь биелүүлж өгөөсэй. cross the Universe", "Rent" 2-г бол олчих байхөө...

    Мама мияагийн. Дот дот дот гсн хэсэг нь дахин үзэхэд таалагдсан. хэхэ...

    жигүүр

    ReplyDelete
  4. goy amarchee. Hamgiin ehend bichsen ni yu yum boldoo? :)

    ReplyDelete
  5. хүслийн жигүүрээс атгаад хаа хүрсэн гэсэн бэ ккк

    би ч бас найзуудтайгаа уулзаад, тэгсэн тасраад шартаад, чи шартаагүй нь ямар гоёийн хэхэ

    тэргэл сартайд усан онгоцоор зугаалсан чинь их гоё байсан байхдаа, монголд хөөрхий ингээд бодолтойгоо хоюулханаа орчноос тасрах газарч олдохгүй юмдаа :(, хааяа бодлоо чагнахын тулд туулын эрэг дээр очдын, даанч энд тэнд бургасан доторх хосуудыг цочоочих гээд хэцүү байдын, цагтаа би ч бас тэдэн шиг байсансан...

    ReplyDelete
  6. үхэхэ рүби...тэр нууцаа...гэхдээ гоё юм болсиймаа...

    ReplyDelete
  7. Secretwish-ээ
    хүслийн жигүүртэй ямар нэг холбоогүй болохыг албан ёсоор зарлан тунхаглажийна ккк

    хаа нэгтээ эзгүй кафед ганцаараа суух их зүгээрийм байлээ...голоор аялахад бол арзайсан олуулаа явсан л даа. Тэхдээ гэрэл, дуу, агаар усны үнэр гээд бүх юм нь гоё байсаан...

    Би чигсэн Туулын бургасанд зүггүйтэж явсанаа саначлаа...тэхдээ бүүр асар олон жилийн өмнө л дөө...юм юмны хэлтэрхийтэй хүнээ бас хэхэ

    ReplyDelete
  8. Nuuts bas goy yum geheer tusuulugdjiinu :).

    ReplyDelete
  9. Аабан бээбэнийг чинь үзиииияааааа хэ хэ хэ

    ReplyDelete
  10. ажиллаж ажиллаж гэнэт амрахаас сайхан байдаг юм.
    нууцхан хүслийн хэлснээр ганцаархнаа суугаад элдвийг эрэгцүүлэх газар олдохгүй юм билээ....
    ганц нэг кану олоод үзчих гэсэн жаахан бүтэлгүй л байгаа...
    Найз минь хэсэгхэн ч болов амраад, эрч хүчээ сэлбэсэн бол яамай даа. баяртай байна.
    хэд хоног байхгүйд чинь санасан байна шүү.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...