31.8.09

Намар болчихжээ...






Өнөө зун юутай богинохон юм бэ?
Өмсгөл юугаа сольж амжаагүй байтал
Нар буцчихаж
Хар л хөмсөгтэй тэр залууг
Харсаар явтал ханын хуанли эргэчихэж



Эмүжингийн шүлгэн дээр ингэж гардаг байхаа. Ямар ч хурдан дуусчихав даа энэ зун. Саяхан л хаврын синдром гээд догдолж суугаагүй билүү? Саяхан л зуны амралтаа ингэж тэгж өнгөрөөнө гэж төлөвлөөд хөөрцөглөж яваагүй билүү? Саяхан л ... юм бүхэн саяхан л байсан атал эргэж ирэхгүй буцаж олдохгүй замаар үүрд явчихжээ гэж...

Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэхүү? 97 оны яг энэ өдөр. Маргааш хичээл эхэлнэ гэж байхад... Би гал тогоондоо хуучин муу магнитфоноо асаацан FM сонсонгоо төмс арилгаад сууж байтал...Диана гүнж нас барсан тухай мэдээ гарч байсийн. Цэцэгнээс үзэсгэлэнтэй, одноос илүү гялбаатай тэр сайхан хүн хар залуугаараа яваад өгсөн. Бас л саяхан юм шиг санагдах атал 12 жил өнгөрчихөж.

Өглөө ажилдаа гарахдаа намрын сэрүүг мэдрэв. Богино ханцуйтай гараад явахад үл ялиг даарч байна лээ. Хальт ханиад хүрмэр аядаад өглөө бассейндаа явахуу байхуу гэж эргэлзэж эргэлзэж явсийн. Тэгсэн намайг өнөөдөр дунд шатныхны эгнээ рүү шилжүүлсэн. 9 сарын 1нд 2р ангид орчихоод 1р ангийн "бацканууд" руу бахархалтай ширтэж байсан тэр л харцаараа би анхан шатны эгнээрүүгээ нэг харж өгөөд сэлэн одсон доо хаха.

12 comments:

  1. хэхэ. Одоогоос 23 жилийн өмнө маргааш хичээлдээ явна гээд догдолж байж билээ. Тэгээд номын дуу сонсох анхны өдөр 5 цагт сэрээд хичээлдээ явий энэ тэр ээж аавыгаа босгож сандаргаж гүйлгэж энэ тэр. хэхэ цаг хугацаа гэж... нилээн явцан байна шоо

    ReplyDelete
  2. аа бүр тэр дээр үед үү хэхэ
    тэхэд би томдсон цагаан трикотой, тэрийгээ байн байн татаад л сургуульдаа анх явж байж билээ...

    ReplyDelete
  3. Түс хийгээд инээд алдлаа шд... нүдэнд өөрийн эрхгүй бацаанууд руу хэрхэн харж байгаа чинь төсөөлөгдөөд ха ха ха.....
    Нээрээ намар болчиж дээ. Өнөө өглөө нэг хатсан шар навч толгой дээрээс унаж харагдсан шүү. Урьд нь бол жаахан гуниг төрөх л байсан байх. Харин энэ жил тэгсэнгүй, сэрүү ороод харин ч сайхан байнооо надаа лав :)

    ReplyDelete
  4. бага зэрэг гуниг
    гэхдээ дажгүй байнаа. Сэрүүхэн сайхан...Бас нар дээрээс дулаахан төөнөөл... Санаснаар болдог бол ном уншаад л нарлаад сууж баймаар өдрүүд байна. Нэг сайхан хар кофе аягалж барьчаал...

    ReplyDelete
  5. намар аль хэдийнэ ирчихсэн...
    навчсаар намайг хөглөөд л....

    кофегоо уугаад л... намрын налгар наранд нүдээ онийлгоод л... нэг нэгнээ налан суугаад хэзээ ч дуусахгүй үлгэр ярилцан суухсан...

    ReplyDelete
  6. Тогтсон сайхан гэртэй бол намар их л ажилтай байх байхдаа
    Одоогоор бол ханиад хүрч, ядрахаас өөр юм алгаа

    Лол

    ReplyDelete
  7. их ажилгүй байгааг бодоход тогтсон сайхан гэргүй хүн дэгээ би. Ер нь энэ амьдрал өөрөө түр зуур амраад явдаг газар гэж бодоод байгаашд.

    ReplyDelete
  8. Тэхээр тор зуур амрахийн хооронд гэр бүл гэж дөнгөлөгдөж, хүүхэдтэй болохийн хэрэг байгаамуудаа гэж боохийнв Хүмүүс намайг асар их бэтэгчин, амиа бодсон гэдэг үнэн болтой.

    Лол

    ReplyDelete
  9. хүүхэд ч яахав... тэр их хайрыг мэдэрч үзэлгүй үхвэл харамсалтай...

    харин гэрлэлт? i dunno

    ReplyDelete
  10. Хавар болчихжээ ...

    ReplyDelete
  11. энд байсан зураг бас алга болчиж ккк.
    Өөрийнхөө зургийг хийчлээ. Алга болохгүй найдвартайм даа :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...