28.9.09

Träumerei (Dreaming)

Träumerei :

Германы хөгжмийн зохиолч Роберт Шуманы аялгуу. Аюурзана энэ аялгууг сонсоод зохиосон шүлэг бололтой. Магадгүй хэн нэгэн бүсгүйд дурлаад бүтэхгүй тэмүүлэлдээ шаналан байж тэрлэсэн ч юм болуу... Үнэндээ надад бол аялгуунаасаа илүү шүлгийн мөртүүд нь таалагдаад байна.






Г. Аюурзана


Träumerei
Биелээгүй хүсэл, хүсээгүй дурлалын ул мөр
Биен дээрээс минь шумуул мэт дайжин нисэхэд,
Амтлаагүй хэл, зориуд үнсээгүй уруулын хээ
Арьсан дээрээс минь эрвээхэй мэт үргэн хулжихад,
Эргэж ирэхгүй цаг хугацаа мэт юухан нэгнийг
Эгнэгт алдсанаа ухаарч, зурвасхан харууслыг мэдэрч,
Гар даллан "Баяртай" гээд уруулаа хүчлэн инээмсэглэвч
Гашуун шүүрс цээжин дотуур манан мэт хөшилдөнө...
Ингээд л,
итгэх аргагүй "Träumerei " эгшиглэнэ.




Салхи сэвэлзэх бүрийд чамайг бодох болно,
Сар мандах тоолонд чамайг хүсэх болно.
Энэ хэцүү аялгууг сонсох бүртээ
Элэг эмтэрч, зүрх долгисч, амьдаараа үхэх болно.
Эрт цагийн булшинд ороод хэвтчихсэн юм шиг
Эсэн бусын зүүдийг сэрүүнээрээ зүүдлэх болно.
Ингээд л,
итгэх аргагүй "Träumerei " эгшиглэнэ.




Аязны тухай хайгаад үзсэн чинь хүүхдийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн гэгээн утгатайм байна. Аюурзанад яагаад тэгж гунигтай сонсогдсийн бол доо. Бүүр хэцүү гэснийг бодоход түүний хувьд хүндхэн дурсамж агуулсан аялгуу байх. Цайлган мөрөөдлийн аязнаас бүтээгүй хүслийн гунигийг олж мэдэрч дээ...

Ер нь хүн ертөнцийг өөрийнхөөрөө л хардаг хойно доо. Яруу найраг, дуу хуур тэр чигтээ гуниг баяр тээсэн байдаг ч, түүгээр дамжуулан хүн өөрийн доторх сэтгэлийн хөдлөлийг олж хардаг юм шигээ. Дурласан байхад дуу бүхэн жаргалтай сонсогдож, салж хагацсан байхад бүх л юмнаас уйтгар үнэртээд байдаг шиг...

11 comments:

  1. Эмэгтэйг хараад түүний бодлыг аялгуу болгон буулгах 1900 санаад буув...

    жигүүр

    ReplyDelete
  2. Аюурзана бид 2 ч хөгжмийг адилхан ойлгодог болтой, бөөн гуниг мэдрэгджийн хэхэ

    ReplyDelete
  3. удаан сонсвол унтмаар санагдчихлаа аялгуунд хэ хэ хэ ... гоё тайвширмаар хөгжим байнам ..

    ReplyDelete
  4. Хүн болгоны мэдрэмж өөр харагдажийнэ.
    жигүүр

    ReplyDelete
  5. Хүнд дурлаад тэр нь бүтээгүй бол "бүтэлгүй хайр" гэж нэрлэмээргүй санагддагийн. Хайр заавал бүтэх албагүй юм шиг. Бүтээгүй ч байсан сайхан хүнийг хайрлана гэдэг гоё мэдрэмж. Би бол харамсахгүй. Энэ шүлгэн дээрх шиг "амьдаараа үхээд" байгаа хэрнээ, харин ч жинхэнээсээ амьдраад байгаа юм шиг.

    ReplyDelete
  6. Хүнд дурлахгүй амьдарснаас. Дурлаж аваад бүтэлгүйтсэн нь дээр гэж хэлжийлээ. /Man of Black2/
    jiguur

    ReplyDelete
  7. рубиксээ тийншүү бичигсэн тэгж боддог

    тэхдээ гуниг өөрийн эрхгүй төрөх нь бас яалтчгүй юмаа... дурласандаа биш дурлаж амжаагүй цаг хугацааны араас харуусаж байгаамуу гэж би бодсоо...

    ReplyDelete
  8. энэ бол гашуудлын хөгжим, оршуулган дээр явдаг.

    ReplyDelete
  9. Robert Schumann: Scenes from Childhood, Op. 15, No. 7 "Dreaming" гэж байна даа

    ReplyDelete
  10. "Дурласан байхад дуу бүхэн жаргалтай сонсогдож, салж хагацсан байхад бүх л юмнаас уйтгар үнэртээд байдаг шиг..."

    шиг биш тийм

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...