21.9.09

3 кануу

Ойрд үзсэн гурван кино


1. Эхнэр маань нөхөрт гарав


Моногами буюу уламжлалт "нэг нөхөр нэг эхнэр" тогтолцооноос гажиж "нэг эхнэр хоёр нөхөр" гэсэн хувилбарыг санал болгожээ. Сайхан эхнэрээсээ салж үл чадах анхны нөхөр, эхнээсээ гэрлэх дургүй байсан, бүх насаараа нэг хүнийг хайрлаж амьдрах боломжгүй гэдгээ хэлдэг үзэсгэлэн гоо гэргий, авааль нөхрийг нь ахаа гэж дуудаад гүйдэг томоогүй боловч царайлаг удаах нөхөр... Учиртай гурван толгойн урьд хожид үзэгдээгүй соньхон хайрын түүх...

Эсэргүү санаа агуулсан гээд эрчүүд бол ялангуяа нулимаад гарч байна гэсээн үхэхэ. Миний хувьд бол бодит амьдралд биелэх боломжгүй нь ойлгомжтой ч гэсэн үнэхээр тэр хүүхний чадал чансаа нь хүрээд хоёр нөхөр нь хүлээн зөвшөөрч байгаа бол яагаад болохгүй гэж? гэсэн бодол төрсөөн...

2. My Sister's Keeper



Цусны хорт хавдар туссан охиныхоо амийг аврахын тулд ээж аав нь "донор" дүүг нь төрүүлж өсгөнө. Дөнгөж мэндэлсэн цагаасаа эхлээд 11 нас хүртлээ дүү нь эгчдээ хэрэгтэй бүхнийг өөрийн биенээс тасдан өгнө. Гэвч эгчийнх нь бие сайжралыг олохгүй байсаар нэг л өдөр дүүгийнхээ өрөөсөн бөөрийг авахгүй бол амь нас нь аюултай болдог. Дүү нь харин бөөрөө өгөхгүй гэж ээж аавыгаа шүүхэд мэдүүлнэ...

Тооноос чанар гэж үг байдаг шиг...Заавал урт наслах албатай ч билүү...Богинохон наслахдаа үзэж, харж, мэдрэх зүйлсээ амжуулсан бол, (мэдээж хүний хүсэлд хязгаар байх бишдээ) байгалийн жамыг сөрөн барин амьдралтай зууралдах хэрэг байгаа ч билүү... Явж байгаа хүнд бүх юм амархан байж болох ч үрээ алдах гэж байгаа эх хүнд тамын зовлон байх...Гэвч...бид бүгд үхдэг нь үнэн билээ...тэхээр яах ч аргагүй эвлэрэхээс өөр аргагүй зүйлс байх юмдаа...гэх мэт бодол төрсөн...

Киноны үйл явдалтай холбоогүй шалтгаанаар киног дахин үзэх шалтгаан бий болсон...дурсамж нэгээр нэмэгдсэн...

3.Ice Age 3



Охиндоо үзүүлэх гэж хамт очоод би өөрөө үзэж сэтгэлийн баясал эдлэв ккк. Охин маань үзэж байгаад унтаад өгсөн арай л нялхадсан бололтой. Өмнөх ангиудаасаа дутахааргүй хөгжилтэй санагдсан. Амьтад дурлалцаал, хүүхэд шуухдаа гаргацгаагаал...агаарын болон хуурай газрын том том тулаан өрнөөд л... амьдрал буцалж байна лээ дээ ккк


18 comments:

  1. ээ энэ эхнийх нь ямар гоё кануу вэ, ядаж канун дээр... ккк гоё гоё

    ReplyDelete
  2. хэхэ харин тийм гоё кино байлээ...чамд олж үзүүлэхийнсэн... би аль жил гарны өмнөөс тоочиглож яваад одоо л зав гарган үзсийн

    ReplyDelete
  3. гое кино ч гое шүү
    би кино үзэх лээрээ бас бөөндчихдөг юм.
    Эхний кино сонирхолтоймаа
    2 дах кино аймаар л юм охиноо аврахын тулд 2 дах хүүхдээ гаргаад тэр хүүхдээ хальт бас золиоосолчихож байгаамуу даа
    эгчдээ өөрийнхээ биенээс тасдаж өгөөд дүүгийнх нь бие эрүүл мэнд амьдрал нь юу болж хоцрох уу бас л сонин л юм дүүг нь донор болгоод
    3 дах кануны хувьд хөөрхөн шүү хүүхдийн кино үзэх

    ReplyDelete
  4. үзхийнсэн, даанч лангуагдаа сайн хүн чинь ккк, дүрсийг нь хараад эмоциор нь ойлгож инээж нтр үздиймуу, манайхан со кануу оруулж ирээлээдэг, иймийг нь оруулаад ирэхэд яадаг байнаа...
    би найздаа ч хэлдэг л байсан л даа, 2 нөхөртэй болчхынсон гээл ккк

    ReplyDelete
  5. 2 нөхөртэй болсноор үүсэж болох зөрчилдөөнийг хөндсөн хэрнээ амьдралд байж болох нэг шийдэл гэсэн утгаар нь харуулсан...бодох юм ихтэй хэрнээ хүнд биш...тун дажгүй кино...

