3.9.09

Амьдарч амжих, амжиж амьдрах







Үхэл үе үехэн үүдийг минь тогших юм...
Намайг биш өөр хэн нэгнийг авахаар ирэхдээ...
зүрхэн тольт дээгүүр минь сүүдрээ заавал тусгачаад явах юм... Тэр болгонд би тарни мэт үглэнэ...Амьдарч амжих сан, амжиж амьдрах сан...

Миний хайртай жүжигчин бүсгүй ходоодны хорт хавдраар өөд болчихжээ. Хүүхдийнх шиг хиргүй тунгалаг нүд, зүггүйхэн инээмсэглэлд нь би дуртай байсан юм. Эдгэршгүй өвчин тусаад, хайртай залуу нь түүнийг асардаг тухай кинонд тоглоход нь би анх дуртай болсон. Харин яг тийм хувь заяа түүнийг хүлээж байсныг хэн ч мэдээгүй. Үхэхээс нь 4 хоногийн өмнө тэд гэрлэлтээ батлуулсан гэнэ. Үр хүүхэдтэй болж ч амжаагүй. Гэхдээ түүний бүтээсэн дүрүүд амьд үлдсэн. Үүрд залуу хэвээрээ. Аль нь илүү юм мэдэхгүйээ. Гэхдээ л би тарни мэт үглэсээр...Амьдарч амжих сан, амжиж амьдрах сан...

Хаа нэгтээ нас нилээд хэвийсэн атлаа гангалах гэж байдгаараа хичээсэн хижээл эмэгтэйг олж хардаг. Нүүрээ зузаан энгэсэгээр будаж, богино хормой, задгай энгэрээр биеэ гоёжээ. Хамгийн дэгжин хувцасаа өмсөж, харц дээгүүр зогсох хэдий ч...түүнд энэ бүхэн одоо зохихгүй болсон. Хэдийн өөрийг нь орхин одсон залуу насыг тэр эмэгтэй хичнээн хүсээд ч эргэж олж чадахгүй... Тэр үед би мөн л өөрийн мэдэлгүй үглэх нь... Амьдарч амжих сан, амжиж амьдрах сан...

Амьдарч амжих
Г.Аюурзана

Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоо гаригаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сархийтэл асгарсан бороо
Эргээд үүл болохдоо тэнгэрт зүгээ алдаж төөрөхөөс өмнө,
Зүс чинь хийсч гандахаас өмнө,-

Зүүд тэр аяараа их хотыг нөмөрч байшин бүрийг нил ягаанаар будаад,
Гоёмсогийг нь мэдрүүлэхээр зэрвэс гэрэл тусгахаас өмнө,
Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,-
Зүрх зогсох мэт машины хөдөлгүүр унтарч,
Аниргүй харанхуйд тэнүүлч муур л биеэ сэгсрэхээс өмнө,
Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах....

Үдэш мандсан бүгээн сар гэрлээ нэмсээр наранд хувилахаас өмнө,
Үг хоолой дээр чинь гацахаас өмнө,-
Өглөөг зарласан оддын бүдгэрээ бүрмөсөн цайж дуусахаас өмнө,
Өтлөхийн хэрээр сэтгэл чинь царцахаас өмнө,-

Хэзээ нэгтээ уншсан үлгэрийн шидэт баатрууд
Морьдоо эмээллээд, жаргалтай мөрөөдлөөс чинь давхилдан одохоос өмнө,
Ганцаардахаасаа өмнө,-
Хийц нь уран чулуун бэлзэг
Гунихын аясыг даалгүй турсан хуруунаас аяндаа сугарч,
Шатан дээр унаад, өнхрөх чимээ ч гаргалгүй бутран үйрэхээс өмнө,
Энэ юуны дохио болохыг эргэцүүлэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах....

20 comments:

  1. Өөрийн мэдэлгүй л ямар нэг зүйлд яарчихсан байдаг. Юунд тэгтлээ яараад байгаагаа тухай үедээ мэдэхгүй мөртөө хожим бодохнээ... ёстой л амьдарч амжих гээд л.... амжиж амьдрах гээд л....

    Гэнэтийн зүйл хэзээ тохиолдохыг бид хэлж мэдэхгүй дээ л битүүхэн, далдхан яардаг мэт...

    ReplyDelete
  2. амьдрал надад өгсөн бүхнээ буцаагаад авчихаас нь өмнө...амжиж мэдрэхсэн...амьдралыг...

    ReplyDelete
  3. Амьдарч чадсан хугацаа бүхнээ, амталж амжсан жаргал бүхнээ, Асуудал болсон зовлон болгоноо үнэ цэнэтэйд тооцохгүй бол 100 байтугай жил амьдарсан ч дутуу санагдана өө...
    Эргэж харалгүй харамсалгүйгээр амьдрах л хэрэгтэй...

    ReplyDelete
  4. үе тэнгийн анд минь өнгөрөх үед л өөрийн эрхгүй амьдралын үнэ цэнийг гашуунаар мэдэрч билээ, ингээд л явчих юм чинь юу ч хийсэн яадын гэсэн өөрийгөө л баярлуулж байвал амжиж бүхнийг гэх атгаг ч гэмээр бодол орж ирж байсансан, залуу нас богинохон энэ богино үеэ өөртөө зориулбал нүгэл болох болвуу, юу хамаагүй хийчихсэн чинь үхэхгүй удвал яана гэж бас эмээх...

    ReplyDelete
  5. дотрыг минь тольдсон юм шиг л бичих юмаа секретвишээ...

    яг наадхыг чинь л би бодоод байгаан

    ReplyDelete
  6. үхлээс гадна, залуу насандаа л амжихгүй бол хөгширчөөд утгагүй болчих тийм зүйлс бас байдаг даа... тэрийг бас бодоод байгаан ...