    залуу нь ингэдийн...би чамд хайртай гээд
    хүүхэн бас би ч чамд хайртай...
    залуу нь хүүхнээ тэврээд... "чи минийх" гэсэн чинь

    хүүхэн нь "би чамд хайртай, гэхдээ би чинийх биш"

    хүний бие сэтгэлийг өмчилнө гэдэг утгагүй асуудал гэтэл хүн хайртай болохоороо өмчилж өмчлөгдөх гээд...дараа нь хайр нь хөрчихлөөр тэрүүндээ харамсаад л...

    ReplyDelete
  6. ХҮн болгон хувийн өмчтэй болох дуртай болохоороо юм юмыг л минийх л гэдэг.
    Жич би энэ бол миний гэр, миний машин, миний хүү, миний эхнэр л гэдэг. Харин найзууд маань энэ бол манай эхнэр гэдэг. Эхнэр нь хаашаа ийн хэн нэгний дундын өмч аан гсн хэхэхэ. :P

    жигүүр

    ReplyDelete
  7. айй хүнд биш хөнгөн тэр зүйл л надад яг одоо хэрэгтэй байхын, хэлгүй хүнд утга нь сайн гарахгүйм бна :(

    ReplyDelete
  8. МАНАЙ жигүүр юу гэнүү гсн хаха

    ReplyDelete
  9. soul минь, чи хүмүүсийг армаанчиг ертөнцдөө авчираад сэтгэлийг нь гэгэлзүүлээд юу ч юм хиймээр гэгэлгэн гуниг төрүүлээд байхымаа, ямар сайндаа би бичихээ больчихсон зүйлээ танайд л дэлгэчихээд байхын :)
    сүүлийн үед танай үүдийг л их сахидаг болчиж :P

    ReplyDelete
  10. сайн дэлгэж сэврээвэл амархан хатаж эдгэрч магадгүй шдээ...:-)

    ReplyDelete
  11. Энэ секрет таг байгаад байсан чинь энд соүлмэтийн үүдийг сахиад салахаа байчихаж кккк
    Соүлмэтээ Секретийг явж юмаа бич гээд хөөгөөрэй :P
    Олое гэвэл эндээс олохнээ секретийг ккккк

    ReplyDelete
  12. 2 нөхөртэй болхийнсан.
    2 ураалаар үнсүүлээд л, 4 гараар илүүлвэл ч янзтай гоё байхдаа.
    Бас хоёр хүнийг нэг нэгээр нь зарж хоолоо хийлгэж идчээд л хэвтэж байгаад жаргал гэдэг нь энэ юм болуудаа гэж дуулаад л хахаха

    Лол

    ReplyDelete
  13. заавал нөхөр болгох хэрэг байна уу даа...зүгээр хоёр амрагтай болчуул наад хүсэл чинь биелийшд...

    2 нөхөр = ( хадам + хамаатан+ асаргаа + үл ойлголцол) x 2

    гэхдээ яахав энэ бүхнийг үүрээд явах чадалтай хүүхэн байвал болохгүй нь юу байхав...

    ReplyDelete
  14. neeree tiim yum bn aaa
    zaza 2 BF haij bn geed zar ogchdog yumuu? kkk
    TB-iin nevtruulgiin dooguur titr guilgenee gej

    Lolli

    ReplyDelete
  15. soulmate минь ээ, би улс төрийн орогнол хүсжийн, намайг битий хөөгөөрэй ккк, үнэндээ би гэртээ харимааргүй байна :)

    ReplyDelete
  16. хэхэ би чинь secretwish-ийг ширээн дээрээ залцан хүн шдээ...ханиндаа гангар гунгар гэжийеөөө гэртээ харьж яадийн
    СанШайныг бас урвуулнаа ккк

    ReplyDelete
  17. lollipop haha

    dalimand ni bi bas negiig zahidag yum biluu chihshig kkk

    ReplyDelete
  18. кино ч гоёо гоё

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...