    ReplyDelete
  7. цагийн юм цагтаа гэдгийн үнэ цэнэ л юмдаа, миний боддогийг чи харин яг бичээд байхын, оюун санааны ихэр гэж байдым болуу ккк

    ReplyDelete
  8. Сайн байна уу Soulmate,
    Харилцан танилцаж байгаадаа баяртай байна.
    Цаг зав, интернетийн нэгжээ зохицуулж блогийг тань тааваараа уншина гэж би найдаж байна.

    Амжилт.

    ReplyDelete
  9. Үхэхээс наагуур болоод боссон хүмүүс их өөр байдаг юм билээ,амьдрал нь нүдний өмнүүр нь өнгөрж байгааг, хэсэгхэн хугацаанд их юм бодогддог юм билээ гээд л..., маш их юмыг ойлгож авсан гээд ёстой л амжиж амьдрах, амьдарч амжихыг хүсэж амьдралын үнэ цэнийг ойлгосон гэдгээ нэгэн найз маань сэтгэлээ хуваалцаж билээ.
    Энэ жүжигчин бүсгүй харамсалтай юм аа. Кинонд өвчин тусаж үхэх гэж байгаа хүний дүрд тоголсон нь өөрийгөө зөгнөсөн мэт аймаар юмаа

    ReplyDelete
  10. .. миний бодлоор амьдарч амжихад цаг хугацаа огт сонин биш зөвхөн түүнээс юу үлдсэн нь чухал, харин амжиж амьдрахад харамсалтай нь хүн ухаараагүй бас анзаараагүй өнгөрөөсөн амьдралын хормуудынхаа төлөө цаг хугаацааны бачуу орчинд адгах мэт санагддаг даа...

    ReplyDelete
  11. яг үнээн цагийн юм цагтаа л гэж...

    Myrlin: зочилсонд баярлалаа...Африкын тухай амтархан уншиж байгаа шүү...

    SUNshine: харин тэхх. Одоо хүртэл итгэмээргүй санагдаад байх юм. Ноднин өдийд бас "мина" гээд байдаг жүжигчин явж байсан...
    Гэснээс 30 гараад ирэхээр амьдрал шал өөрөөр харагддаг юм байнаа хэхэ

    Hilde: би энэ хоёрын ялгааг сайн бодсонгүй, надад бол адилхан л санагдаад... чиний бичсэнийг уншаад ойлгох гээд ч байгаам шиг үгүй ч юм шиг хэхэ...

    ReplyDelete
  12. sain uu shine onii mend orj irelgui nileed udlaa amidral zarimdaa ih orshoolgui baidag tiim ue nadad taaraad ongorson jiliin togsgol nadad aimshigtai hund tuslaa medehgui yumdaa unendee amidrah gej yu amidral gej yu bolohiig dugnej heleh chadal odoohondoo algaa ganst hoer nom unshij ooriigoo aragdaj suuh shivdee odoo bol uusan suu,dars,us ylgaagui bugdees n nulimas amtagdaad harsan bodson buhnees gunig amilaad bnaaa

    ReplyDelete
  13. yasan be naiz min...nadad ch bas ungursun jiliin tugsgul chamgui hetsuu baisan gehdee chamd tohioldson yavdliin derged yu ch bish baih l daa... taitgaruulah gants ug olood helchihye gesen oligtoi yum buudaggui ee... tsagiin zuutei tsug chinii minii zurhen deh gunig yamh yamhaar budgerch bgaa gedegt l itgenem...

    ReplyDelete
  14. bid nar erdoo anzaardaggui tiimdee hairtai gedgee helj amjdaggui ooriig mini ehluulchiheed araas mini haraad sanaad l ulddeg aav mini holoo yvchihlaa bi uneheer gantsaardaj bna ehneree egch naraa haraad uilj ch chadahdgui yum tednii omnoos bi tevcheereti baih estoi yum shig sanagdaad

    ReplyDelete
  15. өө яасан хэцүү юм болоо вэ...

    цусаар уйлаад ч эргэж олдохгүй шүү дээ ээж аавыгаа амьдад нь хайрла гэж муу талийгаач эмээ минь хэлдэг сэн...

    далдуур ч болсон нэг сайн уйлаад...уй гашуу чинь жоохон ч атугай нимгэрч л байвал...

    ReplyDelete
  16. odoohondoo nom unshij l arai taivshirch bn daa eruul saruul ovchin huuch heldeggui baisan genet l iim yum bolchihoor itgehed hetsuu yumaaaa yahav dee huvi tavilang bid zohioh bishdee gej l bodoj suunaa

    ReplyDelete
  17. харин тиймээ... ирсэн л болвол буцах болдог хорвоо юм даа...

    гэнэт буцсан бол...өөрт нь зовлонгүй амар байсан байхдаа...

    ReplyDelete
  18. хайртай хүнээ алдахад зүрх өвддөг учир нь... ирээдүйд ахин уулзахгүй...дахиад хамтдаа байж чадахгүй болохоор тэр байх...

    бага байхад өвөө маань нас барсны дараа надад их хэцүү байсан гэхдээ яагаад ч юм эргээд хүрээд ирэх л юм шиг санагддагсан. Худлаа ч болсон тэгж итгэхээр өвдөх нь арай гайгүй болдог байсийн...хагацалын гашууныг бага ч болсон бууруулах миний бяцхан арга :)

    ReplyDelete
  19. gunig gej yag yu yum boloo dotroos mini jaahan jaahan mereed l baigaa yum shig helehiin argagui ilerhiileh argagui tiim neg honduur yum dotroos toonood l

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...